1. Яагаад Эзэн Есүс Фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар яг юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Надад амаараа ойртож, Намайг амаараа хүндэлдэг;гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв.” (Матай 15:3-9)
“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! )
Танар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.”
“Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш;харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог” гэж хэлдэг сохор газарчид аа, та нар золгүй еэ!Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш;харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.
Хоёр нүүрт хуулийн багш нар болон Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Жижиг зүйлээр хөөцөлдөж, томыг нь анзаардаггүй сохор газарчид аа.
Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд аа, та нар золгүй еэ!Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.
Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.
Хоёр нүүрт хуулийн багш нар болон Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимээд “Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэдэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно;заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө: Зөвт Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ. Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ.”( Матай 23:13-36 )
“Гэхдээ ахлах тахилчид болон ахлагчид, Барабын төлөө гуйж, Есүсийг хөнөөлгө гэж ард түмнийг ятгасан байлаа. Захирагч тэднээс, ‘Энэ хоёрын хэнийг нь надаар суллуулмаар байна?’ гэхэд тэд, ‘Барабыг’ гэв. Пилат тэдэнд ‘Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна?’ гэхэд бүгдээрээ түүнд, ‘Түүнийг цовдол’ гэцгээлээ. Тэгэхэд нь захирагч ‘Яагаад,? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?’ гэж асуув. Гэсэн ч тэд улам чангаар ‘Түүнийг цовдол’ гэж хашхирч байлаа. Тэр яасан ч нэмэргүй, харин ч үймээн самуун дэгдэж эхэлснийг хараад Пилат ус авч, хурсан олны өмнө гараа угаагаад, ‘Би энэ зөвт Хүний цусанд буруугүй: та нар өөрсдөө мэдэцгээ’ гэв. Тэгтэл бүх хүн, ‘Түүний цус бидний дээр болон үр хүүхдүүдийн минь дээр байг’ гэж хариулцгаав. Тэгээд тэр Барабыг суллан, Есүсийг ташуурдсаныхаа дараа цовдлуулахаар өгчээ.” (Матай 27:20-26)
Холбогдолтой Бурханы үгс:
10. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт
(Mарк 3:21-22) Түүний хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав: Тэд “Тэр галзуу болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг” гэв.
11. Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь
(Maтай 12:31-32) Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй. Хэн Хүний Хүүгийн эсрэг үг хэлнэ, энэ нь уучлагдаж болно; Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.
(Maтай 23:13-15) Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Та тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.
Дээр хоёр салангид ишлэл байна—эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт.
Библи дэх Фарисайчуудын Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаарх үнэлгээ ийм байсан: “Тэр галзуу болжээ. ... Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг.” (Марк 3:21-22). Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон Фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаагүй эсвэл хий хоосноос бодож олсон зүйл биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлээс харсан болон сонссон зүйлээсээ хийсэн, Түүний талаарх тэдний дүгнэлт юм. Хэдийгээр тэдний дүгнэлт нь харваас шударга ёсны нэрийн өмнөөс хийгдсэн бөгөөд үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн тэдний их зан нь бүр тэдний хувьд ч барихад хэцүү байсан. Тэдний Эзэн Есүсийг үзэн ядсан галзуурсан мэт энерги нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон тэдний хорон муу сатаны төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг хорсолтой уг чанарыг нь илчилсэн юм. Тэдний Эзэн Есүсийг шүүн хэлсэн зүйлс нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан болон үнэнд дайсагнасан балиар, хорсолтой уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг шалгаагүй, мөн тэд Түүний хэлсэн эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг шалгаагүй. Харин тэд сохроор, тэвчээргүйгээр, солиотойгоор, зориудын өс хонзонтойгоор Түүний хийсэн зүйлийг дайран давшилж, гутаасан. Энэ нь бүр эмх замбараагүйгээр Түүний Сүнсийг өөрөөр хэлбэл, Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр галзуу болжээ”, “Беелзебүл ба чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махан биеийн ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүб болон чөтгөрүүдийн захирагч гэж доромжлоод зогсохгүй мөн Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь бүхэлдээ Сатаны мөн чанар болон Бурханы эсрэг чөтгөрийн эсэргүүцэл, доромжлолтой адилхан байсан. Тэд ялзруулагдсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр тэд Сатаны биелэл болж байсан. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба тэд Сатаны хамсаатан, элч нар байсан. Тэдний доромжлол болон Эзэн Есүс Христийг гүтгэсний мөн чанар нь байр суурины төлөө Бурхантай хийсэн тэдний тулаан, Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний байдал болон Түүнд хандах дайсагнасан хандлагын мөн чанар, түүнчлэн тэдний үг, тэдний бодол нь шууд Бурханы Сүнсийг доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн болон хийсэн зүйлд үндэслэлтэй шүүлт хийж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь доорх ишлэл дээр хэлсэнчлэн энэ ба ирэх үед ч эс уучлагдах зүйл юм: “Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” …
… Библийн энэ хоёр ишлэлээс та нар ямар нэг зүйл анзаарав уу? Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүмүүс хэлдэг. Зарим хүмүүс, хүн төрөлхтний зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл тэд Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр ишлэлээс хүмүүс Бурханы уур хилэн болон хүний зөрчлийг тэвчдэггүй байдлыг нь харж, ойлгож байгаа бодит байдлыг үл харгалзан, тэд Түүний хандлагыг үнэхээр ойлгоогүй хэвээр байгаа. Энэ хоёр ишлэл нь Түүнийг доромжилж, уурлуулж байгаа хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын талаарх утга учрыг агуулдаг: “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” Хүмүүс Бурханыг доромжлох үед, тэд Бурханыг уурлуулах үед Тэр ялын тогтоол гаргадаг ба энэ ялын тогтоол нь Түүний эцсийн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнснийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй." (Matай 12:31) “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!” (Maтай 23:13).
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос
2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхий дахины улсуудад тархсан билээ. Олонх нь хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд цовдолж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, өөрсдийн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд ингээд нэг л хувь заяа үлдсэн: Бурханаар шийтгэгдэх. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуудам үр дүн, гамшиг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас
Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос
No comments:
Post a Comment