9. Хүн шударга хүн болох оролтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Чи шударга байх ёстой ба өөрийн зүрх сэтгэл дэх заль мэхнээсээ салахын тулд залбирах ёстой. Хэрэгтэй үедээ өөрийгөө ариусгахын тулд чи залбирлыг ашиглаж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийн тулд үүнийг ашигла, чиний зан чанар аажмаар өөрчлөгдөнө.
Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас
Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл дотор нь байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас
Хэвийн хүн шиг авирлах гэдэг нь авцалдаатай ярих явдал юм. Тийм бол тийм, үгүй бол үгүй гэсэн үг. Баримтуудад үнэнч байж, зүй зохистойгоор ярь. Бүү зальд, бүү худлаа ярь.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанараа сайжруулах нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас
Өнөөдөр ихэнх хүмүүс өөрсдийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачихаас хэтэрхий их айдаг ба чи Түүний махбодыг хуурч болох ч Түүний Сүнсийг хуурч чадахгүй. Бурханы ажиглалтыг тэсвэрлэж чадахгүй ямар ч хэрэг явдал нь үнэнтэй нийцэхгүй бөгөөд хаягдах ёстой; эс бөгөөс энэ нь Бурханы эсрэг нүгэл юм. Иймд залбирч байхдаа ч, ах эгч нартайгаа нөхөрлөж байхдаа ч эсвэл үүргээ биелүүлж, ажил хэргээ зохицуулж байхдаа ч чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавих ёстой. Чамайг чиг үүргээ биелүүлж байх үед Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт Тэр чиний хийдэг бүхнийг зөвшөөрнө, иймээс чиг үүргээ биелүүлэхдээ чи өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах ёстой. …
… Чиний хийдэг бүхэн, үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүрийг Бурханы өмнө аваачих ёстой. Өдөр тутмын сүнслэг амьдрал чинь—чиний залбирал, Бурханд ойр дотно байдал, Бурханы үгийг идэж, уух байдал, ах эгч нартайгаа хийдэг нөхөрлөл, чуулганы амьдралаар амьдарч байгаа байдал, хамтын үйлчлэлийг чинь хүртэл—Бурханы өмнө аваачиж, Түүгээр ажиглуулах ёстой. Ийм хэрэгжүүлэлт амийн өсөлтөд чинь тусална. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үйл явц бол ариусгалтын үйл явц юм. Чи Бурханы ажиглалтыг хэдий чинээ их хүлээн зөвшөөрнө, төдий чинээ их ариусах бөгөөд төдий чинээ Бурханы хүсэлд нийцнэ, ингэснээр чи садар самуун байдал, хөнгөн амьдралын дуудлагыг сонсохгүй бөгөөд зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Чи Түүний ажиглалтыг хэдий чинээ хүлээн зөвшөөрнө, Сатан төдий чинээ ичих ба чи махан биеэс төдий чинээ урваж чадна. Иймээс Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зам юм. Чи юу хийдэг нь хамаагүй, ах эгч нартайгаа нөхөрлөх үедээ хүртэл хэрвээ чи өөрийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачиж, Түүний ажиглалтыг эрж хайдаг бол, хэрвээ санаа зорилго чинь Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагах явдал бол чиний хэрэгжүүлдэг зүйл хамаагүй илүү зөв байх болно. Чи өөрийн хийж байгаа бүхнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрсөн цагт л Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос
та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар зөвшөөрөгдөхийг хичээх ёстой. Тэр нь, нэгэнт та нар Бурханы гэрт тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Бурханд сэтгэл санааны тайван байдлыг авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чи өөрийн үйлдлүүддээ зарчимтай байж, тэдгээрийгээ үнэнд нийцүүлэх ёстой. Хэрвээ энэ нь чиний чадвараас давж байвал чи Бурханаар жигшигдэн, гологдох ба бүх хүнээр басамжлуулна. Чи ийм таагүй байдалд орчихвол Бурханы гэрийнхэнд тоологдож чадахгүй юм. Энэ бол Бурханаар зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга юм.
… Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. … Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “сайн хүмүүжилтэй” байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас
Хүний нөхөрлөл:
Үнэнч хүн болох нь залбиралдаа болон Бурханы өмнө үнэнч байхаас эхэлнэ. Хэрэв чи Бурханы өмнө аливааг үнэнчээр хэлж, үнэнч хүн байж чадвал, аажмаар бусад хүний ч өмнө аливааг үнэнчээр хэлж, үнэнч хүн болж чадна. Хэрэв чи Бурханы өмнө үнэнч хүн байж чадахгүй бол бусад хүний өмнө тийм байх ямар ч аргагүй. Энэ бол мэдээжийн хэрэг. Бурханы өмнө үнэнч хүн байх амархан уу, эсвэл бусад хүний өмнө үнэнч хүн байх амархан уу? Бурханы өмнө, ялангуяа залбирч байх үедээ хүмүүсийн дийлэнх нь зарим нэг чин сэтгэлийн, үнэн зүрхний үг хэлж чаддаг. Тэд Бурханд дотроо хадгалж ирсэн нууцаа шууд хэлж чаддаг. Тэд Бурханд бусад хүнд хэлэхээргүй зүйлсээ хэлдэг, учир нь өөр хэн ч сонсохгүй л бол Бурханд аливааг хэлэхэд асуудал гэж үгүй. Хүмүүс ийм сэтгэлгээтэй байдаг, тийм биз? Хэрэв хүн Бурханд үнэнээ хэлж чадахгүй бол, энэ хүн аврагдаж чадна гэж та нар хэлэх үү? Хэрэв хүн бүр Бурханы өмнө ч эгэл, ариунаар сэтгэлээ нээж чадахгүй бол тэр хүнд найдвар гэж үгүй. Өнгөрчээ. Тэр хүн хасагдах болно. Хэрэв чи Бурханд зүрх сэтгэлээ нээж чадахгүй юм бол бусад хүмүүст яаж нээж чадах юм бэ? Хэрэв чи Бурханд үнэнийг хэлж чадахгүй юм бол бусдад ямар боломжоороо хэлж чадах билээ? Хэрэв чи Бурханд үнэнийг хэлж чадахгүй бол өөр хаана үнэнийг хэлж чадах вэ? Ерөнхийдөө, ийм төрлийн хүн бол маргаангүй чөтгөр. Тэр хүн ямар ч үед, ямар ч нөхцөлд худал хэлнэ. Энэ нь Сатаны уг чанарын жишээ юм. Чи Бурхан бол үнэн, Бурхан бол зөвт гэж итгэн, Бурханд үнэнийг ямар ч нөхцөлд хэлж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол чиний зэвсэглэх ёстой үндсэн үнэн юм. Хэрэв чи Бурханы тухай ийм маягийн ойлголтгүй бол аврагдах найдвар чамд үгүй. ... Үнэнч хүн байх сайн зүйл гэж чи хэлэх үү? Үнэнч хүн байх сайн. Хэрэв тийм бол, эхлээд Бурханы өмнө үнэнч хүн байхаас эхэлж, залбирахдаа үнэнч бай. Хэрэв чи залбиралдаа үнэнч хүн байж чадвал, чамд өдөр тутмын амьдралдаа үнэнч хүн байж чадах найдвар байна. Хэрэв чи залбиралдаа үнэнч хүн байж чадахгүй бол, өдөр тутмын амьдралдаа яавч үнэнч хүн байхгүй.
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Хэрхэн Бурханы хүсэлд нийцэх аргаар залбирах тухай”-аас
Яг одоо та нар үнэнч хүн болохоор хичээллэх явцад байна. Хичээллэх явцад чи юунд илүү анхаарах хэрэгтэй вэ? Чи Бурханыг мэдэхэд анхаарч, үнэнийг ойлгоход анхаарах хэрэгтэй. Чи эерэг талаас бодитой оролт хийх хэрэгтэй. Хэрэв чи бодитой талаас орвол, сөрөг талын завхарсан зүйлс аяндаа буурах болно, энэ нэн чухал. Жишээлбэл, үнэнч хүн байхын тулд, чи нэн тэргүүнд үнэнч хүн байхад шаардлагатай бодит байдал, үнэнээр өөрийгөө зэвсэглэх хэрэгтэй. Ингэсний дараа чиний үнэнч чанар нэмэгдэж, худал хуурмаг, зальхай зан аяндаа багасна, тийм биз? Яг л бохир усаар дүүрэн аяга шиг. Чи үүнийг асгаж болохгүй, бохир усыг цэвэрлэхийн тулд өөр арга ашиглах хэрэгтэй. Тэгвэл чи яах вэ? Чи хорыг нь гаргах ямар нэг зүйл нэмнэ гэж байна. Тэр чинь буруу. Чи аяганд хэсэг цэвэр, сайн ус хийх хэрэгтэй. Сайн ус аяндаа бохир усыг цэвэрлэх болно. Энэ сайн арга биш үү? Тэгвэл та нар өөрсдийгөө үнэнээр зэвсэглэх ёстой, тэгээд үнэн дотор чинь ормогц, чиний дотор байгаа сөрөг зүйлс аяндаа алга болно. Жишээлбэл, Бурхан итгэл даахуйц, Бурхан худал хэлдэггүй, Бурхан Өөрийн үгэнд үнэнч байдаг, Бурханы амнаас үг гарсан л бол, тэр нь биелдэг гэдгийг чи одоо мэднэ. Бурханы үг төгс хүчтэй, үг нь Бурханы төгс хүчинг илчилдэг, Бурхан ертөнц дэх бүхнийг Өөрийн үгээр бүтээсэн. Бурханыг хэлмэгц, тэр нь биелдэг. Тэр бодсоноо хэлдэг бөгөөд Түүний хэлсэн зүйл бүтэх болно, Түүний бүтээсэн зүйл мөнх оршдог! Бурханы үг бол үнэн агаад Түүний үг асар их хүч чадалтай гэдгийг бид мэднэ. Бурханы хэлсэн бүхэн үнэн байдаг. Үнэнийг хүмүүс ойлгомогцоо үнэнээр дүүрдэг. Үнэнтэй таардаггүй Сатаны хор аяндаа үгүй болж, аяндаа алга болно.
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Худал хэлэх асуудлыг хэрхэн уг үндсээр нь шийдвэрлэх тухай”-аас
No comments:
Post a Comment