1. Бурханы хүслийг дагах гэж юу вэ? Хэрвээ хүн зөвхөн Эзэний төлөө номлогчийн ажил гүйцэтгэдэг бол Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг үү?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд Би ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлэх болно” (Матай 7:21-23).
“Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь,чи бусдыг өөрийн адил хайрла” (Матай 22: 37-39)
“Хэрвээ хүн Намайг хайрладаг бол Миний үгийг сахина... Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахьдаггүй” (Иохан 14:23-24).
“Хэрвээ та нар Миний үгэн дотор үргэлжлүүлбэл үнэхээр Миний дагалдагчид юм...” (Иохан 8:31).
Холбогдолтой Бурханы үгс:
Яг одоо бол Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы бодит үг юм. Тиймээс хэн нэгэн үүгээр алхахын тулд тэрээр дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы бодит үгсийг идэж уух ёстой. Тэр үгийн ажлыг хийж байгаа бөгөөд бүх зүйл Түүний үгнээс хэлэгдэж, бүх зүйл Түүний үг, Түүний бодит үг дээр суурилагддаг. Энэ нь Бурхан бие махбодыг олох тухай байна уу, эсвэл Түүнийг мэдэх тухай байна уу хамаагүй эргэлзээгүйгээр Түүний үгсэд ихээхэн хичээл зүтгэл гаргах ёстой. Эс бөгөөс тэрээр ямар ч зүйлийг хийн биелүүлж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Зөвхөн Бурханы үгсийг идэж уух суурин дээр Түүнийг мэдэж, Түүнийг ханамжуулж эхэлснээр л хүн аажмаар Түүнтэй зөв харилцаа тогтооно. Түүний үгсийг идэж уун, хэрэгжүүлэх нь Бурхантай харилцах хамгийн сайн хамтын ажиллагаа бөгөөд энэ бол Түүний ардын нэг болохын хувьд хамгийн сайн гэрчлэл хийх дадал юм. Хүн Бурханы бодит үгсийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үед тэрээр Ариун Сүнсний удирдаж байгаа замаар амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байдаг.
… … … …
Хэрэв чи Бурханы чамд даалгасан зүйлийг хүлээн зөвшөөрч, Түүний амлалтыг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний замыг дагах чадвартай бол энэ нь Бурханы хүслийг хэрэгжүүлж байгаа явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас
Эрин үе болгонд Бурхан хүнд зарим нэг үгсийг хайрладаг, дэлхий дээр ажиллах үедээ Тэр хүнд зарим нэг үнэнийг хэлсэн. Эдгээр үнэн нь хүний баримтлах зам, хүний алхах ёстой зам, хүнд Бурханаас эмээж, муугаас зайлах боломжийг олгодог зам, өөрсдийн амьдралдаа болон өөрсдийн амьдралын аяны явцад хүний хэрэгжүүлж, баримтлах ёстой зам. Эдгээр шалтгаануудын улмаас Бурхан эдгээр үгсийг хүнд хайрласан. Бурханаас ирсэн эдгээр үгсийг хүн баримтлах ёстой ба тэдгээрийг баримтлах нь амийг хүлээн авахын тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримтлахгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол, мөн Бурханы үгийг өөрсдийн амьдралдаа амьдран гаргахгүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй бол тэд Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй; ийм төрлийн хүнд ямар ч үр дүн байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс
Бурханы замаар алхах нь өнгөн тал дээрээ дүрэм журмуудыг мөрдөх тухай биш юм.Үүний оронд, чамд асуудал тулгарах үед юун түрүүнд чи үүнийг Бурханаар зохицуулагдсан нөхцөл байдал, Түүнээс чамд олгосон үүрэг хариуцлага эсвэл Түүний чамд даалгасан зүйл гэж үзэх ёстой бөгөөд чи энэ асуудалтай тулгарах үедээ үүнийг бүр Бурханаас ирсэн шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чамд стандарт байх ёстой, чи үүнийг Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, Бурханд итгэлтэй байж чадахын тулд энэ асуудалд хэрхэн хандах тухайгаа чи бодох ёстой; үүнийг хэрхэн хийж, Бурханыг уурлуулахгүй байж эсвэл Түүний зан чанарыг доромжлохгүй байх вэ.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс
Хэрвээ чи санаатайгаар Бурханыг хангалуун байлгаж, үнэнийг санаатайгаар хэрэгжүүлж, өөрийгөө санаатайгаар хаяж, өөрийнхөө үзэл санааг орхиж, Бурханы хүсэлд дуулгавартай агаад хайхрамжтай байдаг бол; хэрвээ чи энэ бүх зүйлийг санаатайгаар хийж чаддаг бол энэ нь үнэнийг яг таг хэрэгжүүлэхийн төлөө, үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхийн төлөө байдаг...
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л зан чанартаа өөрчлөлт гаргаж чадна”
Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүл. Өөрийн үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай; энэ нь дүрэмд баригдаж эсвэл зөвхөн харуулахын тулд дуртай, дургүй хийх явдал биш юм. Харин, энэ нь Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхийн нэр юм. Зөвхөн ийм хэрэгжүүлэлт Бурханыг хангалуун байлгадаг. Бурханыг баярлуулах аливаа ёс заншил нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-аас
Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. …
Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд итгэх итгэлтэй байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос
Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөл, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм байдлаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам мөн Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй ба Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи зөвхөн Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг ба үнэнийг хэрэгжүүлэх эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй.Та нар Бүтээгчийг ойлгодоггүй эсвэл мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй эсвэл хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн бөгөөд иймээс тийм хүмүүс Бүтээгчээр хайрлагддаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас
Өнгөцхөн харвал, хүмүүс Бурханы төлөө өөрсдийгөө зарцуулж, ажиллангаа байнга үймэн сандарч байгаа мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ тэд ерөөл хүртэж эсвэл хаан болон хаанчлахын тулд өөрсдийн хийх дараагийн алхмыг сэтгэлийнхээ гүний нууцхан хэсэгт тооцоолж байдаг. Хүний зүрх сэтгэл Бурханыг таашааж байхын зэрэгцээ Бурханы эсрэг арга мэх зохиож байдаг гэж хэлж болно. Ийм нөхцөл байдалтай хүмүүс Бурханы гүн гүнзгий зэвүүцэл болон жигшилтэй тулгардаг; аливаа хүн Өөрийг нь мэхэлж эсвэл ашиглаж байхыг Бурханы зан чанар тэвчдэггүй.
Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс
Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт санагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарцуулж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ өөрчилж, тэр ч бүү хэл өөрсдийн зорьж байсан чиглэлээ өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилдөггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгын удирдлагын төлөө явдаг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон зүдгүүр, бэрхшээл байх нь хамаагүй тэд өөрсдийн зорилгоо хамгаалж, үхлээс айхгүй зогсдог. Тэднийг ийм байдлаар үргэлжлүүлэхэд хүргэдэг ямар хүч байна вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, сайхан зан авир уу? Эцсээ хүртэл муугийн хүчтэй тэмцэх тэдний шийдэмгий байдал үү? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл, өөрсдийн дэмий хүслээ үргэлж тэвчдэг тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэддэггүй хүмүүсийн хувьд тийм ихийг өгнө гэдэг нь энгийндээ бол гайхалтай зүйл юм! Эдгээр хүмүүс хэчнээн ихийг өгснийг хэлэлцэхээ түр больцгооё. Гэсэн ч, тэдний зан байдлыг бид сайн шинжлэх нь зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй эдгээр хүмүүсийн хувьд тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна, Бурханд маш ихийг зориулах өөр ямар шалтгаан байна вэ? Үүгээр бид өмнө нь тодорхойлогдоогүй асуудлыг илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч, өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаатай адил. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд, сэтгэл татагдалт байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлагдах явдал байхгүй зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн туулж гарахын аргагүй ангал байдаг. Аливаа зүйлс ийм байдалд очих үед, хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяртай байдалд өөрсдийгөө татан оруулах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн санаа зовмоор, үзэшгүй муухай болохыг хэн ч төсөөлж чаддаггүй гэж Би итгэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Зарим хүмүүс, “Паул асар их хэмжээний ажил хийсэн ба тэр чуулгануудын төлөө ихээхэн ачааг мөрөндөө үүрч тэдэнд маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэх хэн байх юм бэ? Иоханы Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын захидлууд нь амиар хангадаг ба түүний хийсэн ажил нь чуулгануудад үр ашигтай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэж хэлдэг. Хүн бусдыг хэмжихдээ, хувь нэмрийнх нь дагуу үздэг. Бурхан хүнийг хэмжихдээ түүний уг чанарын дагуу үздэг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэр ямартай ч даруухан, дуулгавартай байгаагүй, мөн өөрийнхөө мөн чанарыг ч мэдээгүй ба энэ нь Бурханы эсрэг байсан. Иймээс тэрээр нарийвчилсан дадлага туршлагыг туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлээгүй хүн байсан. Петр өөр байсан. Тэр Бурханы бүтээл болохын хувьд өөрийн дутагдлыг, сул талыг, өөрийн ялзармал зан чанарыг мэддэг байсан ба иймээс өөрийн зан чанарыг өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн зам түүнд байсан; тэр ямар нэгэн бодит байдлыг эзэмшээгүй ч зөвхөн ёс зүй баримталсан хүмүүсийн нэг байгаагүй. Өөрчлөгддөг хүмүүс нь аврагдсан шинэ хүмүүс бөгөөд тэд бол үнэнийг эрж хайх эрхтэй хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдсон хүмүүст харьяалагддаг; тэд аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханаар жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэдний ажил хэчнээн агуу байсан ч тэд Бурханаар дурсагдахгүй.Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед, эцэстээ Петр шиг эсвэл Паул шиг хүн болох эсэх нь илэрхий байх ёстой. Хэрвээ чиний эрж хайж байгаа зүйлд ямар ч үнэн үгүй бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг их зантай, эрээ цээргүй хэвээр байвал, түүн шиг өөрийгөө үнэмшилтэйгээр магтдаг хэвээр байвал чи ямар ч эргэлзээгүйгээр бүтэлгүйтэх ёс суртахуунгүй хүн юм. Хэрвээ чи Петртэй адилаар эрж хайдаг бол, хэрвээ чи хэрэгжүүлэлтийг, жинхэнэ үнэнийг эрж хайдаг бөгөөд их зантай буюу эрх дураараа биш харин өөрийн үүргээ биелүүлэхээр тэмүүлдэг бол чи ялалтанд хүрч чадах Бурханы бүтээл байх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас
Хэрвээ чи үргэлж өөрийнхөө хувиа хичээсэн хүслийг ханган, дандаа өөрийнхөө аминчхан хүслийн дагуу амьдарч байх юм бол Бурханы нүдээр ийм төрлийн хүнд гэрчлэл байдаггүй ба Сатаны нүдээр ч бас гэрчлэлгүй байна. Энэ бол Бурханыг ичихэд хүргэж, бүх зүйл дээр Бурханыг ичихэд хүргэж байгаагийн тэмдэг юм. Чи “Гэхдээ би юу ч хийгээгүй; би яаж Бурханыг ичээсэн юм бэ?” гэдэг. Өөрийнхөө бодол, санаа, зорилго, үйлдлийн чинь ар дахь сэдлээр, мөн хийсэн зүйлийнхээ үр дагавараар—бүх талаар чи түүний инээдийг хүргэсэн зүйл болж, түүний буруушаалтанд өөрийгөө аваачин Сатаныг хангалуун болгодог бөгөөд Христэд итгэгчиийн хувьд хийх ёстой хамгийн наад захын гэрчлэл ч чамд байдаггүй. Бүх зүйл дээр чи Бурханы нэрийг гутаадаг ба чамд жинхэнэ гэрчлэл байдаггүй. Чиний хийсэн зүйлийг Бурхан санах уу? Эцэст нь чиний үйлдэл болон гүйцэтгэсэн үүргийн чинь талаар Бурхан ямар дүгнэлтэнд хүрэх вэ? Үр дүн байх ёстой биш гэж үү? Санал байна уу? Библид, Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно” (Матай 7:22). Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (“Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” (Матай 7:23).) Яагаад Эзэн Есүс ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, Эзэний нэрээр номлон явж байсан хүмүүс яагаад мууг үйлдэгчид болсон бэ? Эдгээр мууг үйлдэгчид хэн бэ? Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс үү? (Үгүй.) Тэд хэн бэ? (Тэд бол Бурханд итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс.) Зөв. Тэд Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Тэд бас өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, Бурханы төлөө аливааг орхиж, өөрсдийнхөө үүргийг биелүүлдэг. Гэсэн хэдий ч, өөрсдийнхөө үүргийг биелүүлэхдээ тэд үнэнч биш, тэдэнд гэрчлэл байдаггүй бөгөөд тэдний үүргээ биелүүлж байгаа нь хорон муу явдал болсон. Иймээс Эзэн Есүс, “ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлсэн юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлсний дараа үнэнийг олж авч чадна”-аас
Олон жилийн турш зовж, харуулах ямар ч зүйлгүйгээр шаргуу ажилласан та нарыг өрөвдөх мэдрэмж Надад байхгүй байх болно. Эсрэгээр нь Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай ямар нэгэн шагналтайгаар биш харин шийтгэлтэйгээр хандана. Та нар, олон жилийн турш дагалдагч байснаараа ямар ч байсан шаргуу ажилласан, иймээс ямар ч тохиолдолд та нар үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрт аяга будаа хүртэж чадна гэж төсөөлж байж магадгүй. Та нар одоог хүртэл үргэлж ямар нэгэн зүйлийг хэрхэн ашиглаж, өөрийгөө ашиглуулахгүй байх тухай зарчмыг эрэлхийлсээр ирсэн учраас та нарын дийлэнх нь ингэж боддог гэж Би хэлнэ. Иймээс Би та нарт одоо бүрэн ноцтой байдалтайгаар хэлж байна: Чиний шаргуу ажил хэр гавьяатайг, чиний эрдэм чадал хэр үлэмж байхыг, чи Намайг хэр ойрхон дагадагийг, чи хэр алдартайг эсвэл чиний хандлага хэр сайжирснийг Би тоодоггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй байгаа цагт чи хэзээ ч Миний магтаалыг олж авч чадахгүй байх болно. Өөрсдийн тэр бүх санаа, тооцооллуудаа аль болох эртхэн арилгаад Миний шаардлагуудад ноцтойгоор хандаж эхэл. Эс бөгөөс Би Өөрийн ажлыг дуусгахын тулд бүх хүмүүсийг үнс нурам болгон хувиргах ба сайндаа л Өөрийн олон жилийн ажил болон зовлонгоо юу ч биш болгоно, учир нь Өөрийн дайснуудаа болон Сатаны загвараар хорон муу үнэртсэн хүмүүсийг Би Өөрийн хаанчлалд буюу дараагийн эрин үед аваачиж чадахгүй билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас
Бурханыг дагах явцдаа дандаа зовон шаналсан, хүнд хэцүү бүх цагийн туршид Түүнийг дагасан, Түүнтэй сайн, муу бүх цагийг хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг чи амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг хүсдэг ба утга учиртай амьдралаар амьдрах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи ямар ч тохиолдолд, Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийшээ гүйдэг, өөрийгөө Түүнд зориулсан ба ямар ч сайшаал хүлээн аваагүйгээ үл харгалзан чи шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн, гэсэн ч Түүний зөвт байдал нь ямар ч ариун бус зүйлээр сэвтэхгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба бие махбод буюу хүний ажил хэргээр сэвтэхгүй. Тэрслүү бөгөөд эсэргүүцэж байгаа бүхэн, Түүний замыг даган мөрдөхгүй байгаа бүхэн шийтгэгдэх болно; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! …Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол гэсгээлт, шүүлт юм, энэ нь зөвт залхаан цээрлүүлэлтийн нэг бөгөөд энэ нь нүгэл үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; хэдий тэд эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүмүүс гарцаагүй шийтгэгдэх болно. Энэ нь Бурханы зөвт байдал юм.
…Зөвт байдал бол ариун байдал ба энэ нь хүний зөрчлийг тэвчихгүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, гэхдээ захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь, үнэнийг эзэмшээгүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн зөвт шийтгэл ба ямар ч аврал байхгүй. Хүн болгон өөрсдийн төрлөөрөө ангилагдах үед, сайн нь шагнуулах ба муу нь шийтгэгдэх болно. Энэ нь хүний эцсийн хүрэх газар тодорхой болох үе, энэ нь авралын ажил төгсгөлдөө очих цаг үе, хүнийг аврах ажил цаашид явагдахгүй ба нүгэл үйлдсэн хүн бүхэнд залхаан цээрлүүлэлт очих болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс
Зарим хүмүүс, “би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр нэрд гарсан гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч өөрийн хүчин чармайлтандаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэрт аваачиж, амийн жимс идүүлэхгүй гэж үү?” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ чи эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэж байгаа чинь Тэнгэрийн хувьд тэвчишгүй юм! Дэлхий үүссэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Миний тааллыг амссан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс нь Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахыг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулах болно. Хэрвээ чи зөвхөн шагнал горилж байгаа ба өөрийн амийн зан чанарыг өөрчлөхөөр тэмүүлэхгүй байгаа бол чиний бүх хичээл чармайлт талаар өнгөрөх болно, энэ нь хувиршгүй үнэн юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас
Хүн нэг бүрийн хүрэх газрын Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн шийтгэгдэнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт. Тиймээс шийтгэгдсэн бүх хүмүүс бол тоо томшгүй олон муу үйлийнхээ хариуд Бурханы зөвт байдлын дагуу цээрлэл болгон ийнхүү шийтгүүлдэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас
No comments:
Post a Comment