2018/10/17

33. Гай гамшгаас өмнө өргөгдөх гэж юу вэ? Гай гамшгаас өмнө бүрэн төгс болгуулсан ялагч гэж юу вэ?

33. Гай гамшгаас өмнө өргөгдөх гэж юу вэ? Гай гамшгаас өмнө бүрэн төгс болгуулсан ялагч гэж юу вэ?

33. Гай гамшгаас өмнө өргөгдөх гэж юу вэ? Гай гамшгаас өмнө бүрэн төгс болгуулсан ялагч гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоосон, сонгосон бүх хүмүүсийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зуун дөрөв дэх айлдвар”-аас

Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Бурханд итгэдэг хүн болохын хувьд чи, өнөөдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон чиний төлөө Бурханы төлөвлөсөн бүх ажлыг хүлээн авч байгаагаараа чи Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүлээн авсан гэдгээ ойлгох ёстой. Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн дүүрэн болгуулах болно. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлонг амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр даван гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн дүүрэн болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол байна. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг бүх хүмүүс энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд баригдсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсох болно; тэд бол хүн чанарыг эзэмшсэн агаад Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээр дутагдахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэхгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Асар их гай гамшиг дундаас гарч ирсэн ялагчид буюу бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авсан гэдгийг Би өмнө нь хэлсэн. Иймэрхүү үгний утга учир нь юу вэ? Бурханы хүлээн авсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л жинхэнээсээ дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг эсвэл ямар нэгэн хүчит үйлсийг хараагүй; тэд учир нь олдохгүй захиа, хоосон номлол эсвэл гүн гүнзгий мэдлэг ухааныг ярьдаггүй; харин үүний оронд тэдэнд бодит байдал, Бурханы үгс болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хүний нөхөрлөл:

Бид дөнгөж сая “Та яагаад Төгс Хүчит Бурханд итгэх ёстой вэ, Төгс Хүчит Бурханд итгэхийн утга учир нь юу вэ?” гэж хэлсэн. Энэ асуудлыг ойлгох нь маш чухал юм. Зарим хүн “Би анхандаа Эзэн Есүст итгэдэг байсан. Одоо ялангуяа Төгс Хүчит Бурханы чуулганы номлогчдоос Библийн үнэний талаарх бүрэн гүйцэд гэрчлэлийг сонссоноор би Төгс Хүчит Бурханы хэлсэн зүйлийг сонслоо. Эдгээр нь бүгд үнэн бөгөөд Бурханы дуу хоолой гэдэг нь илэрхий байна. Энэ нь Илчлэл номонд буй дараах зөгнөлийн биелэл юм байна: ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; ялагчид Би амийн модноос идүүлэхээр өгнө...’ (Илчлэл 2:7). Төгс Хүчит Бурханы бүх үгийг сонссоны дараа би нэг зүйлийг баталгаажуулж авлаа: Эзэн эргэн ирсэн, Эзэн Есүс эргэн ирсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан юм байна.” Ийм байдлаар бид Төгс Хүчит Бурханд итгэдэг болохоороо Эзэнээр өргөгдсөн хүмүүс биш гэж үү? (Тийм, мөн.) Бид Эзэнээр өргөгдсөн хүмүүст хамаардаг. Энэ нь Библи дахь аль зөгнөлүүдийн биелэл мөн вэ? Эзэн Есүс хэлэхдээ: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6), “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, хүмүүс ичгүүрийг нь харах вий” (Илчлэл 16:15). гэсэн байдаг. Эдгээр зөгнөл нь биелсэн. Эзэний зөгнөлүүд биелсэн тул бид одоо Эзэнтэй хамт байгаа бөгөөд Эзэн бидэнтэй хамт оройн зоог барьж байгаа. Энэхүү “оройн зоогийн” нэр нь юу билээ? Эзэн Есүс үүнийг “Хурганы гэрлэлтийн оройн зоог” гэж нэрлэсэн хэсэг Библид байдаг. “Хурганы гэрлэлтийн оройн зоог” гэсэн нь ямар утгатай юм бэ? Яагаад үүнийг “Хурганы гэрлэлтийн оройн зоог” гэж нэрлэсэн юм бэ? “Хурга” гэдэг нь Христ, харин Хурганы гэрлэлт гэдэг нь Христ бүлэг хүмүүсийг бүрэн болгож, хүмүүсийг авахын тулд ирнэ гэсэн утгатай юм. Тэрээр Өөрийн хонинуудыг буюу даван туулагч болон хувь төөрөгтэй хүмүүсийг бүрэн болгож, Тэрээр эдгээр хүмүүсийг гай гамшгийн өмнө даван туулагч болгох тул үүнийг “оройн зоогт оролцох” гэж нэрлээд байгаа юм. “Хурганы гэрлэлтийн оройн зоог”, “гэрлэлтийг” болох тул ийнхүү болсны дараа юу тохиолдох вэ? Бид нэгэн гэр бүл болно. Тиймээс энэ судлыг тайлбарлахдаа зарим газрууд Христ бол шинэ Нөхөр, харин чуулган бол шинэ эхнэр гэж хэлдэг. Үүнийг гэрлэлт гэж нэрлэдэг бөгөөд ямар нэг зүйл болох ёстой. Ямар нэг зүйл болох тухайд бол энэ нь Бурханы эцсийн өдрүүдийн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил, Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажилтай холбоотой юм. Хүмүүс эхлээд Бурханы байлдан дагуулалтыг мэдэрч, дараа нь цэвэрлэгдэж, төгс төгөлдөржүүлэгдэж, авагдаж, бүрэн болцгооно, Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажил бол ийм үе шат юм. Хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийг ажлыг мэдэрж, Христтэй нийцдэг болсны дараа Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил дуусгавар болно. Энэ бүх зүйл дуусгавар болсны дараа Бурханы хаанчлалд буй төгс төгөлдөр болсон хүмүүс хэн вэ? Тэд бол гай гамшгийн өмнө төгс төгөлдөржүүлэгдсэн даван туулагчдын бүлэг юм, тэд бол даван туулагчид. Даван туулагчид Бурханы хаанчлалд ямар байр суурь эзэлдэг вэ? Тэднийг “Христийн хаанчлалын тулгуур” буюу Бурханы хаанчлалын тулгуур гэж нэрлэдэг. Бурхан гай гамшиг тохиолдохын өмнө бүлэг хүмүүс буюу даван туулагчдын бүлгийг бүрэн болгож, эдгээр даван туулагчид Христийн хаанчлалын тулгуурууд болох болно. Энэ нь агуу их ерөөл мөн гэж та нар бодохгүй байна уу? (Тийм, мөн). Энэ ерөөл бол агуу их юм.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 130)

Бурханы аврахыг хүсэж байгаа хүмүүсийг буцааж авчрах хүмүүсийн бүлэгт оруулж тусгаарласан болно. Эхний бүлэг нь Хятадын эх газрын хүмүүс юм. Хоёрдахь бүлэг нь хилийн чанад дахь хүмүүс юм. Яг одоо бол хилийн чанад дахь хүмүүс Бурхан руу эргэн ирж эхэлцгээж байгаа. Гуравдахь бүлэг бол агуу их гай гамшиг ирсний дараа гай гамшиг тохиолдож байх үед ойлгон мэдэрч, Бурхан руу эргэн ирэх хүмүүс юм. Гай гамшиг болохоос өмнө Бурхан руу эргэн дуудагдсан олон хүн бий. Энэ бүлэгт олон хүн бий! Яг одоо бол агуу их гай гамшиг тохиолдохоос өмнө хийгдэх шаардлагатай хүмүүсийг эргэн дуудах ажил маш хурдан дуусах гэж байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? “Маш хурдан дуусах гэж байна” гэж юуг хэлээд байна вэ? Агуу их гай гамшиг удахгүй болох гэж байна. Хэрэв агуу их гай гамшиг хоёр жилийн дотор тохиолдвол тэрхүү хоёр жилийн дотор Бурхан руу эргэн ирсэн хүмүүсийг гай гамшгийн өмнө өргөгдсөн бүлэгт оруулах болно. Мөн энэ хоёр жилийн хугацаанд Бурхан руу буцаж очоогүй хүмүүс байх болно. Бусад хүмүүс тэдэнд сайн мэдээ тарааж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилсэн ч тэд “Энэ бол буруу зүйл! Энэ бол ийм зүйл биш! Би өөрийн нүдээр хараагүй тул үүнд итгэхгүй” гэдэг. Бусад хүмүүс үүнийг яаж ч тайлбарласан бай, тэд үгүйсгэсэн хэвээр байдаг. Бурхан тэдгээр хүмүүсийг гай гамшгийн голомтод тавих болно. Тэрээр тэднийг боловсронгуй болгож, шийтгэхийн тулд гай гамшгийг ашиглах болно. Тэд гай гамшгийн голомт, түнэр харанхуйд үлдэж, уйлж, шүдээ хавирах болно.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 133)

Өнгөрсөн хугацаанд шашны хүрээллийн тайлбарлагч эрдэмтэд эцсийн өргөлтийн талаар хэлэхдээ “Гай гамшгийн өмнө чуулганыг дээш авах болно” гэж хэлдэг. Одоо дөрвөн цуст сар ирсэн байна. Агуу их гай гамшиг удахгүй тохиолдох гэж байна. Тэд “Гай гамшгийн өмнө түүнийг дээш авах боломжгүй ч гай гамшгийн үед дээш нь авч магадгүй” гэдэг ч зарим нь “Чуулганыг гай гамшиг тохиолдсоны дараа дээш нь авч магадгүй” гэж хэлдэг. Тайлбарлагч эрдэмтэд өөрсдийн мэргэн ухаанаараа гамшгийн өмнөх дээш авалт нь нягтлагдаагүй зүйл гэдгийг харж, гай гамшиг тохиолдож байх үед дээш нь өргөж авна гэсэн үзэл бодлоо өөрчилдөг. Чухамдаа бол заримыг нь гай гамшиг болохын өмнө дээш нь өргөн авч, заримыг нь гай гамшиг тохиолдож байх үед дээш нь өргөн авна гэдэг нь хоёулаа үнэн юм. Тэгэхээр бид гамшгийн өмнө дээш авагдах хүмүүс үү эсвэл гамшиг тохиолдож байх явцад дээш авагдах хүмүүс үү? (Гамшгийн өмнө.) Бид гамшгийн өмнө дээш авагдсан. Бид агуу их гай гамшиг болохоос өмнө сайн мэдээг хүлээн авсан. Эдгээр хүмүүсийн зарим нь бүрэн бүтэн болсон: Тэд бол даван туулагчид, өөрөөр хэлбэл гамшгийн өмнө даван туулагч болсон хүмүүс бөгөөд одоо тэд гэрчилж байгаа юм. Гай гамшиг тохиолдож байх үед шашны ямар хүмүүс дээш авагдах вэ? Тэд Төгс Хүчит Бурханы ажлын талаар сонсоогүй эсвэл мэдсэн хирнээ судлаагүй хүмүүс буюу самуурсан толгойтой хүмүүс юм. Тэд сайн мэдээг гай гамшиг тохиолдож байх үед хүлээн авна. Бурхан хэлэхдээ “Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, …ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно,” гэсэн байдаг. “Харилцан адилгүй хэмжээнд” гэдэг нь тоо хэмжээ буюу гай гамшиг тохиолдож байх үед дээш авагдах хүмүүсийн бага харьцааг хэлж байгаа юм. Гай гамшиг тохиолдож байх үед дээш авагдах хүмүүсийн тоо маш бага юм. Харин дээш авагдаагүй хүмүүсийн хувьд гэвэл? Тэдний Эзэнд итгэх карьер дуусаж, тэд устгагдах бөгөөд тэд бол тэнэг онгонууд юм. Тэд Бурханы дуу хоолойг сонссон хэдий ч таниагүй бөгөөд хүлээн аваагүй тул тэд устгагдах болно. Ингээд л болоо.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 131)

No comments:

Post a Comment