24. Сайн зарц болон муу зарцын хоорондох ялгаа юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханаар хайрлагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх чадвартай байх ёстой. Чи хүмүүсийн ард эсвэл тэдний урд ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг, Бурханы өмнө чи бат зогсох чадвартай, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ хүн л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг, Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд тэд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд хожим юу ч олж долоохгүй байсан ч Бурханыг хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэдэг. Иймээс ч энэ төрлийн хүмүүс Бурханы ойр дотнын хүн. Бурханы ойр дотнынхон бол мөн Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; зөвхөн Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний тайван бус байдал болоод Түүний хүслүүдээс хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөмтгий, сул дорой ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан эдгээр хүмүүст илүү их ачааг өгдөг ба Бурханы хийх хэрэгтэй зүйлс эдгээр хүмүүсээр илэрхийлэгддэг. Иймээс эдгээр хүмүүс нь Бурханаар хайрлагддаг, тэд Бурханы үйлчлэгчид, Түүний зүрх сэтгэлийн төлөө явдаг хүмүүс бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурхантай хамт удирдаж чаддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Харин энэ ажилд тэнцсэн ажилчин бусдыгаа зөв замд аваачиж, үнэнийг гүн ойлгож мэдэх боломжийг тэдэнд олгож чадна. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадна. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байх ба ямар нэг дүрэмд баригддаггүй, хүмүүст чөлөөлөлт болон эрх чөлөө олгодог. Цаашилбал, тэдний амь нь аажмаар өсөж, үнэнд үе шаттайгаар гүн нэвтэрдэг. Харин тэнцэхгүй ажилчны ажил хол зөрөөтэй байдаг; түүний ажил мунхаг байдаг. Тэр зөвхөн хүмүүсийг дүрэм журам руу аваачдаг; түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд өөр байдаггүй; тэр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, хэт олон хоосон номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг цөөн хэдэн үнэ цэнэгүй дүрэм журмыг дагахад л хүргэнэ. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Үйлчилдэг хүмүүс болохын хувьд та нар бүгд хийж байгаа бүх зүйлдээ өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг анхаарахын оронд чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Чи түүнийг муутгаж, тэр чамайг муутгаж, ганцаараа үүнийг хийх нь зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Ийм байдлаар үйлдэж буй хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Ийм төрлийн хүний зан чанар маш муу байдаг; тэдэнд дуслын төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол нэг зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн нөхөрлөлийн үеэр нэг нь нөгөө рүүгээ дайрах, санаатайгаар шалтаг хайх, жаахан зүйл дээр нүүрээ улайтал маргалдах, хэн нь ч өөрийгөө хойш тавихад бэлэн биш байх, хүн нэг бүр дотроо байгаа зүйлийг нөгөөгөөсөө нуух, нөгөө талаа санаатайгаар ажиглаж, сэрэмжлэх хүртэл хэмжээнд иймэрхүү зүйлс та нарын дунд тохиолдсоор байгаа. Ийм төрлийн зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг ийм ажил ах эгч нарт дэмжлэг өгч чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв замналд залж чиглүүлж чадахгүйгээр үл барам үнэндээ чи өөрийнхөө завхарсан зан чанарыг ах эгч нарт шингээж байдаг. Чи бусдад хор учруулж байгаа биш гэж үү? Чиний мөс чанар маш муу, голдоо хүртэл илжирсэн байдаг! Чи бодит байдалд ордоггүй ба үнэнийг амьдралд хэрэгжүүлдэггүй. Цаашлаад чи өөрийнхөө чөтгөр шиг уг чанарыг бусад хүмүүст ичгүүргүйгээр харуулдаг, чи ичгүүрийг огт мэддэггүй! Ах эгч нарыг чамд даалгасан боловч чи тэднийг там руу аваачдаг. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чи туйлын ичгүүргүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс
Миний ард талд байгаа олон хүмүүс байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө жирийн үйлдлийг чуулган дээр хийдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгсээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Эдгээр хүмүүс үүнийгээ Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг, энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ чи зөв санаа зорилготой атлаа Бурханы хүсэлд үйлчлэх чадваргүй бол чи мулгуу юм; харин чиний санаа зорилго буруу атал чи өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгэгдэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвдөхгүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, мөн үргэлж махан биеийн тав туханд шунаж, Бурханы хүсэл сонирхолыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба тэдний хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж ах эгч нарын эсрэг явуулга болон хуйвалдаан хийдэг, хоёр нүүртэй, яг л усан үзмийн тариалан дээр үргэлж гишгэчиж усан үзэм хулгайлдаг усан үзмийн тариалангийн үнэг шиг. Ийм хүмүүс Бурханы ойр дотны хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирох уу? Чи өөрийн амь болон чуулганд ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Та нар шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгах уу? Чи аливаа зүйлсийг саатуулаагүй юу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзармал зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол чиний зан чанар Сатаныг төлөөлсөөр байх юм. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл чиний сайн санаанаас үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд байнга хөөгдөх аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу—хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр суурины үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—эдгээр хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай байдаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй зууралддаг ба өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэл дэх асар их саад бартаа юм. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол тэдгээр зүйл нь чиний бүхий л амьдралд саад учруулах болно. Хэдий чи нуруугаа хугалж, хөлөө элэгдтэл хөдөлмөрлөсөн ч гэсэн эсвэл чи Бурханд үйлчлэх өөрийн үйлчлэлдээ зовж тарчилсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин эсрэгээр нь: Тэр чамайг мууг-үйлдэгч хэмээн хэлэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс
Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байгаа бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэдэж байгаа ч Бурханы сэтгэлд нийцэхээр эрж хайдаггүй хүмүүс нь бүр ч их эсрэг байгаа юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
Хүний нөхөрлөл:
Чуулганы бүх түвшний удирдагч, ажилчдыг гурван төрөлд хувааж болно. Эдгээр гурван төрлийн хүмүүсийг үнэнч зарц, урвагч зарц, хорон муу зарц гэж хуваавал илүү зохистой: Эхний төрөл нь Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагаж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханы ажлыг хамгаалах чадвартай байж, бүх зүйлээ ардаа орхиж, Бурханы төлөө бүх хүчин чармайлтаа гаргаж, Бурханыг магтан дуулж, гэрчилж чаддаг. Энэ бүлгийн хүмүүст үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, төгс төгөлдөр болж, Бурханы үнэнч зарц гэж ангилагдахыг эрмэлздэг. Хоёрдахь төрөлд нь үнэний бодит байдал байдаггүй, тэд ажил үүргээ гүйцэтгэж байх явдцаа Бурханы ажлыг хамгаалах чадваргүй байдаг, ажлын зохион байгуулалтын дагуу биеэ авч явдаггүй, хүссэн зүйлээ хийж, болчимгүй үйлдэл гаргадаг, хүмүүст сэтгэл хөдлөлөөр ханддаг, өөрсдийн махан биед таалагдсан байдлаар үйлдэл гаргадаг, үнэний зарчмуудыг баримталдаггүй, үнэнийг маш их хүндрэлтэйгээр хэрэгжүүлдэг, Бурхантай байнга хэлцэл хийдэг, тэд антихристийн замыг сонгодог тул тэднийг урвагч зарц гэж ангилдаг. Гуравдахь төрөл нь их зантай, дээрэлхүү, байр суурь хөөдөг, амбицтай бөгөөд үргэлж Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, бүрэн захирахыг хүсдэг, өөрсөдтэй нь санал зөрөлдсөн хүмүүсийг шахаж, гадуурхдаг, Бурханы сонгосон хүмүүсийг хязгаарлаж, хүлж, урхиддаг, тусгаар тогтносон хаанчлал бий болгохын тулд Бурханы сонгосон хүмүүсийг удирдахыг оролддог, тэднийг хуурамч удирдагч, антихристүүдтэй адил хорон санаатай хүмүүс буюу хорон муу зарц нар гэж ангилдаг…
… Ариун Сүнс хүнлэг чанар сайтай, үнэнд хайртай хүмүүс дотор ажилладаг. Хүнлэг чанар муутай, үнэнд хайргүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг авч чаддаггүй. Аливаа хүн уг чанартаа урвагч, гаж буруу, хорон санаатай байвал тэрээр хорон муу хүн бөгөөд түүнийг мэдээжийн хэрэг хорон муу зарц гэж ангилна. Хорон муу зарц нар бол Бурханы дайснууд бөгөөд Бурханы хараал, шийтгэлийг объектууд юм. Дээрх гурван төрлийн удирдагч, ажилчдыг дүрслэн тодорхойлохдоо үнэнч зарц (үл итгэгчдийн ярьдаг үнэнч хүмүүс шиг), урвагч зарц (үл итгэгчдийн ярьдаг шүүхийн урвагч албан тушаалтнууд шиг) ба хорон муу зарц (үл итгэгчдийн ярьдаг нийгмийн урвагч хог шаарууд) нарыг ашиглах нь маш зохимжтой юм. Үнэнч зарц гэж ангилагдсан хүмүүс илүү шударга, ухамсартай, мэдрэмжтэй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Бурханы ажлыг дээш өргөж явдаг. Тэд бүгд Бурханыг дуулгавартай дагаж, үнэнч байдаг удирдагч, ажилчид бөгөөд Бурханы аврал, төгс төгөлдөржүүлэлтийн объектууд юм. Урвагч зарц гэж ангилагдсан хүмүүс үнэнд хайргүй, үнэнийг хөөх хүсэлгүй, Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаггүй хүмүүс юм. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа тэд хүссэн зүйлээ хийдэг. Тэд хүмүүст сэтгэл хөөрлөөр, шударга бус ханддаг бөгөөд наанатай цаанатай ханддаггүй. Бурханд үйлчлэхдээ тэд Бурханыг эсэргүүцэж, махан биеэ дагаж, зарчимгүй зүйл хийж, тэр байтугай Бурхантай наймаалцдаг. Зарим үед тэр үнэн болон Бурханаас урваж, тэр байтугай Бурханы гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг ажиллаж, Бурханы ажлыг огтхон ч үргэлжлүүлдэггүй. Ийм төрлийн хүмүүсийг яг л үл итгэгчдийн ярьдаг шүүхийн урвагч албан тушаалтнууд шиг урвагч зарц гэж ангилдаг… Мэдээжийн хэрэг бүх урвагч зарцыг хуурамч удирдагч, ажилчид гэж ангилна. Гэхдээ зарим хуурамч удирдагч, ажилчид хүн чанар сайтай хүмүүс байдаг бөгөөд тэд гэмшиж, өөрчлөгдөх бүрэн чадвартай байдаг. Тэдэнд хайраар дүүрэн хандаж, гүйцэтгэх боломж дахин олгох ёстой. Хорон муу зарц нар бүгд хуурамч удирдагч, антихристүүд бөгөөд тэд чөтгөрийн уг чанартай болно. Мэдээжийн хэрэг хорон муу зарц нарыг хорон муу хүмүүс гэж ангилна. Тэд чөтгөрийн уг чанар болон мөн чанартай тул тэдгээр хорон муу хүмүүс янз бүрийн хорон муу үйл хийж, Бурханы сонгосон хүмүүсийг харгис хэрцгийгээр шахан дарамталж, мөшгидөг. Тэд Бурханы ажлыг тасалдуулж, саад учруулж, бүх зүйлдээ Бурханы эсрэг явахыг маш их хичээдэг, яг л цэвдэг сэтгэлтэй юм шиг. Тэдний зүрх сэтгэл хатуу бөгөөд зөрүүд. Энэ нь Бурханы дайсан биш гэж үү? Хорон муу зарц нарыг аврах боломжгүй. Тиймээс Бурханы гэр бүл аливаа хуурамч удирдагч, чөтгөрийн уг чанартай антихристүүдийг хөөн зайлуулах ёстой. Эвлэрэх ямар ч орон зай байхгүй.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Зөвхөн Бурханы ажлыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагаснаар үнэний бодит байдал руу орж чадна”-аас
Чи одоо шашны пастор, удирдагчдад шүтэн мөргөдөг үү? Цаашид бүү тэг. Тэгэхгүй байх шалтгаан юу гэж? “Тэдэнд үнэн байхгүй учир, би шүтэн мөргөдөггүй” гэж нэг хүн хэлжээ. Маш онож хэлсэн, энэ үг бодитой юм. Өөр ямар шалтгаан байна? Тэд хорлонтой зүрх сэтгэлтэй, бүгд антихристүүд. Тэд Христийг загалмайд цовдолсон атлаа үүндээ гэмшдэггүй, бас өөрсдөдөө ч дүгнэлт хийдэггүй. Тэд өөрсдийгөө ямар нэг буруу зүйл хийсэн гэж боддоггүй. Тэд өөрсдийгөө гол нүгэлтнүүд гэж боддоггүй. Энэ хүмүүсийн зүрх сэтгэл асар хорлонтой, хар бараан байдаг. Тэдэнд ердөө ямар ч үнэн байдаггүй байж болох уу? Тэд Сатаны зан чанар, хорон муугаар тултлаа дүүрсэн байдаг. Тэдэнд өчүүхэн төдий ч мөс чанар, мэдрэмж гэж үгүй! Тэдэнд үнэн байдаггүйгээс гадна, хүн чанар ч огт байдаггүй. Тэд тэр чигтээ хорон муу, чөтгөрлөг байдаг. Тэд өөрсдөд нь мөнгө өгсөн хэнийг ч болов ерөөдөг. Өөрсдөд нь мөнгө хандивлахгүй бол тэд чамайг ерөөхгүй. Хүмүүсийг зөвхөн мөнгөний төлөө ерөөдөг, тэд үнэхээр жигшүүртэй еэ! Бурханы сонгогдсон хүмүүсийн санхүүгийн хувь нэмрийн хариуд тэдний амийг чи юугаар хангасан бэ? Чи Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр авчирсан уу? Чи хүмүүст Бурханы авралын ажлыг олж авахад нь тусалсан уу? Чи хүмүүст Бурханы илэрхийлдэг бүх үнэнийг олж авахад нь тусалсан уу? Чи хүмүүст аврал олоход тусалсан уу? Чи тэдний тахилыг эдлэх эрхтэй юу? Чи Бурханы сонгогдсон хүмүүсийн аминд өчүүхэн ч хангалт хийгээгүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийг Бурханы өмнө огт авчраагүй. Оронд нь чи тэднийг өөр лүүгээ чангааж, махаар нь найрлаж, цусыг нь уусан. Чи ердөө л шимэгч хорхой биш үү? Надад хэлээч, ийм маягийн хуурамч хоньчин, чөтгөр, дорой амьтан Бурханд үйлчлэх эрхтэй юу? Ийм учраас хүмүүс энэ нөхцөл байдлын мөн чанарыг тодорхой харах ёстой. Үүнийг тодорхой харсныхаа дараа чи энэ хүмүүст шүтэн мөргөхөө болиод зогсохгүй, тэднийг үзэн ядах болно. Ийм төрлийн хүмүүс яагаад хараагдвал зохихыг чи ойлгох болно. Тэд бол Бурханы дайсан юм. Тэд Бурханы сонгогдсон хүмүүсийн дайсан юм. Ийм мяагийн ойлголттой болмогцоо чи энэ нөхцөл байдлыг тодорхой харсан байх болно. ... Итгэгчид аврал хүртэх боломжтой болж, Бурханд илүү итгэл олох, үнэнийг олж авахын тулд чуулганд тахил өргөдөг. Гэвч пасторууд энэ мөнгийг өөртөө авч, зарцуулдаг. Мөнгийг авсныхаа дараа тэд итгэгчдийг ерөөх гэж толгой дээр нь гараа тавьдаг. Тэгэхдээ юу гэж боддог вэ? “Би чамайг аль хэдийн ерөөсөн. Мөнгийг чинь би зарцуулж болно.” Энэ чинь шимэгч хорхой биш үү? Энэ чинь цус сорогч мангас биш үү? Нэг өдөр Бурхан олны өмнө илэрч, “Би Төгс Хүчит Бурхан байна. Би та нарын хяхаж хавчдаг Төгс Хүчит Бурхан байна.” гэж хэллээ гэж бодъё. Пасторууд үүнийг хармагцаа “Өө үгүй ээ. Бидний ялласан Төгс Хүчит Бурхан жинхэнэ Бурхан байж таарлаа!” гэцгээх байсан. Эдгээр чуулганы ах эгч нар үүнийг хармагцаа “Өө үгүй ээ, пастор маань биднийг мэхэлж. Төгс Хүчит Бурханыг хуурамч, тэгээд үнэн зам биш гэж тэр хэлсэн. Яасан аймшигтай юм бэ! Бид пастортаа хууртчээ. Тэр биднийг мэхэлж. Бид маш их мөнгө хандивласан ч үнэн замыг олж авсангүй. Тэр бидэнд Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн авах боломж олгосонгүй. Тэр бидэнд үнэн замыг хүлээн зөвшөөрөх боломж олгосонгүй. Энэ пастор ёстой зальхай амьтан юм!” гэцгээх байсан. Тэгээд, энэ итгэгчид босоод, тэр пасторыг цамцных нь захнаас заамдаж аваад, амыг нь алгадах байсан. Энэ юу вэ? Үүнийг өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг, тийм биз? Хүмүүс мянга мянгыг, олон арван мянгыг, бүр зуу зуун мянгыг хүртэл хандивладаг. Тэд хууртсанаа ойлгомогц, зүх сэтгэлд нь хэчнээн их хонзон төрөх бол? Энэ хүмүүсийн мөнгийг нь залгиж, цусыг нь уух тэр пасторын нүгэл биш үү? Энэ бол нүгэл, энэ бол цусан өр! Өнөө цагт, тэд эдгээр итгэгчийн хандивыг эдэлж байна. Үүнийгээ асуудал биш гэж бодож байна. Тэд дотроо гэмшдэг үү? Тэдэнд мөс чанар гэж байсан бол дотроо гэмших л байсан. Чи Бурханы өмнө хүмүүсийг авчирсан уу? Чи хүмүүст ямар тус хүргэсэн юм бэ? Чи эдгээр тахилыг эдлэх эрхтэй юу? Чи өөрийгөө тэжээх гэж шашны сургуульд суралцахаар явсан. Энд ирээд, залилангаар хүмүүсийг мөнгөнөөс нь салгах гэж захидал сургаал ашигладаг. Энэ юу вэ? Энэ дээрмээс ямар ялгаатай вэ? Ийм учраас хүмүүс энэ асуудлын цөмийг тодорхой ойлгох ёстой. Үүнийг тодорхой ойлгохгүй байгаа хүмүүс, зүгээр л харзнаж байна. Нэг өдөр Бурхан нээлттэйгээр илрэхэд, чуулганд байдаг шимэгч хорхой, хорон муу зарц нарын эцсийн өдөр ирэх болно. Тэр үед, бүх итгэгчид босч, тэднийг цамцных нь захнаас заамдах болно. Тэд өрөө төлүүлэхээр хандах болно. “Энэ цусан өрийг цусаар төлөх ёстой!” гэцгээх болно. Тэр үед, чи шашны эдгээр удирдагчийн мөн чанарыг нэвт нарж, ямар янзын төгсгөлтэй учрахыг нь мэдэх болно. Гаднаа тэд Бурханд үйлчилж байгаа ч, дотроо харин яадаг вэ? Тэд Бурханыг эсэргүүцэж байна. Тэд хорон муу хүмүүс, антихристүүд юм. Тэд хүмүүсийн цусыг нүд цавчилгүй сордог. Ийм учир Бурханд үйлчилдэг хүмүүст мөс чанар, хэвийн мэдрэмж, үнэн үгүй бол хорон мууг үйлдэх зам буюу Бурханыг эсэргүүцэх ёрын муу замаар орж дуусдаг. Яг одоо эдгээрийг аль хэдийн тодорхой харж чадсан зарим хүн бий. Иймд үнэнгүйгээр Бурханд зохистой үйлчлэх боломжгүй. Хүмүүс Бурханд үйлчлэх замаар амин зуулгаа залгуулах маш аюултай. Энэ нь пасторуудын зам болон антихристүүдийн замтай ижил юм. Тэд Бурханд үйлчлэх замаар амин зуулгаа залгуулахыг хүсдэг. Эдгээр хүмүүс чуулганаас завших нь гарцаагүй. Бурхан тэднийг дуудаагүй. Тэд Бурханыг хайрласандаа, Бурханы зорилгод анхаарсандаа хүчин чармайлт гаргадаггүй. Тэд зүрх сэтгэлдээ хорон муу зорилго өвөртөлдөг. Амин зуулгаа залгуулах гэж, хувийн эрх ашгийнхаа төлөө Бурханд өөрчилдөг хэн боловч Бурханы дотны нөхөр гэж та нар хэлэх үү? Үгүй. Тэд бол Бурханы ажлыг үймүүлж, саад хийх гэж Сатаны илгээсэн хүмүүс юм. Тэд бол Сатаны боолууд. Бурхан тэднийг “хотонд орсон чоно шиг” гэж онож тодорхойлжээ.
Аминд орох номлол, нөхөрлөл (II) дэх “Бурханд үйлчилдэг хүмүүсийн биелүүлэх ёстой шаардлагууд ба хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлж үйлчлэх тухай”-аас
No comments:
Post a Comment