32. Ухаалаг охидод ямар шагнал өгөгддөг вэ? Мунхаг охид гай гамшигт унах уу?
Холбогдолтой Бурханы үгс:
“Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм.
Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний бодит айлдваруудыг дуулгавартай дагах чадвартай бүх хүмүүс ерөөгдсөн юм. Тэд ямар байсан нь эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, өнөөдрийн Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Чи энэ номыг уншиж дуусах үедээ, Хаанчлалын Эрин Үе дэх бие махбод болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсныхаа дараа чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелэгдсэнийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы өөрийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг сайшааж, Бурхан хичнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдэрсэн билээ. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх нь юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах нь юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж эсвэл үгүйсгэвэл чи гар хоосон үлдэж, юуг ч олж авахгүй бөгөөд эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурханы нэр буюу Төгс Хүчитийн удирдлага дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав. Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон Хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаа Тэр махан биетэй болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлхийн зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүст хүний Хүүгийн жинхэнэ царайг, Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл болсон царайг харах боломжийг олгоно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн нь үзэгдэхгүй байх болно.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй ба иймээс Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлхийн зан чанараа ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлхийн зан чанарыг мэдэрсэн бүх хүмүүс л хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үгээр бүрэн илэрхийлэгдэж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал тэр, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: “Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” Тэр үед чи, маш олон үгийг хэлсэн энэ энгийн махан бие нь үнэхээр хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан юм гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх болно. Тэгээд чи хичнээн ерөөлтэй болохоо үнэхээр ухамсарлаж, өөрсдийгөө хамгийн хувьтай нь гэдгийг мэдрэх болно. Чи энэхүү ерөөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос
Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан Нэгэн билээ. Иймд Би, хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлдэг. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах ёстой цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь үүрч чадах хэн ч байхгүй гэж хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломж чамд байхгүй байх болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Хүний нөхөрлөл:
Ухаалаг ба тэнэг цэвэр ариун хүмүүс хэрхэн гэрэлд хүргэгддэг вэ? Бурханы үг тэднийг гэрэл рүү авчирдаг. Бурханы эцсийн өдрүүдийг үг тэднийг хамаарах ангиллынх нь дагуу ангилан хуваасны дараа Бурхан сайныг нь шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж эхэлнэ. Тэрээр сайнуудыг нь хэрхэн шагнах вэ? Ухаалаг ариун цэвэр хүмүүс Бурхантай нүүр тулан уулзалдаж, Түүний хажууд сууж, зоог барих болно. Эцэст нь тэд цэвэрлэгдэж, төгс төгөлдөр болно. Энэ бол шагнал авч буй хэрэг бөгөөд энэ бол Бурханы шагнал ба нигүүлсэл юм. Тэнэг ариун цэвэр хүн Эзэнд хэдэн жил итгэж байгаа нь хамаагүй, Бурханд өөрсдийгөө хичнээн их зориулсан нь хамаагүй, хичнээн олон зовлон бэрхшээл туулсан нь хамаагүй. Тэд Бурханы үгээс татгалзаж, үгүйсгэж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үл хүлээн авч, шинэ Нөхөр нь ирэх үед Түүнийг үл таньж байгаа тул тэд устгагдаж, түнэр харанхуйд шүдээ хавиран гаслан уйлах болно. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг нүгэлтнүүдийн шийтгэл гэж нэрлэдэг. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үгүйсгэж, няцааж, эсэргүүцэж байгаа хүн бүхнийг Бурхан харанхуйд үлдээх болно. Тэд аймшигт гай гамшигт өртөх болно. Энэ тэдний шийтгэл биш гэж үү? Өнөөдөр бид бүхэн Төгс Хүчит Бурхантай нүүр тулан уулзаж байна, бид өдөр бүр Бурханы үгийг идэж ууж байна, бид өдөр бүр Бурханы арга барилын талаар сонсож, ярьж, үнэнийг талаар нөхөрлөж байна. Энэ нь Бурханаас бидэнд өгч буй шагнал, ерөөл биш гэж үү? Энэ бол Бурханаас эдгээр ухаалаг ариун цэвэр хүмүүст өгч буй шагнал юм.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 133)
Өнөөдөр Бурханы үг тараагдаж, гэрчлэгдсэн бөгөөд та нарын олонх нь өөрийн улс орон, бүс нутагтаа Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан анхны хүмүүс болж байгаа билээ. Та үнэхээр ерөөгдсөн! (Аминь, Бурханыг магтан дуулъя!) Ийм учраас би та бүгдэд баяр хүргэхийг хүсэж байна! (Бурханд талархая!) Зарим хүмүүс “Та яагаад бидэнд баяр хүргээд байгаа юм бэ?” гэж асуудаг. Миний үгс бол дэлхийн ёсорхол биш, учир нь миний баяр хүргэлтүүд практик утгатай гэж би хариулдаг. Нэгдүгээрт та Эзэн Есүс эргэж ирсэн, Тэрээр хүний Хүүгийн бие махбодтой болсон, Тэрээр үнэнийг илэрхийлж, Өөрийн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж эхэлснийг харж байгаа болохоороо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тиймээс ийнхүү хүлээн авсан болохоороо та өргөгдсөн, Бурханы өмнө өргөгдөж очсон, Эзэнтэй уулзахын тулд агаар луу өргөгдсөн гэсэн үг юм. “Агаар” гэдэг нь юу гэсэн үг вэ? Цахим ертөнцөд сайн мэдээ тарааж, ярих нь “агаарт байх” биш гэж үү? (Тийм, мөн). Өнөөдөр миний та бүгдэд ярьж буй үгс “агаарт байгаа” биш гэж үү? (Тийм, мөн.) Хүмүүс “Агаар хаана байна вэ?” гэж асуудаг. “Агаар” гэдэг нь метафор бөгөөд бид тэнгэр, газрын алинд нь байгааг илэрхийлдэг. Шууд утгаараа бол бид газар дээр байгаа хэдий ч Бурхантай амьдралаар таашаалтай амьдарч, хаан ширээнээс урсдаг амьдралын голын ус болох Бурханы үгийг идэж ууж байгаа болохоороо бид гуравдахь тэнгэрт байгаа мэт амьдардаг. Энэхүү жинхэнэ утгын дагуу бид хаана байна вэ? Бид тэнгэрт байна уу эсвэл газар дээр байна уу? Хэлэхэд хэцүү тул бид үүнийг тайлбарлахдаа “агаарт” гэдэг үгийг ашигладаг. Тиймээс энэ бол нэг утга нь юм. Хургатай зоог барих буюу Бурхантай зоог барихаар Бурханы хаан ширээний өмнө өргөгдсөнд тань би баяр хүргэж байна. Хоёрдугаарт та Бурханаар эцсийн өдрүүдэд төгс төгөлдөржүүлэгдэх боломжийг олж авсан байна. Хэрэв та Христийн хаан суудлын өмнө шүүлт болон гэсгээлтээр цэвэрлэгдэж, төгс төгөлдөржүүлэгдвэл та Бурханы зөвшөөрлийг олж авах шаардлагыг хангах болно. Ерөөл бол үнэхээр агуу! Бид гэгээнтнүүдийн түүхийн туршид олж авахыг маш их хүсэж байсан ч олж авч чадаагүй зүйлийг олж авсан байна, бид азтай биш гэж үү? (Тийм, мөн.) Гуравдугаарт бид Бурханы гэсгээлт шүүлтийг туулж байна. Хэдийгээр бид зүрх сэтгэлдээ зовж шаналж, эхэндээ энэ нь ичмээр зүйл байх ч бид ямартаа ч үр дүнд хүрч, бид цэвэрлэгдэж, үнэнийг ойлгодог болж, бид Бурханыг мэддэг болно. Хэдийгээр бид гэсгээгдэх үедээ бүх нэр төр, өөрөө өөрийгөө хүндлэх байдлаа орхиж, сөгдөж, мэхийж, уйлж, гэм нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшдэг ч хэсэг хугацаанд тамлагдсаны дараа бид өөрчлөгдөж, улам илүү ухаалаг болж, ухамсар маань сэрж, сүнс маань гэрэлтэй болж, бид Бурханыг хардаг болж, энэ замд өөрсдийгөө оруулж, ингэснээр бид улам илүү гэрэл гэгээтэй болж, энэ нь бид эцэстээ төгс төгөлдөржиж, даван туулагчид болох хүртэл үргэлжилнэ. Даван туулагч болох гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь агуу их гай гамшигт өртөхгүй байх, агуу их гай гамшиг тохиолдох үед “Мянган хүн таны дэргэд, баруун гар талд чинь арван мянган хүн унах хэдий ч гай гамшиг таны дэргэд очихгүй” (Дуулал 91:7) гэсэн үг юм. Бид азтай биш гэж үү? (Тийм, бид азтай.) Үл итгэгчид болон шашны ертөнц дэх хүмүүс гай гамшигт өртөх үед бид тэрхүү гай гамшгийн дунд байгаа мэт харагдах боловч Бурхан бидэнтэй хамт байх тул гай гамшиг бидэн дээр ирэхгүй. Хэрэв та үнэнийг үнэхээр олж авсан бол та үхлийг амсахгүй. Эдгээр үгс бол үнэн юм. Бурханы эцсийн өдрүүдийн амлалт, агуу ерөөлүүд бидэн дээр хэрэгжих болно. Та ойлгож байна уу? (Тийм.) Тийм болохоор би та нарт баяр хүргэж байна. Энэ бол миний баяр хүргэлтийн утга учир юм. Та үнэхээр ойлгож байна уу? (Тийм, бид ойлгож байна.) Та үүнийг хоосон үг гэж бодож байж магадгүй, гэхдээ тэдгээр нь агуу ерөөлийг агуулж байгаа билээ!
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 130)
Өнөөдөр төв Хятадад, Эзэн Есүст итгэдэг хамгийн шүтлэгтэй хүмүүс эцсийн өдрүүдэд Бурханы бүтэн авралыг олж аван Төгс Хүчит Бурханд эргэж очсон байдаг. Ухаалаг охидууд болон мунхаг охидууд шашны нийгэмлэг дотор илчлэгдсэн нь илэрхий биз ээ. Ухаалаг охидууд нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурхан буюу Эзэн Есүсийн хоёр дахь эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд бол гамшигийн өмнө Бурханаар төгс болгогдсон даван туулагчид болох үүднээс Бурханы аврал болон төгс болголтыг олж аван Бурханы өргөөнд “хулгайлагдан” буцаж ирсэн үнэт хүмүүс юм. Ямар гайхалтай аз хийморь бэ! Бурханы ажлын нууц гарч ирэлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ухаалаг охидуудад харъяалагддаг, учир нь эдгээр хүмүүс үнэнийг олон, Бурханы хоолойг сонсож, үүнийгээ үнэн зам хэмээн баталгаажуулдаг. Энэ нь хэрхэн “ухаалаг”- н утгыг тухайлсан нь билээ. Эдгээр ухаалаг охидууд өөрсдөө ч мэдэлгүйгээр гэнэт “хулгайлагдсан” – р, хаа сайгүй чимээ шуугианыг бий болгодог ч, бодит амьдрал дээр тэд Бурханд баригдсан байдаг. Энэ бол үнэн. Библи эцсийн өдрүүдэд Бурханыг “хулгайч төрхөөр” дахин ирнэ хэмээн урьдаас зөгнөдөг. Энэ бол Эзний мэдэгдээгүй хоёр дахь эргэн ирэлт билээ. Шашны нийгэмлэгийн хувьд, Эзэн үнэт зүйлсийг нь “хулгайлахаар” ирж буй ба үнэт төмөр болон эрдэнийн чулуу мэт хүмүүсийг “хулгайлах” юм. Хулгайлагдсан хүмүүс нь бүгд сайн чанарын, үнэнийг ойлгож, хүлээн зөвшөөрөх чадвартай гэдгийг энэ нь харуулж байна. Тэд бол Бурханы хоолойг таньж, Бурханаар төгс болгогдох үүднээс Бурханд баригдсан хүмүүс юм. Тиймээс, “хулгайлагдах” нь үнэндээ Эзэнтэй уулзахаар өсгөгдөх гэдэг нь тэр чигтээ үнэн билээ. Бурхан нээлттэйгээр гарч ирэх үед эдгээр нууцууд нь илчлэгдэх юм. Эзэн Есүс хэлэхдээ: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:13). Энэ нь эцсийн өдрүүдийн Бурханы ажилд илүү хамааралтай. Чин шударгаар Бурханд итгэдэг бүх шашинлаг хүмүүс ухаалаг охидууд байж, үнэн замыг сурахыг, үнэн замыг хүлээн зөвшөөрөхийг, эцсийн өдрүүдийн Христ буюу практик Бурханы өмнө эргэн очиход найддаг. Хэрвээ Түүнийг хүлээн зөвшөөрөхөөсөө урьтаар Бурханыг нээлттэйгээр гарч ирэхийг хүлээвэл, чи нэгэн оройтсондоо харамсах болно. Яг л Эзэн Есүс Томасд, “Томас, чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” (Иохан 20: 26-29). гэж хэлсэнтэй адил.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Хэрхэн эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт болон гэсгээлтийн ажлыг мэдэх вэ”-ээс
No comments:
Post a Comment