2. Үнэнтэй нийцдэг, эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн үг болон Бурханы үгийн хоорондох ялгаа юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас
нэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд шаардсан шаардлага ба, энэ ажлыг Бурхан Өөрөө хийдэг учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг зүйлээс дүгнэж хэлсэн мэргэн үгс биш ба агуу хүний хэлсэн алдартай ишлэл ч биш; харин үүний оронд, тэнгэр газар, бүх зүйлийн Эзэнээс хүнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэсэн хэдэн үг биш, Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын онч мэргэн үгсийн дээд гэж нэрлэж байгаа юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна”-аас
Та нар үнэний бодит цар хүрээг ойлгох хэрэгтэй, бас үнэнд юу хамаарагддаггүйг ойлгох ёстой. Надад хэл дээ, хэрвээ зарим хүн үнэний үгийн талаарх дадлага туршлага дээрээ үндэслэн зарим нэг мэдлэг ухааныг олж авч, жаахан ойлголттой болсон бол үүнийг үнэн гэж тооцох уу? Сайндаа л бид, тэд үнэний талаар жаахан ойлголттой гэж хэлж болно. Ариун Сүнсний гэгээрлийн бүх үг Бурханы үгийг төлөөлдөггүй, үнэнийг төлөөлдөггүй бөгөөд тэдгээр нь үнэнд хамаарагддаггүй. Тэр хүмүүс үнэний талаар зарим нэг ойлголттой, Ариун Сүнсний жаахан гэгээрэлтэй байдаг гэж л хэлж болно... Хүн бүхэн үнэнийг мэдэрч туулж чадах боловч тэдний туршлагын нөхцөл байдал өөр байх бөгөөд адилхан үнэнээс хүн нэг бүрийн олж авдаг зүйл өөр байдаг. Гэхдээ хүн бүхний ойлголтыг нийлүүлсний дараа ч гэсэн чи энэ нэг үнэнийг бүрэн тайлбарлаж бас л чадахгүй; үнэн тийм гүнзгий байдаг! Та нарын олж авсан бүх зүйл болон та нарын бүх ойлголт үнэнийг орлож чадахгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ чи өөрийнхөө ойлголтыг бусадтай нөхөрлөвөл тэд энэ талаар хоёр, гурван өдөр эргэцүүлээд, дараа нь үүнийг мэдэрч туулах явдлаа дуусгаж болох юм, гэхдээ хүн насан туршдаа ч үнэнийг бүрэн мэдэрч туулж чадахгүй, бүх хүмүүс хамтдаа ч үүнийг нэгд нэггүй мэдэрч туулж чаддаггүй. Тиймээс үнэн бол маш гүн гүнзгий гэдгийг харж болно, үнэнийг бүрэн тодорхой илэрхийлэхийн тулд үг ашиглах ямар ч боломжгүй, хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүнийг мянга мянган жилийн турш амьдруулж чадах бөгөөд үнэн бол Түүний зан чанарыг төлөөлдөг, Түүний мөн чанарыг төлөөлдөг, Түүний доторх бүхнийг төлөөлдөг Бурханы Өөрийн амь билээ. Хэрвээ чи, чамд үнэн байгаа ба туршлагатай байна гэдэг нь үнэнтэй байна гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи чадахгүй. Хүмүүс үнэний тодорхой тал эсвэл нэг хэсгийн тухайд жаахан туршлага эсвэл гэрэлтэй байж болно, гэхдээ тэд үүгээр бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс тэдний гэрэл бол үнэн биш, энэ зүгээр л хүний хүрсэн түвшин, туршлага-хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт бөгөөд энэ нь үнэний туршлагын бодит тал юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн үнэнийг мэдэрч туулсан ч гэсэн, тэд өөрсдийнхөө бүх үгийг нийлүүлсэн ч гэсэн энэ нь үнэний нэг өгүүлбэртэй тэнцүү байж чадахгүй. Өмнө нь хэлсэнчлэн, “Би өөр нэг зүйр үгийг товч илэрхийлсэн: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг нэг ч хүн байхгүй.” Энэ бол үнэний өгүүлэмж, энэ нь амьдралын мөн чанар, энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл, энэ бол Бурханы илэрхийлэл; энэ нь үнэний өгүүлэмж бөгөөд чи үүнийг мэдэрч туулж болно. Хэрвээ чи үүнийг гурван жил туулж мэдэрвэл өнгөцхөн ойлголттой болно, хэрвээ чи үүнийг найман жил туулж мэдэрвэл илүү их ойлголт олж авна, гэхдээ чиний ойлголт үнэний өгүүлэмжийг хэзээ ч орлож чадахгүй!
Хэрвээ хэн нэгэн хүн үүнийг хоёр жилийн турш мэдэрч туулах юм бол бага зэрэг ойлголттой болох болно; хэрвээ тэд үүнийг арван жилийн турш мэдэрвэл илүү өндөр түвшний ойлголттой болох ба тэд үүнийг хэрвээ насан туршдаа мэдэрвэл арай илүү их ойлголт олж авна, гэхдээ та хоёр өөрсдийнхөө ойлголтыг нийлүүлсэн ч гэсэн тэдгээр нь үнэний өгүүлэмжийг бас л орлохгүй. Та хоёр хамтдаа хэчнээн их ойлголт, хэчнээн их туршлага, хэчнээн мэдлэг ухаан, хэчнээн гэрэл эсвэл хэчнээн үлгэр жишээг нийлүүлэх нь хамаагүй тэр бүхэн нь уг өгүүлэмжийг орлож чадахгүй. Би үүгээр юу хэлж байна вэ? Хүний амь үргэлжид хүний л амь байх бөгөөд чиний ойлголт хэчнээн үнэний дагуу, Бурханы утга учрын дагуу, Бурханы шаардлагын дагуу байх нь хамаагүй энэ нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй. Хүмүүст үнэн байгаа гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, тэдэнд Бурханы үнэний талаарх жаахан ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, тэдэнд Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай юм. Бурханы цорын ганц өгүүлэмж л хүний хувьд бүх насаараа мэдэрч туулахад, хэдэн насныхаа амьдралд эсвэл хэдэн мянган жилийн туршид мэдэрч туулахад хангалттай; хүмүүс үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй мэдэрч туулж чаддаггүй.
………
Хэрвээ чамд үнэний талд зарим нэг туршлага байдаг бол энэ нь үнэнийг төлөөлж чадах уу? Энэ нь үнэнийг огтхон ч төлөөлж чадахгүй. Тэвэл чи үнэнийг нэгд нэггүй ярьж чадах уу? Чи үүнийг нэгд нэггүй ярьж бүр ч чадахгүй. Чи үнэнээс Бурханы зан чанарыг олж мэдэж, харж чадах уу? Чи үүнийг харж чадахгүй. Чи Бурханы мөн чанарыг олж мэдэж чадах уу? Чи үүнийг олж мэдэж чадахгүй. Хүн бүрийн үнэний туршлага нь үүний зүгээр л нэг тал, нэг хэсэг, нэг цар хүрээ юм; үүнийг өөрийнхөө хязгаарлагдмал цар хүрээнээс мэдэрснээр чи бүх үнэнд хүрч чадахгүй. Үнэнийг илэрхийлэхийн санаа зорилго-тэрхүү эх сурвалж нь-хүмүүсийн нийтлэг уг чанарыг илчилдэг. Чиний өчүүхэн төдий туршлага ямар хэмжээтэй вэ? Далайн эрэг дээрх элсэн ширхэг, далай дахь усны дусалтай адил. Тиймээс туршлагаасаа олж авсан ойлголт чинь эрхэм нандин гэж чамд санагдаж байсан ч гэсэн, эсвэл энэ нь дээд зэргийн эрхэм нандин гэж санагдаж байсан ч гэсэн-үүнийг үнэн гэж тооцож болохгүй. Үнэний эх сурвалж, үнэний утга учир нь маш өргөн хүрээг хамардаг! Юу ч үүнтэй зөрчилдөж чадахгүй... Хүмүүст байдаг зүйл, хүмүүсийн гэрэл нь зөвхөн өөрсдөд нь эсвэл тодорхой цар хүрээн доторх зарим хүмүүст зохимжтой байх боловч өөр цар хүрээн дотор зохимжгүй байх болно. Хүний туршлага хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй маш хязгаарлагдмал бөгөөд тэдний туршлага хэзээ ч үнэний цар хүрээнд хүрэхгүй. Хүний гэрэл, хүний ойлголтыг хэзээ ч үнэнтэй харьцуулж болохгүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс
Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг. Тэд үнэнийг туулж мэдрэх үед энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл доорх энгийн хүний амьдралын туршлага байх ба энгийн хүний амьдралаас хазайсан байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Тэдний алхаж байгаа зам үнэнийг эрэлхийлж байгаа хүний хэвийн амьдрал, энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй энгийн хүний алхаж буй зам гэж л хэлж болно. Тэдний алхаж буй зам нь Ариун Сүнсний сонгосон зам гэж чи хэлж чадахгүй. Энгийн хүний туршлагаар бол эрэлхийлж байгаа хүмүүс адилхан байдаггүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилхан байдаггүй. Нэмж хэлэхэд, тэдний туршлагаждаг орчин болон туршлагынх нь хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус ба үүний ердөө нэг юм уу цөөн хэдэн талын ойлголт байдаг. Хүний үнэнд туршлагажсан цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг ба тиймээс энэ нь адилхан байдаггүй. Ийм маягаар, нэгэн үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь үргэлж хязгаарлагдмал бөгөөд Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлөх чадваргүй, хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Өөрөөр хэлбэл хүний нөхөрлөл Бурханы үгнээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурхан ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний үүрэг хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болоод хүний зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хүн дээр эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллаж байгаа эсэх нь хамаагүй, ажилчид үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин энэ нь үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурласан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм чадвар болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл нь түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн түвэгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөж байгаа зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг…Хүний илэрхийлдэг зүйл нь түүний дотор орших зүйл байдаг—энэ нь гарцаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм.Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх арга замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн... Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! ...Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр санамсаргүйгээр хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?... Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний биеийн хэмжээг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь саяхны сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Нигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л саяхны сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
Гэсэн хэдий ч чиний мэдэх ёстой нэг зүйл байдаг: хүний үг Бурханы үг мэтээр яригдаж болохгүй, тэр ч байтугай Бурханы үг нь хүний үг мэтээр яригдаж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг мэтээр хүлээн авч болох юм. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг нь хэрхэн гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг шиг авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи хэзээ ч зөвийг буруу болгож эсвэл өндрийг нам болгон ярьж эсвэл гүн гүнзгий зүйлийгөнгөцхөн мэтээр ярих ёсгүй; ямар ч байсан чи өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлээ хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэх ёстой бөгөөд Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрвээ тэгэхгүй бол Бурханаар таягдагдах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
No comments:
Post a Comment