2018/09/07

2. Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?


2. Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?

2. Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Бурханы мөр ба илрэлтийг идэвхтэйгээр эрэлхийлдэг, Бурханы хамгаалалт болон халамжинд оршихыг хүсдэг хүн нэг ч үгүй. Үүний оронд тэд энэхүү дэлхий ертөнц ба хорон муу хүн төрөлхтний дагадаг амьдралын жам ёсонд нийцүүлэхийн тулд хорон муу Сатаны муу нөлөөнд найдахад бэлэн байдаг. Энэ үед хүний сүнс хийгээд зүрх сэтгэл Сатанд тахил болон өргөгдөж, Сатаны хоол болдог. Түүнчлэн, хүн төрөлхтний зүрх сэтгэл болоод сүнс нь Сатаны оршин сууж, үйл ажиллагаагаа явуулах орон байр болж байдаг. Хүн ийм маягаар хүн байхын зарчим болоод хүний оршин тогтнолын үнэ цэнэ, зорилгын талаарх ойлголтоо өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль болон Бурхан ба хүний хоорондын гэрээ нь хүн Бурханыг эрэлхийлж эсвэл Түүнд анхаарал тавихаа болих хүртэл нь хүний зүрх сэтгэлээс аажмаар бүдэгрэн арилдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан хүнийг яагаад бүтээсэн болохыг хүн ойлгохоо больдог, мөн тэр Бурханы амнаас гарах үгийг ойлгодоггүй бөгөөд бүх зүйл Бурханаас ирдэг гэдгийг ухаарахаа больдог. Хүн Бурханы хууль, тогтоолуудыг эсэргүүцэж эхэлдэг; хүний зүрх сэтгэл болон сүнс нь үхмэл болдог байна. … Бурхан Өөрийн жинхэнэ бүтээл болох хүнийг алддаг ба хүн гарал үүслийнхээ үндсийг алддаг. Энэ бол хүн төрөлхтний уй гашуу юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт ёс суртахууны доройтолд живчихсэн. Тэд аль хэдийн Миний хүссэн хүмүүс байхаа больсон, тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг хүртэх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанд олзлогдсон, өөдгүй хүн төрөлхтөн, мөн Сатан дотор нь амьдарч, өөрсдөөр нь хувцасладаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс ядаж Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирэхэд ч угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжхан хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, хүчтэнд тал засах хандлага гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Яагаад гэвэл хүмүүс Миний одоогийн хүслийг мэдэх нь байтугай Миний ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ”-ээс

Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийн улмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хүний нөхөрлөл:

Бурхан яагаад завхарсан хүн төрөлхтнийг шүүн, гэсгээх ёстой вэ, завхарсан хүн төрөлхтнийг Бурхан шүүн гэсгээхийн учир утга юу вэ? Энэ үнэн Бурханы ажлын алсын харааны тухай үнэнтэй холбоотой тул ялангуяа чухал билээ. Хэрэв хүний Бурхан дахь итгэлд алсын хараа дутаж байвал, Бурханд яаж итгэхээ мэдэхгүй; Бурханд итгэлээ ч, зөв замыг сонгохгүй. Өөрийг нь эсэргүүцэн босдог завхарсан хүн төрөлхтнийг Бурхан шүүн гэсгээхийн учир утга юу вэ? Бид эхлээд Бурхан бол Бүтээгч гэдгийг тодорхой ойлгох ёстой. Тэрээр Бүтээгч учир бүтээгдсэн бүхнээ захирах, шүүх, гэсгээх эрх мэдэлтэй. Түүнчлэн, Бурханы зан чанар нь зөвт бөгөөд ариун тул Бурхан зан чанар дээрээ тулгуурлан Өөрийг нь эсэргүүцэн босдог энэ хүмүүсийг Өөрийнх нь дэргэд амьдрахыг зөвшөөрдөггүй. Бурхан Өөрийн дэргэд бузар, завхарсан зүйлс байхыг зөвшөөрдөггүй. Иймээс Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүн гэсгээх нь Бурханы зан чанараар тодорхойлогддог бөгөөд бүрэн үндэслэлтэй, зөвт юм. Бурхан бол зөвт, Бурхан бол үнэн гэдгийг бид бүгд мэднэ. Бурханы илчилсэн зан чанараас бид Бурхан бол үнэн гэдгийг аль эрт харсан. Бурханы үгс бүгд үнэн. Бурхан тэнгэр газар, бүх зүйлийг Өөрийн үгээр бүтээсэн билээ. Бурханы үгс бүх зүйлийг бүтээж чадах ба Бурханы үгс нь бүх зүйлийг шүүж чадах үнэн юм. Эцсийн өдрүүдөд Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүн гэсгээх ажил явуулж байна. Зарим хүн “Бурхан өмнө нь шүүлтийн ажил явуулсан уу? Бурхан биднийхээс өмнөх, бусад эрэн үеүдэд шүүлт, гэсгээлтийн ажил явуулсан уу?” гэж асууж болох юм. Хүмүүс л гэрчлээгүй болохоос Бурхан үнэхээр шүүлт ба гэсгээлтийн их ажил явуулсан юм. Хүн бий болохоос өмнө Сатан Бурханыг эсэргүүцэн боссон, тэгвэл Бурхан Сатаныг хэрхэн шүүсэн бэ? Бурхан Сатаныг газар луу цөлж, мөн Сатаныг дагасан бүх тэнгэр элчүүдийг Сатантай хамт газарт цөлжээ. Бурхан тэднийг тэнгэрээс газарт цөлсөн нь Сатаны эсрэг шүүлт байгаагүй гэж үү? Энэ нь Сатаны эсрэг шүүлт, бас гэсгээлт байсан юм. Иймээс хүнийг бий болохоос өмнө Бурхан аль хэдийн Сатаныг шүүн гэсгээсэн байна. Бидэнд энэ асуудлын тухай бичгэн мэдээлэл бий. Энэ хүн төрөлхтөн бий болохоос өмнө өөр хүн, амьтан байсан уу? Мэдээж хэрэг байсан. Тэгвэл тэдгээр бусад хүн Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүртсэн үү? Бурханд устгүүлсан бүх хүн нь Бурханыг эсэргүүцэн боссон хүмүүс байсан, тэд бүгд Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүртсэн гэж итгэлтэйгээр хэлж чадна. Үүнийг үгүйсгэшгүй. Ийсээс Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээснээс хойш, Бурханы шүүлт ба гэсгээлт үргэлж оршиж ирсэн. Бурханы зан чанар хэвээр байж, хэзээ ч өөрчлөгдөхгүй тул энэ нь Бурханы бүх зүйлийг захирах ажлын нэг тал юм. Өнөө цагт, Бурхан энэ завхарсан хүн төрөлхтний шүүлт, гэсгээлтийг эхлүүллээ. Урьд нь, Бурханы эсрэг босч, Бурханыг эсэргүүцсэн бусад хүн бүгд Бурханаас шүүлт ба гэсгээлт хүртсэн. Хүн бий болсон цагаасаа эхлэн Бурханы эсрэг босч, Сатаныг даган, бүгд Бурханы хараал дор амьдарсан юм. Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг маш олон хүн байсан нь бүгд эцэстээ үхжээ. Зарим нь сүнсний ертөнцөд шийтгүүлж, зарим нь амьд байхдаа шүүлт ба гэсгээлт хүртсэн байна. Иймээс хүн төрөлхтөн “Сайныг сайнаар урамшуулж, мууг муугаар шийтгэнэ.” гэх ганц дүгнэлтэд хүрч байна. Энэ Бурханы шүүлт ба гэсгээлтийн ажил биш үү? Энэ бүгд Бурханы шүүлт ба гэсгээлт юм. Энэ өдөр Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд шүүлт ба гэсгээлтийн ажлыг Өөрийн гэрт эхлүүллээ. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөр бид мөн Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Хүмүүс Бурханы ажлыг туулахдаа Түүний эсрэг босч, эсэргүүцвэл Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүртэхгүй гэж үү? Бүх хүн Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүртдэг. Шүүлт ба гэсгээлтийг хүмүүс ихэнх тохиолдолд Бурханы үгсээс, заримдаа баримтат үйл явдал, мөн Бурханы шийтгэлээс хүлээн авдаг. Бид энэ бүх зүйлийг харсан. Зарим хүн “Үл итгэгчид Бурханы шүүлт ба гэсгээлтийн ажлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй, тэд Бурханы шүүлт ба гэсгээлтээс мултарч чадах болов уу?” гэцгээдэг. Үгүй ээ, тэд ч мөн Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн авах болно. Хүмүүс эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх эсэхийг үл харгалзан бүгд Бурханы шүүлт ба гэсгээлтийг мөн л хүлээн авах ёстой, учир нь Бурханы шүүлт ба гэсгээлтээс хэн ч мултарч чадахгүй, энэ бол баримт юм. Тэгвэл, тэр шашны төлөөлөгчид бас Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөөгүй болохоор Бурханы шүүлт ба гэсгээлтээс мултарч чадах уу? Үгүй. Бурханы хүнд урьдаас төлөвлөсөн гэсгээлтээс хэн ч мултарч чадахгүй. Энэ ердөө цаг хугацааны асуудал бөгөөд хүн бүр тус тусын төгсгөлөө үзнэ. Хүн төрөлхтний төгсгөлөөс бид тэдний нэг бүр хүлээн авсан шүүлт ба гэсгээлтийг харж болно. Зарим нь Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханаас аврал хүртэн, Бурханд бүрэн эргэн ирж, төгсгөл нь сайхан газарт хүрдэг–хаанчлалд орж, мөнх амь олон, тэд аврагддаг. Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс удалгүй зүхэл, сүйрэл амсах болно. Энэ бол Бурханы урьдчилан төлөвлөсөн шүүлт ба гэсгээлт бөгөөд, тэдний сүүлийн үр дүнг мөн л Бурханы шүүлт ба гэсгээлтээр тогтоодог. Бурханыг эсэргүүцдэг шашны нийгэмлэгийн олон удирдагч бий, тэдний сүүлийн үр дүн юу вэ? Бурханы шүүлт ба гэсгээлтээс хэн ч мултарч чадахгүй тул тэд гэмшихгүй бол гарцаагүй сүйрэл, зүхэлд живэх болно. Энэ маргаангүй. Бид өнөөдөр Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрсөн, энэ нь бид хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид Бурханы шүүлт ба гэсгээлтийг эерэг аргаар хүлээн зөвшөөрч, туулж, удалгүй жинхэнэ гэмшилд хүрч, удалгүй Бурханыг мэддэг болж, амийн зан чанартаа өөрчлөлт олж авч байгаа юм. Ийм шүүлт ба гэсгээлт нь бидний аврал юм. Харин Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийн төгсгөл юу вэ? Энэ нь шийтгэл бөгөөд тэд эцэстээ зүхэл, сүйрэл хүртэх болно. Бурханы шүүлт ба гэсгээлтээс зугтсан тэдний хувь тавилан ийм байна.

Аминд оролтын тухай номлол ба нөхөрлөл (III) дэх “Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд олон аргаар ажил явуулдаг нь гүн утга учиртай”-гаас

“Бурхан яагаад биднийг шүүн, гэсгээх гэнэ вэ? Бид яагаад Бурханы шүүт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?” Энэ талаар нэлээд эргэцүүлэх шаардлагатай. Энэ тухай сайтар бодсоны дараа, чи Бурханы зорилгыг ойлгож магадгүй. Бурханы үгээс уншицгаая:“Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас). Энэ үгээс чи Бурханы зорилгыг ойлгож чадна. Бурханы шүүлт ба гэсгээлтийн ажил нь хүмүүст Бурханыг мэдэх боломж олгодог тул энэ ажилд гүн утга учир бий. Тэгвэл, авралыг бид хэрхэн олох вэ? Брханы зан чанарыг мэдэх замаар бид тийм үр дүнд хүрнэ. Бурханы шүүлт ба гэсгээлтийг туулснаар бид Түүний зан чанарын зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, ариун байдлыг мэдэх болдог. Бид өөрсдийн тэвчишгүй бузар байдлыг харж, завхарсан, дуулгаваргүй болох, Бурханыг үргэлж эсэргүүцдэг болохоо харна; бид Сатаныг дагаж, Бурханаас урвадаг болохоо, мөн чанартаа бид Сатан болохоо харна. Энэ маягаар бид жинхэнэ гэмшлийг мэдэрч эхлэн, Сатанаас нүүрээ буруулж, Бурханд эргэн ирж чадна. Энэ нь бүгд Бурханы зан чанарыг мэдсэний үр дүн юм. Хэрэв Бурханы шүүлт ба гэсгээлт байгаагүй бол бид Бурханы зөвт зан чанарыг мэдэх боломжгүй байх сан. Хэрэв бид Бурханы зөвт зан чанарыг мэдэж чадаагүй бол үнэхээр өөрчлөгдөж чадна гэж үү? Бид Бурханыг зүрх сэтгэлдээ хүндэтгэж чадна гэж үү? Өөрсдийн завхралын мөн чанарыг мэдэж чадна гэж үү? Сатаныг үзэн ядаж чадна гэж үү? Сатаныг таягдан хаяж, Бурханд эргэн ирж, Бурханд захирагдаж чадна гэж үү? Энэ бүхэнд бид хүрч чадахгүй байсан тул Бурханы шүүлт ба гэсгээлтийн ажил чухал ач холбогдолтой.

Аминд оролтын тухай номлол ба нөхөрлөл (I) дэх “Бурханыг мэдэхийн ач холбогдол ба Бурханыг мэдэх арга”-аас

No comments:

Post a Comment