18. Хуурамч удирдагч эсвэл хуурамч хоньчин гэж юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг.Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс
Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд би салхи бороог ч эрхэндээ оруулсан” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас
Чи далайн эрэг дээрх элс мэт их мэдлэгийг ярьж чаддаг ч үүний юу нь ч ямар нэгэн бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурахгүй байна гэж үү? Чи хоосон дүр эсгэхээс цаашгүй биш гэж үү? Ийм байдлаар үйлдэх нь хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр дээд байна, бодит байдлаас төдий чинээ хол байдаг ба хүмүүсийг төдий чинээ бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, энэ нь төдий чинээ их Бурханыг эс ойшоож, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолыг үнэт эрдэнэс мэт бүү үз; тэдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүмүүс хамгийн өндөр дээд онолыг ярих чадвартай байж магадгүй-гэхдээ тийм онолууд нь бодит байдлын юуг ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй ба тиймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Тийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд зөвхөн хүмүүсийг замаа алдахад хүргэдэг. Энэ нь хүмүүст хортой биш гэж үү? Хамгийн наад зах нь чи өнөөгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэж, хүмүүст оролтонд хүрэх боломжийг олгох чадвартай байх ёстой; зөвхөн үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд зөвхөн тэгснээр л чи Бурханы төлөө ажиллахад тохирох болно. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, хүмүүсийг хүлж, өөрийн олон зохимжгүй хэрэгжүүлэлтийг дуулгавартай дагахад хүмүүсийг бүү хүргэ. Ингэж хийх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд зөвхөн хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон зохицуулалтыг бий болгох ба энэ нь хүмүүсийн дургүйцлийг хүргэх болно. Энэ нь хүний дутагдал бөгөөд энэ нь үнэхээр тэсвэрлэшгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас
Хүний нөхөрлөл:
Өнгөрсөн хугацаанд Бурханы гэр бүлийн зүгээс жинхэнэ ба хуурамч удирдагч, ажилчдыг ялгаж салгах үүднээс тогтоосон хэм хэмжээ нь тэдний дотор Ариун Сүнс ажиллаж байгаа эсэх дээр үндэслэж байсан юм. Дотор нь Ариун Сүнс ажиллаагүй хүмүүс бүгд хуурамч удирдагч, ажилчид юм. Энэ зарчим бол тэр чигтээ үнэн зөв юм.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Бүх чуулганы нэн даруй шийдвэл зохих 12 асуудал”-аас
Шашны аргуудын дагуу үйлчлэх гэдэг нь бүх зүйлийг шашны уламжлалт арга болон үйлчлэлийн дадлын дагуу хийж, янз бүрийн шашны ёслолыг хатуу чанд мөрдөн, зөвхөн Библийн мэдлэгийн дагуу хүмүүсийг удирдана гэсэн үг юм. Гадна талдаа энэ нь эрч хүчтэй, үнэмшилтэй санагдаж, шашны үнэр ханхлуулж, хүмүүсийн үзэлд төгс нийцдэг ба тэдгээрт ямар ч саад тотгор байдаггүй. Гэсэн ч үүнд Ариун Сүнсний ажил огт байдаггүй ба номлож байгаа зүйл нь шашны хоосон сургаал, Библийн мэдлэгээс өөрцгүй, шашны үзлээр дүүрэн байдаг, энэ нь Ариун Сүнсний гэгээрлийг огт агуулдаггүй, цугларалтууд нь зогсонги агаад амьгүй байдаг. Ийм үйлчлэлтэйгээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс үнэнгүй үлддэг, тэдэнд Бурханы талаарх мэдлэг эсвэл Бурханд хандах дуулгавартай байдал байдаггүй бөгөөд тэд Бурханд итгэх итгэлийн зөв замд ороогүй—учир нь хүмүүсийн эрэлхийлдэг зүйл аврал биш, харин нигүүлсэл, ерөөл байдаг болохоор тэдний амь зан чанарт өөрчлөлтийн шинж тэмдэг байдаггүй. Хэдэн жилийн турш үйлчилчхээд энэ хүмүүс харуулах зүйл юу ч үгүй, гар хоосон хэвээр байдаг. Энэ бол шашны арга барилын дагуу үйлчилсний үр дагавар юм. Мэдээж, Бурханд үйлчилдэг ийм хүмүүс Бурханы ажлыг мэддэггүй, Бурханы хүслийг ойлгодоггүй ба Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллах гэдэг нь юу болохыг тэд мэддэггүй. Энэ нь яг л сохор нь сохортоо газарчилж буй хэрэг бөгөөд тэд Бурханы сонгосон хүмүүсийг буруу замаар оруулдаг, Фарисайчуудын адилаар Бурханд итгэдэг боловч Бурханыг эсэргүүцэж байдаг, тэд Бурханыг мэддэггүй, үндсэндээ Бурханы авралд хүрэх чадваргүй. Ийм төрлийн үйлчлэлийн шашны арга барилыг Бурханыг эсэргүүцэх үйлчлэл гэж ангилах нь эргэлзээгүй билээ.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Бурханд итгэх зөв замд эхэлж орсноор л хүн Бурханд үйлчлэх зөв замаар алхаж чадна”-аас
Шашны нийгэмлэгийн пасторууд өөрсдийн мэдлэгийн түвшинг гайхуулж, сүсэг бишрэлтэй дүр үзүүлэх бүх боломжийг ашигладаг. Тэдний зорилго нь хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэх явдал бөгөөд хүмүүсийг өөрсдөдөө татаж, дуулгавартай байлгаж, өөрсдийгөө дагуулахын тулд өөрсдийн нэр нүүрийг ашигладаг, үр дүнд нь тэд, Библийн мэдлэгийг шүтэж, байр суурь, эрх мэдлийг шүтэж, номлох чадварыг шүтэхэд хүмүүсийг хөтөлдөг. Ийм маягаар алхам бүрдээ тэд, Бурханыг эсэргүүцэх зам руу хүмүүсийг хөтөлдөг. Антихристүүдээр удирдуулсан хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг, дэмий, хоосон сургаал хэлэхдээ сайн, хоёр нүүр гаргахдаа чадамгай байдаг бөгөөд тэд бүгд Бурханд итгэдэг ч Бурханыг эсэргүүцэж, Түүнд тэрсэлж байдаг. Хуурамч удирдагчид, антихристүүдийн ажилладаг байдал—Бурханд үйлчилдэг ч Түүнийг эсэргүүцдэг—нь хүмүүст гүнзгий хор хөнөөлтэй байдагт эргэлзэх юмгүй.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Антихристүүд болон антихристүүдийн замаас сэрэмжлэх нь туйлын чухал”-аас
Шашны тойргуудын пасторууд болон толгойлогчид бүгд шашны сургуульд бэлтгэгддэг. Тэдэнд зөвхөн пасторын гэрчилгээнүүд л байдаг ба Ариун Сүнсний ажлын батламжлал эсвэл Бурханы зөвшөөрөл байдаггүй. Энэ бол баримт юм. Хүмүүс Библийг ойлгоход энэ нь шаардлагатай ба хамгийн наад захдаа чуулгануудыг хариулахад тэд Бурханы ажлыг мэддэг байх ёстой юм. Библи бол Бурханы ажлын өмнөх хоёр шатын яг үнэн баримт. Библийг уншилгүйгээр, Бурханы илрэлт болон ажлын түүхэн баримтуудыг мэдэх боломжгүй. Тэр ажлынхаа өмнөх хоёр шатны турш, Бурхан ямар үнэнийг илэрхийлснийг эсвэл хүмүүсийн ойлгох ёстой үнэний олон нууцуудад зөв хариултуудыг ч олох боломжгүй юм. Иймээс, Бурханд итгэгчид Библийг унших салшгүй хэрэгцээтэй бөгөөд библийн мэдлэгийг л ойлгосноор Бурханыг мэдэх нь огтоос боломжгүй. Ариун Сүнсний гэгээрэл болон гэрэлтүүлэг, мөн Түүний ажилд Түүний удирдамж, сургаал болон төгс болголтыг хүлээн авсны дараагаар үнэхээр Бурханы үгийг мэдэж, үнэнийг ойлгон, Бурханыг мэдэхээр үргэлжлүүлж болно. Үнэнийг мэднэ гэдэг нь зөвхөн библийн мэдлэгийг сурж, ойлгох биш Бурханы ажлыг туулан, Ариун Сүнсний гэгээрэл болон гэрэлтүүлгийг хүлээн авах юм. Шашны тойргуудын олон пасторууд Библийн талаар нэлээд мэдлэгтэй ч, ерөнхийдөө Ариун Сүнсний ажлыг аваагүй учир тэд Бурханы ажлын талаар огтоос мэддэггүй. Юуны учир тэгвэл зарим хүмүүс Бурханы үгсийг уншиж байхдаа Ариун Сүнсээр гэрэлтүүлэгдэж байхад нь үгүй байдаг билээ? Энэ нь хүмүүсийн Бурхан дахь итгэл үнэн эсэхээс болон тэд үнэнийг хайрладаг эсэхээс шалтгаалдаг. Олон хүмүүс пастор болохоор шашны сургуулиудад бэлтгэгддэг ч, тэдний зорилгыг үл харгалзан, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын төлөө үнэнийг хайрлаж, эрэлхийлэх ёстой байх нь хамгийн чухал зүйл юм. Ариун Сүнсний ажлыг туулснаас хэдхэн жилийн дараа хүмүүс үнэхээр үнэнийг ойлгон, үнэнийн бодит байдалд нэвтрэн орж болно. Тэгж байж л тэд Бурханы сонгогдсон хүмүүсийг удирдаж, хариулах чадвартай болно. Бурханы сонгодсон хүмүүсийг цор ганц пасторын гэрчилгээнд найдан удирдах нь хүний ааш бөгөөд Бурханы шалгууруудтай нийцэхгүй юм. Жишээлбэл, яагаад Эзэн Есүс Иудейн тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчуудыг дуудахаар сүм рүү явалгүй, сурагч мэт үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг эгэл ардын хамт явсан бэ? Хүмүүс Бурханы хүслийг эндээс ойлгох хэрэгтэй. Үнэнийг хайрладаггүй хүмүүс үүнийг хүлээж авч чадахгүй, иймээс тэд Бурханы сонгосон хүмүүсийг хариулж чадахгүй. Иймд, хүмүүс Бурхан ямар хүмүүсийг хайрладаг, ямар хүмүүсийг Тэр авардаг, ямар хүмүүсийг Тэр ашигладгийг болон ямар хүмүүсийг Тэр үзэн яддагийг тодорхой мэдэх ёстой. Шашны тойрогдох ихэнх пасторууд Ариун Сүнсний ажлыг аваагүй байдаг нь тэд үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүс биш гэдгийг харуулдаг. Тэд Ариун Сүнсний ажлыг хүлээж авч чадахгүй. Энэ бол Ариун Сүнс яагаад шашны тойргуудад ажилладаггүй болох гол шалтгаануудын нэг юм.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Яагаад шашинлаг ертөнц үргэлжид Түүнд үйлчлэнгээ Бурханыг эсэргүүцдэг вэ”-ээс
No comments:
Post a Comment