1. Шүүлт гэж юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
“Шүүлт” гэдэг үгийн тухай ярихад чи Еховагийн газар бүрд ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үг нь хатуу байсан ч хүнийг шүүх Бурханы шүүлт биш, Бурханы өөр өөр орчинд буюу өөр өөр байдалд хэлсэн үгс юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүсэн Христийн үгсээс өөр юм. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон тэдний шударга бус байдлыг шүүхийн төлөө; энэ нь хүмүүсийн тэрслүү байдлыг хараахын тулд юм. Тэдний заль мэх болон шударга бус байдал, тэдний үг болон үйлдэл, Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлтийг туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлт гэж тодорхойлогдсон. Тэр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд Тэр тэдний шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай нүүр царайг ил болгосноор дамжуулан Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг. … Шүүлт, гэсгээлт, хүн төрөлхтний нүглийг ил болгох—нэг ч хүн эсвэл зүйл энэ шүүлтээс зугтаж чадахгүй. Бузар бүхэн Түүгээр шүүгдэнэ. Зөвхөн үүгээр дамжуулан Түүний зан чанар зөвт хэмээн хэлэгддэг. Эс бөгөөс та нарыг товойлгогчид хэмээн дуудагдах эрхтэй гэж хэрхэн хэлж болох юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс
Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн-тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба цэвэршүүлэлтийн бүхий л төрлийг хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.
Бурханы хэлсэн үгсээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагдаж байна. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үгс үү? Бурханы айлдсан үгс хүний үнэн царайг илчилсэн бөгөөд тийм илчлэлээр дамжуулан чи шүүгддэг, мөн чи Бурханы хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэхээрээ дотроо гашуудан харуусна, чи Бурханд хэчнээн их өртэйгөө, Бурханы хүслийг хангах болоогүй гэдгээ мэдэрнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилга бат Бурханы шүүлтээс гардаг; Бурхан чамайг цэвэршүүлэхийн тулд чамайг чимээгүйхэн гэсгээн чамайг зэмлэж, чамаас царайгаа нуух үе бий, Тэр чамайг үл хайхарч, чиний дотор ажилладаггүй үе ч бий. Хүний дотор үйлддэг Бурханы ажил бол үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө юм. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийх вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт ба шүүлт юм гэдгийг тэр гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрласаар, аварсаар байсан-гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд өмнө Бурхан хүнийг хараасан хэдий боловч хүнийг ёроолгүй нүхэнд хаячихаагүй харин тэрхүү аргаа хүний итгэлийг цэвэршүүлэхэд ашигласан юм; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг-Бурхан үүнийг яг зөв хэлсэн-гэвч Бурханы үйлдсэн зүйлс Түүний айлдсан үгийн дагуу бүтдэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гээд чамайг хараана, тэгэхээр чи махан биеийн мөн чанарыг ойлгох болно; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүн бол туйлын өөдгүй гэдгийг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн-бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы үйлдэж буй бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгож буй зөвт зан чанар-энэ бүгд хүнийг төгс болгохын төлөө бөгөөд Бурханы хайр ийм байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас
Хүний нөхөрлөл:
Шүүлт гэж юу вэ? “Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн.” Ийм төрлийн үгс үнэхээр Бурханы хүний шүүлт юм. Та үүнийг ойлгож байгаа гэдгээ заавал баталгаажуулаарай! Одоо Бурханы үгийн шүүлт хүний нөхцөлийн аль тал дээр төвлөрч байгаа вэ? Нэгдүгээрт тэдгээр нь “бүгд хүний мөн чанар дээр төвлөрдөг”. Хоёрдугаарт тэдгээр нь хүний “завхарсан зан чанар” дээр төвлөрдөг. Гуравдугаарт тэдгээр нь “хүн хэрхэн Сатан болон Бурханы эсрэг дайсны хүчний биежилт болсон тухай ярьдаг”. Хүний эдгээр нөхцөл байдал, буруушааж, илчилж, шүүсэн хатуу үг дээр үндэслэн илэрхийлсэн үгс бол Бурханы хүний шүүлт юм. Шүүлтийн ийм төрлийн үгсийг сонсохдоо хүмүүст ямар санагддаг вэ? Тэдний зүрх сэтгэл үүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэдний зүрх сэтгэл өвддөг үү? Тэдний зүрх сэтгэл гомдож, өвдөж, шаналж, тэдэнд арга мөхөстсөн мэт санагддаг. Тэд зугвахыг хүссэн ч ингэж чаддаггүй. Тэдгээр үгс давхар ирмэгтэй сэлэм мэт байдаг. Тэдгээр нь хүний зүрх сэтгэл, ясны чөмгийг цоо хатгаж, хүнд гомдож, өвдөж, гай зовлонд өртсөн мэт мэдрэмж төрүүлдэг.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 137)
Тэгвэл шүүлт гэж юу вэ? Энэ нь Бурхан хүн төрөлхтний завхарсан мөн чанар, хүн төрөлхтний завхралын үнэнийг үгээр илчилж тодорхойлж байгаа явдал бөгөөд, үүнийг шүүлт гэж нэрлэдэг. Бурханы айлдварууд дунд ийм үг олон бий юу? Мэдээж олон бий, тухайлбал Бурхан “You are the children of the great red dragon.” гэж хэлсэн. Эдгээр нь шүүлтийн үгс юм. “You are the progeny of Satan,” мөн шүүлтийн үгс мөн. Олон өөр жишээ бий. Бурхан шүүлтийн энэ үгсийг гярхай айлдаж, хүн төрөлхтний завхралын мөн чанар ба үнэнийг ердөө ганц өгүүлбэр, хэдхэн үгээр илэрхийлсэн байна. Хүмүүс тэдгээрийг анх сонсохдоо хүлээн зөвшөөрч чаддаггүй ч, бодит баримт нь яг Бурханы хэлсэнчлэн байгааг мэдрээд хэсэг хугацаанд туулсныхаа дараа бүгд үнэмшдэг. Шүүлтийн үгсээр үүнд хүрдэг. Харин гэсгээлт гэж юу вэ? Хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэн, босвол, шүүлтэд орох ёстой бөгөөд шүүлт нь гэсгээлтийн хамт ирдэг. Сатанд харьяалагддаг, Бурханыг эсэргүүцэж, босдог төрөл болох Сатаны залгамжлагч, агуу улаан лууны үр удам болох чинь тогтоогдвол – энэ үгс чамд юу авчрах вэ? Эдгээр нь өвдөлт авчирдаг ба шүүлтээр ирдэг өвдөлт нь гэсгээлт юм. Шүүлтийн үгс чамайг зовоодог; энэ бол гэсгээлт. Иймээс шүүлтийн хамт нэг төрлин гэсгээлт ирдэг, энэ нь гэсгээлт өөрөө юм. Энэ бол гэсгээлтийн нэг тал билээ.
Аминд оролтын номлол ба нөхөрлөл (III) дэх “Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд олон аргаар ажил явуулдаг нь гүн утга учиртай”-аас
Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсны дараагаар, бүх үнэний үндэс нь Бурхан, бүх эерэг зүйлсийн үндэс нь Бурхан гэдгийг бид харж чадна. Сатаны нуралт, завхралт болон Бурханыг эсэргүүцсэн нүгэл байгаа газар, Бурханы шүүлт болон гэсгээлт ирэх нь тодорхой юм. Бурханы шүүлт байгаа газар, үнэний илрэлт болон Бурханы зан чанарын илчлэл байдаг. Үнэн бол Бурханы зан чанар Бурханы шүүлт болон гэсгээлтийн үед илчлэгддэг. Үнэн байгаа газарт л шүүлт болон гэсгээлт байдаг; шүүлт болон гэсгээлт байгаа газарт л Бурханы зөв байдлын зан чанарын илчлэл байдаг. Тиймээс, Бурханы шүүлт болон гэсгээлт байгаа газар, бид Бурханы ажлын ул мөрийг олдог ба энэ бол Бурханы илрэлтийг эрэлхийлэх хамгийн үнэн зам юм. Зөвхөн Бурхан л шүүлтийг илгээх эрхтэй ба зөвхөн Христ завхрагдсан хүн төрөлхтнийг шүүх хүчтэй билээ. Энэ нь хүний Хүү, “Христ”, бол шүүлтийн эзэн гэдгийг баталгажуулж, харуулж байна. Бурханы шүүлт болон гэсгээлтгүйгээр, хүн төрөлхтөн үнэнийг олох ямар ч арга барилгүй ба шүүлт болон гэсгээлт бол Бурханы зөвт байдлын зан чанарыг илчлэгч ба, хүн төрөлхтөнд Бурханыг мэдэх боломжийг олгодог. Хүн төрөлхтний үнэнийг олох үе шат бол тэд Бурханыг мэдэх үе шат юм. Завхрагдсан хүр төрөлхтөнд зориулсан үнэн бол шүүлт, хяналт болон гэсгээлт юм. Үнэн Бурханы зөвт байдал, сүр жавхлан болон уур хилэнг илчилдэг. Үнэнийг ойлгодог хүмүүс завхралыг хаяж, Сатаны нөлөөллөөс дайжиж чадна. Энэ нь бүхлээрээ Бурханы үгсийн хүч болон төгс хүчнээс шалтгаална. Бурхан хүмүүсээр үнэнийг ойлгуулж, үнэнийг олж авахуулах үүднээс хүмүүсийг аварч, хүмүүсийг төгс болгодог. Үнэнийг мэддэг хүмүүс олшрох тусам, Бурханыг мэддэг хүмүүс олшрох юм. Энэ замаар хүмүүс завхралыг үгүй хийж, ариун болно. Хүмүүс үнэнийг туулж, үнэний бодит байдалд нэвтэрвээс, тэд гэрэлд болон хайранд амьдарж, Бурханы өмнө амьдарж байгаа явдал юм. Энэ бол Христ үнэнийг түгээж, шүүлтийг илгээснээр олж авч буй үр дүн билээ. Үнэндээ, Бурханы бүх үгс нь үнэн болоод хүн төрөлхтний шүүлт байдаг. Аль ч эрин үед байлаа гэсэн, Бурханы хэлсэн үгс шүүлтийн нөлөөтэй байдаг. Хуулийн Эрин Үед, Ехова Бурханы үгс завхрагдсан хүн төрөлхтний шүүлт байсан. Нигүүслийн Эрин Үед, Эзэн Есүсийн хэлсэн үгс хүн төрөлхтний шүүлт байсан. Одоо, Хаанчлалын Эрин Үед, эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн болон гэсгээлтийн ажлаа гүйцэлдүүлэхэд, Төгс Хүчит Бурханы хэлсэн үг бүр нь шүүлт болон гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт болон цэвэршүүлэлт бөгөөд эцсийн эцэст, хүн төрөлхтөн Төгс Хүчин Бурханы шүүлт болон гэсгээл нь Бурханы хамгийн агуу хайр байсан гэдгийг харж чадах ба юм. Бурханы шүүлт болон гэсгээлт хүн төрөлхтөнд аврал болон төгс болголт юм. Зөвхөн Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байснаар, Бурханы шүүлт болон гэсгээлт хүнд Бурханы үнэн хайр болон бүрэн авралыг авчирна. Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээж авахаас татгалздаг бүх хүмүүс Бурханы шийтгэлийг хүлээж, сүйрэл болон утсгал руу живнэ.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Хэрхэн эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт болон гэсгээлтийн ажлыг мэдэх вэ”-ээс
No comments:
Post a Comment