2018/10/24

40. Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

40. Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

40. Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж чадна. Хэрвээ чамд амьдран харуулалт байгаа бол чи Бурханы үгсийн илрэл болж чадна. Хэрвээ чамд амь байгаа бол чи Бурханы ерөөлийг эдэлж чадна. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Бурхан бүхий л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрладаг, мөн түүнчлэн зовлон шаналал, бэрхшээлийг туулдаг хүмүүсийг цагаатгахыг зөвшөөрдөг, харин зөвхөн өөрсдийгөө хайрладаг бөгөөд Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг цагаатгахыг зөвшөөрдөггүй. Үнэнийг хайрладаггүй хүмүүст яаж сайн сайхан байдал байх юм бэ? Зөвхөн махан биеэ хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга байдал болон сайн сайхан байдал бүхэн үнэнтэй хамаатай байдаг биш билүү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст хадгалагдаж байдаг биш билүү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн төгс болгуулсан хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас

Та нарыг орхихоосоо өмнө Би үнэнээс гажсан юм хийхийг тэвчээч гэж та нарыг мөн л ятгах ёстой. Харин та нар бүгдэд таалагдах, бүх хүнд үр ашиг авчрах, хүрэх газарт чинь ач тусаа өгөх зүйлсийг хийх хэрэгтэй, эс бөгөөс гай гамшгийн дунд зовох хүн чамаас өөр хэн ч биш байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Хэрвээ чи үнэхээр мөс чанартай бол чамд ачаа болон хариуцлагын мэдрэмж байх ёстой. Чи ингэж хэлэх ёстой: Би байлдан дагуулагдах эсвэл төгс болгуулах эсэхээ анхаарахгүй, гэхдээ би гэрчлэлийн энэ алхмыг зүй зохистой хийх ёстой. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханаар бүрэн дүүрэн байлдан дагуулагдаж, эцсийн эцэст өөрсдийн зүрх сэтгэл дэх хайраар Бурханы хайрыг хариулж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулснаар Бурханыг хангалуун байлгаж чадах болно. Энэ бол хүний хариуцлага, энэ нь хүний биелүүлэх учиртай үүрэг, хүний үүрэх учиртай ачаа бөгөөд хүн энэ даалгаврыг гүйцэтгэх ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханд үнэхээр итгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (3)”-ээс

Чи өөрийн зүрх сэтгэл, бие болон өөрийн бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Бурханы өмнө тавьж, Түүнд бүрэн дуулгавартай байж, Түүний хүсэлд туйлын анхааралтай байж чадна. Махан биеийн төлөө биш, гэр бүлийнхээ төлөө биш, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш харин Бурханы гэр бүлийн ашиг сонирхлын төлөө. Бүх зүйл дээр чи Бурханы үгийг зарчим болгон, суурь болгон авч үзэж болно. Тийм байдлаар чиний санаа зорилго болон чиний өнцөг бүгд зөв газарт байх бөгөөд чи Бурханы өмнө Түүний магтаалыг олж авдаг хүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы практик байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

2. Чи Бурханы ажилд ашигтай бүхнийг хийх ёстой бөгөөд Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Чуулган дотор та нар Миний төлөөх гэрчлэлдээ бат зогсож, үнэнийг баримтал—зөв бол зөв, буруу бол буруу—хар цагааныг бүү хольж хутга. Та нар Сатантай дайтаж, түүнийг дахин босохгүй болтол бүрэн дарах хэрэгтэй. Та нар Миний гэрчлэлийг хамгаалахын тулд бүхнийг золиослох ёстой. Энэ нь та нарын үйлдлүүдийн зорилго, үүнийг бүү март.

Үг нь махбодоор илэрсэн номын “Дөчин нэг дэх яриа”-аас

Та нар ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө хэмжээнд үүргээ чин үнэнч, шулуун шударга сэтгэлээр биелүүлэх хэрэгтэй. Та нарын хэлснээр цаг нь ирэхэд Бурхан Өөрийнх нь төлөө шаналж, төлөөс төлсөн хэнд ч муу хандахгүй. Энэ итгэл үнэмшлийг байнга баримталж, хэзээд умартахгүй байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Би анхаарлаа өөрийн эрхгүй та нарт хандуулах боломжтой болно. Үгүй бол Би хэзээ ч та нарт анхаарлаа хандуулж чадахгүй бөгөөд та нар үргэлж Миний зэвүүцэх нэгэн байх болно. Хэрвээ та нар мөс чанараа дагаж, өөрийгөө бүхэлд нь Надад зориулж чадвал, Миний ажилд хүчин чармайлтаа хайрлалгүй, бүх насаа Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарт баярласандаа зүрх сэтгэл минь догдлохгүй гэж үү? Би та нарт бүрэн санаа амар хандахгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

Хүний нөхөрлөл:

Сайн үйл гэж яг юу вэ? Бид яагаад сайн үйл хийх ёстой вэ? Бурханы үгийн хоёр хэсгийг нэмж уншъя. “Ёрын мууг шийтгэх ёстой”-д Бурхан ингэж хэлсэн: “Өөрийн хийж байгаа бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлж байгаа эсэх, чиний бүх үйлдэл Бурханаар ажиглагдаж байгаа эсэхийг хянаж шалгах нь Бурханд итгэдэг хүмүүсийн биеэ авч явах зарчим юм. Чи Бурханыг ханамжтай байлгаж чадах учраас, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авсан учраас зөв шударга хэмээн нэрлэгдэх болно. Бурханы нүдээр, Бурханы халамж, хамгаалалт, төгс төгөлдөржүүлэлтийг хүлээн авсан Түүгээр хүлээн авахуулсан бүх хүмүүс нь зөв шударга бөгөөд Бурхан тэднийг энхрийлэн хайрладаг. Чи одоо энд Бурханы үгийг хэдий чинээ их хүлээн авна, Бурханы хүслийг төдий чинээ их хүлээн авч, ойлгож чадах болно. Ингэснээр чи Бурханы үгийг төдийчинээ ихээр амьдран харуулж, Түүний шаардлагад нийцэх болно. Энэ бол чамд өгсөн Бурханы даалгавар ба чиний гүйцэтгэх учиртай зүйл юм.” “Бурханы өмнө, ариун нэгэн эсвэл зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? ‘Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй’ гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз—тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? ‘Зөв шударга байдал’ гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм.” … Сайн үйл гэж юуг хэлж байна вэ? Зөвт байдал гэж юуг хэлж байна вэ? Энд ингэж дурддаг: “‘Зөв шударга байдал’ гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм.” Төгс болгуулсан хүмүүс жинхэнэ зөвт байдлыг эзэмшдэг. Тэгвэл, жинхэнэ зөвт байдал, сайн үйл хоёрын ялгаа юу вэ? Энд, Бурханы үг ингэж хэлдэг, “‘Зөв шударга байдал’ гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш” Энэ нь өрөөлд өглөг өгч, бусад хүнийг хайрлаад л, өөр юу ч хийлгүй зөвт хүн болж чадахгүй гэсэн утгатай. Зөвт байдал гэдэг бусдад өглөг өгч, бусдыг хайрлах гэсэн үг биш. Гэвч, эдгээр нь сайн үйл юм. Хэрэв хүн бусдад өглөгч, бусдыг хайрладаг бол хэсэг сайн үйл үйлдсэн гэж хэлэхэд болно. Мэдээж, сайн үйл зөвхөн энэ хоёр жишээгээр хязгаарлагддаггүй. Чи Бурханы бүтээлийн нэг хариуцдаг бүх үүргийг биелүүлэх нь илүү чухал. Бурханы бүтээлийн нэг болохын хувиар хүний гүйцэтгэх ёстой үүрэг олон янзын өөр өөр зүйлийг хамардаг. Хүн Бурханы ажлыг туулахдаа гүйцэтгэх ёстой бүх үүргээ биелүүлж, Бурханы өөрт нь хүсэлт болгосон бүх зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй гэж хэлэхэд болно. Хүн Бурханы таалалд нийцэхийн тулд эдгээр зүйлийг хийх ёстой. Хэрэв тэр өөрийн гэх эцсийн хүрэх газартай байхыг хүсвэл, эдгээрийг хийх ёстой. ...

... Тэгвэл, хангалттай сайн үйл гэж юу вэ? Бурханы ажлыг туулахдаа хүн өөрийн гүйцэтгэж чадах ямар ч үүрэг, өөрийнх нь гүйцэтгэх ёстой үүрэг, Бурханы өөрт нь тавьсан шаардлага, хэрэв эдгээрийг биелүүлж чадвал Бурханы таалалд нийцэж чадна, тэгвэл үүнийг сайн үйл гэж хэлж болно. Хэрэв чи Бурханы шаардлагыг хангаж чадвал, тэр чинь сайн үйл юм. Хэрэв чи үүргээ гүйцэтгэхдээ Бурханд сүнслэг үйл ажиллагаа хийвэл, тэр чинь сайн үйл. Хэрэв хийдэг зүйл чинь Бурханы сонгогдсон хүмүүст ашиг тустай агаад хүн бүр чамайг сайн зүйл хийж байна гэж боддог бол, тэр чинь сайн үйл. Хүний мөс чанар, мэдрэмжээр Бурханы зорилготой нийцэж байна гэж тооцогдсон бүх зүйл сайн үйл. Бурханы таалалд нийцэж чадах, Бурханы сонгогдсон хүмүүст ашиг тустай зүйлс мөн л сайн үйл. Хэрэв хүн бидний сая ярьсан эдгээр цөөн сайн үйлийг хийж чадвал, мөн тэднийг биелүүлэхдээ бүх хүчин чармайлтаа дайчилбал, хангалттай сайн үйл хийсэн гэсэн үг. ... Тэгвэл бид сайн үйлээ хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ? Бурханы дараах үгнээс бид харж болно, “Би үнэнээс гажсан юм хийхийг тэвчээч гэж та нарыг мөн л ятгах ёстой. Харин та нар бүгдэд таалагдах, бүх хүнд үр ашиг авчрах, хүрэх газарт чинь ач тусаа өгөх зүйлсийг хийх хэрэгтэй, эс бөгөөс гай гамшгийн дунд зовох хүн чамаас өөр хэн ч биш байх болно.” Сайн үйлийн стандарт юу вэ? Хийж байгаа зүйл чинь бусад хүн бүрт ашиг тустай байх нь стандарт юм. Мөн тэр нь Бурханы бүх сонгогдсон хүнд ашиг тустай зүйл байх хэрэгтэй. “Хүн бүр” гэж Бурханы сонгогдсон хүмүүсийг хэлж байна. Энэ нь чуулган дахь ах эгч нарыг хэлж байгаа юм. Бид Бурханы сонгогдсон хүмүүст ашиг тустай зүйлс хийх ёстой. Бид хүн бүрийн таалдаг зүйлийг хийх ёстой. Чи ах эгч нарынхаа буруу гэж үздэг зүйлийг хийлээ гэж бодъё. Тэд үүнийг чинь сайнгүй гэж бодно. Хүн бүр үүнд дургүйцэж, зэвүүцнэ. Хэрэв ийм байвал, чиний хийсэн тэр зүйл сайн үйл биш юм. Чи хүн бүрийн сайн гэж үздэг зүйл хийлээ гэж бодъё. Хүн бүр үүнийг хийсний чинь төлөө чамайг магтаж, сайн зүйл хийлээ, энэ чинь Бурханы зорилго, үнэнтэй нийцэж байна гэцгээнэ. Хэрэв тэгж байгаа бол хийсэн зүйлийг чинь сайн үйл гэж хэлж болно. Жишээлбэл, агуу улаан луунд хөөгдсөн ах эгч нар байлаа гэж бодъё. Тэд гэртээ эргэж ирж чадахгүй байна. Тэднийг хүлээн авах нь сайн үйл гэж чи хэлэх үү? Тэднийг хүлээн авах нь сайн үйл, тэр тодорхой юм. Нэн хүнд шалгуурыг туулж байгаа ах эгч нар байг гэж бодъё. Тэд цааш үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодлоо. Харьцангуй баян зарим хүн тэдэнд эдгээр бэрхшээлийг давахад нь тусалж, хувь нэмэр оруулан, хандив өргөх хүсэлтэй байг. Энэ бол айн үйл юм. Бурханд маш богино хугацаанд итгэсэн ах эгч байг гэе. Тэдний итгэл маш өнгөцхөн, аминд ороход бэрхшээлтэй тулгарлаа. Хэрэв үнэнийг ойлгодог хүмүүс байгаад тэдэнд бэрхшээлийг нь шийдвэрлэхэд тусалбал, тэр сайн үйл. Түүнчлэн, олон ах эгчтэй зарим чуулган бий. Эдгээр чуулганд хэн ч өөрийгөө Бурханд зориулж, ах эгч нарыг залж чиглүүлэх хүсэлгүй байлаа. Хүн бүр зөвхөн өөрийгөө харж хандаж байна. Тэд зөвхөн өөрсдийн амин зуулгын төлөө хөдөлмөрлөж байна. Хэн ч өөрийгөө Бурханд зориулж, Бурханы гэр бүлийн удирдагч, зүтгэгч болохыг хүсэхгүй байна. Тэгвэл Бурханы зорилгод анхаардаг хүн байлаа гэж бодъё. Тэр хүн Бурханы үгийн багахан ойлголт, багахан туршлагатай. Тэр хүн ах эгч нараа Бурханы ажлыг туулах, Бурханы үгэнд болон үнэнд ороход бүрэн залж чиглүүлж чадна. Тэр хүн Бурханы төлөө хүчин чармайлт гаргахын тулд ажлаасаа гарч, гэр бүлээ ардаа орхилоо. Энэ бол сайн үйл юм. Сайн мэдээ түгээх ажлыг нэн хэцүү, аюултай гэж үздэг ах эгч нар бий. Тэд өөрсдөө үнэнийг багахан ойлгодог, сайн мэдээг бүрэн түгээж чаддаг. Иймээс тэд ажил алба, гэр бүлээ ардаа орхиж, сайн мэдээ түгээхэд амьдралаа зориулдаг. Энэ бас сайн үйл юм. Хангалуун айлаас гаралтай ах эгч нар бас бий. Тэд илүү хөрөнгөө Бурханы гэр бүлд хандивлаж, эсвэл ядуу ах эгч нартаа өглөг болгох нь сайн үйл юм. Мөн Бурханы гэр бүлд хийх шаардлагатай олон ажил байгааг хардаг ах эгч нар бий. Тэд хийж чадах ажлаа сонгон, хамгийн сайнаараа хийхийг хичээдэг. Тэд чуулганд их цаг зориулж, бүхий л төрлийн ажил хийдэг. Бурханы гэр бүлд ямар ажил байгааг үл харгалзан, тэд хийх болно. Энэ бол сайн үйл. Бурханы гэр бүлд хийх хэрэгтэй ажил байгааг хараад, чөлөөт цагаа золиослон, тэр ажлыг дуусгахад зарцуулбал, тэр бас сайн үйл мөн. Хэрэв чи гүйцэтгэх хэрэгтэй үүргээ гүйцэтгэн, Бурханы хайрыг хариулахын тулд өөрийн бүхнээ золиослоод ч хамаагүй чадах ажлаа сайн хийвэл сайн үйл хийлээ гэсэн үг. Сайн үйл хийсэн хүмүүс зүрх сэтгэлдээ юу мэдэрдгийг чи мэдэх үү? Тэдний зүрх сэтгэл амар амгалан, баяр баяслаар дүүрдэг. Сайн үйл их хийх тусмаа чи амьдралдаа улам сэтгэл хангалуун болох болно. Чи “би амьдралаа үрэн таран хийсэнгүй. Би хэрэгтэй хүн юм.Би Бурханы гэр бүлийн төлөө зарим зүйл хийж чаддаг. Би Бурханы нигүүлслийг зүгээр л эдлээгүй. Би зүгээр суугаагүй.” гэж бодох болно. Энэ маягаар, зүрхний чинь чанад дахь хэсэг амар амгалан болж, баяжна. Энэ маягаар амьдрах нь Бурханы нигүүлсэл гэдгийг чи мэдэрнэ. Энэ бол Бурханы ерөөл юм. Энэ бол хүний амьдрах учиртай зам юм. Ийм учраас, сайн үйл хийдэг бүх хүн Бурханы таалалд нийцэж, Бурханы хайрыг хариулах олон зүйл хийсэн учраас дотроо амар амгалан, баяр баясалтай байдаг. Тэдний зүрх сэтгэл баяр баяслаар дүүрдэг. Ийм төрлийн хүмүүс Бурханы сайшаалыг хүртэнэ. Бурхан ийм төрлийн хүмүүст сайхан хүрэх газар бэлдэх болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Сайн үйл бэлдэхийн чухал утга учир”-аас

Бурханы сонгосон хүмүүсийн бэлдэх ёстой хорин сайн үйл

1. Чуулганы амьдралд буй Бурханы сонгосон хүмүүсийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг тогтмол ярих, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг тууштай дэмжих, тэдэнд үнэнийг ойлгож, бодит байдал руу ороход нь туслах. Энэ бол сайн үйл. Энэ бол жинхэнэ хайр мөн.

2. Хэрэв ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ та ажлаа наймаа хэлцэл дээр үндэслэдэггүй эсвэл шагнал урамшууллын төлөө хийдэггүй бол, өөр ямар нэг санаа зорилго агуулдаггүй бөгөөд өөр хүсэл сонирхолд автдаггүй бол, мөн бодит үр дүн гаргадаг бол энэ нь сайн үйл юм. Ажил үүргээ ийм байдлаар гүйцэтгэдэг хүмүүс өөрсдийгөө Бурханд жинхнээсээ зориулж байгаа юм.

3. Чуулганаас буруу байдлаар тусгаарлагдаж эсвэл хөөгдсөн хүмүүс сайн хүмүүс болох нь тогтоогдвол тэдэнд тусалж, дэмжихийг эрмэлзэж, тэднийг чуулганд буцаан авах. Энэ бол сайн үйл. Чуулганыг эрэлхийлж буй ах, эгч нарыг өөр газруудаас хүлээн авч, тэдэнтэй хамт Бурханы үгийг идэж уун, чуулганы амьдралаар хамт амьдрах нь бас сайн үйл мөн.

4. Өөрийн нойр хоолыг хасан байж, Бурханы сонгосон хүмүүст чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүст үнэнийг ойлгуулж, бодит байдал руу оруулж, амьдралд өсгүүлэхийн тулд уйгагүй хүчин чармайлт гаргах нь сайн үйл мөн. Энэ бол Бурханы санаа зорилгыг чин сэтгэлээсээ анхаарч үздэг хүмүүсийн Бурханд үйлчлэх явцдаа эзэмших ёстой бодит байдал юм.

5. Евангелизм дээр анхаарлаа төвлөрүүлж, тохиромжтой сэдэв гарах бүрт Бурханы ажлыг гэрчилж, илүү олон хүн олж авахын тулд сайн мэдээг аль болох их номлох. Энэ бол сайн үйл юм. Хэрэв та Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хэдэн сайн хүн олж авч, үнэнийг үнэхээр эрэлхийлж чадвал энэ бол үүнээс ч илүү сайн үйл юм.

6. Хорон муу хүн чуулганд саад учруулж байгаа олж мэдсэн даруйдаа хорон муу үйл хийхээс нь өмнө хаалт хийж, хязгаарлах тал дээр бүхий л мэргэн ухаанаа дайчлах, эмх замбараагүй байдлыг шийдвэрлэхдээ үнэн болон мэргэн ухаанаа ашиглах, чуулганы амьдралын хэвийн үргэлжлэлийг хангах. Энэ бол сайн үйл юм.

7. Бурханы талд зогсож, Бурханы ажлыг хамгаалах, чуулганд ямар ч асуудал үүссэн байсан хамаагүй Бурханы сонгосон хүмүүсийн амь уруу оролтыг хамгаалах нь сайн үйл юм. Хэрэв та асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чадвал, мөн Бурханы сонгосон хүмүүст үнэнийг ойлгож, сайныг муугаас ялгах боломж олговол энэ нь үүнээс ч илүү сайн үйл юм.

8. Ариун Сүнсний ашиглаж буй хүнийг шүүж, доромжилж, эсэргүүцэж зүрхэлсэн хорон муу санаатай хүмүүсийг хайр найргүй илчилж, няцааж, Бурханы ажлыг өндөрт өргөх нь сайн үйл юм. Хэрэв хэн нэгэн хүн янз бүрийн хорон муу санаатай хүмүүс болон антихристүүдийн учруулж буй саад бэрхшээлийг арилгахдаа үнэнийг ашиглаж, Бурханы сонгосон хүмүүст үр өгөөж авчирвал энэ нь үүнээс ч илүү сайн үйл юм.

9. Чуулган дотор бүхий л төрлийн худал хуурмаг, тэрс үзлийг нээн илрүүлэхдээ үнэнийг эрэлхийлж, тэдгээрийг Бурханы үгсийн дагуу няцааж, шүүмжлэх, Бурханы сонгосон хүмүүсийг хор хохирлоос хол байлгаж, тэдэнд амьдралдаа боловсорч, өсөхөд нь туслах. Энэ бол сайн үйл.

10. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг эрэлхийлэхийг хүсэж буй хүмүүс хууртаж, бусдын хяналт дор байгааг олж илрүүлсэн үед тэднийг аврах арга замыг хайж олох, үнэний тухай нөхөрлөж, тэднийг хорон муу хүмүүсийн савраас гарган авч, Бурхан үнэхээр эргүүлэн авчирч, гэрлийн төлөө харанхуйг орхиулах нь сайн үйл мөн.

11. Хэрэв хуурамч удирдагч эсвэл антихрист бусдыг захирч, тусгаар тогтносон хаанчлал байгуулахыг оролдож байгаа нь үнэхээр тогтоогдвол Бурханы сонгосон хүмүүсийг хорон муу Сатаны хор хөнөөлөөс аврахын тулд энэ талаар даруй мэдээлж, үнэнийг ойлгодог хүмүүстэй холбоо барих нь зөв үйл мөн.

12. Чуулганы хүмүүс цагдаад баригдах үед хэн нэгэн хүн Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж, Бурханы орон гэрийн мөнгө болон эд зүйлийг хамгаалах, Бурханд барьсан өргөл хандив Сатан болон агуу улаан луугийн гарт орохоос хамгаалах тал дээр хүчин чармайлт гаргавал энэ нь сайн үйл мөн. Үүнийг хийсэн хүн бол Бурханы ажлыг хамгаалдаг, Бурхан үнэхээр үнэнч хүн байна.

13. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг баривчлагдахаас хамгаалж, баривчлагдсан ах эгч нарыг аврах тал дээр бүх танил талаа ашиглах нь сайн үйл мөн. Чуулганы амьдралыг өндөрт өргөж, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахдаа мэргэн ухаанаа ашиглах нь үүнээс ч илүү сайн үйл мөн.

14. Бурханд өөрсдийгөө бүрэн зориулж, үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарт хүндрэл бэрхшээл учрах үед шуургыг сөрж давахад нь туслах тал дээр чадах бүхнээ хийх нь сайн үйл мөн. Бурханд өөрсдийгөө бүтэн цагаар зориулдаг болон ар гэр нь асуудал, бэрхшээлтэй тулгарсан удирдагч, ажилчдад туслах чадвартай байх нь сайн үйл мөн.

15. Хэрэв хэн нэгэн хүн эрсдэл болон төлөх төлөөсөөс айж эмээлгүйгээр өөрийн эрэлхийлж буй, хүссэн хүмүүсийн жагсаалтад багтсан ах, эгч нарыг хүлээн авч, тэдэнд туслах арга замыг хайж олвол, мөн Бурханыг сэтгэл ханамжтай байлгах ажил үүргээ гүйцэтгэж байх явдцаа хүмүүсийн янз бүрийн шүүмжлэл, жигшмээр зан, саад бэрхшээлийг даван туулж чаддаг байх нь сайн үйл юм.

16. Тэдгээр Бурханд үнэнхүү итгэдэг, Бурханы үгийг идэж уухын тулд үнэнийг эрэлхийлдэг ах, эгч нарыг зохион байгуулж, үнэний тухай нөхөрлөж, чуулганы амьдралыг сорилт дунд амьдрах нь сайн үйл мөн. Сул дорой ах эгч нарыг үнэнийг ойлгож, сорилт, гамшгийн явцад гэрчлэлд зогсоход нь тусалж дэмжих нь үүнээс ч илүү сайн үйл мөн.

17. Өргөл хандивыг хулгайлж, Бурханы орон гэрийн эд хөрөнгийг шамшигдуулдаг хорон муу хүмүүсийг ил гаргаж, мэдээлэх, Бурханд өргөсөн өргөл болон Бурханы орон гэрийн эд баялаг алдагдахаас хамгаалах нь сайн үйл мөн. Бурханы өргөл хорон санаатай хүмүүсийн гарт орж, муу санаа зорилго агуулсан хүмүүсийн гарт үрэгдэхээс хамгаалах нь бас сайн үйл мөн.

18. Ариун Сүнсний ашиглаж буй хүнээс өгсөн ажлыг зохицуулалтыг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллахад маш их хичээх, чуулган дотор Бурханы сонгосон хүмүүст тулгарч буй бүх төрлийн практик асуудлыг шийдвэрлэх, Бурханы ажлыг хамгаалж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх зөв замд оруулах тал дээр ихээхэн практик ажил хийх нь сайн үйл мөн.

19. Ариун Сүнсний ашиглаж буй хүний удирдлага, хонь хариулалттай идэвхтэй хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх зөв замд оруулахын тулд хуурамч удирдагч, антихристүүдтэй санаа шулуудсан тэмцэл өрнүүлэх, Бурханы ажлыг хамгаалахын тулд төлөөс төлөх, үр дүн гаргах – эдгээрийг бүгдийг нь сайн үйл гэж ангилна.

20. Хуурамч удирдагч болон антихристүүдийг ажлын зохицуулалтын дагуу таньж ялгах, тэднийг үнэний дагуу ил болгох, тэднийг албан тушаалаасаа буухыг ятгах замаар Бурханы сонгосон хүмүүст илүү их хор хохирол учрахаас зайлсхийх нь сайн үйл мөн. Гэм нүгэлтэй хэдий ч жинхнээсээ гэмших чадвартай бөгөөд ажил үүргээ цааш үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардагдах хүн чанар сайтай хүмүүст тусалж, тэднийг хамгаалах нь сайн үйл мөн.

Төгс Хүчит Бурханы чуулганы ажлын зохицуулалтын сонгосон тойм дахь “Бурханы сонгосон хүмүүсийн тодорхой байдлаар ялгаж салгадаг байх ёстой сайн үйл, хорон муу үйл ба янз бүрийн төөрөгдөл”-өөс

No comments:

Post a Comment