1. Хүн яг яаж Бурханы дуу хоолойг ялган таних ёстой вэ? Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг хүн хэрхэн баталгаажуулах вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд Тэд намайг дагадаг.” (Иохан 10:27)
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13)
Холбогдолтой Бурханы үгс:
Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чадсан; хоёрдугаарт Тэр хүний амийг тэтгэж, хүний дагах замыг харуулж чадсан гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг мэдэхэд энэ нь хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийж байгаа ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг тэдгээр ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийх ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээх байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр хэдэн нөхцөл л дангаараа хангалттай юм....
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Бурханы эрх мэдэл болон ялгамж чанар нь Бурханы үг ярианд тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд тийм ч хэцүү биш. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи... байх болно... Би чамайг...болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар болон эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэлтэй байдлын илрэл юм; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг онцгой үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. ...
...Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр хүч, эрх мэдэл байдаг. Тийм сүр хүч, эрх мэдэл болон зайлшгүй хэрэгжих баримтуудад бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд үүнийг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл давж гарч чадахгүй. Зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнтэй тийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг эсвэл хий дэмий бардамнал биш харин ямар ч хүн, зүйл эсвэл эд юмсын давж гарч чадахгүй цорын ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд баталдаг.
...Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед тэдгээр нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл болон илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл болон тусгал бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарын баталгаа болоход үүнээс илүү тохиромжтой агаад зохистой юу ч үгүй. Тийм ярианы өнгө, төрх байдал, үг нь Бүтээгчийн ялгамж чанарын тэмдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс тохирдог, мөн тэдгээрт ямар ч дүр эсгэлт эсвэл бохир зүйл байдаггүй; тэдгээр нь бүхэлдээ Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн төгс илэрхийлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн үргэлжлэл номын “Цор ганц Бурхан Өөрөө I” -ѳѳс
Бурханы үг бол үнэндээ Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгнээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг болон тэднийг авардаг Түүний арга замыг хардаг... учир нь хүнийг ашиглан үүнийг бичүүлэхийн оронд Бурханы үг нь Бурханаар илэрхийлэгддэг. Энэ нь Бурханаар биечлэн илэрхийлэгддэг. Бурхан Өөрөө, Өөрийнхөө үгийг болон Өөрийнхөө дотоод дуу хоолойг илэрхийлж байгаа юм. Яагаад бид тэдгээрийг үнэн сэтгэлийн үгс гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь Түүний зан чанарыг, Түүний хүслийг, Түүний бодлыг, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлэн сэтгэлийн угаас гардаг. Бурханы үгэн дунд хатуу ширүүн үг, эелдэг зөөлөн үг, санаа тавьсан үг байдаг ба хүмүүнлэг бус, илчлэлийн зарим үгс ч байдаг. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгсийг харах юм бол Бурхан нэлээд хатуу гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чи зөвхөн эелдэг, зөөлөн талыг харах юм бол Бурхан тийм ч их эрх мэдэлгүй мэт харагддаг. Тиймээс чи үүнийг хам сэдвээс нь салган авч ойлгох ёсгүй. Чи үүнийг бүх талаас нь харах хэрэгтэй. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба хүмүүс хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд хүмүүс Бурханы халдашгүй зан чанарыг хардаг. Хүн өрөвдмөөр бузар заваан бөгөөд Бурханы царайг харах үнэ хүндгүй, Бурханы өмнө очих ч үнэ хүндгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очиж байгаа нь гагцхүү Бурханы нигүүлслээс болж байгаа юм. Бурханы ажилладаг байдал болон Түүний ажлын утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгнээс эдгээр зүйлийг харж чадна.
Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”-ээс
Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл бие махбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно. Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ. Ийм эгэл бие махбод ойлгохын аргагүй олон нууцыг хадгалж байдаг. Түүний үйл хэрэг нь чамд ойлгогдошгүй байж болох боловч Түүний хийдэг бүх ажлын зорилго нь, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэгэн бие махбод биш гэдгийг чамд харуулахад хангалттай юм. Учир нь Тэр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг төлөөлдөг билээ. Хэдийгээр чи тэнгэр газрыг донсолгох мэт санагддаг Түүний хэлдэг үгийг сонсож эсвэл дүрэлзэх галын дөл мэт Түүний нүдийг харж чадахгүй байсан ч гэсэн, хэдий чи Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтөнд үзүүлэх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс
Мэдээж Бурханы ажил болон хүний харж буй Түүний бусад зүйлс нь ер бусын. Түүний ажил болон Түүний үгс нь хүнд ойлгогдохооргүй, танигдахааргүй байдаг тул чиний нүдээрээ харж байгаа болон чихээрээ сонсож байгаа бүх зүйлс нь ер бусын байна. Хэрэв тэнгэрээс ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчирсан ба хүн ойлгож, тайлж чадахааргүй хэтэрхий гайхамшигтай, мэргэн нууцууд нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? ...Өнөө үед бие махбод болсон Бурханы хийсэн ямар ажил нь ер бусын биш вэ? Түүний үг нь чиний хувьд ойлгохын аргагүй, биелүүлэхийн аргагүй байдаг бөгөөд Түүний ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Түүний ойлголт дахь зүйлсийг хүн ойлгож чадахгүй, мөн Түүний мэдлэг хаанаас ирснийг ч хүн мэдэхгүй. Би ч гэсэн Тан шиг эгэл хүн, тэгвэл би яагаад Таны мэддэг зүйлийг мэддэггүй юм бэ? Миний дадлага туршлага илүү их, баялаг боловч Та яаж миний мэддэггүй зүйлийг мэддэг юм бэ? гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ бүхэнд хүн хүршгүй юм. Тэр ч бүү хэл ийнхүү гайхширдаг хүмүүс байдаг: Израильд хийгдсэн ажлын талаар хэн ч үнэндээ мэддэггүй; Та яаж мэддэг юм бэ? Библийн тайлбарлагчид хүртэл ямар ч тайлбар хийж чаддаггүй; Та яаж мэддэг юм бэ? Эдгээр нь бүгд ер бусын хэрэг явдал биш гэж үү? Ямар ч гайхамшгийг туулаагүй боловч Тэр бүхнийг мэддэг бөгөөд үг Түүнээс хамгийн амархан гардаг. Энэ нь ер бусын биш гэж үү? Түүний ажил махан биеийн хүрч чадах зүйлээс хэтрэн гардаг. Тийм ажлыг ямар нэг бие махбодын бодлоор биелүүлж ердөө чадахгүй ба энэ нь хүний оюун санаа болон эргэцүүлэлд огтоос ойлгогдошгүй. Хэдий Тэр Библийг хэзээ ч уншаагүй боловч Израиль дахь Бурханы ажлыг ойлгодог. Ярьж байх үедээ Тэр газар дээр зогсож байгаа хэдий ч Тэр гуравдагч тэнгэрийн нууцуудын тухай ярьдаг. Хүн эдгээр үгсийг харах үед “Энэ нь гуравдагч тэнгэрийн хэл биш гэж үү?” гэсэн мэдрэмж хүнийг эзэмддэг. Эдгээр нь бүгд энгийн хүний хүрч чадах зүйлээс давсан хэрэг явдлууд биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурханы ажлыг хүмүүс туулж мэдрэх үед Бурханы тухай анхны мэдлэг нь Тэр бол хэмжээлшгүй, мэргэн, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухаан хүрэхээргүй байдаг. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалтгүй байдлыг мэддэггүй, харин Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Түүний талаар мэдэрч байгаа зүйл нь бишрэл биш, харин ч энэ нь зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байх ба Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж байдаг. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чаддаггүй зүйлийг хэлдэг. Түүний ажлыг туулж мэдэрсэн хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүн туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, тиймээс энэ нь тэдний дунд хязгааргүй их хүчийг үүсгэдэг. Энэ бол айдас эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс Түүнийг сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. Бид Түүний үнэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхлэх болно. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас
No comments:
Post a Comment