38. Зан чанарын өөрчлөлт хэрхэн илэрхийлэгддэг вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Чиний зан чанар өөрчлөгдөж чадах эсэх нь чи Ариун Сүнсний бодит үгсийг дагаж байгаа эсэх болон чамд жинхэнэ ойлголт байгаа эсэхээс хамаарна. Энэ бол та нарын урьд нь ойлгож байснаас өөр юм. Зан чанарыг өөрчлөх тухай чиний урьдын ойлголт бол шүүмжлэхдээ амархан чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан анхаарал болгоомжгүй ярихаа болих байсан юм. Гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал бөгөөд яг одоо бол хамгийн чухал зүйл нь Ариун Сүнсний зааварчилгааг дагах юм. Чи Бурханы хэлсэн бүхнийг дагах ёстой; чи Түүний хэлсэн бүхэнд дуулгавартай байх ёстой. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хэцүү бэрх цэвэршүүлэлтийг туулж эсвэл Түүний үгээр харьцагдаж, сахилгажуулагдаж, засагдах ёстой. Зөвхөн үүний дараа тэд дуулгавартай байж, Бурханд үнэнч байж чадах бөгөөд Түүнийг хуурах гэж оролдохгүй, Түүнтэй хааш яаш харьцахгүй. Бурханы үгсийн цэвэршүүлэлтийн дор хүмүүсийн зан чанарт өөрчлөлт гардаг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд амар тайван, хянамгай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы ажилд дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь хэдий хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч тэрнийг үл хайхарч, санаатайгаар дуулгавартай байж чадах юм. Өнгөрсөн үед зан чанарын өөрчлөлтийн тухай ярих үед энэ нь өөрөөсөө татгалзаж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн эрхэмлэх зүйлсээс өөрийгөө чөлөөлөх тухай байсан—энэ бол зан чанарын өөрчлөлтийн нэг төрөл нь. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы бодит үгсэд дуулгавартай байх, мөн Түүний шинэ ажлыг жинхэнэ утгаар ойлгох чадвартай байх гэдгийг хүмүүс одоо мэддэг. Ийм замаар хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханы тухай хуучин ойлголтоосоо салж чадах бөгөөд Түүний талаар жинхэнэ ойлголттой болж, Түүнд дуулгавартай болно. Энэ л зөвхөн зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас
No comments:
Post a Comment