2018/08/31

2. Хэрвээ хүн зөвхөн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

2. Хэрвээ хүн зөвхөн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

2. Хэрвээ хүн зөвхөн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эсвэл эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх чинь бүтэлгүйтсэн байна.Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүн амьдралдаа Бурханы хайртай учрах нь бий бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд амсаад тэр Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй эсвэл түүний хайр, итгэлийг төгс болгохгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг танихын тулд Бурханы нигүүлслийг хүртдэгтээ найдаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Хэрэв хүн зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж байвал тэр Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар тайван байдал болон зугаа цэнгэл, ямар ч гай барцад, азгүй явдалгүй хөнгөн хялбар амьдралд сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ ямарч хэрүүл маргаангүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи зүгээр л Бурханы нигүүлслийг хүртэж байгаадаа сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий энгийн юм. Хэдийгээр чи өдөр болгон Бурханы үгсийг уншиж, өдөр бүр залбирч, чиний сүнс тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрч байсан ч эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын талаарх ямар ч мэдлэгийг ярьж чадахгүй эсвэл тийм ямар ч дадлага туршлагагүй байдаг ба чи Бурханы үгийг хичнээн их идэж уусан нь хамаагүй хэрвээ чи өөрийн сүнсээрээ амар амгалан болоод таашаалыг л зөвхөн мэдэрч, чамд Бурханы үг юутай ч харьцуулшгүй амттай, эдлээд ханамгүй мэт байдаг ч хэрвээ чамд Бурханы үгийн ямар ч бодит дадлага туршлага, ямар ч бодит байдал байхгүй бол Бурханд итгэх тийм итгэлээс чи юу хүлээн авах вэ? Хэрэв чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чадахгүй бол, чиний идэж ууж байгаа байдал болон залбирал нь бүхэлдээ шашинтай холбоотой байна. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Бурханы нигүүлсэлд баясаж дурлахаас өөрийг хийдэггүй хүмүүсийг төгс болгож эсвэл өөрчилж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, итгэл сүсэглэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлсэлд л зөвхөн дурладаг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чадахгүй бөгөөд тэд Бурханыг мэдсэн ч гэсэн тэдний мэдлэг нь өнгөцхөн байх ба тэд, Бурхан хүнд хайртай эсвэл Бурхан хүнд нигүүлсэнгүй ханддаг гэх мэт зүйлсийг хэлдэг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй ба хүмүүс Бурханыг үнэхээр мэднэ гэдгийг харуулдаггүй. Хэрвээ Бурханы үг тэднийг цэвэршүүлэх үед эсвэл Түүний шалгалтууд тэдэнд тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй харин ч эргэлзэж, бүтэлгүйтвэл—тэдэнд өчүүхэн ч гэсэн дуулгавартай байдал үгүй байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Хүмүүс ердөө, нигүүлсэлд хүрсэн түвшин болон амар амгалангийн таашаалыг Бурханд итгэх итгэлийн бэлгэ тэмдэг, ерөөлийн эрэл хайгуулыг Бурханд итгэх итгэлийн үндэс гэж үздэг. Тун цөөхөн хүмүүс Бурханыг мэдэхээр эрж хайдаг эсвэл өөрсдийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайдаг. Хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханаар өөрсөддөө тохирох хүрэх газрыг өгүүлж, наран доорх бүх нигүүлслийг өөрсөддөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, тэдэнтэй харилцах амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэж, тэдний хооронд хэзээ ч ямар нэгэн зөрчилдөөнгүй байхын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл Бурханд итгэх тэдний итгэл нь, Бурханаас тэдний бүх хэрэгцээг биелүүлэх амлалт өгч, Библид “Би та нарын бүх залбирлыг сонсох болно” гэж хэлсэн шигээр тэдний залбирсан бүхнийг тэдэнд олгохыг шаарддаг. Бурхан бол хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг үргэлжийн эелдэг зөөлөн Аврагч Есүс болохоор тэд хэнийг ч шүүхгүй эсвэл хэнтэй ч харьцахгүй байхыг Бурханаас шаарддаг. Тэдний итгэх байдал нь ийм байдаг: Тэд ичгүүргүйгээр Бурханаас аливаа зүйлийг үргэлж гуйдаг бөгөөд тэд тэрслүү эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг сохроор тэдэнд хайрлана. Хүмүүс зүгээр л Бурханаас тасралтгүйгээр “төлбөр” шаарддаг бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр төлж, тэднээс ямар нэгэн зүйлийг авсан ч бай, үгүй ч бай Бурхан хоёр дахин ихийг төлөх ёстой. Тэр зөвхөн тэднээс хараат байж л чадна; Тэр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж чадахгүй, тэр ч бүү хэл Тэр Өөрийн хүссэнээрээ Өөрийнхөө эртний мэргэн ухаан болон зөвт зан чанарыг хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр илчилж чадахгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайх ба Бурхан зүгээр л тэдгээрийг өршөөж, үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Библид “Бурханы ирэлт нь хүнээр Өөртөө үйлчлүүлэхийн төлөө биш, харин Тэр хүнд үйлчлэхийн төлөө юм. Тэр хүнд үйлчлэхийн тулд ирсэн” гэж тэмдэглэгдсэн шигээр тэд зүгээр л Бурханд тушааж, Бурхан зүгээр л дуулгавартай дагана. Та нар үргэлж ийм байдлаар итгэдэггүй гэж үү? Та нар Бурханаас юуг ч олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг. Та нар ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ маш их дургүйцэж, бүр бүх төрлийн хараал зүхэл чулууддаг. Та нар зүгээр л Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг Бурханд Өөрт нь олгодоггүй, харин үүний оронд та нар зүгээр л түр зуурын амар амгалан, тав тухыг эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх та нарын итгэлийн хандлага нэгэн хэвийн хуучин үзэл бодол байсан. Хэрвээ Бурхан та нарт ердөө бага зэргийн сүр жавхланг харуулах юм бол та нар аз жаргалгүй болдог; та нарын сүнсний өндөр яг ямар болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ та нарын хуучин үзэл бодол өөрчлөгдөөгүй үед та нар бүгдээрээ Бурханд үнэнч гэж бүү бод. Ямар ч муу зүйл чамд тохиолдохгүй үед бүх зүйл амар хөнгөнөөр явагдаж байна гэж чи боддог бөгөөд Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ ямар нэгэн жаахан зүйл чамд тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Чи Бурханд үнэнч байгаа нь энэ үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Ихэнх хүмүүс амар амгалан байдлын төлөө болон бусад ашиг тусын төлөө Бурханд итгэдэг.Энэ нь чиний тусын төлөө л биш бол чи Бурханд итгэдэггүй ба хэрвээ Бурханы нигүүлслийг хүлээн авч чадахгүй бол чи уруу царайлдаг. Энэ нь яаж чиний жинхэнэ сүнсний өндөр байх юм бэ? Гэр бүлийн зайлшгүй хэрэг явдлын (хүүхдүүд өвдөх, нөхөр эмнэлэгт хэвтэх, ургац муу ургах, гэр бүлийн гишүүдийн хавчилт шахалт гэх мэт) тухайд гэвэл чи өдөр тутмын амьдралд ихэвчлэн тохиолддог эдгээр зүйлийг ч даван гарч чаддаггүй: Тийм зүйл тохиолдох үед чи самгардаж юу хийхээ мэдэхээ больдог—ихэнхдээ чи Бурханы талаар гомдоллодог. Бурханы үг чамайг хуурсан ба Бурханы ажил чамайг цагийг дэмий нөхцөөлгөсөн гэж чи Бурханд гомдоллодог. Та нарт тийм бодол байдаггүй гэж үү? Та нарын дунд тийм зүйлс тун ховорхон тохиолддог гэж чи бодож байна уу? Та нар тийм үйл явдлуудын дунд амьдарч өдөр бүрийг өнгөрөөдөг. Та нар өөрсдийн Бурханд итгэх итгэлийнхээ амжилтыг болон хэрхэн Бурханы хүслийг хангалуун байлгах талаар өчүүхэн төдий ч бодож үздэггүй. Та нарын жинхэнэ сүнсний өндөр хэтэрхий жаахан, бүр бяцхан дэгдээхийнийхээс ч илүү жаахан. Танай нөхрийн бизнес алдагдалд ороход та нар Бурханы талаар гомдоллодог, Бурханы хамгаалалтгүй орчинд орсноо мэдэх үедээ та нар мөн л Бурханы талаар гомдоллодог, дэгдээхийнүүдийн чинь нэг нь үхэхэд эсвэл малын хашаан дахь үхэр чинь өвдөхөд хүртэл та нар гомдоллодог, хүү чинь гэр бүлээ эхлэхийн цагт танай гэр бүлд хангалттай мөнгө байхгүй байвал та нар гомдоллодог бөгөөд чуулганы ажилчид танай гэрт хэдэн хоол идсэн боловч чуулган чамд мөнгийг нь төлөхгүй байхад эсвэл хэн ч чамд хүнсний ногоо илгээхгүй байх үед чи бас л гомдоллодог. Чиний гэдэс гомдлоор дүүрсэн байдаг ба заримдаа үүний улмаас чи цуглаанд явдаггүй эсвэл Бурханы үгийг идэж уудаггүй бөгөөд чи асар урт хугацааны туршид сөрөг болж магадгүй байдаг. Өнөөдөр чамд тохиолддог нэг ч зүйл чиний хэтийн ирээдүй эсвэл хувь заяатай ямар нэгэн холбоогүй; хэрвээ чи Бурханд итгээгүй бол эдгээр зүйлс мөн л тохиолдох байсан, гэсэн ч чи тэдгээрийн төлөөх хариуцлагыг Бурхан руу чихдэг ба Бурхан чамайг таягдсан гэж зүтгэсээр байдаг. Бурханд итгэх итгэлийнхээ юунд чи өөрийнхөө амийг үнэхээр тахил болгосон бэ? Хэрвээ та нар Иовтой адил шалгалтуудыг амссан бол өнөөдөр Бурханыг дагаж байгаа та нарын дундаас нэг нь ч бат зогсож чадахгүй байх байсан ба та нар бүгд нуран унах байсан юм. Мөн энгийнээр хэлэхэд Петр, та нарын хооронд үй олон ялгаа бий. Өнөөдөр хэрвээ та нарын эд хөрөнгөний хагасыг булаан авах юм бол та нар Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж зүрхлэх байсан; хэрвээ хүү эсвэл охиныг чинь та нараас авсан бол та нар эсэргүүцлээ илэрхийлэн гудамжаар гүйх байсан; хэрвээ чиний амьдрал мухардалд орсон бол чамайг айлгахын тулд Би анх яагаад маш олон үг хэлснийг чи асууж Бурхантай зөвшилцөхөөр оролдох байсан. Тийм үед та нарын хийж зүрхлэхгүй зүйл юу ч байхгүй. Та нар үнэхээр ойлгоогүй ба жинхэнэ сүнсний өндөргүй болохыг энэ нь харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (3)”-ээс

Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр баясгалантай бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалтай амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртлөө үүнийг олж авахыг зориогүй хүмүүсээс илүү тэнэг хүн гэж байхгүй: Тэд бол бие махбодын хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Чиний Бурханд итгэх итгэл чинь ямар ч сорилт бэрхшээл, зовлон шаналал бүр өчүүхэн төдий ч зовлонд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа дэмий зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрийн туйлширсан үзлийг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнэгүй! Чи гахай шиг амьдардаг—гахай, нохой болон чиний хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Үнэнийг эрж хайдаггүй бөгөөд бие махбодоо л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнс байхгүй үхсэн хүмүүс, бүгд алхаж яваа хүүр биш гэж үү? Та нарын дотор хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд өчүүхэн ч гэсэн ажил хийгдсэн үү? Та нарын дунд хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи бие махбодоо хэтэрхий их хайрладаг учраас юуг ч олоогүй биш гэж үү? Энэ нь чиний бодол хэтэрхий туйлширсан учраас биш гэж үү? Энэ нь, чи хэтэрхий тэнэг учраас биш гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг хэрхэн буруушааж чадах юм бэ? Чиний эрж хайж байгаа зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац сайн ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Энэ нь чиний эрж хайдаг зүйл. Чиний эрэл хайгуул бол зөвхөн амар тайван амьдрах буюу ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга чиний хажуугаар өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, чи ямар нэг байгалийн гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрах юм. Бие махбодын таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүмүүс—чамд зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би эргүүлээд юуг ч нэхэлгүйгээр жинхэнэ замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай эсвэл нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, тэд цэвэрлэгдэхийг зорьдоггүй ба тэд амьдрал гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд тэд зүгээр л унтаад өгдөг. Би чамд жинхэнэ замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи бол гар хоосон. Чи энэ амьдралаа, гахайн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Чиний амьдрал зэвүүцмээр бөгөөд жигшүүртэй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг ба чамд ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн жигшүүртэй нь биш гэж үү? Чамд Бурхан руу харах зориг байгаа юу? Хэрвээ ийм байдлаараа үргэлжлүүлвэл чи юунд ч хүрч чадахгүй биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Өнөөдөр хүн, зөвхөн Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр тэр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, тэр ч бүү хэл хүний мөн чанарыг мэдэж чадахгүй гэдгээ хардаг. Зөвхөн Бурханы цэвэршүүлэлт, шүүлт хоёулангаар нь дамжуулан, зөвхөн тийм цэвэршүүлэлтийн үеэр л чи өөрийнхөө дутагдлыг мэдэж, бас чамд юу ч байхгүй гэдгийг мэднэ. Энэчлэн Бурханыг хайрлах хүний хайр нь Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр үүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Өөрийн дадлага туршлагаас та, асар их цэвэршүүлэлт, зовлон ихээхэн харьцаа, сахилгажуулалтыг туулж байгаа хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь илүү гүн, Бурханы тухай мэдлэг нь илүү гүнзгий, гярхай байдаг гэдгийг харах болно. Харьцааг мэдрээгүй хүмүүс өнгөц мэдлэгтэй байх бөгөөд зөвхөн ийнхүү хэлж чадна: “Бурхан бол маш сайн, Тэр хүмүүст нигүүлсэл үзүүлснээр хүмүүс Түүнийг таашааж чаддаг.” Хэрэв хүмүүс харьцаа, сахилгажуулалтыг мэдэрвэл тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэгийг ярьж чадна. Хүн дэх Бурханы ажил хэдийчинээ их гайхалтай байх тусам энэ нь төдийчинээ их үнэ цэнэтэй, ач холбогдолтой байдаг; энэ нь чиний хувьд хэдийчинээ ойлгошгүй, үзхүйтэй чинь нийцэшгүй байх тусам Бурханы ажил чамайг төдийчинээ эрхшээж, олж авч, төгс болгож чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр лүү дээш очих явдал уу? Бурханд итгэх нь амаргүй зүйл. Өнөөдөр, тийм төрлийн шашны дадлыг цэвэрлэх ёстой; Бурханы гайхамшгийн илрэлийг хайх, Бурханы эдгээлтийг, чөтгөрүүдийг хөөхийг хайх, Бурханы хайрлах энхтайван болон асар их нигүүлслийг эрж хайх, махан биедээ амжилт, ая тух олохоор эрж хайх—эдгээр нь шашны дадал бөгөөд ийм шашны дадлууд нь итгэлийн тодорхойгүй агаад хийсвэр хэлбэр юм. Өнөөдөр Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Энэ бол өөрийн амийн бодит байдал болгон Бурханы үгсийг хүлээж авах, мөн Түүнийг гэсэн жинхэнэ хайранд хүрэхийн тулд Түүний үгнээс Бурханы тухай мэдэх зэрэг юм. Тодруулбал: Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй. Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

No comments:

Post a Comment