2018/10/02

23. Буудай болон үрийн сүүлийн хоорондох ялгаа юу вэ?

23. Буудай болон үрийн сүүлийн хоорондох ялгаа юу вэ?

23. Буудай болон үрийн сүүлийн хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Тэд хэрхэн шалгагдсан байх нь хамаагүй, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил тэдний махан биед ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзлээ өөрчилж, Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг зөвхөн хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм төрлийн олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба өрөвдүүлэх үнэ цэнэгүй. … Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлын туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаант улсад үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр хайж байгаа эсэх нь түүний ажлын туршилтаар өөрөөр хэлбэл Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан ямар ч хүнийг дур зоргоороо голдоггүй; хүнийг гарцаагүй үнэмшүүлэх нь Түүний хийдэг бүхэн юм. Тэр хүнд үл үзэгдэх юмс эсвэл хүн үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогдох ба хүн үүнийг шийдэж чадахгүй. Мэдээж “буудай үрийн сүүл болохгүй, үрийн сүүл буудай болохгүй” биз дээ. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс эцэстээ хаант улсад үлдэх ба Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч Бурхан зохисгүй хандахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй агаад үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс ч бас ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрийн хүмүүс; тэдний мөн чанар бол Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх явдал бөгөөд тэдэнд Бурханыг дуулгавартай дагах бодол өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх болон чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, санамсаргүй үг яриа, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны мөн чанар өөрсдийнх нь устгагдах эсэхийг шийддэг; энэ нь, тэдний үйл хөдлөл, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг эсвэл ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дунд, мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэж чадах боловч мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс бол устгагдах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Одоо та нар Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэв үү? Та нар Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг үнэхээр мэдэх үү? Та нар өөрсдийнхөө үүргийг үнэхээр мэдэх үү? Та нар Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Хэрвээ та нар Надад зүгээр л итгэдэг ч Миний алдар болоод гэрчлэл та нараас харагддаггүй бол Би та нарыг аль хэдийн хаячихсан. Энэ бүгдийг мэддэг хүмүүсийн тухайд гэвэл, тэд Миний нүд болоод Миний гэр дэх өргөс бөгөөд тэд ердөө л бул хар чулуу юм. Тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэж цэвэрлэгдсэн өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнэгүй үрийн сүүлнүүд; Би аль хэдийн тэднийг жигшсэн юм. Гэрчлэл байхгүй тэр хүмүүсийн тухайд бол Миний уур хилэн мөнхөд тэдний дээр байх ба Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй. Би олон жилийн өмнө ёрын муу нэгний гарт тэднийг шилжүүлэн өгсөн бөгөөд тэдэнд Миний ямар ч ерөөл байхгүй. Тэр өдөр тэдний шийтгэл нь мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх улаан буудайг багцалж бооно. Энэ нь одоо Миний ажил юм. Намайг шигших үед энэ үрийн сүүлнүүд бүгд шигшигдэх болно, дараа нь улаан буудайн үр тариаг агуулахад цуглуулах бөгөөд шигшигдсэн эдгээр үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Миний ажил бол одоо бүх хүнийг багцлан боож, өөрөөр хэлбэл, тэднийг бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс та нар одоо, Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Миний хайж байгаа зүйл бол та нарын одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, та нарын одоогийн хайр болон гэрчлэл юм. Энэ мөчид та нар гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэсээ буюу үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Сатаныг ялсан Миний гэрчлэл хүний үнэнч зан, дуулгавартай байдал дотор оршдог бөгөөд хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулсан Миний гэрчлэл ч гэсэн үүнтэй адилхан гэдгийг та нар мэдэх ёстой. Та нарын Надад итгэх итгэлийн үүрэг бол Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс

Хүний нөхөрлөл:

Тэд хувийн сонголтоос үл хамааран Бурханы ажилд захирагдаж чаддаг. Тэд Бурханы бүх төрлийн манлайллыг дагадаг; үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, үхлийн шалгалт, гэсгээлтийн цаг хугацааны шалгалт, эцсийн гай зовлон — эдгээрийн аль алинд нь тэд дагасаар байсан, тэд биеэ нөөж хэвтээгүй, эсвэл хоёр нүүр гаргаагүй. Хүнд хэцүү, бүтэлгүйтлийг туулахдаа эдгээр хүмүүс үнэн замыг хэзээ ч орхиж байгаагүй. Энэ өдрийг хүртэл тэд Бурханы зохицуулалтыг дагасаар хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж байна. Ийм байдлаар захирагддаг ба дуулгавартай хүн мэдээж аврагдана. Жинхэнэ зүрх сэтгэлээрээ Бурханыг хүсдэг хүн ийм байх болно. Тэд өөрсдийн үнэт амийг өгч, эцсээ хүртэл дагахыг дээр гэж үзнэ. "Юу ч тохиолдсон, би явахгүй. Би гэр бүлийн аз жаргалыг орхиж, эхнэр, хүүхэд эсвэл нөхрөө хойш тавьж чадна. Би өөрийгөө бүгдийг Бурханд зориулж чадах юм бол бүх зүйл сайн байх болно." Энэ бол аврагдах ёстой ба таягдан хаягдах ёстой хүмүүсийн хоорондын тод ялгаа юм. Бурханы ажлыг мэдрэхдээ, аврагдах хүмүүс нь үнэнийг эрэлхийлж, амийг чухалчилдаг. Тэд үнэхээр сэтгэл ханамжтай үр дүнд хүрнэ. Зан чанарын өөрчлөлт нь янз бүрийн түвшинд явагддаг. Аажмаар тэдний үзэл ба дуулгаваргүй байдал нь цөөрч, жинхэнэ хүний дүрийг амьдран харуулна. Бусад хүмүүстэй харьцах харьцаа нь илүү хэвийн болж, тэдний завхрал нь багасдаг. Тэд үнэний тал дээр ахиц дэвшил гаргадаг ба цэвэр ариун болохын тулд ойлголтоо гүнзгийрүүлэхийг тасралтгүй хичээнэ. Тэд Бурханы үгийг үнэлж, түүгээр цангадаг. Тэд Бурханы үгийг уншиж, үнэний тухай хэвийн нөхөрлөдөг бөгөөд тэд өөрсдийн мэдлэгээ чухалчилж, зан чанарын өөрчлөлтөө гүнзгийрүүлэхийг чухалчилна. Тэд ямар үүрэг гүйцэтгэдгээс үл хамааран буцаж няцашгүйгээр амь руу гүнзгий орж явдаг. Тэд Бурханд итгэх итгэлийн зөв зам дээр байдаг, Бурхан тэдний талаар их санаа зовох хэрэггүй гэж хэлж болно. Бурхан тэр хүмүүст нилээд сэтгэл хангалуун байдаг. Энэ нь аврагдах хүмүүс болон таягдан хаягдах ёстой хүмүүсийн хоорондын бас нэг ялгаа юм. Аврагдах хүмүүс бүгд өөрсдийгөө Бурханд хамаг байдгаараа зарлагадаж, өөрсөддөө тохирсон зүйлийг хийдэг. Тэд урам зоригтойгоор санаачлагыг гартаа авдаг, лазан биш, бас бултагч ч биш юм. Энд хайхрамжгүй өнгөц байдал эсвэл салан задгай ажил байхгүй. Тэд өөрсдийн бүх зүрх сэтгэл, хүч чадлыг өмнөө байгаа ямар ч үүрэг даалгаварт зориулж, тэдгээрт нухацтай ханддаг. Бусадтай ажиллахдаа Бурханы гэр бүлд өгөх ашиг тусыг авч үзэх чадвартай. Тэдний эхлэх цэг нь ажлын үр дүн бөгөөд Бурханы хүсэлд анхааралтай хандаж, Бурханы шаардлагуудыг биелүүлэхийг хичээдэг. Үүргээ гүйцэтгэхдээ эдгээр хүмүүс амин хувиа хичээсэн сэдэлгүй, өөрийнхөө төлөө хуйвалдаан хийдэггүй. Тэд бие махбодийн таашаалыг хойш тавьж, хувийн ашиг орлого, алдагдлын талаар маргадаггүй, гэр бүлийнхээ ашиг тусыг хойш тавьж, шаардлагатай бол бие махбодын хүнд хэцүүг тэвчихэд бэлэн байдаг. Тэдний хувьд үүрэг даалгавраа биелүүлэх нь эхэнд тавигдана. Бусад хүмүүсийг аварч, Бурханы ажлыг өргөжүүлэх нь эхэнд тавигдана. Энэ бол тэдний уриа. Үүрэг хариуцлагаа үнэнчээр гүйцэтгэх чадвар нь тэр хүн ухамсартай, эрүүл ухаантай гэдгийн нотолгоо юм. Бурханы хүсэлд анхаарах, Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд бэрхшээлийг даван туулахад бэлэн байдаг чадвар нь бүр ч сайшаалтай. Эдгээр хүмүүс үнэнийг хайрлаж, амийг эрэлхийлдэг тул Ариун Сүнс тэдний дотор үргэлж ажилладаг. Тэд үргэлж Бурханы үгсийн талаар нөхөрлөж, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг учраас тэдний зүрх сэтгэл хэзээ ямагт гэгээрнэ. Өөрсдийн үүргээ илүү их хийх тусам, тэд улам их энергитэй болж, бусад хүмүүс тэднийг хараад гайхаж, "Тэд яаж улам илүү сайн хийсээр байна вэ?" гэж асуудаг. Тэдний ах эгч нартайгаа харьцах харьцаа нь хэзээ ямагт хэвийн байдаг. Тэд бие биеэ хайрлах чадвартай боловч Бурханыг хайрладаггүй, үүргээ биелүүлээгүй хүмүүсийг тодорхой ялгаж, илчлэгдсэн нэгнийг тусгаарлаж чаддаг, тэдэнд ухаалаг ханддаг. Тэд бүх дэлхийг хардаг ба үл итгэгчдийг бүр илүү тодорхой харж байна. Тэд тэднийг гашуунаар үзэн ядаж, хэрэв тэдэнтэй холбоо баривал маш ихээр дургүйцдэг. Тэд зөвхөн ах эгч нартайгаа л таарч нийцдэг. Зөвхөн ах эгч нар нь тэдний гэр бүл; тэд Бурханы гэр бүлээс тусгаарлагдсанаас амьдрахаа больсон нь дээр гэж үзнэ. Тэдний хувьд Бурханы төлөө амьдрахгүй байснаас үхсэн нь дээр. Эдгээр хүмүүс зүрх сэтгэлдээ шулуун, шударга. Хэрэв Бурхан ямар нэгэн зүйлийг үзэн яддаг бол тэд Бурханы шаардсанаар түүнээс салж, Бурхан сэтгэл ханамжтай байвал болно. Тэд өөрсдөдөө хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэдний зүрх сэтгэлд амжилтанд хүрч, шийдвэртэй байх хүсэлтэй. Тэд Бурханд үйлчлэхийг хүсдэг бөгөөд үнэнч үйлчлэл үзүүлэгч болох нь тэдний алдар гэж үзнэ. Амжилтанд хүрэхийг, Бурханыг сэтгэл ханамжтай байлгахыг эрмэлзэн, үйлчлэл хийхийг хүсч байгаа бол эцэст нь хүртэл үүнийг хийж, сүүлчийн амьсгалаа автлаа хийх болно. Адислалыг эрэлхийлэх нь маш жигшүүртэй, хувийн хүсэл эрмэлзэлтэй байснаар өчүүхэн хүн болох бөгөөд тэдний эрхэм үүрэг нь бүрэн төгс, зүй ёсны үйлчлэл үзүүлэгч байх ёстой гэж тэд итгэдэг. Эдгээр хүмүүс Бурханыг алдаршуулна. Эдгээр хүмүүст дуулгаваргүй байдал, завхрал байдаг хэдий ч тэд үнэнийг хайрлаж, шударга ёсыг эрэлхийлдэг. Тэд хүндрэлээс айдаггүй, үүрэг хариуцлагаа умартдаггүй. Ингэснээр тэд Бурханы адислалыг хүртэнэ. Тэдэн дээр Бурханы ажлын үр дүн онцгой тод харагддаг. Тэдний амийн зан чанарын өөрчлөлт нь янз бүрийн түвшинд хүрсэн. Амийн талаар тэдний хэтийн төлөв, сэтгэлгээ, ерөнхий сэтгэл санаа, амьдралын хэв маяг, юмсыг үзэх үзэл бодол их өөрчлөгдсөн. Тэдний өөрчлөлтүүд нь ямар нэг хэмжээнд тэднийг шинэ хүн болгоход хүргэдэг. Аврагдсан хүмүүс төгсгөл ойртохын хэрээр илүү их эрч хүчтэй болно. Тэдний дотроос залуучуудын шинэ сэргэг байдал гялалзаж байдаг. Тэд үхлийн сүүдрийн хөндийгөөр дайран өнгөрсөн бөгөөд үүр цайхад анхны гэрэл харсан. Тэд үхлээс амилсан мэт харагдаж байна. Бурханыг дагахдаа тэд гэрчлэлд хатуу зогсдог. Энэ бол Бурханы урдчилан тодорхойлсноор агуу авралыг өнөөдөр хүлээн авах хүмүүс юм.

Илчлэгдсэн тэдгээр муу муухай хүмүүсийн зан төрхийг дахин харцгаая. Тэд хүмүүсийн урмыг гашуунаар хугалж, тэдэнд айдас төрүүлж, "уул, гол мөрнүүдийг өөрчлөх нь хүний уг чанарыг өөрчлөхөөс илүү амар байдаг" гэдгийн жинхэнэ дүр зураг юм. Өмнө нь тэд Бурханы гэр бүлд ажиллаж, үйлчлэл үзүүлж байсан боловч эцэст нь Бурхан тэднийг илчилсэн үед, тэд дахин дордож, жинхэнэ өнгөө үзүүлэв. Тэд адислал хүртэнэ гэж найдан гэтэж байсан ч эцэст нь төгсгөлтэйгээ учирч, бут цохиулан ичгүүрт ялагдал хүлээсэн. Тэд үнэнийг огт хайрлахгүй бөгөөд Бурханы ажилд сонирхолгүй. Тэд хэзээ ч Бурханы үгийг нухацтай уншаагүй юм. Бурханы үгийг унших нь тэдэнд эм уухаас хэцүү байдаг. Тэд үнэний тухай нөхөрлөхийг бүр ч бага хүсдэг. Энэ бол тэдний гол шинж чанар юм. Тэдний хувьд үнэнийг ойлгох, үнэнийг эрэлхийлэх болон бүр өөрсдийгөө мэдэх нь санасны гарз юм. Тэд бол үл итгэгчид; тэд бол Сатаны тарьсан зэрлэг өвс. Тэд үндсэндээ амьгүй. Тэд орж ирэхдээ цаад санаа нь сайн байсангүй. Гол илрэлүүд нь: Тэд ямар ч зүйлд биеэ зориулахгүй бөгөөд ашигтай наймаа, ашиг олохыг үргэлж хүсдэг. Тэд өөрсдийн үүргээ биелүүлэхийн оронд ашиг олох төрөл бүрийн боломжийг ашиглана. Хэрэв давуу тал байхгүй бол тэд эрт босохгүй. Тэд зөвхөн ашгийг эрэлхийлдэг хүмүүс бөгөөд өөрсдийн үүргээ аз жаргалтай, сайн дураараа гүйцэтгэдэггүй хүмүүс юм. Тэдний зан авир нь догшин; тэд бусдыг өрөвдөх, энэрэн нигүүлсэх зүрх огт байхгүй. Тэд бол жигшүүртэй шунахай ба ханаж цадахгүй юм. Тэдэнд ашиг өгөх ямар ч хүнийг тэд барьж авч, тэдэнд давуу тал өгч, тэдэнд үйлчилгээ санал болгохыг тэр хүнд тулгана. Тэд үргэлж худал хэлдэг. Тэдний хэлсэн бүх зүйл худал буюу утгагүй үг агуулдаг юм. Тэдний хэлж байгаа зүйлд үнэн зөв юм байдаггүй учраас тэд хэзээд нь үнэнийг ярьж байгааг та мэдэхгүй. Тэд бүгдийг нууцаар хийдэг ба ямар нэг шударга, хүндэтгэлтэй юм огт хийдэггүй. Тэд үхэхийн даваан дээр авс хараад нулимс нь урсахаас нааш зүрх сэтгэлээ нээж, бусдад ямар нэг шударга юм хэлэхгүй. Тэдний амнаас гарч ирдэг зүйл бол бусад хүмүүсийн тухай хамгийн муугаар ярих, хов ярих ба шүүмжлэх, хагарал үүсгэх, бусдыг буруутгах ба хараах үгс. Тэдний хамгийн их хайрладаг зүйл бол бусад хүмүүсийн зусардалт ба тэднийг шүтэн мөргөх, ертөнц тэднийг тойрон эргэх явдал. Бүхний хүлээж байгаа хатан хаан эсвэл хамгийн дээд эрх мэдэлтэй нэгэн байхыг тэд чин сэтгэлээсээ хүсдэг. Амжилттай, азтай байх үедээ тэд сүүлээ нууж, сайн хүмүүс болж түр зуур дүр үзүүлнэ. Харин тэд ялагдал хүлээж, Бурхан тэднийг орхисон үед тэд өөрсдийн жинхэнэ өнгийг харуулж, доромжлол хэмээн тэр даруй хашгирч, асар том гомдол гаргаж, чөтгөр болдог. Дараа нь тэд юу ч хийж чадахаар болдог. Өргөн алсад тархсан тахал шиг тэд энд тэндгүй хор тарааж, хүмүүсийг мэхлэхийн тулд цуурхал түгээнэ. Олон янзын булай үйлдэл хийсэн ийм хорон муу хүмүүс мөн чанараар бүгд адил боловч тэдний зан байдал ялгаатай байж болно. Тэд бүгд сэтгэл зүйн ижил өвчтэй; гагцхүү тэдний илрэн гарч байгаа муу зүйлийн хүндрэл нь өөр өөр байдаг. Иймэрхүү хүн газар бүрт олдох бөгөөд тэднийг танихад амархан байдаг. Үүнийг ингэж тайлбарлаж болно: Үйлдлээ үнэнд тулгуурлахын оронд хувийн давуу талаа эрэлхийлдэг бүх хүмүүс бол муу хүмүүс; амийг эрэлхийлдэггүй бөгөөд өөрсдийнхөө тужай өчүүхэн ч мэдлэггүй хүн бол муу хүмүүс; мөнгөтэй хэдий ч хандив өгдөггүй мөн үүргээ биелүүлэх хүсэлгүй хүмүүс бол муу хүмүүс; арай гэж үүргээ биелүүлэн зальдан хийдэг хүмүүс, бүр цаашлаад санаатайгаар үйлдэж байгаа бүх хүмүүс муу хүмүүс; байр суурийн төлөө өрсөлдөн чуулганы амьдралыг үймүүлж, хэнд ч дуулгавартай бус хүмүүс нь муу хүмүүс; цагаандаа гарсан ба дур зоргоороо үйлдэлтэй, өөр хэнийг ч сонсдоггүй хүмүүс нь муу хүмүүс; Бурханы дуу хоолойг сонсдог ч айдаггүй, тэр байтугай гэмшдэггүй хүмүүс нь муу хүмүүс; харгис хэрцгий зан чанартай, хүмүүст хэрцгий ханддаг, хүмүүс рүү хараалын хэлээр баруун зүүнгүй дайрдаг, өөрсдийн үзэл бодлыг өөрчлөх өчүүхэн ч санаагүй хүмүүс; эдгээр хүмүүс эдгээр хүмүүс хамгийн аймшигт нүглээр бусдаас илүү буруутгагдах юм. Хуучнаа давтаж жинхэнэ үнэн өнгөндөө эргэж орсон хүмүүс бол яг л үл итгэгчдийн адил байдаг, эдгээр нь бүгд жинхэнээсээ хэн болохоо харуулсан хуучин чөтгөрүүд юм. Ариун Сүнс эдгээр хүмүүсийг аль хэдийн орхиж явсан. Бурхан тэднийг аль хэдийн Сатанд тушаасан бөгөөд тэд Бурханы гэр бүл хамаарахгүй.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment