2018/09/05

2. Өргөгдөх гэж юу вэ?

2. Өргөгдөх гэж юу вэ?

2. Өргөгдөх гэж юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ;түүнийг угтан авцгаа’гэлээ” (Матай 25:6)

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20)

“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэв(Илчлэл 19:9).

Холбогдолтой Бурханы үгс:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг намхан газраас өндөр газар руу аваачих явдал биш. Энэ бол том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьчилан тодорхойлолт болон сонголтыг хэлж байгаа. Энэ нь Миний урьдаас томилж, сонгосон бүх хүмүүст чиглэдэг... Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувьтай хүмүүс бүгд Миний өмнө өргөгдсөн хүмүүс байдаг. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөшгүй бөгөөд хэн ч няцааж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу дайралт юм. Миний урьдаас томилсон хэн боловч Миний өмнө өргөгдөх болно.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Филаделфийн чуулган хөгжсөн ба энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлөөс болсон юм. Ариун хүмүүс өөрсдийн хайрыг Бурханы төлөө харуулсан бөгөөд сүнслэг замаасаа хэзээ ч хазайгаагүй. Нэгэн жинхэнэ Бурхан махбодтой болсон, Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн юм гэсэн итгэлдээ бат зогс—энэ нь Ариун Сүнсээр батлагдсан бөгөөд хатуу чанд нотолгоо юм! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

…………

Өнөөдөр Та бүх чуулганыг—Филаделфийн чуулганыг бүрэн төгс болгосон—энэ нь 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар дуулгавартай байж чадна; тэд сүнсээрээ бие биетэйгээ холбогдсон бөгөөд хайраар бие биенээ дагалддаг. Тэд булгийн эх сурвалжинд холбогддог. Амьдралын амийн ус тасралтгүй урсаж, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусган чуулган дахь бүх бохир заваан, хир буртгийг угааж, цэвэрлэдэг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийнхөө чиг үүрэг болон хариуцлагыг ухаарч, чуулганы төлөө өөрсдийгөө зарцуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Бид Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажилд анхаарал тавихын тулд хором бүрийг ашиглах ёстой, ингэснээр Таны хүсэл бидэнд хаагдахгүй. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг ба заримынх нь эрч хүч бусдынхаа алдаа дутагдлыг нөхөх болно. Хором бүрд сүнсээр алхаж, Ариун Сүнсний гэгээрэл ба гэрэлтүүлэлтийг олж ав; үнэнийг ойлгож, нэн даруй хэрэгжүүл; шинэ гэрэлтэй зэрэгцэн алхаж, Бурханы хөлийн мөрийг дага.

…………

Бурхантай идэвхтэйгээр хамтран ажиллаж, уялдаа холбоотой үйлчилж, нэгдэж, Төгс Хүчит Бурханы хүслийг хангалуун байлгаж, ариун сүнслэг бие болохоор яаравчилж, Сатаныг гишгэлж, түүний заяа тавиланг эцэс болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө илэрхийлдэг.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг—бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлийн номонд зөгнөгдсөн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргах болно. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Эцсийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчилт шахалтыг туулсан ч, энэ нь “хэмжээлшгүй их бөгөөд алдрын мөнхийн жинг” бий болгодог; энэ ямар гайхалтай ерөөл гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж мөн илүү олон удаа биднийг нэгдүүлдэг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, бахархан хөөрөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ.

…………

Бурхан дуу чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч илрэн харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүхий л үг, үйлийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг. Энэ нь анхаарал татахуйц нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний сэнтий бидний дунд буусны дараахнаар Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларна. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирнэ. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. Хэн ч Түүний ирэхийг мэдэхгүй, хэн ч Түүнийг ирэхэд угтан авахгүй, цаашлаад Түүний юу хийхийг хэн ч мэдэхгүй. Хүний амьдрал өөрчлөгдөлгүй хэвээр үлдэнэ; түүний зүрх сэтгэлд ямар ч ялгаагүй ба өдөр хоногууд өмнөх шигээ л өнгөрнө. Бурхан бидний дунд энгийн хүн шиг, хамгийн өчүүхэн дагагч шиг, энгийн итгэгч шигээр амьдарна. Түүнд Өөрийн гэсэн эрэл хайгуул, Өөрийн гэсэн зорилгууд байдаг ба цаашлаад энгийн хүний эзэмшиж чадахгүй бурханлаг чанар Түүнд байдаг. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанарын хүнийхээс ялгагдах ялгааг хэн ч ухамсарлаагүй.…

………

Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. …

Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрэлд сэтгэл татагдаж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаанд талархаж, Бурханы хайр татам байдлыг харж хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний угийн чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс төгөлдөржилтийн замыг хардаг. Түүний үгс нь биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин төрөхөд хүргэдэг; Түүний үгс бидэнд тайвшралыг авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэлтэй үлдэхэд хүргэдэг; Түүний үгс нь бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид бол Түүний гарт нядлагдах хургатай адил; заримдаа бид Түүний нүдний цөцгий мэт байдаг ба Түүний хайр, дурлалыг эдэлдэг; заримдаа бид Түүний дайсан мэт байж, Түүний нүдэн дэх уур хилэнгийн улмаас үнс нурам болон хувирдаг. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой бөгөөд бид бол Түүний өдөр шөнөгүй эрж хайж байгаа төөрсөн хурганууд юм. Тэр бидэнд өршөөлтэй ханддаг, Тэр биднийг жигшдэг, Тэр биднийг өргөдөг, Тэр биднийг тайвшруулж, ятган ухуулдаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, Тэр биднийг гэгээрүүлдэг, Тэр биднийг цээрлүүлэн сахилгажуулдаг ба тэр ч байтугай биднийг хараадаг. Тэр бидний төлөө өдөр шөнөгүй санаа зовж, өдөр шөнөгүй биднийг хамгаалан халамжилж, хэзээ ч бидний хажуунаас холдолгүйгээр Өөрийн анхаарал халамжийг бидэнд зориулж, бидний төлөө ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү энгийн, жаахан биеэс гарч буй үгэн дундаас бид Бурханы бүхнийг эдэлсэн бөгөөд Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан.

Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. Бид Түүний үнэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхлэх болно. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломжийг олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ. Тэр үед, бидний зүрх сэтгэлийг Тэр бүрэн байлдан дагуулсан; Тэр хэн бэ гэдэг талаар цаашид бид эргэлзэхээ больж, Түүний ажил болоод үгийг цаашид эсэргүүцэхээ байж, бид Түүний өмнө бүрэн дүүрэн унасан. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг даган, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг эргүүлэн төлж, биднийг гэсэн Түүний хайрыг буцаан төлж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай даган, Түүний ажилтай хамтран ажиллаж, Түүний бидэнд даалгасан зүйлийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээс өөрийг хүсэхгүй байна.

…………

Бид бол ердөө л сатаны завхарсан зан чанартай энгийн бүлэг хүмүүс, бид хэдэн эриний өмнөөс Бурханаар урьдчилан тогтоогдсон хүмүүс бөгөөд бид бол бохир заваан газраас Бурханы өргөн гаргасан ядарч зүдэрсэн хүмүүс юм. Бид нэгэнтээ Бурханыг үгүйсгэж, буруушаан зэмлэж байсан хэдий ч одоо Тэр биднийг байлдан дагуулсан. Бид амийг хүлээн авсан ба Бурханаас мөнх амийн замыг хүлээн авсан. Бид газар дээр хаана байх нь хамаагүй, хавчлага шахалт, зовлон гамшгийг үл харгалзан бид Төгс Хүчит Бурханы авралаас салангид байж чадахгүй. Тэр бидний Бүтээгч учраас бидний цорын ганц аврал юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

No comments:

Post a Comment