2018/08/21

2. Шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ Фарисайчуудын замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг вэ? Тэдний мөн чанар юу вэ?

2. Шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ Фарисайчуудын замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг вэ? Тэдний мөн чанар юу вэ?

2. Шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ Фарисайчуудын замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг вэ? Тэдний мөн чанар юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэр сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. Нэг хүн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, шахуурганы сав суулгах газар ухаж, цамхаг бариад, үүнийгээ тариаланчдад түрээслэн алс хол явжээ. Ургац хураах цаг болоход тэр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд түүнийг барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. Тэр тэдэн рүү өөр нэг зарцаа илгээв;тэд түүн рүү чулуу шидэж, толгойг нь хагалаад, гутаан доромжлоод явуулжээ. Тэр дахиад өөр нэгийг явуулав;тэд түүнийг хөнөөгөөд, өөр олон хүний ч бас заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд ганцхан хүн үлдсэн нь хайртай хүү нь байв. Тэр ‘Тэд миний хүүг хүндэлнэ’ гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн рүү явуулжээ. Харин тариаланчид өөр хоорондоо, “Энэ бол өв залгамжлагч;ирцгээ, түүнийг алчихъя, тэгвэл өв хөрөнгө нь биднийх болно” гэж ярилцав. Тэгээд тэд түүнийг барьж авч алаад усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн яах вэ? Тэр ирж, тариаланчдыг устгаад, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө.” (Марк 12:1-9)

“Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил, хонины арьс нөмрөн та нар луу ирэх боловч дотроо тэд хомхой чононууд юм” (Матай 7:15).

“Хоёр нүүрт хуулийн багш нар болон Фарисайчууд та нар золгүй еэ! … Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ?” (Матай 23:29, 33).

Холбогдолтой Бурханы үгс:

Зарим хүмүүс олны анхааралд байх дуртай байдаг. Ах эгч нарынхаа өмнө тэр Бурханд өртэй гэдэг ч ар хударгаар нь тэр үнэнийг хэрэгжүүлдэггүй, шал эсрэгээр нь хийж байдаг. Энэ нь тэдгээр шашны Фарисайчуудтай адилхан биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн бол Бурханд үнэнч нэгэн бөгөөд харин үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба өөрийн мөс чанарын эсрэг үйлддэггүй бас ярьдаггүй. Тэр асуудал үүсэхэд мэргэн ухаанаа гаргадаг бөгөөд ямар ч нөхцөлд үйл хэрэг нь зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй талаараа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд өдөр хоногийг хөмсгөө зангидан санаа зовнисон байдалтай, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй вэ! Хэрвээ чи түүнээс “Чи Бурханд ямар өртэй юм бэ? Надад хэлээч!” гэж асуувал тэр хэлэх үггүй болдог. Хэрвээ чи Бурханд үнэнч бол, олон нийтийн дунд бүү ярь, харин Бурханыг хайрлах хайраа харуулахдаа өөрийнхөө бодит хэрэгжүүлэлтийг ашиглаж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үгс ашиглаж байгаа хүмүүс бол цөм хоёр нүүртнүүд! Зарим нь залбирал болгондоо Бурханд өртэйгээ ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлд автсан бөгөөд тэд, тийм үйлдлүүд Бурханд таалагддаг ба өнгөц сүсэг бишрэл эсвэл гунигт нулимс нь Бурханы таашаадаг зүйл гэж үргэлж итгэн, тухайн зан үйл, үзлээр амьдардаг. Ийм утгагүй зүйлсээс ямар сайн зүйл гарах вэ? Даруу байдлаа харуулахын тулд, бусдын өмнө ярих үедээ зарим нь эелдэг зөөлөн дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. …

Тийм шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, эдгээр өдрүүдэд чи хэр байв даа?” гэж асуудаг. Тэр “Би Бурханд өртэй ба Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байна” гэж хариулдаг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн өгүүлбэр болон үгс нь дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үгс нь хамгийн ой гутам, хэтэрхий зэвүүн юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-аас

Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд байнга хөөгдөх аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу—хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр суурины үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—эдгээр хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс

Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс Паултай адил төрлийнхөд харьяалагддаг. Яагаад ингэж хэлж байна вэ? Паулын бичсэн захидлууд бараг хоёр мянган жилийн түүхтэй бөгөөд тэдгээр нь бүхий л Нигүүлслийн эрин үед түгсэн. Хүмүүс бүгдээрээ түүний эдгээр үгийг идэж, уусан ба түүний үгийг өөрийнхөө биеийг зовоож, сахилгажуулах, зөвт байдлын эцсийн титмийг хүлээн авах гэх мэтийн хэм хэмжээ болгон авч үзсэн юм. Хүмүүс түүний үг болон түүний сургаалын дагуу Бурханд итгэжээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Есүс Христэд л итгэдэг боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бүгд яллагддаг. Өнөөдрийн Бурханыг таньдаггүй учраас тэд бүгдээрээ орчин үеийн Фарисайчууд бөгөөд тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг. Есүст итгэх тэдний итгэл хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь бүгд хий дэмий байх болно; тэд Бурханы магтаалыг хүртэхгүй. Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Бурханы талаар жинхэнэ мэдлэггүй байдаг бүх хүн нь хоёр нүүртэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

Хүн төрөлхтний хувьд Бурханыг дүрслэх алдаа гаргах нь амархан байдаг; хүмүүс өнгөрсөнтэй зууралдаж, Бурханыг дүрслэх талтай байдаг. Тэд илтэд Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы ажлыг ямар ч шалтгаангүйгээр дүрсэлсээр байдаг. Тэдний уг чанар маш ихэрхүү! Хүмүүс үргэлж өнгөрсөн үеийн хуучин үзэлтэй зууралдахыг хүсдэг, өнгөрч одсон өдрүүдийн зүйлсийг зүрх сэтгэлдээ хадгалдаг ба тэдгээрийг өөрсдийн үндэс болгон ашиглаж, биеэ тоосон, ихэрхүү байдалтай байж, бүхнийг ойлгодог гэж бодож, Бурханы ажлыг дүрслэх зориг зүрхтэй байдаг. Үүгээрээ тэд Бурханыг шүүдэггүй гэж үү? Нэмж хэлэхэд, хүмүүс Бурханы шинэ ажилд ямар ч анхаарал хандуулдаггүй ба тэдний хувьд шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг энэ нь харуулдаг, гэвч тэд мөн л Бурханыг сохроор дүрсэлсээр байдаг; хүмүүс маш ихэмсэг болохоор эрүүл ухаангүй байдаг, тэд хэнийг ч сонсдоггүй ба Бурханы үгийг хүртэл хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь хүний уг чанар юм: бүрмөсөн ихэрхүү ба өөрийгөө зөвтгөдөг, өчүүхэн төдий ч дуулгавартай байдал байдаггүй. Есүсийг яллахдаа Фарисайчууд ийм байсан: Таны зөв байсан ч гэсэн би Таныг дагахгүй-зөвхөн Ехова л жинхэнэ Бурхан. Өнөөдөр ч бас: “Тэр Христ гэж үү? Тэр үнэхээр Христ байсан ч гэсэн би Түүнийг дагахгүй!” гэж хэлдэг хүмүүс байдаггүй гэж үү? Иймэрхүү шашны хүмүүс олон байдаг. Хүний зан чанар хэтэрхий завхарсан, тэр аврагдахын аргагүй гэдгийг энэ нь харуулдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд юу байгаа, Тэр юу болохыг бүү дүрсэл”-ээс

Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. … Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ?

Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Хэрвээ тийм биш бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? … Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? … Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Ихэрхүү зангийн нэг илэрхийлэл нь Бурханд тэрсэлдэг байдал юм. Бурханы эсрэг тэрсэлснийхээ дараа чи өөрийнхөө хаанчлалыг бүтээж, аливааг өөрийнхөөрөө хийж, бусдыг гартаа атгаж, тэднийг өөрийнхөө тэвэр лүү татаж болзошгүй байдаг. Хүмүүс тийм зүйл хийх чадвартай; өөрсдийнхөө ихэрхүү мөн чанараар тэд тэргүүн тэнгэрэлч болсон, тэд бол тэргүүн тэнгэрэлч бөгөөд Бурханыг нэг тийш тавих магадлалтай байдаг гэдгийг мөн чанар нь тодорхойлсон. Ийм зан чанартайгаар чи Бурхангүй байдаг.

Бид тэдэнд хэчнээн удаа номлож, яаж ч оролдсон хамаагүй янз бүрийн шашны урсгалуудын олон удирдагчид яагаад бидний хэлдэг юуг ч, хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Тэдний ихэрхүү зан аль хэдийн уг чанар нь болсон ба тэд Бурхангүй байдаг. Зарим хүн: “Бурхан тэр хүний удирддаг хүмүүсийн дунд байгаа, тэр хүн Бурханыг үнэхээр хүсэн тэмүүлдэг!” гэдэг. Тэр хүмүүсийг өөртөө итгүүлэх чадвартай болохоор Бурхан түүний зүрх сэтгэлд байдаг уу? Үгүй, тийм үү? Тэр хүмүүсийг өөртөө дагуулж, тэднээр өөрийгөө дээдлүүлэх чадвартай, тэр хүмүүсийг ноёрхож чаддаг ба Бурханыг эрж хайхаар өөр тийшээ явахыг хүмүүст зөвшөөрдөггүй агаад түүний хэлдэг зүйл үнэнийг агуулдаг гэж тэр итгэдэг. Тэр өөрийгөө юу гэж хардаг вэ? Бурхан гэж. Өөрийнхөө энэ ихэрхүү зангаас болж, гагцхүү энэ ихэрхүү зангаасаа болж тэр Бурханы эсрэг тэрсэлдэг зүйлсийг хийсэн.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний ихэрхүү уг чанар бол Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийнх нь үндэс юм”-аас

Хэсэг хугацаанд ажилласны дараа, газар дээр Бурханы ашиглаж байсан хүмүүс Бурханы байр суурийг авч, “би хорвоо ертөнцийг даван гармаар байна! Би гурав дахь тэнгэрт зогсмоор байна! Бид бүрэн эрх мэдэлтэй хаанчлалыг хүсэж байна!” гэж хэлсэн. Тэд хэдэн өдрийн ажлынхаа дараа их зантай болсон; тэд газар дээрх бүрэн эрх мэдлийг хүссэн, тэд өөр үндэстэн байгуулахыг хүссэн, тэд өөрсдийн хөл доорх бүх зүйлийг хүссэн ба гурав дахь тэнгэрт зогсохыг хүссэн. Чи бол ердөө л Бурханаар ашиглагдаж байгаа хүн гэдгээ мэдэхгүй гэж үү? Чи хэрхэн гурав дахь тэнгэр лүү гарч чадах юм бэ? … Өвчтэйг эдгээж, муу ёрын сүнсийг хөөж, индэр дээрээс бусдад номлож, урт ихэмсэг илтгэл тавьдаг ба бодит бус зүйлүүдийг хэлэлцдэг тэдгээр шашны пасторууд нь голдоо хүртэл их зантай байдаг! Тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[h] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдэлсэн халим[i] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

No comments:

Post a Comment