34. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүн бүхэн үнэхээр гай гамшигт унах уу?
Холбогдолтой Бурханы үгс:
Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос
Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. …
Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан Нэгэн билээ. Иймд Би, хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлдэг. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах ёстой цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь үүрч чадах хэн ч байхгүй гэж хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломж чамд байхгүй байх болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг харуулж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ ярзайлгахгүй эсвэл болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:
Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас
Олон хүмүүс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы тухайд таагүй мэдрэмжтэй байдаг, учир нь хүмүүсийн хувьд, Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд бие махбод болно гэдэгт итгэх нь хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхнийг өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Хэрэв бусад хүмүүс Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байгаа бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Хэрэв бусад хүмүүс үнэний өмнө толгойгоо бөхийлгөж чадаж байвал чи мөн тэгж чадахгүй гэж үү? Бурханы ажилд зогсоохын аргагүй эрч хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлаа дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдсандаа хэмжээлшгүй их харамслаар дүүрэх болно. Чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэрт уг агуу цагаан сэнтий гарч ирж чам дээр шүүлтээ явуулахыг хүлээ! Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай[a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Тайлбар:
a. Үхсэн модны хугархай: “найдваргүй тохиолдол” гэсэн утгатай Хятадын хэлц үг.
Хүний нөхөрлөл:
Шашны нийгмийн дийлэнх хүмүүс яагаад Бурханы өмнө авчрагдаагүй вэ? Тэд яагаад тэнгэрийн хаанчлал руу орох шалгуурыг хангаагүй вэ? Яагаад гэвэл тэд Бурханд итгэдэг ч тэд Түүнийг эсэргүүцсэн хэвээр байна. Тэд Бурханд итгэдэг ч Түүнийг дуулгавартай дагадаггүй, харин оронд нь Түүнийг эсэргүүцдэг. Бурханы эцсийн өдрүүдийг ажлыг үл хүлээн авах нь Түүнийг эсэргүүцэж байгаа явдал биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханыг танихгүй байгаа нь Түүнийг эсэргүүцэж байгаа явдал биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханыг шүүж, буруушаах нь Бурханыг эсэргүүцэж байгаа явдал биш гэж үү? Шашны нийгэм Бурханыг эсэргүүцдэг тул түүнийг шийтгэхээр үлдээсэн юм. Библид “Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл хийсэн бол, нүглийн төлөөс болох ямар ч золиослол үлдэхгүй.” (Еврей 10:26) гэж хэлсэн байдаг. Үнэнийг мэддэг мөртлөө санаатайгаар нүгэл үйлдэх нь юун хамаарах вэ? Завхарлын өдөр тутмын илэрхийлэлд хамаарах уу? Энэ нь үндсэндээ Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч чадаагүй гэдэгт хамаарна. Хэрэв хэн нэгэн бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд илэрхийлж буй зүйлийг тодорхой ойлгож байгаа ч Түүнийг буруушааасан хэвээр байвал тэрээр мөхөх болно. Үнэнийг илэрхийлж буй Христийг буруушаах нь сайн зүйл үү? Ийм үйлдэл өөрөө өөртөө үхэл хараал авчирч, өөрийгөө устгагдахад хүргэнэ! Бурханд итгэдэг ч Түүнийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүсийн хувьд гарах үр дагавар нь юу байна гэж та нар боддог вэ? (Сүйрэл.) Бурхан ийм хүмүүсийг хэрхэн устгадаг вэ? (Тэрээр тэдэн дээр гай гамшиг оруулдаг.) Энд бие махбодтой болсон Бурхан “Би шатаалтыг авчирна, уур хилэнг авчирна, бүх төрлийн гай гамшгийг авчирна.” гэж хэлсэн байдаг. Өөрийн эцсийн өдрүүдийн ажилдаа Бурхан үнэн, арга зам, амьдралыг авчирдаг. Тэрээр Өөрийн сонгосон хүмүүстээ мөнхийн амьдралын арга замыг авчирдаг. Үл итгэгчид, шашны хүмүүс болон Түүнийг эсэргүүцдэг хүмүүсийн хувьд Бурхан тэднийг устгахын тулд бүх гай гамшгийг авчирдаг. Тэрээр Түүнийг эсэргүүцэж буй бүх хүмүүсийг бүхий л төрлийн гай гамшгаар устгах болно. Эцсийн өдрүүдийн шүүлт хоёр хэсгээс бүрдэнэ. Шүүлт дуусгавар болонгуут агуу их гай гамшгууд буух болно.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 136)
Тиймээс Христ эцсийн өдрүүдэд ирэх үед хэрэв та үл итгэж, эсэргүүцэж байвал та гарцаагүй үхэх болно! Энэ нь Бурханы захиргааны захирамж биш гэж үү? Энэ бол Бурханы олон нийтийн захиргаанаас нийт хорвоо ертөнцөд хандаж гаргасан захирамж юм. Бурхан үүнийг тунхагласан өдрөөс эхлэн энэ нь Түүний олон нийтийн захиргааны захирамж болж байгаа юм. Бурханы гаргасан мэдэгдлүүдийн нэгэнд нь “өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно.” гэсэн байдаг. Үүнийг хэрхэн орчуулах вэ? Энэ нь одоо эсвэл хожмын алинд нь тохиохоос үл хамааран Төгс Хүчит Бурханыг хүлээн аваагүй бүх хүмүүст эцэстээ үхэх болно гэсэн үг юм. Тэд устгагдах болно. Энэ нь тэд галд автаж, үнс болно гэсэн үг юм. Бурхан Содомыг устгах үед хотод байсан хүмүүс үнс болж хувирсан. Тэдний сүнс ч үлдээгүй. Бүх зүйл үнс болсон. Энэ бол Бурханы олон нийтийн захиргааны захирамж юм. Тиймээс Христ эцсийн өдрүүдэд ирэх үед танд өөрийн гэсэн үзэл бодол байх уу? Та эсэргүүцэж зүрхлэх үү? Энэ бол урьдаас тогтоогдсон зүйл юм: Ийм илрэлттэй хүн бол эцсийн өдрүүдийн Христ яг мөн. Тэрээр үнэний арга замыг илэрхийлсний дараа хэрэв та үүнийг нь хүлээн авахгүй бол та үхэх болно. Хэрэв та Христийг буруушааж, эсэргүүцвэл та дууссан бөгөөд та гарцаагүй үхэх болно. Бид үүнээс юуг ойлгож авч чадах бэ? Бурханы зөвт зан чанар нийт хүн төрөлхтөнд илчлэгдсэн.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 124)
No comments:
Post a Comment