2018/08/12

7. Зальтай хүн гэж юу вэ? Яагаад зальтай хүмүүс аврагдаж чаддаггүй вэ?


7. Зальтай хүн гэж юу вэ? Яагаад зальтай хүмүүс аврагдаж чаддаггүй вэ?


Холбогдолтой Бурханы үгс:


Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин тэднийг байхгүйд өөрөөр авирладаг, даруу төлөв, тэвчээр, хайрын дүр төрхтэй хэрнээ мөн чанартаа муу санаатай, заль мэхтэй, Бурханд огт үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн доор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могой шиг хүмүүс.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижирснаар Бурханаар авхуулах болно”-оос

та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай. 。… Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, чамд Бурханы төлөө зовсон баримт байгаа эсэхийг болон чи Бурханд бүрэн захирагдсан эсэхээ мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байна. Хэрвээ чиний зүрх сэтгэл үнэнч шударга байдлаас хол бол чи Бурханы таашаалыг хэзээ ч аваагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хэн нэгний хувь заяа эцэстээ яаж дуусах нь түүнд үнэнч шударга, баатарлаг зүрх сэтгэл байгаа эсэхээс болон түүнд цэвэр ариун сэтгэл байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сэтгэлтэй хүн бол чиний хувь заяаны бүртгэл хүний шийтгэгддэг газар байх нь гарцаагүй. Хэрвээ чи өөрийгөө маш үнэнч шударга гэж баталдаг боловч үнэний дагуу үйлдэж эсвэл үнэний үгийг хэлж хэзээ ч чаддаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байх уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цөцгий мэт үзнэ гэж чи найдсаар л байна уу? Энэ нь шал утгагүй бодол биш гэж үү? Чи бүх зүйл дээр Бурханыг хуурдаг, тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Хүний нөхөрлөл:

Зальхай хүмүүс зөвхөн бусад хүмүүсийг хуурдаг төдийгүй, тэд мөн Бурханыг хуурдаг; учир нь зальхай байх нь тэдний уг чанар юм. Зальхай хүмүүсийн Бурханы үгэнд хандах хандлагаас бид тэдний мөн чанарыг харж чадна. Тэд Бурханы үгэнд байнга сэжигтэй ханддаг бөгөөд Бурханы үгэнд үнэхээр итгэдэггүй. Энэ асуудал дээр зальхай хүмүүс ба шударга хүмүүс эрс тэс ялгаатай. Шударга хүмүүс маш урлаггүй байдаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд итгэдэг, тэд Бурханы хэлсэн бүх зүйлд захирагддаг, тэд Бурханы шаардсаны дагуу үйлддэг. Тиймээс шударга хүмүүс Бурханд таалагддаг бөгөөд Тэр шударга хүмүүсийг адисалдаг. Шударга хүмүүс бол дотор нь Ариун Сүнс ажиллаж чадах хамгийн амар хүмүүс. Зальхай хүн бол тэр чигээрээ эсрэг нь юм. Бурханы хэрхэн ярихаас үл хамааран зальхай хүн үргэлж энэ нь арга заль эсвэл мэргэн ухаан гэж сэжиглэж байдаг. Тэдэнд үүнийг хүлээн авч, хийхэд амаргүй байх болно. Зальхай хүмүүс зөвхөн Бурханы үгийг сэжиглэх төдийгүй, Бурханы ажлыг судлахдаа тэд бас сайн байдаг. Тэд наймаа хийхийн тулд үргэлж Бурхны жинхэнэ зорилгыг олж мэдэхийг хичээдэг. Зальхай хүмүүс бараа солилцохдоо хамгийн чадвартай гэдэг нь тодорхой. Зальхай хүмүүсийн философи бол солилцооны философи юм; энэ бол алдахгүй байх философи. Тэд Бурханд итгэхдээ Бурхантай солилцоо наймаа хийж байдаг. Тэд итгэлээрээ адислагдах, эсвэл зүхэгдэх болно гэдгийг хэт их бодож, мөн тэд өөрсдийгөө Бурханы хүмүүс эсэх, эсвэл үйлчлэл үзүүлэгч юм болуу гэж бүр ч их санаа зовдог. Тэд байнга тооцоолж байдаг: Би эцсийн эцэст Бурханы хүмүүсийн нэг, эсвэл үйлчлэл үзүүлэгч юм бол уу? Дурын өдөр энэ асуудал тэдэнд тодорхой бус байвал тэр өдөр тэд суурьшиж, амийг эрж хайхгүй. Зальхай хүмүүс бол хамгийн башир аргатай хүмүүс гэдгийг бид харж байна; тэд бүгд зальт үнэг юм. Иймд зальхай хүмүүсийг Бурхан хамгийн их үзэн яддаг, зальхай хүмүүст илүү их хүч чармайлт гаргахыг хүсэхгүй ба зальхай хүмүүст илүү юм хэлэхийг хүсэхгүй. Зальхай хүмүүс үг, хэллэгээс бариул ба суурийг хайж, Бурханы үгэнд хандахдаа үргэлж гоочилж байдаг. Бурханы чухам цаад санааг ойлгох цорын ганц арга нь энэ гэж тэд бодож байна. Зальхай хүмүүс Бурханы үгэнд сэжиглэл, тэрслэл, эсэргүүцэл ба үл итгэлээр ханддаг тул тэд Ариун Сүнсний ажлыг бүрэн алддаг. Бурханы үгийг уншихдаа тэд өчүүхэн ч гэгээрэлд хүрч чадахгүй. Бурханы үгийн тухайд бол зальхай хүмүүс туйлын утгагүй, туйлын болхи мэт байдаг. Үнэндээ бол Бурханы үгэнд зөрчилдөх зүйл огт байдаггүй, гэтэл тэд зөрчилдөөнтэй олон газрыг эрж олон, өөрсдийгөө эвгүй байдалд оруулдаг. Энэ нь тэдний сүнслэг байдал нээлттэй биш бөгөөд Ариун Сүнсний гэгээрэл байхгүй тэдний маш өрөвдөлтэй байдлыг харуулдаг. Зальхай хүмүүсийн Бурханы үгэнд хандах хандлагаас харахад уг чанараараа зальхай хүмүүс Бурханыг эсэргүүцдэг зуун хувь Сатан гэдгийг бид олж мэднэ. Сэжиглэх ба үл итгэх байдлаар Бурханы үгэнд хандаж байгаа бүх хүмүүс үнэндээ зальхай хүмүүс бөгөөд тэд Бурханы үгээс үнэнийг мэдээж олж авахгүй; эцэст нь тэднийг зөвхөн таягдан хаях болно.

Дээрхийн нөхөрлөлөөс

Зальхай хүмүүст шударга ярих, шударга үйлс хийхэд туйлын хэцүү байдаг. Тэд там руу явах болсон байсан ч үүнийг хийхгүй. Яагаад энэ вэ? Хэрэв тэд үнэхээр үнэн ярьдаг эсвэл шударга үйл хийвэл тэд их хэмжээний хохирол амсана, эсвэл тэд хэн нэгэнд зүрх сэтгэлээ өгөх юм бол тэдэнд юу ч үлдэхгүй. Шударга хүмүүс байх нь тэдэнд хэр хэцүү байдгийг би үнэхээр мэдэрсэн; учир нь би олон ийм хүмүүстэй учирч байсан. Эдгээр хүмүүсийн Бурханд итгэдэг арга зам бол заль мэхэнд найдаж өдөр өнгөрөөх; чадвал адислал хүртэх, харин адислал аваагүй бол алдагдал хүлээхгүй байх. Тэдэнд зүрх сэтгэлээсээ ярих нь маш хэцүү байдаг; та тэдэнд хэчнээн чин сэтгэлээсээ хандсан ч тэдний зүрх сэтгэл хаана байгааг та ойлгож чадахгүй, тэдэнд зүрх сэтгэл байхгүй мэт. Тэдний зүрх сэтгэл толгойд нь оршдог. Та тэдний бодож байгаа зүйлийг ойлгож чадахгүй. Тиймээс би эдгээр хүмүүсийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Энэ нь юмсыг маш хялбар болгоно; хүч чармайлтаа тэдэнд дэмий үрэх шаардлагагүй. Номлол хэчнээн практик байдалтай байсан ч, үхэрт зориулан хийл тоглож өгсөнтэй адил. Тэдний зүрх сэтгэл үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй; яагаад гэвэл тэд өөрсдийн тооцоог хийж байдаг. Хэрэв та үнэний талаар тэдэнтэй нөхөрлөх юм бол тэд "Үүнийг би ингэж харахгүй байна" гэж хэлнэ. Учир нь тэдний зүрх сэтгэлд үнэн байхгүй учраас бусад хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Бусад хүн тэдэнд хэчнээн сайн хандсан ч тэдэнд энэ нь хуурамч мэт санагдана, тэр ч байтугай хэрэв өөр нэгэн хүн үнэнийг хэрэгжүүлдэг бол тэр хүнийг тэнэг гэж тэд бодно. Шунахай хүмүүс бусдыг шунахай, муу хүмүүс бусдыг муу гэж итгэдэг. Тэд бусад хүмүүсийн дутагдлын тухай түүхийг хайж олохыг хичээн, өдөржингөө эргэн тойрон ширтдэг зүрх сэтгэлийнхээ угаас муу хүмүүс юм. Тэд зүрх сэтгэлдээ нууцаа хадгалж, далд сэдэлтэй байдаг. Тэд жижигхэн хүний зүрх сэтгэлээр хүний хэмжүүрийг үнэлэхдээ хамгийн сайн. Тэр ч байтугай үнэнийг хэрэгжүүлж чадах хэн бүхэнд тэд итгэдэггүй. Тэдэнтэй хэн нэгэн нь найзалж чадах уу? Ийм төрлийн хүн бол дэндүү зальхай. Тэд золин авралтаас ч хэтэрч гарсан их улаан луугийн жинхэнэ үр удам юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment