2018/10/04

25. Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

25. Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

25. Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвхгүй эсвэл албадуулсан байдалтай биш, харин идэвх санаачлагатай байдаг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс сэтгэл ханамжтай агаад дуртай байдаг, тэд дуулгавартай байхад бэлэн агаад өөрсдийгөө даруу байлгахдаа баяртай байдаг бөгөөд дотроо шаналж зовсон, эмзэгхэн байдаг хэдий ч тэд хамтран ажиллах шийдвэртэй байдаг, тэд баяртайгаар зовдог, дуулгавартай байх чадвартай байдаг, хүний хүслээр сэвтээгүй, хүний бодлоор сэвтээгүй, мөн хүний хүсэл шунал болон сэдлээр гарцаагүй сэвтээгүй байдаг. Хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэдрэх үед тэд ялангуяа дотоод талдаа ариун байдаг.
Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс Бурханы хайрыг, ах эгч нарынхаа хайрыг амьдран харуулж, Бурханыг баярлуулдаг зүйлсэд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлсэд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл нь хөдөлдөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг, тэд хүн чанарыг эзэмшсэн агаад үнэнийг байнга эрэлхийлж байдаг. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллах үед тэдний нөхцөл байдал нь улам илүү сайжирч, хүн чанар нь улам илүү хэвийн болдог бөгөөд хэдийгээр тэдний зарим хамтын ажиллагаа нь тэнэг байж болох боловч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад болохоор оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. … Хэрвээ өдөр тутмын амьдралдаа хүмүүс эерэг байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байх юм бол тэд Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн байна. Ийм байдалд, Бурханы үгийг идэж уух үедээ тэд итгэлтэй байдаг, залбирах үедээ тэд урам зоригтой болдог, тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд идэвхгүй биш байдаг, тэдэнд ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы тэднээс сурахыг шаарддаг хичээлийг харж чаддаг, тэд идэвхгүй эсвэл сул дорой биш байдаг бөгөөд хэдий тэдэнд бодит хүндрэл бэрхшээл байгаа ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил—гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй. Заримдаа цуглаанууд дээр чи тун их сэтгэл хөдөлж, зоригждог бөгөөд чи асар их магтаал хэлж, бүжиглэдэг. Бусад хүмүүсийн нөхөрлөж байгаа зүйлийн талаар ер бусын их ойлголттой болсон мэт чамд санагдаж, чиний дотор цоо шинэ санагдах бөгөөд чиний зүрх сэтгэл ямар ч хоосон байдлын мэдрэмжгүй яв цав тодорхой байдаг—энэ нь бүгд Ариун Сүнсний ажилд хамаардаг. Хэрвээ чи удирддаг хүн бол чамайг чуулганы ажил хийх үед Ариун Сүнс чамд хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэг өгч, чамайг өөрийн ажилдаа итгэмээргүй үнэнч, хариуцлагатай, ноцтой болгодог, энэ нь Ариун Сүнсний ажилд хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс

Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед чиний сүнс хөдөлгөгддөг ба чи Бурханыг хайрлахгүй байж чадахгүй байгаагаа, чиний дотор асар их хүч чадал байгааг, чамд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ ингэж мэдэрч байгаа бол чи Бурханы Сүнсээр хөдөлгөгдөж, чиний зүрх сэтгэл бүхэлдээ Бурхан руу эргэх бөгөөд чи Бурханд залбирч ийнхүү хэлэх болно: “Өө Бурхан минь! Бид үнэхээр Танаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон. Таны алдар надад бахархал хайрладаг ба Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарцуулж, юуг ч өгч, өөрийн бүх он жилүүд болон насан туршийн бүхий л хичээл чармайлтаа Танд зориулна.” Чамайг ингэж залбирах үед чиний зүрх сэтгэлд Бурханд хандах эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд хэзээ нэгэн цагт иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүс Бурханы Сүнсээр дандаа хөдөлгөгддөг байсан бол ялангуяа залбиралдаа тэд өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, Би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнэтэй, илүү утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр намайг Таны төлөө амьдрах боломжтой болгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй байгаагаа, Бурханыг олж авах ёстойгоо, амьд байх зуураа Бурханыг олж авч чадахгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч чадал байх бөгөөд энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; чиний дотор хязгааргүй их хүч чадал байх ба Бурхан бол дур булаам агаад Түүнийг хайрлууштай гэсэн асар их мэдрэмж чамд төрөх болно. Энэ үед чи Бурханаар хөдөлгөгдсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүмүүс Бурханаар хөдөлгөгдсөн. Бурханаар дандаа хөдөлгөгддөг хүмүүсийн хувьд амь нь өөрчлөлт гардаг, тэд өөрсдийн шийдвэрээ гаргаж чаддаг бөгөөд Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн хайр илүү хүчтэй, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй байдлууд эсвэл өөрсдийн ирээдүйгээ тоодоггүй бөгөөд насан туршийн хичээл чармайлтаа Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүмүүс бол үнэнийг эрж хайдаг бөгөөд Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Чи тэнэг байж болно, мөн чиний дотор ямар ч ялган салгах чадвар байхгүй байж болно, гэхдээ Ариун Сүнс ажиллангуут чамайг итгэлтэй байлгаж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгааг чамд үргэлж мэдрүүлж, мөн чамайг хамтран ажиллахад бэлэн байлгаж, урд чинь байгаа бэрхшээл хэчнээн их байлаа ч хамтран ажиллахад бэлэн байлгадаг. Та нарт аливаа зүйлс тохиолдох ба тэдгээр нь Бурханаас ирсэн үү эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх болно, гэвч чи хүлээх чадвартай байж, идэвхгүй ч биш эсвэл хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүст жинхэнэ бэрхшээл тулгарах ба заримдаа тэд уйлж, заримдаа энэ нь тэдний даван гарч чадахгүй зүйлс байх боловч бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын үе шат юм. Хэдийгээр тэд тэдгээр зүйлийг даван гардаггүй ч, хэдийгээр тухайн үедээ тэд сул дорой байж, гомдоллодог ч дараа нь тэд туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чаддаг. Тэдний идэвхгүй байдал нь хэвийн туршлагатай байхыг нь болиулдаггүй бөгөөд бусад хүн юу хэлэхээс, тэднийг хэрхэн дайрч довтлохоос үл хамааран тэд мөн л Бурханыг хайрлаж чаддаг. Залбирлын үеэр тэд Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах үедээ тэд Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь тэдний дотор Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг ба энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна”-аас

Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үед үр дүнд хүрэх болно. Чи бодит амьдран харуулалттай байдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, чи Бурханы үгийг ярилцахдаа Бурханаар чиглүүлэгддэг ба Түүгээр гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хэрнээ дундаж насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ, дотроо Бурханы тухай мэдлэг ухаантай болох бөгөөд тэдний гадаад зан чанар нь ч мөн тогтвортой болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Хүний нөхөрлөл:

Бид Бурханд залбирч, Ариун Сүнсний ажлыг эдлэхэд, зүрх сэтгэл маань тэр тусмаа амар амгалан, аз жаргалтай байж, баясал мэдэрдэг. Бурханд залбирч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахад яагаад ихэд баясал мэдэрдэг вэ? Яаж ингэж болдог вэ? Энэ бол нууц юм. Бурханы ажил болон Бурханы хэлдэг үг хүмүүсийн доторх сүнсийг сэрээх, Бүтээгчийн дуу хоолойг сонсож чадахаар болгохын тулд сүнсийг минь дахин амь оруулах гэж хичээж байна. Доторх сүнс нь Бүтээгчийн дуу хоолойг сонсох үед хүмүүст баясал төрдөг. Энэ нь өнчин хүүхэд өөрийн эцэг, эхтэй уулзаж байгаатай адил: тайтгарам, баяр хөөртэй байдаг. Хүмүүс үүнийг мэдэрч чаддаг. Урьд нь, хүмүүс бүгд аз жаргалыг эрж, эцсээ хүртэл хайсан ч, ямар ч хариу олдоггүй байсан. Бурханд итгэдэг бид Бурханд баясдаг – өөрөөр хэлбэл, бид Бурханы дэргэд байхад баясаж, Ариун Сүнсний ажлыг эдэлж, ялангуяа Бурханы үгийг идэж, уух замаар Ариун Сүнсний гэгээрлийг эдлэх үед – зүрх сэтгэл маань суллагдаж, чөлөөлөгддөг. Энэ нь тэр дундаа баясал төрүүлэхүйц бөгөөд Бурханд итгэдэг олон хүн үүнийг мэдэрч, амталсан байдаг.

Дээрхийн нөхөрлөл өөс

Хэрэв чамд үнэхээр Ариун Сүнсний ажил бий бол Бурханы үгийг уншихдаа чи Бурханы шүүлт ба гэсгээлтийг туулж чадна. Чи энэ эерэг үр дүнд хүрч чадах болно. Зарим хүн үүнийг аль хэдийн туулсан байдаг, тэд Бурханы үгийг унших тусмаа энэ үг өөрсдийнх нь тухай ярьж байна гэж улам бүр боддог. “Хөөе, энэ чинь бүгд миний тухай ярьж байна, яг тийм; энэ зүрх сэтгэлийн минь гүн дэх зүйлсийн тухай ярьж байна.” Тэд бүрэн үнэмшиж, газар сөхрөн, “Бурхан минь, эдгээр үг миний тухай байна, эдгээр нь зүрх сэтгэлийн минь гүн дэх зүйлсийн тухай ярьж байна, тэд миний хамгийн эмзэг цэгийг хөндлөө.” гэж залбирахыг тэсэн ядан хүлээдэг. Үүнд өвдөлт бий ч гэлээ тэд дараа нь тайтгарлаар дүүрч, “Өөрийн завхралаа би яаж мэдэж чадах вэ? Энэ төрлийн завхрал яаж бий болсон бэ? Энэ төрлийн завхралтай хэрхэн харьцаж болох вэ? Үүнтэй харьцахын тулд би ямар үнэнийг мэддэг байх хэрэгтэй вэ? Ирээдүйд энэ маягийн дуулгаваргүй байдал, эсэргүүцэл байх уу? Сатаны энэ уг чанарыг хэрхэн зогсоож болох тухай эргэцүүлэх болно. Тэдний энэ сатанлаг зан анарыг хэрхэн зогсоох вэ? Бурханы шүүлт ба гэсгээлтийн үеэр хүмүүс энэ маягаар өөртөө дүгнэлт хийж эхэлдэг. Хэрэв хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн тухай үгийг үргэлж энэ маягаар туулж, хүлээн зөвшөөрвөл амь нь түргэн өсөх болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Хүн Бурханы ажлыг дуулгавартай дагах замаар л аврагдаж чадна”-аас

Өөрийгөө мэдэхийг эрэлхийлж, үнэнийг эрж хайдаг л бол Ариун Сүнс чам дээр ажиллах болно. Хэдийгээр Ариун Сүнсний хэрхэн ажиллаж байгаа нь чамд мэдрэгдэхгүй ч, чи Бурханы үгэнд үндэслэн үнэний болон өөрийнхөө тухай илүү их ойлголттой болно, Ариун Сүнсний ажлыг ихэд гайхамшигтай болгодог зүйл нь энэ юм. Чамд өөрийгөө болон үнэнийг ойлгоход тус болдог нь ер бусын зүйл огт биш. Бурхан төгс хүчтэй гэдгийг чи харахгүй байна уу? Бурхан гайхамшигтай биш байна гэж үү? Ариун Сүнсний ажил ийм л гайхамшигтай байдаг. Гадна талдаа чи Ариун Сүнс хэрхэн Өөрийн ажлыг хийж байгааг мэдэхгүй. Хэрэв чи үүнийг богино хугацаанд туулсан бол, үндсэндээ ойлгохгүй. Гэвч үүнийг илүү урт хугацаанд туулбал, өөрийгөө өөрчлөгдөхийг чи харах болно. Аливаа асуудлыг харах өнцөг чинь өөрчлөгдөнө. Бурханы үгийн мэдлэг чинь өөрчлөгдөж, дэвшинэ. Чи үнэний тухайд өсөж, орох болно. Өөрийн завхралын тухай мэдлэг чинь улам бүр гүнзгийрч, мөн чанарт ойртоно. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын үр шим юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний аврал дахь туйлын чухал”-аас

No comments:

Post a Comment