39. Зан чанарын өөрчлөлт болон сайн ааш авирын хоорондох ялгаа юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ чиний уг чанар дахь өөрчлөлтийг хэлдэг. Уг чанар бол гадаад талын ааш авираас харж болдог зүйл биш; уг чанар нь хүмүүсийн оршин тогтнолын үнэ цэнэ болон ач холбогдлыг шууд агуулдаг. Энэ нь хүний амьдралын үнэ цэнэ, сэтгэлийнх нь гүнд байдаг зүйлс болон хүмүүсийн мөн чанарыг шууд агуулдаг. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр тэдэнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүмүүс Бурханы ажлыг мэдэрч, үнэн рүү бүрэн орж, оршин тогтнол болон амьдралын талаарх өөрсдийн үнэ цэнэ, үзэл бодлыг өөрчилж, аливааг Бурхантай адилаар харж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулж, захирагдах чадвартай болох үед л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи зарим нэг хичээл чармайлт гаргасан мэт харагдаж байж болно, зовлон бэрхшээлийн өмнө уян хатан байж, дээрээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэх чадвартай байж эсвэл яв гэж хэлсэн газар луу явах чадвартай байж болох боловч эдгээр нь ердөө үйлдэл дэх өчүүхэн өөрчлөлт бөгөөд тэдгээр нь зан чанарын өөрчлөлт байхад хангалтгүй. Чи олон газар очих чадвартай байж болно, мөн чи олон бэрхшээл туулж, асар их доромжлол туулах чадвартай байж болно; чи Бурханд маш ойр санагдаж, Ариун Сүнс чамд ажиллаж байж болох боловч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг хийхийг Бурхан чамаас хүсэх үед чи мөн л захирагддаггүй, чи шалтаг хайж, Бурханыг буруутгаж, Түүний эсрэг босох хэмжээнд хүртлээ Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг. Энэ бол ноцтой асуудал! Чамд Бурханыг эсэргүүцэх уг чанар байдаг ба чи өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй гэдгийг энэ нь баталдаг.
Хүний нөхөрлөл:
Шашны ертөнцөд сүсэгтэй олон хүн байдаг. Тэд “Бид Эзэн Есүст итгэсэн болохоороо өөрчлөгдсөн. Хар даа, бид Эзэний төлөө хүчин чармайлт гаргаж, Эзэний төлөө ажил хийж, Эзэний төлөө шоронд хоригдож чаддаг бөгөөд Түүний нэрийг бусдын өмнө үгүйсгэдэггүй. Бид олон буянтай үйлс хийж, буяны хандив өгч, өргөл барьж, ядууст тусалж чаддаг. Эдгээр нь том өөрчлөлтүүд юм! Бид өөрчлөгдсөн, тийм ч учраас биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачих Эзэнийг хүлээх шаардлагыг хангасан юм.” Та эдгээр үгсийн талаар юу бодож байна вэ? (Буруу үгс байна.) Эдгээр үгсийг уншаад та ялгааг нь олж харж байна уу?... Цэвэрлэгдэнэ гэсэн нь ямар утгатай вэ? Хэрэв зан байдлаа өөрчилж, сайн үйлс хийвэл та өөрийгөө цэвэрлэгдсэн гэж үзэх үү? Эдгээр үгс нь зөв үү? (Зөв биш.) “Би бүх зүйлээсээ татгалзсан. Би тэр байтугай Бурханы төлөө хүчин чармайлт гаргахын тулд дэлхий дээрх ажил, гэр бүл, махан биеийн хүслээ орхисон. Энэ нь цэвэрлэгдсэнтэй утга ижил биш гэж үү?” Та энэ бүхнийг хийсэн ч энэ бол таны цэвэрлэгдсэнийг харуулах хөдлөшгүй нотлох баримт биш юм. Тэгэхээр хамгийн чухал асуудал нь юу юм бэ? ... Та аль талаараа жинхнээсээ цэвэрлэгдсэн гэж үзэх цэвэрлэгээг авч чадах вэ? (Бурханыг эсэргүүцдэг Сатанлаг зан чанараас цэвэрлэгдэх цэвэрлэгээ). Тэгвэл Бурханыг эсэргүүцдэг сатанлаг зан чанарын ямар илрэлүүд байдаг вэ? Хамгийн илэрхий илрэл нь юу байдаг вэ? Үүнд хүний бардам, онгироо, өөрийгөө зөвтгөдөг, өөрөөрөө бахархдаг, шударга бус, урвагч, худал хэлдэг, хууран мэхэлдэг, бялдууч зан чанар багтана. Эдгээр зүйлс нь хүнд байхгүй болох үед тэд үнэхээр цэвэрлэгдсэн байдаг. Бид өмнөх номлолд хүний сатанлаг зан чанарын тухай ярьсан. Энд 12 чухал илрэл байдаг. Эдгээр 12 чухал илрэлийг нэг нэгээр нь авч үзэцгээе: өөрийгөө хамгийн эрхэмсэгт тооцох, өөртэй нь нийцдэг хүмүүст өөдлөн дэвжихийг зөвшөөрч, өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг алга болгодог байх, зөвхөн Бурхан өөрөөс нь илүү гэж боддог байх, хэнд ч бууж өгдөггүй байх, бусдыг авч хэлэлцдэггүй байх, эрх мэдэлтэй болонгуутаа өөрийн тусгаар тогтнолт хаанчлалыг үүсгэдэг байх, эрх мэдлийн цорын ганц гагнуурчин байхыг хүсдэг байх, бүхний эзэн байж, бүх зүйлийг бие даан шийддэг байхыг хүсдэг байх. Эдгээр нь бүгд сатанлаг зан чанарын илрэл юм. Хэн нэгэн амьдралынхаа зан чанарыг өөрчлөхийн өмнө эдгээр сатанлаг зан чанарыг цэвэрлэсэн байх ёстой. Аливаа хүний амьдралын зан чанарын өөрчлөлт нь түүний мөн чанарын өөрчлөлт гэсэн утгаараа дахин төрөлт юм. Өмнө нь түүнд эрх мэдлийг өгөхөд тэрээр өөрийн тусгаар тогтносон хаанчлалыг үүсгэж чаддаг байсан. Одоо харин түүнд эрх мэдлийг өгвөл тэрээр Бурханд үйлчилж, Бурханыг гэрчилж, Бурханы сонгосон хүмүүсийн зарц болно. Энэ нь жинхэнэ өөрчлөлт биш гэж үү? (Тийм, мөн.) Өмнө нь тэрээр бүх нөхцөл байдалд өөрийгөө гайхуулж, бусад хүмүүс түүнийг магтан, шүтдэг байхыг хүсдэг байсан. Одоо харин тэрээр хаа ч явсан Бурханыг гэрчилж, өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэхээ больж, “Хүмүүс надад яаж ч хандаж байсан хамаагүй. Хүмүүс миний талаар юу ч гэж ярьж байсан хамаагүй. Би үүнийг тоохгүй. Би зөвхөн Бурханыг магтаж, Бурханыг гэрчилж, бусдад Бурханы талаар ойлгоход нь тусалж, Бурханы оршихуйд дуулгавартай дагахад нь туслахыг хүсэж байна” гэж боддог болсон. Энэ нь амьдралын зан чанарын өөрчлөлт биш гэж үү? (Тийм, мөн.) “Бид ах эгч нартаа хайраар хандах болно. Би үүргээ биелүүлэх болно. Бүхий л асуудалд хандахдаа би бусдад үр өгөөжтэй байдлаар хандах болно. Би бүхий л нөхцөл байдалд бусдад энэрэнгүй хандах болно. Би бусдад үнэнийг олж авах, үнэнийг ойлгоход нь туслах болно. Бүхий л асуудад би өөрийнхөө тухай бодохоо больж, зөвхөн бусдын тухай бодох болно. Би бусдад амьдралдаа ахиц дэвшил гаргахад нь тусалж, үүрэг хариуцлагаа биелүүлэх болно” гэж боддог болсон. Хүмүүсийг хайрлах, бусдыг өөр шигээ хайрлах гэдэг нь ийм утгатай байдаг ажээ! Сатаны тухайд бол та үүнийг ялган таньж, зарчимтай байж, зааг тогтоож, Сатаны хорон муу бүхнийг сайтар илчилснээр Бурханы сонгосон хүмүүс түүний хор хөнөөлөөс ангижрах болно. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж, тэр байтугай бусдыг өөр шигээ хайрлаж байгаа явдал юм. Нэмж хэлэхэд та Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг байх ёстой. Тэгвэл Бурхан юуг үзэн яддаг вэ? Тэрээр антихристүүд, хорон муу сүнс, нүгэлтэй хүмүүсийг үзэн яддаг. Энэ нь бид бас антихристүүд, хорон муу сүнснүүд, нүгэлтэй хүмүүсийг үзэн ядах ёстой гэсэн үг юм. Бид Бурханы талд зогсох ёстой. Бид тэдэнд буулт хийж болохгүй. Бурхан хэнийг хайрладаг вэ? Бурхан Өөрийн аварч, ерөөхийг хүссэн хүмүүсийг хайрладаг. Эдгээр хүмүүсийн хувьд бол бид хариуцлагатай байж, хайрлаж, тусалж, чиглүүлж, хангаж, дэмжих байдлаар тэдэнд хандах ёстой. Энэ нь хэн нэгний амьдралын зан чанарын өөрчлөлт биш гэж үү? (Тийм, мөн.) Нэмж хэлэхэд та ямар нэг гэм нүгэл, алдаа хийж, ямар нэг зүйл хийхдээ зарчмыг үл тоомсорлосон үедээ та ах эгч нарын шүүмжлэл, зэмлэл, сахилга бат, харьцаа, цомхотголыг хүлээн авч, эдгээр бүх зүйлийг Бурханаас авч, хүлцэнгүйгээр хүлээн авч, үзэн ядах сэтгэлгүй байж, өөрийн завхарлыг шийдвэрлэх үнэнийг эрэлхийлж болно. Энэ нь таны амьдралын зан чанарыг өөрчлөлт биш гэж үү? (Тийм, мөн.) Амьдралын зан чанарын өөрчлөлт болон зан байдлын өөрчлөлтийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Гаднаас нь харвал зарим хүмүүс өөрсдийн эзэмшдэг эд хөрнгөөсөө татгалзаж, зовлон шаналлыг даван туулдаг хэдий ч амьдралын зан чанар нь өөрчлөгдөөгүй байдаг. Амьдралын зан чанараа өөрчилсөн хүмүүс байдаг. Тэднийг гаднаас нь харахад бусадтай яг ижил харагдах бөгөөд тэд бас өөрсдийн эзэмшдэг эд хөрөнгөөсөө татгалзаж чаддаг. Ийм хоёр төрлийн хүмүүс хоёулаа өөрсдийн эд хөрөнгөөс татгалзаж чаддаг бөгөөд гаднаас нь харвал хоёулаа адилхан харагддаг. Гэхдээ аль нэгнийх нь амьдралын зан чанар өөрчлөгдөөгүй байдаг. Энэ зөв үү? (Тийм, зөв.)
Шашны ертөнцөд яригддаг зан байдлын өөрчлөлт нь амьдралын зан чанарын өөрчлөлтийг төлөөлж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Хэн нэгний зан байдлын өөрчлөлт нь түүний амьдралын зан чанарын өөрчлөлтийг яагаад төлөөлж чаддаггүй гэж? Үүний үндсэн шалтгаан бол тэрээр Бурханыг эсэргүүцсэн хэвээр байгаа явдал юм. Гаднаас нь харахад фарисайчууд маш сүсэгтэй хүмүүс байсан бөгөөд тэд залбирч, судрыг тайлбарлаж, хуулийн журмуудыг маш сайн дагаж мөрддөг байсан гэдгийг та нар харж чадна. Гаднаас нь харахад тэд буруушагдахаас ангид байсан гэж хэлж болно. Хүмүүс ямар ч алдаа дутагдал олж чаддаггүй байсан. Гэтэл тэл яагаад Христийг эсэргүүцэж, буруушааж чадсан хэвээр байсан юм бэ? Энэ нь юуг илэрхийлж байна вэ? Тэдэнд үнэн байгаагүй бөгөөд тэд Бурханыг мэддэггүй байсан. Гаднаас нь харахад тэд маш сайн байсан ч тэдэнд үнэн байгаагүй, тийм учраас тэд Бурханыг эсэргүүцэх чадвартай байсан юм. Хэрэв гаднаас нь харахад тэд тийм сайн байсан юм бол үүнийг яагаад амьдралын зан чанарын өөрчлөлт гэж үзэхгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл тэд бардам, биеэ тоосон, өөрсдийгөө зөвтгөсөн хэвээр байсан юм. Тэд өөрсдийн мэдлэг, онол болон судрын талаар ойлголтдоо итгэдэг байсан юм. Тэд бүх зүйлийг ойлгосон бөгөөд бусад хүмүүсээс илүү дээр гэдэгтээ итгэдэг байжээ. Тийм учраас тэд Эзэн Есүс номлол айлдаж, Өөрийн ажлыг хийж байх үед Түүнийг эсэргүүцэн, буруушааж байсан юм. Тийм учраас шашны ертөнц эцсийн өдрүүдийн Христ бүх үнэнийг илэрхийлсэн тухай сонсохдоо тэд үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан мөртлөө Түүнийг буруушаасан. Тэд ямар алдаа үйлдсэн бэ? Гаднаас нь харахад тэд маш том өөрчлөлтийг даван туулсан байтлаа яагаад Бурханыг эсэргүүцэх чадвартай хэвээр байсан юм бэ? Тэд яаж Христ рүү галзууран дайсагнах чадвартай хэвээр байсан юм бэ? Энэ ямар төрлийн асуудал вэ? Христийн эсрэг босож, эсэргүүцэж байгаа хүн тэнгэрийн хаанчлал руу орж чадах уу? Бурхан Христийн дайсан болсон хүмүүсийг хаанчлал руу авчирч чадах уу? Бурхан ийм төрлийн зүйл хийхгүй.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 138)
No comments:
Post a Comment