2018/10/21

37. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

37. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

37. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи үнэнийг хайрлагч байж, Түүний ажлыг туулангаа Бурханы үгийн шүүлт болон гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чиний доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм. Хэрвээ хүний уг чанар маш муу бол, хэрвээ тэр муу ёрын хүн бол Бурхан түүнийг аврахгүй бөгөөд Ариун Сүнс түүний дотор ажиллаж чадахгүй байх болно. Өөрөөр хэлбэл, энэ нь эмч өвчтөнөө эмчилж байгаатай адилхан: Хатгаа авсан хүнийг эмчилж болох боловч уушгины хорт хавдар туссан хүнийг аварч болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ өөрийн дуулгаваргүй ба Бурханыг эсэргүүцдэг уг чанараа мэдэж авдаг гэсэн үг юм; хүний завхрал хэтэрхий гүнзгий гэдгийг тэр ойлгодог бөгөөд хүний утгагүй, зальтай занг ойлгодог. Хүний дорд агаад өрөвдөлтэй байдлыг тэр мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд өөрийнхөө зан чанарыг өөрчилсөн байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ чиний уг чанар дахь өөрчлөлтийг хэлдэг. Уг чанар бол гадаад талын ааш авираас харж болдог зүйл биш; уг чанар нь хүмүүсийн оршин тогтнолын үнэ цэнэ болон ач холбогдлыг шууд агуулдаг. Энэ нь хүний амьдралын үнэ цэнэ, сэтгэлийнх нь гүнд байдаг зүйлс болон хүмүүсийн мөн чанарыг шууд агуулдаг. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр тэдэнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүмүүс Бурханы ажлыг мэдэрч, үнэн рүү бүрэн орж, оршин тогтнол болон амьдралын талаарх өөрсдийн үнэ цэнэ, үзэл бодлыг өөрчилж, аливааг Бурхантай адилаар харж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулж, захирагдах чадвартай болох үед л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс

Хүний нөхөрлөл:

Амийн зан чанар дахь өөрчлөлтийг Бурханыг эсэргүүцэх, Бурханаас урвахаас авхуулан эцэст нь Бурханд дуулгавартай, үнэнч болж, шүтэн мөргөдөг болох үйл явц гэж дүгнэж болно. Хүмүүс Бурханд дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөж чаддаг болох үедээ үнэнийг олж, хүн чанартай болдог. Энэ төрлийн хүн бол амийн зан чанартаа өөрчлөлт хийсэн хүн юм. Бид одоо амийн зан чанарт өөрчлөгдөх үйл явцыг тодорхой харж байна; энэ нь үнэн хэрэгтээ үнэнд орох, үнэнийг олж авч байгаа, үнэнийг амь гэж хүлээн зөвшөөрөх үйл явц бөгөөд хүн Бурханыг мэдэх үйл явц юм. Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй хүн, зүрх сэтгэлээ Бурханд бүрэн эзэмдүүлсэн, Бурханыг хайрлаж чаддаг, Бурханд үнэнч байж чаддаг, Бурханы таалалд нийцүүлэхийн тулд бүхнийг хийдэг, Бурхантай нэг зүрх сэтгэл, оюун ухаантай байж чаддаг хүн бол Бурханд олдсон хүн юм. Одоо хүний зүрх сэтгэл Бурханыг хайрлаж, Бурханд дуулгавартай байж чадахгүй байгаа нь хүний зүрх сэтгэл Сатанд эзэмдүүлээстэй, хүний зүрх сэтгэл Сатаны хор, Сатаны гүн ухаанд хянуулсан хэвээр байгааг нотолж байна. Хүн эзэмших ёстой бүх үнэнээ олж авч, тэр бүгдийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн цагт шинэ амь олж авах болно. Хүн шинэ амь олж авахад Бурханд дуулгавартай байдал, Бурханыг гэх хайр, Бурханыг шүтэн мөргөл даган ирэх болно; тэр үед хүний амийн зан чанар бүрэн өөрчлөгдсөн байна. Хүн амийн зан чанараа өөрчлөх үйл явц нь түүнчлэн өөрийн амийн зан чанараа шинэчлэх үйл явц юм. Анх Сатаны амь, Сатаны хор хүний уг чанарыг бүтээсэн, харин одоо эдгээр зүйл хүний хүлээн зөвшөөрсөн үнэний ачаар нуран унажээ. Хүний зүрх сэтгэл үнэнд эзэмдүүлж, үнэн нь зүрх сэтгэлийн эзэн болж, тэгснээр хүний амийн зан чанар шинэчлэгддэг; хүний зүрх сэтгэл анх Сатаны хяналтад байсан, харин одоо Бурханы үгэнд, Бурханд эзэмдүүлсэн байна. Хүний зүрх сэтгэлийг хянадаг эзэн солигдож, аминд илэрхийлэгдсэн зан чанар мөн дагаж, өөрчлөгддөг; амийн зан чанарын өөрчлөлт ийм байдаг. Сатан анх дотор чинь захирч байхад, чи Сатанд дуулгавартай байж, Сатаны таалалд нийцүүлж, Сатаны үгээр бүхнийг хийдэг байсан. Өнөөдөр чиний дотор үнэн засаглаж байна; чи үнэнд дуулгавартай байж, Бурханы таалалд нийцүүлнэ. Бурханы хүнийг олж авах үйл явц ийм байдаг: Анх чамд Сатаныг хайрлах маш амархан, Бурханыг хайрлах хэцүү байсан; одоо дотор чинь үнэн байж, үнэнийг чи хайрлаж, Бурханыг хайрлах одоо амархан болсон, Сатаныг хайрлаач гэж хүсэж, чамайг ятгахын тулд юу ч гэж хэллээ гэсэн, чи хэлснээр нь хийхгүй. Иймд үнэн хүний дотор засагламагц, хүн тэр чигтээ өөрчлөгдөж, шинэ хүн болдог. Иймээс гол төлөв үнэнийг эрэлхийлж, үнэнийг олж авах замаар хүний амийн зан чанар өөрчлөгддөг гэж хэлэхэд болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (IV)дэх “Зан чанарын өөрчлөлт гэж юу болох болон зан чанарын өөрчлөлтийн дөрвөн үйл явцын тухай”-аас

Хүний амийн зан чанарт бодитой өөрчлөлтөд хүрэх шалгуур юу вэ? Үүнийг хэмжихэд дараах шалгуурыг ашиглаж болно. Нэгдүгээрт, Бурхан хүнийг хамгийн агуу доройтолд хүргэнэ, хэрэв тэд босож, тэрслэхгүй, Бурханы таалалд нийцүүлэхэд бэлэн байвал, энэ төрлийн хүн үнэхээр тэрслүү биш. Үүнээс гадна, Бурхан хүний Өөрөөс нь ерөөл хүртэх эрхийг хасч, Өөрт нь ерөөгдөх эрх дархыг нь хасахад, тэрслэхгүй, дуулгавартай дагах, Бурханд талархах, Түүнийг магтах чадвартай хэвээр байвал, энэ хүний амийн зан чанар өөрчлөгдсөн, үнэхээр өөрчлөгдсөн болохыг харуулж байна. Бас нэгэн шалгуур бол Бурхан хүнтэй хатуу харьцаж, шийтгэж, бүр хөөхөд, тэр хүн Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагасан хэвээр байдаг. Тэд зүрх сэтгэл нь шаналсан ч Бурханд гомдоллодоггүй, Бурханы хийж байгаа зүйл зөв гэж бодож, дуулгавартай дагахад бэлэн байдаг нь тухайн хүний амийн зан чанар үнэхээр өөрчлөгдсөнийг дахин харуулдаг. Тэр хүн ямар ч алдаа гаргалгүй ямар нэг зүйл хийсэн ч Бурхан тэднийг мөн л харааж, хаялаа гэж бодъё. Хүн ийм үндэслэлгүй, шударга бус хандлага хүлээн авахад, энэхүү шударга бус хандлагад өртөхөд, “Бурхан бол төгс хүчит Бурхан билээ, тэр буруутах учиргүй, би дуулгавартай дагахад бэлэн байна, үхлээ ч гэсэн би гомдоллохгүй” гэж хэлж, Бурханы гомдолгүй дагах чадвартай хэвээр байдаг. Хэрэв хүн Бурханыг энэ хэмжээнд дуулгавартай дагаж чадвал, тэр хүн бас л босож, тэрсэлж байна гэж та нар бодох уу? Үгүй! Хэрэв хүн бас л тэрсэлбэл, юуг нотлох вэ? Тэдний доторх амийн зан чанар бүрэн өөрчлөгдөөгүйг нотолдог. Тэд Бурханы эсрэг тэрслэх, Бурханы тухай гомдоллох, Бурханыг эсэргүүцэх чадвартай хэвээр учир үнэндээ мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй хэрэг. Тэдний амийн зан чанар төдийлөн их өөрчлөгдөөгүй, мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй, эсвэл маш өчүүхэн өөрчлөгдсөн болохыг энэ нь харуулж байна.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (I)дэх “Бурханд итгэдэг хүн үнэнийг ойлгож, үнэнийг эрж хайх ёстой”-оос

No comments:

Post a Comment