2018/10/19

35. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг Бурхан гай гамшигт унагах уу?

35. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг Бурхан гай гамшигт унагах уу?

35. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг Бурхан гай гамшигт унагах уу?

Холбогдолтой Бурханы үгс:

Миний хайрладаг бүх хүмүүс гарцаагүй үүрд мөнхөд амьдрах болно, харин Миний эсрэг зогсдог бүхэн гарцаагүй Надаар мөнхөд гэсгээгдэх болно. Би хартай Бурхан учраас хүний хийсэн бүхнийг өчүүхэн ч хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирнэ, Би Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илчлэх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Хүн нэг бүрийн хүрэх газрын Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн шийтгэгдэнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт. Тиймээс шийтгэгдсэн бүх хүмүүс бол тоо томшгүй олон муу үйлийнхээ хариуд Бурханы зөвт байдлын дагуу цээрлэл болгон ийнхүү шийтгүүлдэг юм. …

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Ноагийн түүхийн талаарх энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг олж харав уу? Хүний ялзрал, бузар байдал, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Түүний тэвчээр алга болж оронд нь Өөрийн шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба Тэрээр хийх хэрэгтэй зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнийг хүмүүс хэзээ ч гомдоож болохгүй гэдгийг юм уу Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын төлөө биш мөн Тэр хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулах зорилготой биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь ийм төрлийн хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний ноёрхол дор амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л ертөнц дээр Түүний аварч чадах хүн байхгүй бол Тэр ийм хүн төрөлхтнийг тэвчихээ больж, ийм хүн төрөлхтнийг устгахын тулд эргэлзээгүйгээр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогдоно. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы ноёрхол дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-өөс

Бурханы ажлын үе шатанд авралын арга барил нь мөн л өөр өөр төрлийн гай гамшгаар дамжих ба тоологдсон бүх хүн тэдгээрээс зугтаж чадахгүй. Зөвхөн эцэст нь л “гуравдагч тэнгэр шиг тогтуун тайван байдаг: Энд амьдардаг том жижиг амьтад бүгд таарамжтай хамтран амьдардаг, хэзээ ч ‘ам хэлээрээ зөрчилддөггүй’” хэмээх нөхцөл байдал газар дээр харагдаж чадах юм. Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал билээ. Өөр нэг тал нь янз бүрийн гай гамшгаар дамжуулан тэрслүү байдлын хөвгүүдийг байлдан дагуулах юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Зөвхөн ийм байдлаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ бол шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван долоо дахь айлдварын тайлбар”-аас

Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирээд зогсохгүй, Би мөн Өөрийн царайг бүхий л орчлон руу эргүүлж байгаа, ингэснээр бүхий л дээд тэнгэр чичирч байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар байх уу? Миний доош буулгасан гамшиг дор оршдоггүй нэг ч гэсэн газар байгаа юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй, Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л хайрын нэг төрөл билээ. Илүү олон хүмүүс Намайг мэдэж авч, Намайг харах чадвартай байж, ийм байдлаар маш олон жилийн туршид хараагүй боловч, өнөөдөр бодитоор байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүс ялзарсан байдалтай болоход, ямар шалтгааны улмаас Би тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар шалтгааны улмаас бүхий л хүмүүс гай зовлон дор амьдардаг вэ? Ямар шалтгааны улмаас Би Өөрөө махан биетэй болсон бэ? Намайг Өөрийн ажлаа хэрэгжүүлж байх үед амт нь зөвхөн гашуун биш, бас чихэрлэг болохыг хүн төрөлхтөн мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арав дахь айлдвар”-аас

Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн бүх үйл хэргийг газар дэлхий даяар илчлэхийг хүсэж байгаа болохоор Түүнээс урвасан бүх хүн төрөлхтөн Түүний сэнтийн өмнө захирагдан мэхийн ёслохоор дахин нэгэнтээ ирэх болно, тиймээс Бурханы шүүлтэн дотор Бурханы хайр, энэрэл байсаар байдаг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг чичрүүлэхийн тулд дэлхий ертөнц даяарх одоогийн үйл явдлуудыг ашиглаж, тэдэнд Бурханыг эрж хайх сэдэл төрүүлдэг, ингэснээр тэд Түүн рүү урсаж болох юм. Тиймээс Бурхан, “Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй, Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л хайрын нэг төрөл билээ” гэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдварын тайлбар”-аас

Хүний нөхөрлөл:

Хаанчлалын эрин үед Бурхан Өөртөө Төгс Хүчит Бурхан гэдэг нэр өгсөн. Хэрэв та Түүнийг үл хүлээн авбал таны хувьд хаанчлалд эзлэх байр үгүй болно. Хэрэв та Түүнийг эсэргүүцвэл та хараагдах хувь тавилангаар амьдарч, шийтгэгдэх болно. Энэ нь ийм л энгийн зүйл юм. Хүлээн авахад амархан байна уу? (Тийм байна.)

Зарим хүмүүс хэлэхлээ “Шашны тойргуудад бурханлаг, Бурханыг хайрладаг, Эзэний төлөө бүхий л амьдралаа зориулж, хүнтэй үл гэрлэж, онгон байдлаа хадгалдаг маш олон хүмүүс байдаг. Хэрэв тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн авахгүй бол тэд бүгд үхэх ёстой гэж үү?” гэж хэлдэг. Ийм мэдэгдэл зөв үү? Тэд хэн бэ? Тэд Төгс Хүчит Бурханы үл хүлээн авбал амьдарч чадах уу? Тэд Бурханаас илүү хүчирхэг үү? Хэрэв тэд Төгс Хүчит Бурханыг үл хүлээн авбал тэд үхэхгүй байх боломжтой юу? Энэ бол инээдтэй зүйл юм. Эзэн Есүс ирэх үед Түүнийг эсэргүүцэж, Түүнийг буруушааж байсан ахлах еврей номлогч үхэх хараал хүртсэн билээ! Ингээгүй гэж үү? (Тийм, тэгсэн.) Ахлах номлогч өндөр байр суурь эзэлж байсан уу? (Тийм, тэгж байсан.) Тэрээр шашны пастор, настангуудаас илүү өндөр байр суурьтай байгаагүй гэж үү? Иудын шашинд ахмад номлогч нь хамгийн өндөр байр суурийг эзэлж, Бурханд үйлчилдэг байсан ч Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр үхэлтэй нүүр тулахаас өөр аргагүй болсон. Энэ нөхцөл байдалд бид Бурханы зан чанарыг хэрхэн ойлгох ёстой вэ? Хэрэв та нэр хүндтэй, оюун ухаантай хүн мөн бол энэ талаар юу гэж бодож байна вэ? Тухайн хүн ямар төрлийн хүн байхаас үл хамааран тэрээр Бурханы бүтээлд хамаарагддаг. Та шашны удирдагч, пастор, настан эсвэл лам хуварга байж болно. Та иш үзүүлэгч, тэр байтугай тэнгэрийн элч байж болно. Гэвч хэн ч байсан хамаагүй Бурханыг эсэргүүцсэн бүх хүн Бурханы хараалд өртөж, эцэст нь устгагдах болно! Тэнгэрийн элчүүд бусдаас давуу талтай юу? (Тийм.) Хэрэв тэд Бурханыг эсэргүүцвэл Бурхан тэднийг тэнгээрээс доош татаж, газар луу шидэх болно. Энэ нь тэнгэрт нэгдсэн байсан Сатан болон бүх хорон муу сүнснүүдэд тохиолдсон зүйл биш гэж үү? Энэ нь бодит зүйл биш гэж үү? Та ердөө өчүүхэн нэг бүтээл тул та тийм ач холбогдолтой гэж үү? Хэрэв Бурханыг эсэргүүцвэл та үхэхгүй гэж бодож байна уу? Та урьд өмнө Бурханд хайртай байсан, сүсэг бишрэлтэй байсан, Бурханы төлөө хичээнгүйлэн ажиллаж, зүтгэсэн, Бурханд агуу үйлчлэл үзүүлсэн тул Бурханыг эсэргүүцвэл та үхэхгүй гэж үү? Энэ нь зөв санаа юу? (Үгүй.) Үгүй. Зарим хүмүүс хэлэхдээ: “Эдгээр хүмүүс Бурханд хайртай, бүхий л амьдралаа Бурханд зориулж, тоо томшгүй сайн үйл хийсэн байдаг” гэдэг. Бурхан хүмүүст гарах үр дагаврыг хэрхэн тодорхойлдог вэ, та нар мэдэх үү? Бурханы үгсээс дараах хэсгийг уншицгаая: “Одоо бол Би хүнийг хүн болгож эхлэх үе шат биш, харин хүн нэг бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг юм. Би хүн нэг бүрийн үг болон үйлдлийг, түүнчлэн Намайг дагаж буй тэдний замыг, тэдний төрөлхийн онцлог шинжийг, мөн тэдний эцсийн гүйцэтгэлийг Өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрын Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн шийтгэгдэнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт. Тиймээс шийтгэгдсэн бүх хүмүүс бол тоо томшгүй олон муу үйлийнхээ хариуд Бурханы зөвт байдлын дагуу цээрлэл болгон ийнхүү шийтгүүлдэг юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас).

Дараа нь зарим хүмүүс “Энэ нь яагаад бусад зүйл дээр үндэслэгдэхгүй зөвхөн үнэнийг эзэмшиж байгаа эсэхээс хамаардаг юм бэ? Шаналж зовсон байдал, шалгуур хангасан байдал, ажилласан жил, нас гэх мэт зүйл дээр яагаад үндэслэдэггүй юм бэ?” гэдэг. Үүнээс бид Бурханы зөвт байдлыг мэдэж чадна. Дээр дурдсан бүх зүйл бол хүний мөн чанар, хүнлэг эсэхтэй нь огт хамаагүй гадаад зүйлс юм … Үнэн бол хүнлэг байдлыг илчилж, сайныг муугаас тусгаарладаг хэм хэмжээ юм. Хүмүүсийг хамгийн их илчилдэг зүйл бол үнэн юм. Бурханы ажил хүмүүсийг хамгийн их илчилдэг. Үүргээ биелүүлж байгаа явдал нь хүнийг хамгийн их илчилдэг. Та ойлгож байна уу? (Тийм, ойлгож байна.)

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 131)

Бидний дөнгөж сая уншсан Бурханы үгийг хэсэгт Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг мэдрээгүй хүмүүс Бурханыг эсэргүүцэх гэдэг нь ямар утгатай болохыг мэддэггүй гэж дурдсан байна. Тиймээс Бурхан тэдний Түүнийг эсэргүүцэж байсныг санахгүй. “Үл мэдэж байгаа хүмүүсийг буруушаах ёсгүй” гэсэн хүний хэллэгээр үүнийг тайлбарлаж болно. Одоо хэн нэгэн “Таны хэлсэн зүйлийн дагуу бол шашны хүмүүс Бурханыг хичнээн эсэргүүцсэн ч хамаагүй буруушаагдахгүй юу?” гэж хэлж магадгүй. Энэ нь утга учиртай байна уу? (Үгүй, утга учиргүй байна.) Энэ нь яагаад утга учиргүй байна вэ? Энэ нь тэдний хийсэн зүйл дээр үндэслэгдэх ёстой. Хэрэв тэд үүнийг Бурханы илэрхийлсэн үнэн бөгөөд Бурханы ажил мөн гэдгийг мэдэж байгаа боловч буруушаасан хэвээр байгаа бол энэ нь “үл мэдэж байгаа хүмүүсийг буруушаах ёсгүй” гэсний жишээ биш юм. Фарисайчууд Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрсөн билүү? Тэд Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй боловч тэд Эзэн Есүсийн хэлсэн зүйл үнэн бөгөөд энэ нь захирангуй, хүчтэй гэдгийг мэдэж байсан. Хэдий тийм боловч тэд Түүнийг загалмайд цовдолсон. Тиймээс тэд буруушаагдсан. Хэрэв та Түүнийг Бурхан гэдгийг мэдээгүй юм бол Түүнийг яагаад ийнхүү цадиггүй буруушааж байгаа юм бэ? Хэрэв та Бурханы ажлыг ийм байдлаар буруушааж байгаа юм бол та өөрөө нөхцөл байдлыг сайтар судалсан юм уу? Танд Түүнийг буруушаах ямар нотлох баримт байгаа юм бэ? Ингэхийн тулд танд үнэн сэтгэлийн шалтгаан байх ёстой. Хэрэв танд үнэн сэтгэлийн шалтгаан байхгүй бөгөөд та таамгаар буруушааж байгаа бол энэ нь Бурханыг доромжилж байна! Энэ бол ажил хийхээр илэрч байгаа Бурхан юм. Та Түүнийг таамгаар буруушааж зүрхэлж байгаа гэж үү? Хэрэв та таамгаар буруушааж байгаа бол та үүнийхээ төлөөсийг төлөх болно. Учир нь та хүнийг таамгаар буруушааж байгаа биш, харин Бурханы ажлыг буруушааж байна. Тиймээс шашны ертөнцөд хэрэв хэн нэгэн үүнийг үнэн гэдгийг мэдэж байгаа ч санаатайгаар буруушааж, эсэргүүцэж байгаа бол тэд буруушаагдсан хэвээр байх болно. Та өөрийн үзэл бодлын дагуу үнэн замыг үл хүлээн авч, Бурханыг үл хүлээн зөвшөөрвөл та буруушаагдахгүй. Цаг нь ирэхэд таныг гай гамшигт өртүүлж, илүү боловсронгуй болгох болно. Гай гамшиг таныг эрэлхийлж, судлахад хүргэнэ. Агуу гай гамшиг удахгүй тохиолдоно. Төгс Хүчит Бурхан юу илэрхийлснийг хүн бүрт мэдүүлэхийн тулд Төгс Хүчит Бурханы үгсийг интернэт дээр олонд зориулж байршуулсан байгаа. Хүн бүр Төгс Хүчит Бурханы ажлын тухай мэддэг болно. Тэд ийнхүү мэддэг болсны дараа гай гамшиг ирэх болно. Гай гамшиг ирсний дараа та энэ талаар эргэцүүлэн тусгах болно! Хэрэв та гай гамшиг тохиолдож байх явцад гэнэт сэрж “Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан мөн. Би хүлээн авч байна!” гэж хашхирвал Бурхан таны үхлийн нүглийг цагаатгах болно. Хэрэв гай гамшиг тохиолдож байх үед та үл эрэлхийлсэн, үл судалсан, үл хүлээн авсан хэвээр байвал та эцэст нь шийтгэгдэх болно. Та гарцаагүй үхэлтэй уулзах болно! …

Одоогоор Бурханы гэр бүлийн ажлыг гэрчлэх явдал үндсэндээ оргил цэгтээ хүрч байгаа. Энэ нь маш хурдан дуусна. Оргил цэгтээ нэгэнт хүрсний дараа агуу гай гамшиг бууж эхэлнэ. Гай гамшиг бууж ирсний дараа хүмүүс хэрхэн эрэлхийлж, судалж байгаагаас бүх зүйл шалтгаална. Гай гамшиг тохиолдож байх явцад Бурханы ажлыг хүлээн авч чадсан хүмүүс аврагдана. Гай гамшиг тохиолдож байх явцад хүлээн авч чадаагүй хүмүүс гарцаагүй үхэлтэйгээ уулзах болно. Тэд гай гамшигт өртөж, амь үрэгдэх нь гарцаагүй!

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 119)

Хэрэв завхарсан хүн төрөлхтөн Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалзвал юу тохиолдох вэ? Тэд Бурханаар устгагдах болно. Мэдээжийн хэрэг нөгөө үл итгэгчид устгагдах болно. Гэвч Эзэнд итгэдэг хүмүүс бас устгагдаж магадгүй. Дараах үгсийг уншдаа: “Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс). Эдгээр үгс шашны нийгэм дэх ердөө Эзэн Есүсийн үүлэн дундаас гарч ирэх эргэн ирэлтийг л хүлээж байгаа хүмүүсийг буруушааж байна. Ийм хүмүүст юу тохиолдохыг та нар ойлгож байна уу? Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа мөртлөө диваажин руу орохыг хүлээх нь өдрийн зүүд л гэсэн үг юм. Завхарсан хүн төрөлхтөн үнэнийг олж авч, амьдралынхаа зан чанарыг өөрчилж, Бурханы дуулгавартай дагаж, Түүнийг шүтэн биширдэг нэгэн болохын тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Хэрэв хүн үнэнийг олж авч чадахгүй бол түүний амьдралын зан чанарт ямар ч өөрчлөлт гарахгүй. Ийм өөрчлөлтгүйгээр гадна талын сайн зан байдал ямар ч хэрэггүй. Сайн зан байдал нь амьдралын зан байдалд хамаардаггүй – чөтгөр ч зарим нэг сайн ажлыг хийж чаддаг.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 138)

Тайлбар:

a. Үхсэн модны хугархай: “найдваргүй тохиолдол” гэсэн утгатай Хятадын хэлц үг.

Хөлийн тэмдэглэл:

a. Үхмэл модны хэсэг: “Туслах аргагүй” гэсэн Хятад хэлц.

No comments:

Post a Comment