2018/08/15

3. Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн Бурханы үгний хоорондох ялгаа юу вэ?

3. Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн Бурханы үгний хоорондох ялгаа юу вэ?

3. Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн Бурханы үгний хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан.
Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэлт хүлээн авч байсан ба тэдгээрийг сонссоныхоо дараа ч бусад нь ойлгохгүй байсан. Эдгээр цөөхөн хэдэн зүйл нь, түүний үг бол зөгнөлөөс өөр юу ч биш байсан, Еховагийн оронд хийсэн ажлын нэг хэсгээс өөр юу ч биш байсан гэдгийг батлахад хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн дүүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц , Еховагийн ажлын хэрэгсэл л байсан. Тэр зөвхөн Хуулийн эрин үе дэх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээнд л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс илүү даван гараагүй. Үүний эсрэгээр, Есүсийн ажил өөр байсан. Тэр Еховагийн ажлын хүрээг даван гарсан; Тэр бие махбодтой болсон Бурхан болон ажиллаж бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлолын замаар явсан. Иймээс, Тэр Еховагийн хийсэн ажлаас гадна шинэ ажлыг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ нь шинэ эрин үеийг урин залсан. Өөр нэг нөхцөл нь Тэр хүний хийж чадахгүй зүйлсийн талаар ярьж чадаж байсан. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтнийг хамарч байсан. Тэр ердөө цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаагүй ба Түүний ажил нь цөөхөн тооны хүмүүсийг удирдах явдал байгаагүй…Бие махбодтой болсон Бурханы хийх ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээх байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр хэдэн нөхцөл л дангаараа хангалттай юм. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өсгөсөн асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тухайн үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах явдал байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчдийг өсгөсөн ба тэдэнд зөн билгүүдийг өгч, тэд үүнийг Израилийн бүх овог болон урагт дамжуулсан. Тэдний ажил нь зөгнөл хэлэх байсан ба тэдний зарим нь бусдад үзүүлэхийн тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичсэн. Ехова зөгнөл хэлж, ирээдүйн ажил эсвэл тэр үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөхийн тулд эдгээр хүмүүсийг өсгөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болоод мэргэн ухааныг харж чадах байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Ажлын энэ эцсийн үе шатанд үр дүнд үгээр дамжуулан хүрдэг. Үгийн ачаар хүн өнгөрсөн үе дэх олон нууц болон Бурханы ажлын талаар ойлгодог. Үгийн ачаар хүн Ариун Сүнсээр гэгээрдэг. Үгийн ачаар хүн өмнөх үед хэзээ ч ойлгогдоогүй нууцуудыг болон эш үзүүлэгч, элч нарын ажлын зарчмыг ойлгодог. Үгийн ачаар хүн Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэмцэгч, эсэргүүцэгч чанарыг мэдэж, өөрсдийн мөн чанарыг мэддэг. Эдгээр ажлын үе шат болон хэлэгдсэн бүх үгсийн тусламжтайгаар хүн Сүнсний ажлыг, Бурханы махан бие болсон ажлыг болон Түүний зан чанарыг бүхлээр нь мэддэг. Чиний мэдэж байгаа Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэг нь мөн л үгээр дамжин орж ирсэн. Чиний хуучин үзлийн тухай болон тэднийг орхисон амжилтын тухай мэдлэг чинь мөн л үгээр дамжин орж ирээгүй гэж үү? Өмнөх шатанд Есүс тэмдэг болон гайхамшгаар ажиллаж байсан бол одоогийн шатанд ийм биш. Тэр яагаад ингэж ажиллахаа болисон талаарх ойлголт ч чамд үгээр ирсэн бус уу? Иймд энэ шатанд хэлэгдсэн үгс нь өнгөрсөн дэх элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гарсан юм. Бүр эш үзүүлэгчдийн хийсэн зөгнөлүүд нь ч ийм үр дүнд хүрээгүй. Эш үзүүлэгчид нь зөвхөн зөгнөлийн тухай буюу ирээдүйд юу болох талаар ярьж байсан ба тэр үед Бурханы хийж байсан ажлын талаар яриагүй. Тэд хүнийг амьдралд нь удирдах талаар, хүнд үнэнийг бэлэглэх талаар эсвэл хүнд нууцыг илчлэх талаар яриагүй ба хүнд амь бэлэглэх талаар бол бүр ч яриагүй билээ. Энэ үе шатанд хэлэгдсэн үгэнд зөгнөл болон үнэн байсан боловч голчлон тэр хүнд амь бэлэглэхэд үйлчилж байсан. Одоогийн үгс нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдээс өөр. Энэ үе шат нь зөгнөлд зориулагдаагүй харин хүмүүсийн амьд зориулагдсан ба хүний амь зан чанарыг өөрчлөхөд зориулагдсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс

Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв. Тэр бүр хүний хэл болон мэдлэгийг ашиглан ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы эелдэг зан, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс

No comments:

Post a Comment