2018/09/15

10. Өөрийн үүргийг биелүүлнэ гэж юу вэ?


10. Өөрийн үүргийг биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүний дотор төрөлхийн байдаг бүхний биелэл буюу хүний хувьд боломжтой байдаг зүйл юм. Тэр үед түүний үүрэг биелнэ. Хүний үйлчилгээний үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй дадлага туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасах ба тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх буюу саад болохгүй. Бурханд үйлчлэхээ больж эсвэл үйлчилгээ үзүүлэх үед гардаг алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүмүүсийн дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчилгээний үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлээ илэрхийлж чадахгүй эсвэл түүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин үүний оронд үйл явцын дунд тэнэглэж өнгөрөөвөл, тэр бүтээгдсэн хүний биелүүлэх ёстой чиг үүргээ алдана.
Ийм төрлийн хүнийг өчүүхэн мөхөс оршин тогтнол, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн хүн гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү? … Хүний үүрэг болоод тэр ерөөгдсөн үү эсвэл хараагдсан уу гэдгийг хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх ёстой зүйл; энэ нь түүний шаардлагатай үүрэг бөгөөд нөхөн төлөөс, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргээ биелүүлж чадна. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдлэх болно. Шүүлт, гэсгээлтийн дараа түүний зан чанар өөрчлөгдөлгүй хэвээр үлдэх үед, хараагдсан хүн шийтгэлийг хүртэх ба тэр төгс болгуулахгүй. Бүтээгдсэн хүн болохын хувьд, тэр ерөөгдөх үү эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргээ биелүүлэх ёстой, хийх ёстой зүйлээ хийх ёстой ба хийж чадах зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн энгийн нөхцөл. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба чи хараагдахаас айсандаа хийх зүйлээсээ татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлж чадах юм бол, энэ нь тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлж чадахгүй бол, энэ нь хүний тэрслүү занг харуулж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

6. Чи хүний хийх ёстойг хийж, өөрийн даалгаврыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа үүрэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгээр хооллож ундлахад тохирохгүй ба Бурханы гэрт амьдрахад тохирохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөө Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханы бүтээл байх эрхгүй! Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи хаанаас ирснээ ойлгохгүй бол, хүн төрөлхтний түүхийг болон Бурханаар хийгдсэн бүх ажлыг ойлгохгүй бол, цаашлаад хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгохгүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэдэхгүй бол чи өөрийн үүргийг биелүүлэх чадваргүй байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. … Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд үнэнч зан байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос

Хүний нөхөрлөл:

Мөн өөрийн үүргийг гүйцэтгэнэ гэж юу гэсэн үг вэ? Бурхан хүн бүрт ямар нэг зүйлийг итгэл хүлээлгэж даалгадаг, мөн хүн бүрт шаардлага тавьдаг. Та нарт төрсөн өдрөөс чинь эхлээд Бурханы гэр бүлд ирснийхээ дараа үйл ажиллагаа явуулах авъяас, ур чадварыг Бурхан өгсөн. Энэ бол итгэмжлэл бөгөөд таны үүрэг. Хэрэв та үнэнийг эрэлхийлж, Бурханы хүсэлд санаа тавьдаггүй бол, хэрэв та хүчин чармайлт гаргаагүй бол амьдралынхаа туршид амжилтанд хүрээгүй. Та хүн байхдаа бүтэлгүйтсэн, Бурханы танд итгэмжлүүлсэн үүргийг та биелүүлээгүй, таны энэ бие махбод болсон нь хий хоосон юм байсан. Хэрэв энэ амьдралын хугацаа ямар нэгэн зорилгод үйлчлээгүй бол та хий хоосон ирээгүй гэж үү? Таны амь хий хоосон байсан бус уу?

Дээрхийн нөхөрлөлөөс

Зарим хүн: “Үүргээ гүйцэтгэнэ гэдэг сайн мэдээ түгээж, ах эгч нарыг хүлээн авах гэх зэргээр чуулганы амьдралд хүлээх учиртай үүргээ хүлээж, биелүүлэх ёстой даалгавраа биелүүлэх гэсэн үг, эдгээр үүргийг биелүүлэх хэрэгтэй” гэж хэлнэ. Чи энэ үгийг зөв гэж бодож байна уу? Энэ маш өнгөцхөн агаад асуудлын мөн чанарыг хөндөхгүй байна. Тэгвэл үүргээ гүйцэтгэнэ гэж угтаа юу гэсэн үг вэ? Оновчтойгоор хэлбэл, үүргээ гүйцэтгэнэ гэдэг Бурханы үгийг туулж, үнэний бодит байдалд орох явдал юм. Үүргээ гүйцэтгэнэ гэдэг үнэнийг хэрэгжүүлэх замаар Бурханы өмнө амьдарна гэсэн үг. Бурханы өмнө үүргээ зохих ёсоор биелүүлдэг хүн бол Бурханы хүсэлд нийцдэг хүн юм. Бурханы үгэн дотор амьдардаг хүн бол Бурханы өмнө амьдардаг хүн юм. Бурханд олон жил итгэснийхээ дараа ч хүн үүргээ тогтмол биелүүлж чадахгүй хэвээр байвал, тэр хүн үнэндээ Бурханы өмнө амьдарч байгаа хэрэг мөн үү? Наад зах нь, хэрэв тэд үүргээ гүйцэтгэхгүй байвал үнэнийг хэрэгжүүлэхгүй, Бурханы үгийг ч хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг тул тэд бол үнэний эрэлчид биш юм. Үүргэ гүйцэтгэдэггүй хэн ч бай амийн туршлагагүй байдаг тул аминд ч гарцаагүй ороогүй байдаг. Үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс амийн бодит байдлыг эзэмшиж чаддаг уу? Мэдээж хэрэг үгүй! Ийммээс, үүргээ гүйцэтгэнэ гэдэг үнэндээ юу болох нь тодорхой байна. Энэ нь Бурханы үгийг идэж, уун, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулан, үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орон, Бурханы өмнө амьдрах явдал юм. Энэ бол тэр чигтээ үнэн. ... Бидний гүйцэтгэдэг бүх үүрэг бол Бурханы үгийн доторх бидний үүрэг хариуцлага, даалгавар бөгөөд тэдгээр нь бүгд Бурханы үгийг идэж уун, Бурханы үгийг туулах замаар бидний өөрсдөдөө үүрдэг үүрэг хариуцлага гэж хэлж болно. Жишээлбэл, би өөрийн уншсан үгийн туршлагыг туулж, дараа нь энэ тухай нөхөрлөн, Бурханы тухай байгаа хэмжээний мэдлэгээрээ Түүнд гэрчлэл хийдэг. Би ах эгч нарт бүгдэд нь хүртээхийн тулд Бурхан надад хэчнээн их нигүүлсэл хайрласныг гэрчилж, тэдэнд үйлчлэл, амийн хангамж, дэмжлэг хүлээн авах боломж олгодог. Энэ нь Бурханд гэрчлэл хийж, Бурханыг өргөмжилж, үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Үүнээс гадна, хүн бүрт чуулганд хүлээх ёстой өөрийн үүрэг гэж бий. Зарим хүн удирдагчийн үүрэг гүйцэтгэж, зарим нь номлол айлдаж, зарим нь хамтран зүтгэгч болж, зарим хүн сайн мэдээ түгээж, зарим нь зочлол хүндлэлээр хангадаг. Эдгээр нь бүгд гүйцэтгэх үүрэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлага юм. Хүний хүлээх ёстой үүрэг, хариуцлагыг Бурхан урьдчилан тогтоож, төлөвлөдөг гэж хэлэхэд болно. Үл итгэгчдийн үгээр бол, энэ нь Тэнгэрийн хүсэл, эсвэл Тэнгэрийн хууль юм. Чи үүнийг сөрж чадахгүй. Хүн бүр төрсөн цагаасаа эхлэн өөрийн гэсэн үүрэг даалгавартай, үл итгэгчид үүнийг хувь тавилан гэх дуртай, гэхдээ бид хүн бүр өөрийн үүрэг даалгавартай гэж ярьдаг. Бидний чууланд хүлээх нэг бүрийн үүрэг хариуцлагыг Бурхан даалгадаг. Энэ бол бидний үүрэг даалгавар. Хэрэв чи үүргээ зохистой биелүүлэлгүй, үүрэг даалгавраа гүйцэтгэж чадахгүй бол аймшигт нүгэл болно. Чуулганд үүргээ хэзээ ч биелүүлдэггүй тэр хүмүүс хэн бэ? Та нар түүнийг Бурханаас урвагчид гэдэг. Тэд Бурханы үгийг идэж, уун, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Бурханаас урвадаг. Гүйцэтгэдэг үүрэгтээ Бурханы ерөөл горьддог олон хүн бий. Тэд Бурханы оршихуй болон Ариун Сүнсний удирдамжийг хардаг ч, эцэстээ үүргээ биелүүлэх тусмаа Бурханд илүү ерөөгдөнө, үүргээ биелүүлэх тусмаа Ариун Сүнсний ажлаас илүү хүртэнэ, үүргээ биелүүлэх тусам нь өөрийнх нь амь зогсолтгүй өсөхийг харж чадна гэж боддог. Эдгээр баримт юуг харуулж байна вэ? Хүн Бурханы гэр дотор үүргээ үнэнчээр биелүүлж чадвал, бүхий л саад бэрхшээлийг үл харгалзан үүргээ биелүүлж чадвал, тэр хүн мөс чанар, мэдрэмжтэй гэсэн үг бөгөөд Бурханы ерөөлийг хүртэх болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Үүргээ биелүүлэх, аврагдах хоёрын холбоо”-ноос

Тэгвэл хүн бүр ямар үүрэг гүйцэтгэх хэрэгтэй вэ? Хүн бүрийн гүйцэтгэх учиртай үүрэг бол хүний хэрэгжүүлэх учиртай үнэн бөгөөд чиний хэрэгжүүлэх ёстой үнэн бол гүйцэтгэх учиртай үүрэг, биелүүлэх ёстой даалгавар чинь юм. Хэрэв чи өөрийн мэддэг, хэрэгжүүлэх учиртай үүргээ хэрэгжүүлбэл, үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх болно. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлэхгүй бол үүргээ гүйцэтгэхгүй байгаа хэрэг. Чи зугаацаж, Бурханыг хуурч, үүгээрээ Бурханд дүр эсгэж байна. Иймээс, үүргээ гүйцэтгэх нь үнэнтэй заавал хосолсон байх ёстой, үнэнтэй ойр холбогдсон байх ёстой. Чи ойлгодог бүх үнэнээ хэрэгжүүлж, үнэний бодит байдлаар амьдрах хэрэгтэй. Үнэний бодит байдлаар амьдарна гэдэг хүний жинхэнэ дүр төрхний төлөөлөл юм. Бурхан хүнийг бүтээхдээ энэ дүр төрхөнд тулгуурласан, хэрэв чи үнэний энэ дүр төрхөөр амьдарвал Бурханы таалалд нийцэх болно. Бурхан чамайг харахдаа баяртай байж, чамайг ерөө, мөнх амьдрал өгөн, үүрдэ амьдруулах болно. Гэхдээ чи үнэний дүр төрхөөр амьдрахгүй бол хүн гэж дуудуулах эрхгүй, тэгээд Бурхан чамайг хараад сүнсний туяагүй, Бурханы чамд хайрласан амийн амьсгал огт үгүй гэж бодох болно. Тэрээр энэ мэт хогийг таягдан хаях зарлиг буулгана. Иймээс үүргээ гүйцэтгэнэ гэдэг өөрөө үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Хэрэв чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэрэгжүүлээгүй бол үүргээ үнэхээр биелүүлээгүй гэсэн үг. Чи ердөө зугаацаж, Бурханыг хуурч, Бурханд үүнийгээ дамжуулж байна. Чи ердөө л журмыг дагаж байна. Тэгэхээр хэрэв чи Бурханд итгэдэг бол Бурханы хүн төрөлхтөнд хайрласан үнэнийг туулж, хэрэгжүүлэх учиртай, мөн эцэстээ чи Бурханы үгийн бодит байдлаар амьдрах учиртай. ... Энэ бол үүргээ биелүүлж байгаа хэрэг. ... Хэрэв үүргээ биелүүлэхэд чинь үнэн оролцоогүй бол, энэ чинь худал хуурмаг, дүр эсгэж байгаа хэрэг, энэ бол худал, зальхай хэрэг; чи ердөө ёсыг дагаж байна, чи ердөө журмыг дагаж байна. Үүргээ үнэхээр биелүүлэхийн тулд чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэрэгжүүлэх хэрэгтэй, энэ бол үүргээ стандартад нийцүүлж биелүүлэх цорын ганц арга, энэ бол үнэхээр хүн байх цорын ганц арга. Чи ямар ч ажил хийж байлаа гэсэн, үнэнийг хэрэгжүүлэх үүнд хамаатай бөгөөд чи үнэнийг хэрэгжүүлж байвал үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг юм. Энэ бол чиний үүрэг, хариуцлага, тиймээс чи сайтар гүйцэтгэх ёстой. Үүнийг бид үнэнийг хэрэгжүүлэх гэдэг. Тэгвэл үүргээ биелүүлэх, үнэнийг хэрэгжүүлэх хоёрын жинхэнэ холбоо юу вэ? Тэдгээр нь нэг зүйлийг ойлгох хоёр өөр арга юм. Гаднаасаа үүргээ биелүүлж байгаа мэт харагддаг боловч мөн чанартаа энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Иймд, хэрэв чи үүргээ биелүүлэхдээ үнэнийг ойлгохгүй бол, ажлаа зохистой гүйцэтгэж чадна гэж үү? Чадахгүй. Эн тэргүүнд, чамд үүргээ гүйцэтгэх гэж юу болох, үүргээ хэрхэн зохистой биелүүлэх тухай тодорхой ойлголт байхгүй байх болно. Чамд эдгээрийн тухай тодорхой ойлголт байхгүй байх болно. Хоёрдугаарт, чамд тодорхой ойлголттой болох өдөр ирэх боловч, үүргээ зохистой биелүүлж бас л чадахгүй, тэдгээр нь алдаагаар дүүрэн хэвээр байх болно. Тэр үед чи, хүн чанар чинь сэвтсэн болох, хийж байгаа зүйлдээ олон алдаа гаргадаг болох, завхралаар дүүрэн болохоо олж мэдэх болно. Тэр үед чи энэ завхралаас ангижрахын тулд үнэнийг эрж хайж эхлэх бөгөөд, ангижирсныхаа дараа үүргээ үр дүнтэй биелүүлж эхэлнэ. Чи завхралаасаа ангижирч, үнэнийг мэддэг болох үедээ үүргээ ердөө нэр төдий бус, харин бодит байдалд ч бас зөв, зохистой биелүүлэх болно. Хэрэв чи үүргээ биелүүлэхдээ үнэнийг эзэмшсэн байвал үүргээ биелүүлэхэд чинь жаахан ч гэсэн завхрал илрэхгүй бол, гүйцэтгэл чинь зохих үр дүндээ хүрэх болно. Чи мөн үнэнийг стандартад нийцтэл хэрэгжүүлсэн байх болно. Энэ бол гарцаагүй үнэн юм. Тиймээс, чи үүргээ гүйцэтгэх бүрт үнэнийг хэрхэн эрж хайх чинь маш чухал юм. Хэрэв чи үнэнийг эрж хайхгүй бол үүргийн гүйүцэтгэл чинь стандартад хүрэхгүй нь баталгаатай.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Хүн үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлснээр л Бурханы ерөөлийг хүртдэг”-ээс

No comments:

Post a Comment