2018/10/20

36. Шашны хэчнээн хүн гай гамшгийн үеэр Бурхан руу буцан эргэх вэ?

36. Шашны хэчнээн хүн гай гамшгийн үеэр Бурхан руу буцан эргэх вэ?

36. Шашны хэчнээн хүн гай гамшгийн үеэр Бурхан руу буцан эргэх вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Хүний нөхөрлөл:

Гай гамшиг тохиолдож байх үед шашны ямар хүмүүс дээш авагдах вэ? Тэд Төгс Хүчит Бурханы талаар сонсоогүй, эсвэл мэддэг байсан мөртлөө судлаагүй хүмүүс буюу төөрөлдсөн толгойтой хүмүүс юм. Тэд гамшиг тохиолдож байх үед сайн мэдээг хүлээн авах болно. Бурхан хэлэхдээ “Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, …ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно,” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас) гэсэн байдаг. “Харилцан адилгүй хэмжээнд” гэдэг нь тоо хэмжээ буюу гай гамшиг тохиолдож байх үед дээш авагдах хүмүүсийн багахан хувь хэмжээ гэсэн үг юм.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 131)

Хэрэв зарим хүмүүс “Бид яагаад эдгээр зүйлийг ерөөсөө ойлгож чадахгүй байгаа юм бэ? Эцэст нь шашны хүрээлэл дэх хэдэн хүн Төгс Хүчит Бурханд итгэж чадах вэ?” гэж асуувал та зөвхөн Төгс Хүчит Бурханы үгийг харах замаар энэ асуултад хариулж чадна. Одоогийн байдлаар нигүүлслийн хаалга хараахан хаагдаагүй байгаа бөгөөд бид агуу их гай гамшгийн цаг үед хүрээгүй байна. Ялангуяа гай гамшгийн үед Төгс Хүчит Бурханыг хүлээн авч эхлэх хүмүүс байх болно. Гай гамшгийн үед шашны хүрээллийнхэн Бурхан руу харилцан адилгүй хэмжээгээр буцаж очих болно. Ийм учраас та одоо “Төгс Хүчит Бурханыг үл хүлээн авсан шашны ертөнц дэх бүх хүмүүс устгагдан, алга болох болно” гэж хэлж чадахгүй. Тэдэнд өөрчлөгдөх хугацаа байсаар л байна. Энэ хугацаанд шашны хүрээллийнхнээс Бурханыг хэн хүлээн авч, хэн үл хүлээн авах вэ? Энэ бол бидний тодорхой харж чадахгүй зүйл билээ. Зөвхөн Бурхан л хариултыг нь мэднэ. Гэхдээ бид шашны ертөнцөд сайн мэдээг тарааж, Бурханыг гэрчлэх гэж оролдох үед шашны хүмүүс үүнийг үгүйсгэдэг болохыг бид олж мэдсэн. Тэд бүгд Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, буруушаадаг. Бид бүгд үүнийг харж чадахгүй байна гэж үү? Бас шашны хүмүүст сайн мэдээг тараах нь маш хэцүү байдаг. Тиймээс Төгс Хүчит Бурхан руу эцэстээ буцаж очих хүмүүс тооны хувьд маш цөөн юм. Яагаад гэвэл шашны хүмүүс Бурханыг хэт хүчтэй эсэргүүцэж, хэт их сөрөг ухаалга, алдаатай мэдээлэл хүлээн авч байгаа юм. Тийм учраас сайн мэдээг үл итгэгт нарт тараах нь хавьгүй амар байдаг ч шашны хүмүүст гэрчлэх нь маш хүнд хэцүү байдаг. Энэ үнэн биш гэж үү? Хэрэв та сайн мэдээ тараахын тулд шашны хүрээлэлд нэвтрэн орвол та олон гашуун туршлагатай тулгарах болно. Нэгдүгээрт та хамраа шороонд үрүүлж, хоёрдугаарт, та шигшиг болж, гурвадугаарт таныг элэглэн шоолж, буруушааж, тань руу бүх талаас дайрч давшлах болно. Тэр байтугай таны зургийг дарж, өөрсдийн хүрээлэл дотроо бусад хүмүүст үзүүлж: “Энэ бол Төгс Хүчит Бурханы сайн мэдээг тараахаар ирсэн хүн” гэж хэлэх хүн ч байх болно. Энэ бол тэдний танд хандан гаргаж буй зан юм. Шашны ертөнц Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг тараахаар ирсэн хүмүүст гаргадаг зан юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Шашны ертөнц урт удаан хугацааны турш антихристүүдийн бат бөх цайзын үүргийг гүйцэтгэж, Сатаны хорон муу хүчнүүдийн нэг хэсэг болсоор ирсэн юм. Гэвч шашны ертөнцөөс нэг ч хүн аврагдахгүй гэж та хэлж чадахгүй. Гагцхүү аврагдах хүмүүсийн тоо нь маш цөөн юм. Тийм биш гэж үү? Шашны ертөнцөд сайн мэдээг тараах нь амаргүй! Огтхон ч амар зүйл биш!

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 132)

Зарим хүмүүс “Ердөө цөөн хэдэн хүн байна гэж хэлэхдээ та яаж ийм итгэлтэй байж чадна вэ? Зөвхөн цөөн хэдэн хүн байна гэж би бодохгүй байна” гэж асуудаг. Би үүний цаад шалтгааныг тайлбарлая. Нигүүлслийн эрин үеийн шашны нийгмийн дагагчдыг харъя л даа. Тэдний ихэнх нь үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэхээр тэнд байсан уу эсвэл ердөө Түүний талхнаас цадталаа идэхийн тулд байсан уу? Ихэнх хүмүүс ердөө Түүний талхнаас цадталаа идэхийн тулд тэнд байна. Хорон муу сүнсэнд автагдсан олон хүн байдаг уу? (Тийм, олон байдаг.) Хорон муу сүнсэнд автсан олон хүн байдаг, тэд олон хэлээр ярьж, илчлэлүүдийг хүлээн авч, хий зүйл харж, өвдсөнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, тэмдэг болон ид шид үзүүлдэг. Тиймээс зарим нь хорон муу сүнсэнд автагдсан хүмүүс, зарим нь ердөө Түүний талхнаас цадталаа иддэг хүмүүс, үлдсэн хэсэг нь үнэнийг үзэн яддаг антихристүүд болон гэм нүгэлтнүүд юм. Үүний зэрэгцээ ердөө зүгээр л төөрөгдөж самуурсан хүмүүс болон үнэний талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй хүмүүс байдаг. Бид эдгээр хүмүүсийг гаргаж авсны дараа үлдсэн үнэнд хайртай хүмүүс нь өөрсдийн нийгмийн дийлэнхийг бүрдүүлж чадах уу? Тэд нийлээд ядаж 10 хувийг бүрдүүлэх үү? Үгүй, ямар ч боломжгүй! Энэ нь юмсын байгаа бодит төлөв биш гэж үү? Шашны ертөнц даяар хамгийн ихдээ гэхэд зөвхөн 10 хүн тутмын нэг нь Бурханы дэргэд буцаж очиж чадна. Ийм учраас одоогоор шашны ертөнцөд байгаа ч эцэстээ агуу их гай гамшиг тохиолдохоос өмнө Бурханы хажууд очиж чадах хүмүүсийн тоо маш цөөн гэж би хэлж зүрхлээд байгаа юм. Тэд хүмүүсийн хамгийн цөөнх байх бөгөөд олонхийг яагаад ч бүрдүүлэхгүй. Эдгээр үгс үндэслэлгүй гэж үү? Үнэнд хайртай шашны хүмүүс хэзээд л маш цөөн тоотой байдаг байсан. Хэрэв бид энэ шалтгааныг хүлээн авбал миний үгс утга учиртай болно, тийм биз дээ? (Тийм.) Тиймээс бид аливаа зүйлд хандахдаа хоосон үг ярихын оронд бодит үндэслэлтэй хандах ёстой.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 133)

No comments:

Post a Comment