8. Шударга хүн болон зальтай хүний хоорондох ялгаа юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхэнд хоёр дахин хүнд байдаг. Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг. Надад шударга бус хүмүүст зориулсан өөр шийдвэр байдаг нь гайхах зүйл биш юм. Мэдээж та нарыг үнэнч байхаар хичээхэд асар их саад тулгарч байгааг Би сайн ойлгодог. Та нар бүгд маш ухаалаг бөгөөд юмыг өөрийн өнцгөөс шүүн хэлэлцэхдээ дадамгай; ингэснээр Миний ажил хамаагүй илүү энгийн болдог. Та нар өөрсдийн нууцыг сэтгэлдээ хадгалж байдаг тул Би та нарыг галын “шалгалтанд” оруулахын тулд нэг нэгээр чинь гай гамшиг руу илгээх болно, ингэснээр та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би та бүхний амнаас “Бурхан бол үнэнч байдлын Бурхан юм” гэсэн үгийг гаргаж авсны дараа та нар цээжээ дэлдэн “хүний зүрх сэтгэл зальтай юм” хэмээн халаглах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас
Бусдын талаар ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их таашаадаг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би илүү их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс
Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “сайн хүмүүжилтэй” байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, чамд Бурханы төлөө зовсон баримт байгаа эсэхийг болон чи Бурханд бүрэн захирагдсан эсэхээ мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байна. Хэрвээ чиний зүрх сэтгэл үнэнч шударга байдлаас хол бол чи Бурханы таашаалыг хэзээ ч аваагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хэн нэгний хувь заяа эцэстээ яаж дуусах нь түүнд үнэнч шударга, баатарлаг зүрх сэтгэл байгаа эсэхээс болон түүнд цэвэр ариун сэтгэл байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сэтгэлтэй хүн бол чиний хувь заяаны бүртгэл хүний шийтгэгддэг газар байх нь гарцаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас
Зальтай хүн өөрийнхөө хамаатнуудыг, бүр хүүхдүүдээ ч гэсэн оролцуулаад хэнийг ч зальдаж чадна. Чи түүнтэй хэчнээн илэн далангүй байх нь хамаагүй тэр чамаар тоглоом шоглоом хийхээр хичээх болно. Энэ нь түүний уг чанарын жинхэнэ дүр төрх бөгөөд тэр ийм уг чанартай. Үүнийг өөрчлөхөд хэцүү бөгөөд тэр цаг үргэлжид тийм байдаг. Шударга хүмүүс заримдаа овжин, хуурмаг зүйл хэлж болох боловч тийм хүн ихэнхдээ шударга бөгөөд бусадтай харьцах үедээ тэднийг буруугаар ашиглахгүйгээр аливааг шударгаар хийдэг. Бусадтай ярих үедээ тэр тэднийг шалгахын тулд аливааг санаатайгаар хэлдэггүй; тэр зэгсэн шударга бөгөөд зүрх сэтгэлээ нээж, бусадтай харилцан ярилцаж чаддаг. Тэр бол шударга хүн гэдгийг хүн бүхэн хэлдэг боловч зальтай байдалтайгаар ярих үе түүнд мөн л байдаг. Тэр нь ердөө завхарсан зан чанарын илэрхийлэл бөгөөд тэр тийм төрлийн хүн биш учраас түүний уг чанарыг төлөөлдөггүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс
Хүний нөхөрлөл:
Эгэл хүн чанар нь Бурхан анхны хүмүүсийг бий болгохдоо тэдэнд өгөгдсөн байдаг. Хэдийгээр эдгээр эртний хүмүүс үнэнийг агуулаагүй, мөн Сатаны заль мэхийг тэсэж чадахгүй, мунхаг болоод гэнэн харагддаг ч, тэд завхрагдсан зан чанар болон Сатаны хорлолгүй байсан юм. Эгэл хүн чанарын чадалууд нь мэдрэмж, сайхан сэтгэл, өс хонзонгүй, энгийн, гэмгүй, шударга болон Бурханы хоолойг сонсох болон Бурхантай ойр байхад дуртай байх байдал юм. Эгэл хүн чанар нь эгэл хүний хэрэгцээ болон хүний амьдралын эгэл загвараас бүрддэг. Эдгээр нь эгэл хүн чанарын илрэлүүд юм. Хүн төрөлхтөн Сатанаар завхрагдсаны дараагаар, хүмүүс Бурханаас айх болж, Бурханаас зугтан, бүр Бурханыг эсэргүүцэн, Бурханаас урвах болсон. Хүмүүс муу санаа, атаач байдал болон материаллаг ашиг олох боломжийн төлөө аллага хүртэл үйлдэх болж, бүхий л төрлийн муу санаа, хувиа хичээлт, шунал, урвалт, луйвар болон муу хэрэг явдлыг үүсгэж улам улам завхрагдан, улам улам хорон муу болох болсон. Эдгээр Сатаны хорлол хүн төрөлхтний уг чанар болсны дараа, хүн төрөлхтөн эгэл хүн чанараа алдаж, зөвхөн сатаны уг чанаруудыг үзүүлэх болсон. Энэ бол анхны хүмүүсийн эгэл хүн чанарын чадалуудаас хэдийнээ асар их ялгаатай байх анхны хүмүүсийн Сатаны завхралын дараах хүн чанар юм. Эгэл хүн чанарын мөн чанар бол шударга байдал болоод сайхан сэтгэл, завхрагдсан хүн чанарын мөн чанар бол тэрслүү явдал болон атгаг санаа юм; энэ бол шударга болоод бусармаг хүмүүсийн чухал ялгаа юм.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-ээс
Хэрэв хүмүүс үнэнч биш бол, Бурхан тэднийг таалахгүй, мөн тэд олонтой хамт байхгүй; үнэнч хүмүүсийг Бурхан таалаад зогсохгүй, хүмүүс ч таалдаг. Хүмүүс яагаад үнэнч хүмүүст дуртай вэ? Зарим хүн үнэнч хүмүүсийг итгэл даахуйц байдаг гэдэг, энэ нь нэг шалтгаан юм. Тэдэнтэй холбогдоход зүрх сэтгэл чинь тайван, тогтуун байдаг; чамд ирээдүйн бэрхшээлийн тухай ямар ч эргэлзээ, зовнил төрөхгүй, тэд чамайг мэхлэх, хорлох вий гэж чи санаа зовохгүй. Гол нь үнэнч хүмүүс бусдад туслах гэж оролддог, тэд бусдад зүрх сэтгэлээ нээдэг, тэд ашиг хүртэхийн тулд бусдад тусладаг. Бурхан үнэнч хүмүүст хайртай, учир нь Бурханд итгэдэг үнэнч хүмүүс үнэнийг хайрладаг, бас үнэнийг хэрэгжүүлж чаддаг, тиймээс Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг. Ариун Сүнс үнэнч хүмүүс дээр ажиллахад, тэд Бурханы нигүүлслийг хүртэх болно, тэд үнэнийг ойлгож чаддаг, тэд жинхэнэ хүний маягаар амьдарч чаддаг; тиймээс хүмүүс үнэнч хүмүүст дуртай. Үүнээс гадна, үнэнч хүмүүстэй холбогдсоноор хүн мөн өөрийгөө хэрхэн авч явахыг суралцаж чаддаг; энэ нь чамд хэрхэн аашлах, хэрхэн үйлдэх, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг суралцах боломж олгодог, тэгээд эцэст нь чи тэдэнтэй хамт эгэл хүний дүр төрхөөр амьдарч, мөн эгэл хүний маягаар амьдарч чаддаг. Тэгвэл хүмүүс яагаад зальхай хүмүүст дургүй байдаг вэ? Бурхан яагаад зальхай хүмүүсийг жигшдэг вэ? Зальхай хүмүүсийн дорой зан авир юу вэ? Тэдний уг чанар, мөн чанар юу вэ? Тэд хүмүүст юу авчирч чадах вэ? Үүнийг ойлгох гээд үз! Шударга бус, залхай хүний хувьд, завхарсан зан чанарынх нь мөн чанар юу вэ? Энэ нь туйлын аминч байдаг. Аминч гэдэг ямар утгатай вэ? Энэ нь бүх зүйлийг өөрийнхөө төлөө гэдэг, бусдыг хайхардаггүй, өөрсдийн жаргалыг л эрж хайж, бусдыг үхнэ үү, сэхнэ үү тоодоггүй. Энэ төрлийн хүн хамгийн хувиа хичээсэн, жигшмээр хүн биш гэж үү? (Тийм ээ.) Тэгвэл хэл дээ, хэрэв шударга биш хүн чуулганд эрх мэдэлтэй бол Бурханы сонгогдсон хүмүүс ямар нэг ашиг тус хүртэх үү? Тийм хүн Бурханы сонгогдсон хүн үнэнийг олж чадах уу, үгүй юу, Бурханы үгийг идэж уух нь үр шимээ өгөх үү, үгүй юу, Бурханы сонгогдсон хүмүүс бодит байдалд орж чадах уу, үгүй юу, Бурханы сонгогдсон хүмүүс Бурханд итгэх зөв замд орж чадах уу, үгүй юу, аврагдаж чадах уу, үгүй юу гэдгийг бодолцдоггүй. Тэрээр “Би л жаргалтай, байр суурьтай, бусдаас ялгарч, бүх хүнийг хянаж, сэтгэл минь хангалуун байвал, сайн!” гэж боддог. Махан биеийнх нь хүсэл л ханаж байвал, ажил нь гүйцдэг бөгөөд, тэрээр Бурханы сонгогдсон хүмүүсийн нөхцөл байдлыг анхаардаггүй. Энэ чинь зальхай хүний гол мөн чанар биш үү? Тэгвэл зальхай хүмүүс зөвхөн өөрийгөө анхаардаг уу? (Тийм ээ.) Тэгвэл зальхай хүмүүсийн гол мөн чанар нь өөртөө махан биеийн жаргал хайж, бусдын сэтгэлийг анхаардаггүй, хувиа хичээх үзэл байх нь. Тэгвэл бүгдээрээ өнөөх хуурамч удирдагчид, антихристүүдийг авч үзье, тэд хамгийн зальхай хүмүүс мөн үү? Тэд бүх талаар хувиа хичээдэг; тэд Бурханы сонгогдсон хүмүүсийн ашиг сонирхлыг хайхардаггүй. Чуулганд байгаа сайхан бүхнийг тэд түрүүлж эдэлдэг; өндөр байр суурь, агуу эрх мэдэлтэй алба бүрийг тэд түрүүлж булаадаг. Энэ төрлийн хүн хамгийн аминч биш үү? Хамгийн аминч хүн бол хамгийн зальхай, хамгийн шударга бус хүн гэж хэлбэл онох уу? Сайн эх эцгийг авч үзье, тэдний аль чанарыг хүүхдүүд хамгийн их биширч, таалдаг вэ? Гол нь тэд хувиа хичээдэггүй, хүүхдүүдийнхээ л төлөө амьдарч, хүүхдүүддээ бүхнээ зориулж, хийдэг бүхэн нь хүүхдүүдийнх нь төлөө байдаг, тиймээс хүүхдүүд ийм төрлийн эцэг эхийг хайрладаг. Та нар сайн эцэг эхийг хүүхдүүддээ бүх зүрх сэтгэлээрээ, чин сэтгэлээсээ ханддаг гэж бодож байна уу? (Тэд тэгдэг.)
Үнэнч хүн байхын тулд хүн юуг эзэмших ёстой вэ? Хүн үг үйлдлээрээ бусдад ашиг тус хүртээх ёстой, хүн хувиа хичээлгүй, бусдыг ихэнх үед анхаарах ёстой. Ингэснээр хүн Бурханы зорилгод анхаарал хандуулж, махан биеэ орхиж, зовлонг тэвчиж, Бурханы сайшаалыг хүртэхийн тулд нандигнадаг зүйлээсээ салахтай эвлэрч чадна. Үнэнч хүн дотроо хүмүүсийг хайрладаг, тэгээд хүмүүсийг хайрладаг учраас Бурханыг хайрлаж чаддаг; зальхай хүн дотроо өөрийгөө хайрладаг, хийдэг бүхэн нь өөрийнх нь төлөө байдаг. Үнэнч хүн аминч байдаггүй, “Чамд хэцүү зүйл байвал би тусалж болно шүү; хэрвээ чи үнэнийг ойлгохгүй бол би чамтай хэлэлцэж болно, би өөрт байгаа бүхнийг, өөрийн ойлгодог бүхнийг чамтай хэлэлцэж болно.” Тэрээр бусдад амь биеэ үл хайрлан тусалж, шагнал, төлөөс нэхдэггүй. Зальхай хүн та нарт ганц сайн үйл хийвэл, түүнийгээ насаараа санаж, нэг өдөр тусыг нь хариулахгүй бол “Чи надад өртэй хэвээрээ, хэзээ тэрийгээ төлөх юм бэ? Мөс чанар чинь хаа байна?” гэх утгатайгаар нүд цавчилгүй ширтэх болно. Хэрэв зальхай хүн өрөөлийн төлөө ганц үйл хийвэл амьдралын туршид төлж баршгүй их өр хураасан мэтээр үүнийг зүрх сэтгэлдээ үүрд санах болно. Энэ зальхай хүний шинж мөн үү? Та нар сайн удирдагчийг харвал туйлын сайхан сэтгэлтэй, нинжин байдаг, тэдний ялгарах чанар юу вэ? Тэд үнэнч байдаг. Муу хүн, хуурамч удирдагч туйлын муу, түүний ялгарах чанар юу вэ? Энэ нь заль мэх, аминч зан юм. Маш аминчхан учир тэрээр заль мэхтэй байдаг. Хэрэв хүн маш үнэнч бол бусдыг хайрлаж, бусдад тусалж чаддаг. Сайн хүний ялгарах чанар нь үнэнч байдал; хорон муу хүний ялгарах чанар нь заль мэх, аминч зан байдаг. ...
Чи сайн, муу хүний хэнийх нь яриа сайхан сонсогддог гэж бодож байна вэ? Дэлхий дээрх бүх хүнийг ажвал хамгийн сайхан үгтэй нэгэн хамгийн зальхай байх нь дамжиггүй. Шулуухан яриатай, чамд сайхан сонсогддоггүй хүн харьцангүй үнэнч, сайн хүн байж магадгүй бөгөөд чамд тус болж чадна. Энэ хэмжүүр зөв үү? Бурхан Өөрийн эцсийн өдрүүдийн ажилд ил болгосон зан чанар нь зөвт, сүр жавхлант, догшин юм; Бурханы үг шулуун бөгөөд голыг нь оносон гэдгийг бид харж болно! Бурханы үг асуудлын шууд цөмд нь хүрч, хүний уг чанар, Сатаны жинхэнэ үнэнийг шууд ил болгодог тул зарим хүн үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, үзэлдээ баригддаг; зарим хүмүүс бүр үүгээр хүмүүсийг харааж байна гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийг харааж байгаа бус, аливаа зүйлийн үнэнийг илчилж байгаа юм. Чи үүнийг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы үгнээс өөрийгөө үнэхээр мэддэг болох тэр өдөр иртэл хүлээ; чи өөрийгөө үнэхээр диавол, үнэхээр бузар, үнэхээр Сатан мэт мэдрэх болно. Тэр үед чи Бурханы үг үнэн болох, хүмүүсийг хараагаагүй, бүр хүмүүсийг элэглээ ч үгүй болохыг мэдрэх болно. Иймээс үг зальхай, арга эвтэй, чихэнд чимэгтэй, уран цэцэн биш, шулуун байх тусмаа улам үнэнч хүмүүсийн хэлсэн, улам бодитой байдаг. Үг сонсоход сайхан байх тусмаа Сатаны зальхай явуулгыг улам бүр агуулсан байдаг. “Ялдам үг, гэдсэнд сэлэм” гэх зүйр үг байдгийн утга энэ юм. Аливааг аядуу, мөн маш арга ухаантайгаар хэлж, хүмүүст буруугаар ойлгуулдаг бүх хүн маш хорон хүмүүс. Ийм төрлийн хүн заналхийлсэн санаатай, өөрсдийгөө гоёж гоодоход анхаарал тавьж, дүр төрхөндөө ихэд анхаарна. Өөрийн дүр төрхөнд ихэд анхаардаг бүх хүнийг цөөн үгээр тодорхойлж болно; тэр нь юу вэ? Ихэд гял цал, хоёр нүүртэй, дүр эсгэхдээ гарамгай. Тиймээс дүр эсгэхдээ сайн хүмүүс зохистой үг сонгох ёстой; эн тэргүүнд тэд ярианыхаа хэлбэрт анхаарах ёстой; хоёрдугаарт; тэд ярианыхаа хэв маягт анхаарах ёстой; гуравдугаарт тэд мөн гоёл чимэгт анхаарах ёстой. Иймд Сатанд улам олон хүн хамаарах тусмаа, яриа нь улам зальхай болдог. Одоогийн байдлаар зарим зүйлийг хүнд ойлгогдохгүй болтол нь ярьдаг яриаг гаргууд эзэмшсэн цөөхөн онцгой хүн байна, үүний утга сулхан сонсогддог ч, юу гэдгийг нь хэлэх гэхээр чаддаггүй, энэ юуг харуулж байна вэ? Ийм төрлийн хүн туйлаас овжин, хэл яриагаа ихэд боддог тул хагас нь л ойлгогдож болохоор үг хэлдэг. Гэвч чи асуудал юунд байгааг хэлж мэдэхгүй, ойлгоё гэсэн ч чадахгүй, нотолгоог олж чадахгүй. Сатанд хамаардаг тэр хүн үг яриандаа ихээхэн зүтгэл гаргадаг, тэрээр туйлаас овжин хүн биш гэж үү? (Мөн.)
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (XIII) дэх “Үнэнч хүн байх нь л жинхэнэ хүний дүр төрх мөн”-өөс
Үнэнч хүмүүс үнэнийг хайрладаг учраас үнэнийг эрэлхийлдэг. Харин үнэнч бус хүмүүс яадаг вэ? Тэд үнэнийг хайрладаггүй. Тэд сургаалд дуртай. Тэд хүмүүст аливааг тайлбарлаж, хүмүүст аливааг хийж өгөх дуртай. Тэд гайхуулах дуртай. Иймээс тэд ярихад анхаарлаа хандуулдаг. Энэ чинь дүр эсгэгч хүн байгаа хэрэг биш үү? Энэ чинь зальхай хүн байгаа хэрэг биш үү? Зальхай хүмүүс гадаад дүр төрхөндөө анхаардаг. Энэ нь бусдад харагдахуйц байхаар залбирсан Фарисайчуудтай яг адил. Тэд хүн бүр өөрсдийг нь харж, газар сайгүй хүмүүс өөрсдийг нь харахуйц байлгахаар дөрвөн замын уулзваруудад залбирсан юм. Тэд гаднаа ихэд сүсэгтэй мэт харагдсан! Гэхдээ үнэндээ тэд юу хийж байв? Тэд бүрэн хууран мэхлэгч, хууран мэхлэгчид байсан. Үнэнч хүмүүс үнэнд хайртай. Бурханы дэргэд тэд үнэнийг эрэлхийлэхээс өөр ямар ч зүйл боддоггүй, Бурханы хүслийг ойлгон, Бурханы сайшаалыг хүртэх хүсэлтэй байдаг. Тэд бүх төрлийн зальхай явуулга өвөртөлдөггүй, тэдэнд маш олон аминч, жигшүүрт санаа байдаггүй. Тэд ариун зүрх сэтгэлтэй. Бүх зүйлсэд тэд энэ ганц бодлыг эргэцүүлдэг: “Бурханы таалалд би хэрхэн нийцэх вэ? Бурханы жинхэнэ хүсэл юу вэ?” Хэрвээ тэд ойлгохгүй бол энэ тухай ойлготлоо үргэлж залбирч, үргэлж эргэцүүлдэг. Үүн шиг хүмүүс үнэнч хүмүүс биш үү? Үнэнч хүмүүс үнэнд хайртай учир үнэнийг гарцаагүй эрэлхийлнэ. Бурханы өмнөх залбиралдаа тэд үнэнийг эрэлхийлж, эрж хайхаас өөр зүйл хүсдэггүй. Хэрэв чи тэднээс залбиралдаа үнэнийг эрж хайхгүй, Бурханы хүслийг ойлгохгүй байхыг хүсвэл эдгээр нь тэдний Бурханы өмнө хийж чадах цор ганц зүйл тул, эдгээрээс гадна өөр юу ч хийх нь утгагүй, хоосон гэж тэд мэдэрдэг тул хариу хэлэх үг тэдэнд олдохгүй. Тэд худал зүйл хийх хүсэлгүй. Харин өнөөх зальхай хүмүүс үүн шиг биш. Тэд Бурханы өмнө үргэлж сайрхаж, гайхуулан, өөрсдийн тайлбараа ярьж, чадвараа харуулж, амжилтаа гайхуулдаг. Үнэн хэрэгтээ тэдний хийдэг бүхэн нь бусдад харуулахын төлөө байдаг бөгөөд бусдаар сайшаалгаж, магтуулж, сонсуулахыг хүсдэг. Үнэнийг хайдаггүй, Бурханы хүслийг ойлгохыг эрэлхийлдэггүй, үнэний төлөө цангадаггүй бүх хүн зальхай хүмүүс, дүр эсгэгч хүмүүс, хоёр нүүртэй хүмүүс юм ...
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) “Үнэнч хүн байхад оролтыг хэрэгжүүлэх ёстой арван тал”-аас
No comments:
Post a Comment