2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны байгууллагуудыг хараадаг вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. … Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм.Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. … Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг… Ариун Сүнсний урсгалд ороогүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биетэй алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд албаар өсөрхөж, Түүний эсрэг чигт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чадахгүй байгаа нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд энэ хүмүүсийн Бурханаас санаатайгаар зугтаж байгаа талаар ярихын ч хэрэггүй. Тэд тохирох цээрлүүлэлтийг хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүмүүс тэднийг хараахгүй байж чаддаггүй, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой, харин үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болоод Түүний гэрчлэлтэй ямар ч холбоогүй юм. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай холбоогүй: Энэ нь Түүний нэр болоод Түүний өнөөдрийн ажилтай ямар ч холбоогүй. Энэ хүмүүс өөрсдийгөө басамжлан доромжилж, Сатаныг илэрхийлдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа хүмүүс. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах цээрлүүлэлтэнд өртөхгүй. Бурхан аль хэдийн харьцсан байх ёстой гэж хүмүүсийн итгэдэг олон зүйл байдаг бөгөөд тэдгээр мууг үйлдэгчид аль болох хурдан цээрлүүлэлт хүртэх ёстой гэж тэд итгэдэг. Гэхдээ Бурханы удирдлагын ажил хараахан дуусаагүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөв шударга бус хүмүүс өөрсдийн зөв шударга бус үйлийг үргэлжлүүлэн хийсээр байна. Зарим хүмүүс, шашны хүмүүст Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажил байдаггүй, тэд Бурханы нэрийг гутаадаг гэж хэлдэг; тэгвэл Бурхан яагаад тэдний увайгүй занг хүлцэн тэвчиж, тэднийг устгахгүй байгаа юм бэ? гэж хэлэх байх. Сатаны илрэл болсон, махан биеийг илэрхийлдэг энэ хүмүүс бол мунхаг, олиггүй, хөгийн хүмүүс билээ. Тэд Бурхан хүмүүсийн дунд хэрхэн ажилладгийг ойлгож авахаасаа өмнө Бурханы уур хилэн ирэхийг харахгүй бөгөөд бүрэн байлдан дагуулагдсаныхаа дараа тэдгээр мууг үйлдэгчид бүгд өөрсдийн цээрлүүлэлтийг хүртэж, нэг нь ч уур хилэнгийн өдрөөс зугтан зайлж чадахгүй. Одоо үе бол хүнийг шийтгэх цаг биш, харин Бурханы удирдлагад хохирол учруулах хүмүүс байхгүй бол, байлдан дагуулах ажлыг явуулах цаг билээ, харин байгаа тохиолдолд тэд өөрсдийн хийсэн үйлдлийнхээ хүнд ноцтой байдалд үндэслэн шийтгэл хүртэх болно. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын явцад Ариун Сүнсний урсгал дотор байгаа бүх хүмүүс Бурхантай холбоотой байдаг. Ариун Сүнсээр жигшигдэн, гологдсон хүмүүс Сатаны нөлөөн дор амьдардаг ба тэдний хэрэгжүүлдэг зүйлс Бурхантай ямар ч холбоогүй. Бурханы ажил, хүлээн зөвшөөрдөг эсэхээс үл хамааран бүх хүмүүст чиглэдэг биш зөвхөн үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүст чиглэгддэг учраас Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, Бурхантай хамтран ажилладаг хүмүүс л Бурхантай холбоотой байна. Бурханы хийдэг ажилд үргэлж бай байдаг ба энэ нь дур зоргоор хийгддэггүй. Сатантай холбоотой хүмүүс Бурхантай хамтран ажиллахад тохирох нь байтугай, Бурханд гэрчлэл хийхэд ч тохирохгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. … Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний бодит айлдваруудыг дуулгавартай дагах чадвартай бүх хүмүүс ерөөгдсөн юм. Тэд ямар байсан нь эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Бурханы хөлийн мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралыг олж авч чадахгүй. Тэд өөрсдийгөө харанхуй руу уруудуулж, тэндээ тэд гасалж, шүдээ хавирах болно; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Бурханд итгэдэг боловч Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм. Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? … Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христэд итгэгчид бүгд, тэд бол азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил номлолд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурснаараа өөрийгөө Бурхантай дайсагнуулдаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд авралаар дүүрсэн нүглийн өргөл юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бол зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхсан, эрх мэдлийг эзэмшсэн бөгөөд эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө бас мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, халаглаж байвч, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагдахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Би, шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй учраас юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
Тэд Бурханы зан чанар эсвэл бодит Бурхан Өөрөө тэдний зүрх сэтгэлийг эзлэхийг зөвшөөрөх хүсэлгүй юм. Тэд зөвхөн өөрсдийн хүсэл, төсөөлөл болон зэрлэг хүслээ л хангаж байна. Тиймээс эдгээр хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагаж, мөн тэрчлэн Түүнд өөрсдийн гэр бүл, ажлын байраа хүртэл өгч чадах боловч тэд муу замдаа төгсгөл болгодоггүй. Зарим нь бүр тахилыг хулгайлах эсвэл үрэн таран хийх буюу хувьдаа Бурханыг зүхэж байхад бусад нь өөрсдийнхөө тухай дахин дахин гэрчилж, өөрсдийгөө магтаж, Бурхантай хүмүүс болон байр суурийн төлөө тэмцэлддэг. Тэд хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд төрөл бүрийн арга саам хийдэг ба байнга хүмүүсийн сэтгэлийг өөртөө татаж, хяналтандаа оруулахыг хичээдэг. Зарим нь бүр санаатайгаар хүмүүст өөрсдийгөө Бурхан гэж бодогдуулан, иймд тэдэнд Бурхан шиг хандаж болно гэж төөрөгдүүлдэг. Тэд хүмүүст ялзарсан гэдгийг нь, өөрсдийгөө ялзарсан, ихэмсэг гэдгийг, өөрсдийгөө шүтэх хэрэггүй гэдгийг, тэд хэчнээн ч сайн байсан тэр нь Бурханы өргөмжлөлийн дагуу явагдаж байгаа ба ямар ч байсан тэд юу хийх учиртайг хэзээ ч хэлэхгүй юм. Тэд эдгээр зүйлсийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл тэд хүмүүсийн зүрхэн дэх байр сууриа алдахаас үнэхээр айж байгаа юм. Ийм учраас эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй ба тэд хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдож байгаагүй тул хэзээ ч Бурханыг гэрчилдэггүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-өөс
Тэд үүнийг тодорхой мэдэж байсан ч, санаатайгаар үнэнийг эсэргүүцдэг. Тэрслүү байдлын хөвгүүд! Одоо тэдний тамын хаан нь тамын хааны сэнтийдээ заларсан мэтээр тэд хэт бардам болж, бусдад үл хүндэтгэлтэйгээр ханддаг. Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[h] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдэлсэн халим[i] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
шашин гэж Бурханы үздэг, жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг хүмүүс—ямар замаар алхдаг вэ? Энэ хүмүүс Бурханд итгэх итгэлийн далбааг намируулах замаар алхдаг боловч Бурханы замыг, Бурханд итгэх замыг хэзээ ч дагадаггүй, харин Бурханд хэзээ ч шүтэн мөргөдөггүй, Бурханыг орхих замаар явдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл тэд Бурханд итгэдэг ч Бурханы замыг дагахгүй, Бурханыг орхих замаар алхдаг; тэдний зам нь Бурханд итгэдэг боловч Сатанд шүтэн мөргөх зам бөгөөд тэд диаволд шүтэн мөргөж, өөрсдийн удирдлагыг тогтоохоор хичээж, өөрсдийн хаанчлалыг байгуулахаар оролддог—мөн чанар нь энэ үү? (Тийм.) Ийм хүмүүс хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой байдаг уу? (Үгүй.) Та нар яаж мэдэж байгаа юм бэ? Бурханд итгэдэг хүмүүс хэд байх нь хамаагүй, тэдний итгэлийн арга зам нь Бурханаар шашин эсвэл бүлэг гэж тодорхойлогдсон л бол Бурхан тэднийг аврагдах боломжгүй гэж шийдсэн. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Бурханы ажилгүй, Бурханы удирдамжгүй, Бурханыг огтхон ч шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүсийн хувьд тэд хэнийг шүтэн мөргөдөг вэ? Тэд хэнийг дагадаг вэ? Харагдах байдлаараа тэд хүмүүсийг дагадаг—гэхдээ мөн чанартаа тэд хэнийг дагадаг вэ? (Сатаныг.) Хэлбэр маяг, нэрэн дээрээ тэд хүнийг дагадаг; зүрх сэтгэлдээ тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөг, гэвч үнэн хэрэгтээ тэд хүний арга заль, зохицуулалт болон хяналтаас хараат байдаг; тэд Сатаныг дагадаг, тэд диаволыг дагадаг, тэд Бурханд дайсагнадаг хүчийг, Бурханы дайсныг дагадаг. Бурхан ийм хүмүүсийг авардаг уу? (Үгүй.) Яагаад Тэр тэднийг авардаггүй юм бэ? Тэд гэмших чадвартай юу? Ийм хүмүүс гэмших чадваргүй. Тэд өөрсдөө ажил мэргэжилтэй болохоор хичээж, өөрсдийн удирдлагыг тогтоохоор оролдон Бурханд итгэх итгэлийн далбааг намируулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Эцсийн үр дүнд тэд Бурханаар жигшигдэн гологддог; Бурхан энэ хүмүүсийг яавч аварч чадахгүй, тэд яавч гэмшиж чадахгүй, Сатан тэднийг аль хэдийн авсан—тэд бүхэлдээ Сатаны гарт байдаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Цаг үргэлжид Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас
Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнц хэрхэн газар дээрх Миний эрх мэдлээр устгагдахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Бүх шашны албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүмүүсийн дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ? … Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй вэ? Миний ардууд хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясалтайгаар дуулахгүй байх вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин хоёр дахь айлдвар”-аас
No comments:
Post a Comment