17. Хуурамч Христ гэж юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Хэдий хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарыг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол тэр мэдээж Бурхан биш, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй ба Бурханы төрөлхөөсөө биелүүлдэг зүйл түүний дотор оршин байдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христүүдийн ихэмсэг болоод өөрсдийгөө өргөмжилсөн зан чанарыг харьцуулж үзэх үед, махан биеийн ямар байдал нь үнэхээр Христ вэ гэдэг нь ойлгомжтой болдог. Тэд хэдий чинээ хуурамч байна, тийм хуурамч Христүүд төдий чинээ өөрсдийгөө гайхуулдаг ба хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг.Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христэд хуурамч Христийн ямар ч элемент байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга “Би бол Бурхан!” гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хичнээн их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан ч бай чи Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн ялгамж чанар болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болох уу? Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Чи Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд чи хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Чамд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чиний Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Чи шинэ эринд очих замыг олж чадахгүй, чи хуучин эринийг төгсгөж чадахгүй, чи шинэ эрин рүү орж эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд чи Бурхан гэж дуудагдаж чадахгүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг зөгнөсөн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд хэрвээ энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
Хүний нөхөрлөл:
Одоо чи хуурамч Христ гэж юу болохыг мэдэв үү? Хуурамч Христүүд бол Христийн дүр эсгэж байгаа хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханы илгээсэн, Христ гэдэг, тэд өөрсдийгөө Бурханы Хүү, Христ гэдэг, тэд өөрсдийнх нь дотор Бурханы Сүнс байгаа, энд өөрсдийгөө шинэ ажил хийхээр ирсэн гэдэг. Тэд Христийн дүр эсгэж байгаа ч, үнэн хэрэгтээ бурханлаг байдлын ямар ч мөн чанаргүй, хуурамч Христүүд юм.
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Гамшиг, шалгалтын дунд хэрхэн гэрчлэл хийх тухай”-аас
Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг туулдаг бид бүгд дараах баримтыг тодорхой олж хардаг: Бурхан шинэ үе шатны ажлыг хийх үед Сатан хийгээд бүх төрлийн муу ёрын сүнснүүд хүмүүсийг мэхлэхийн тулд Бурханы ажлыг дуурайн хуулбарлахаар тун удалгүй араас нь дагадаг. Эзэн Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан ба Сатан болон муу ёрын сүнснүүд бас түүнийг нь дуурайн өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөсөн. Ариун Сүнс хүмүүст хэл ярихуй хайрласны дараа муу ёрын сүнснүүд хэн ч ойлгож үл чадах “хэл ярихуй” гэх зүйлээр хүмүүсийг яриулсан. Гэхдээ, муу ёрын сүнснүүд хэдийгээр хүний янз бүрийн хэрэгцээг өөгшүүлэхийн тулд бүхий л зүйлийг хийж, хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг ер бусын үйл хийх боловч Сатан болоод муу ёрын сүнснүүдэд хумсын чинээ ч үнэн байхгүй. Тиймээс тэд хэзээ ч хүмүүст үнэнийг хайрлаж чадахгүй. Энэ санаан дээр суурилж чи жинхэнэ Христийг хуурамчаас нь ялгаж чадна.
Бие махбодтой болсон Бурхан энэ удаад ажлаа эхлэхдээ үг нь хүмүүсийг байлдан дагуулах өндөр цэгт хүрэхийг хүлээн, эхэндээ удаан хугацааны турш даруу төлөв, нуугдмал байдалтай байсан. Гагцхүү үүний дараа Ариун Сүнс Христэд гэрчлэл хийсэн. Христ хүмүүстэй таарах үедээ Өөрийгөө Христ гэж огт хэлж байгаагүй, Тэрээр хүмүүст сургамжлахын тулд Христ гэх Өөрийн байр суурийг хэзээ ч ашиглаж байсангүй. Тэрээр даруу төлөв, нуугдмал байдалтай байж хүмүүсийг аминд нь шаардлагатай зүйлээр хангах, үнэнийг илэрхийлэх, хүмүүсийн зан чанарыг өөрчлөхтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд Өөрийгөө бүрэн автуулдаг. Христ хэзээ ч сайрхаж байгаагүй, Тэрээр ямагт даруу төлөв, нуугдмал байсаар ирсэн. Энэ бол өөр ямар ч бүтээлтэй харьцуулшгүй зүйл юм. Христ хүмүүсийг араасаа дуулгавартай дагуулахын тулд Өөрийн байр суурийг огт ашиглаж байгаагүй. Харин ч хүн Бурханы тухай мэдлэгт хүрч, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаар авахуулахын төлөө Тэрээр хүнийг шүүж, гэсгээж, аврахаар үнэнийг илэрхийлдэг. Эндээс чи Бурхан үнэхээр хүндтэй болохыг харж болно. Бурханы Сүнс махбодод биеллээ олсноор Тэр Өөрийн ажлыг даруу төлөв, нууцлаг байдлаар хэрэгжүүлдэг. Тэрээр хүмүүсийн туулдаг бүх өвчин, шаналлыг гомдлын үг огт унагахгүйгээр Өөрийн биеэр мэдэрдэг. Христ гэдгээрээ Тэр хэзээ ч гайхуулж, эсвэл Өөрийгөө магтаж байгаагүйн дээр, хэзээ ч ихэмсэг байгаагүй, мөн хэзээ ч өөрийнхөөрөө зүтгэж байгаагүй. Тэрээр Бурханы нэр хүнд болоод ариун байдлыг тэр чигт нь тусгадаг. Энэ нь, Бурханы зүйрлэшгүй хүндэт амийн мөн чанарыг болон Тэр бол хайрын биелэл гарцаагүй мөн гэдгийг илчилдэг. Хуурамч Христүүд хийгээд муу ёрын сүнснүүдийн хэрэгжүүлдэг ажил нь Христийн хэрэгжүүлдгийн яг эсрэг нь юм. Муу ёрын сүнснүүд өөрсдийгөө Христ гэж зарлахдаа үргэлж хурдан байдаг. Хэрвээ тэднийг сонсохгүй бол та бүхэн тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж тэд зарладаг. Тэд хүмүүст харагдахын тулд бүхнийг хийж, онгирон сагсуурч, сайрхан гайхуулж, өөрсдийгөө магтдаг, эсвэл хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг гайхамшгийг үзүүлдэг. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч, мэхлэгдсэнийхээ дараа өөрийн эрхгүй сүйрдгийн шалтгаан нь тэд удаан хугацааны турш үнэнээр хангагдаагүйтэй холбоотой юм. Үүнтэй холбоотой маш олон жишээ байдаг, учир нь хуурамч Христүүд бол үнэн, зам эсвэл амь биш. Тиймээс тэдэнд зам үгүй. Тэднийг дагасан хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт шившиглэгдэх ба тухайн үед буцаж эргэе гэвч оройтсон байх болно. Тиймээс хамгийн чухал зүйл бол Христ ганцаараа үнэн, зам, амь мөн гэж тодорхойлох явдал юм. Хуурамч Христүүдэд үнэн огт байхгүй. Төрөл бүрийн муу ёрын сүнснүүдэд ямар ч үнэн огт байхгүй. Тэд хэчнээн их зүйл хэлж, хэчнээн олон ном бичлээ гээд алинд нь ч тэр ганц ч үнэн байхгүй. Энэ бол гарцаагүй. Гагцхүү Христ л үнэнийг илэрхийлж чадна. Энэ санаанд тулгуурлаж аливаа зүйлсийг ялгах нь хамгийн чухал хэрэг юм. Түүнээс гадна Христ Өөрийг нь хүлээн авах буюу хүлээн зөвшөөрөхийг хүмүүст хэзээ ч тулгаж байгаагүй. Түүнд итгэдэг хүмүүс үнэнийг улам тодорхой харж, зам улам бүр гэрэлтэй болох болно. Энэ нь Христ ганцаараа хүмүүсийг аварч чадахыг баталж байна, учир нь Христ бол үнэн юм. Хуурамч Христүүд Түүнийг дуурайж хэдэн зүйл хэлэх төдий бөгөөд бодит баримтыг гуйвуулсан үг хэлж чадна. Тэдгээр үгэнд үнэн огт байхгүй. Тэд хүмүүсийг зөвхөн харанхуй руу хөтөлж, аюул гамшиг хийгээд муу ёрын сүнснүүдийн ажлыг хүмүүст авчрах болно. Чи хуурамч Христүүдийг дагах юм бол огт аврагдахгүй, Сатан чамайг улам их завхруулах болно. Чи мөхлийн цэг рүүгээ дөхөж, улам л хөшүүн, мангуу болно. Хуурамч Христүүдийг дагадаг хүмүүс бол дүүрэн хулгайчтай завинд сууж буй сохор хүнтэй адил—тэд мөхлөө сонгож буй хэрэг юм!
“Хуурамч христүүд болон антихристүүдийн заль мэхийн тухай хэргүүдийг задлан шинжлэх нь • өмнөх үг”-ээс
Бурханы сонгосон хүмүүс бүгдээрээ чуулган ба шашин гэдэг нь юу болохыг ойлгодог байх ёстой. Нарийн хэлбэл Ариун Сүнсний ажиллаж буй чуулган бол жинхэнэ чуулган бөгөөд Ариун Сүнсний ажилладаггүй чуулгануудыг шашнууд гэж ангилдаг. Зөвхөн шашны тойргууд дахь чуулгануудыг шашнууд гэж ангилдаггүй, хэрэв Бурханы гэр бүл дэх аль нэг чуулганыг хуурамч удирдагч эсвэл антихристүүд удирдаж байгаа бол тэрхүү чуулган нь Ариун Сүнсний ажлыг алдаж бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн цугларалт амьдралыг хангамжийг алдах болно. Тэнд ямар нэг баяр баясгалан байхгүй болно. Бурханы нүдээр бол тэрхүү чуулганыг шашин гэж ангилна. Хэрэв Бурханд үнэнхүү итгэдэг ч хуурамч удирдагч эсвэл антихристүүдээр удирдуулдаг бөгөөд ямар ч ялгаа гаргадаггүй хүмүүс байгаа бол, мөн хуурамч удирдагч, антихристүүдыг дагаж, дуулгавартай даган мөрддөг хүмүүс байгаа бол тэрхүү чуулган хэдийн шашин болсон гэсэн үг юм. Шашинд хамаардаг бүх хүмүүс Бурханаар устгагдах ёстой бөгөөд зөвхөн цөөн хэд нь л аврагдаж чадна. Шашинд Ариун Сүнсний ажил байдаггүй тул хүмүүс хэзээ ч үнэн ба амьдралыг олж авч чадахгүй. Тиймээс аливаа чуулган хуурамч удирдагч, антихристүүдээр удирдуулах нь ийм ноцтой үр дагавар гарахад хүргэдэг.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Муу ёрын сүнс, хуурамч христүүд, антихристүүдийн чөтгөрийн яриа болон төөрөгдлийг хэрхэн ялгаж таних вэ”-ээс
No comments:
Post a Comment