31. Ухаалаг охид гэж юу вэ? Мунхаг охид гэж юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. … “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний бодит айлдваруудыг дуулгавартай дагах чадвартай бүх хүмүүс ерөөгдсөн юм. Тэд ямар байсан нь эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, өнөөдрийн Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас
Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар анхааралтай явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй; түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу, хүндэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ дүгнэлт хийх гэж яардаг эсвэл үүнийг ялладаг хүмүүс бардамналд эзлэгддэг. Есүст итгэдэг хэн ч бусдыг харааж эсвэл яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч эдгээр 10000 үгнээс өөрийн итгэл үнэмшил болон Библитэй нийцэж буй ганцхан үгэнд л итгэж байвал чи эдгээр 10000 үгийг цааш нь эрж хайх хэрэгтэй. Би чамайг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс өөрцгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлж болох юм. Ингэж хэлж буй хүмүүс мэдлэггүй байдлаар сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий бага мэдэж байгаа тул Би чамд дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та нар сохроор яллах хэрэггүй ба заль мэхнээс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Энэ нь асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал чи эцэстээ шийтгэгдэх ба ямар ч ерөөлгүй байх болно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна”-аас
Хүний нөхөрлөл:
“Ухаалаг охидууд” гэгдэх нь Бурханы хоолойг таньж, “Хүргэн”- ий хоолойг сонсон, практик Бурханыг гэртээ аваачин Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартайгаар дагадаг хүмүүсийг төлөөлдөг. “Мунхаг охидууд” “Хүргэний” хоолойг мэддэггүй бөгөөд Бурханы хоолойг таньж чаддаггүй учир тэд Христийг голдог. Тэд тодорхойгүй Бурханд найдсаар байдаг учир таягдан, хаягддаг. Бурханд итгэдэг бодит итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү гэдгийг бид харж болно. Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс “Хайрт Нэгнийхээ хуримын баярыг” алдан, тэд тэнгэрийн хаанчлал дах тэдний өргөөнд Бурханаар хүргэгдэж чадахгүй ба Бурхан хүн төрөлхтөнд бэлдсэн газарт ч орж чадахгүй. Иймээс, эцсийн өдрүүдийн Христийг хүмүүс хүлээн зөвшөөрч, Түүний ажлыг дуулгавартайгаар дагах эсэх нь хүмүүс Бурхан дахь итгэлдээ амжилт олох уу, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдэх чухал хүчин зүйл юм.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Яагаад шашинлаг ертөнц үргэлжид Түүнд үйлчлэнгээ Бурханыг эсэргүүцдэг вэ”-ээс
Эзэн Есүс Библид Түүнийг эргэн ирэх үед хоёр төрлийн хүмүүс байх талаар зөгнөсөн байдаг. Тэрээр Нигүүлслийн эрин үеийн бүх итгэгчдэд зориулж ухаалаг болон мунхаг онгонуудыг сургаалт үлгэр болгон ашигласан: Бурханы дуу хоолойг сонсох чадвартай бүх хүмүүс ухаалаг онгон хүмүүс бөгөөд Бурханы дуу хоолойг сонсох чадваргүй, сонссон мөртлөө үгүйсгэж, үл итгэсэн хэвээр байдаг бүх хүмүүс бол мунхаг онгон хүмүүс юм. Та бүгд мунхаг онгон хүмүүс дээш өргөгдөж чадна гэж та бүгд бодож байна уу? (Үгүй, чадахгүй.) Тэгэхээр тэдгээр тэнэг ба мунхаг онгон хүмүүс хэрхэн илчлэгдэж чадах вэ? Бурханы үгийг ашигласнаар л илчлэгдэнэ. “Үг Махан Биед Илэрнэ гэсэн ном байдаг. Эдгээр үгсийг харж, юу бодож байгаагаа олж мэдэж, дахин эргэцүүлж үз.” Зарим жирийн нэг итгэгчид үүнийг уншиж дууссаныхаа дараа “ Хөөх, ямар гүн гүнзгий үгс вэ, эдгээр үгс үнэнийг агуулж байна.” “Үүнийг дахин нэг удаа анхааралтай уншаад үз.” “Энэ бол энгийн хүнийг ярьж чадах зүйл биш, энэ нь Бурханаас ирсэн мэт харагдаж байна” “Үүнийг дахин нэг удаа анхааралтай уншаад үз.” “Хөөх, энэ бол Бурханы дуу хоолой мөн байна, хүнээс гарсан үг яавч биш!” гэдэг. Та харж байгаа биз, энэ хүн бол ерөөгдсөн хүн, тэдгээр хүмүүс бол ухаалаг онгон хүмүүс. Мунхаг онгон хүмүүсийн хувьд зарим нь пастор, зарим нь настангууд, зарим нь зөвхөн цадталаа идэхийг хүссэн төөрөлдсөн итгэгчид байдаг. Бурханы үгийг уншиж дууссаны дараа тэдэнд ямар мэдрэмж төрдөг вэ? “Хмм, эдгээр үгс миний үзэл бодол, төсөөлөлд нийцэхгүй байгаа тул би тэдгээрийг хүлээж авахгүй” Дахин нэг удаа анхааралтай уншсаны дараа “Хмм, зарим нэг үг нь үнэн мэт харагдаж байгаа ч боломжгүй зүйл юм. Энэ нь Бурханы ажил байх боломжгүй” гэж боддог. Энэ нь ахиад л тэдний үзэл бодол, төсөөлөлд нийцсэнгүй. “Хмм” гэж хэд хэдэн удаа хэлсний дараа тэд “Энэ нь Бурханы үг биш байна, би хүлээн авч чадахгүй. Энэ бол худал хуурмаг байна. Хуурамч Христ хүмүүсийг төөрөгдөлд оруулахыг оролдож байгаа тул түүнд бүү итгэ” гэдэг. Энэ нь ямар төрлийн хүн бэ? Энэ бол Фарисей, мунхаг онгон хүн, тийм үү? Ухаалаг болон мунхаг онгон хүмүүсийг хэрхэн гэрэл гэгээ рүү авчирдаг вэ? Бурханы үг л тэднийг гэрэл гэгээ рүү авчирдаг. Бурханы эцсийн өдрүүдийн үг тэднийг хамаарах ангилалд нь ангилан хуваадаг бөгөөд дараа нь Бурхан сайныг нь шагнаж, нүгэлтнүүдийг нь шийтгэдэг.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 133)
Бурхан өнөөдөр ийм үйлдэл гаргаж байгаа нь бодитой юу, үгүй юу? Энэ нь бодитой, яагаад гэвэл энэ нь Эзэн Есүсийн Өөрийн ярьсан хонь, ямааны тухай үлгэрт хэлсэн зүйлийг баталгаажуулж байгаа юм. Хонийг хэрхэн ямаанаас тусгаарлах вэ? Энэ нь Бурханы дуу хоолойг хэн таньж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хэн хүлээн зөвшөөрч байгаагаас хамаарна. Эзэн хэлэхдээ “Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад хоол өгсөн: Намайг цангаж байхад уух юм өгсөн: Танихгүй хүн байтал Намайг урьж оруулсан: Нүцгэн байхад минь Намайг хувцасласан: Өвчтэй байхад минь Намайг эргэж байсан: Шоронд байхад минь та нар Над дээр ирсэн” гэсэн байдаг. Эдгээр хүмүүс эцэстээ аврагддаг ч Эзэнийг хүлээн аваагүй хүмүүс, Эзэнд итгэдэг ч Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс устгагдах болно. Өнөөгийн шашны ертөнц бүхэлдээ Бурханы эргэн ирэлтийг хүлээн авахгүй байгаа явдлыг илтгэхгүй байна гэж үү? Бид буюу хүлээн авсан хүмүүс нэг талд, харин тэд нөгөө талд зогсоно. Ийм байдлаар жинхэнэ итгэгчид хуурамч итгэгчдээс, Эзэнийг хүлээн авсан хүмүүс хүлээн аваагүй хүмүүсээс, Бурханы дуу хоолойг таньдаг хүмүүс таньдаггүй хүмүүсээс тусгаарлагдана. Бурхан Өөрөө бие махбодтой болох замаар хүмүүсийг илчилж байгаагийн ард агуу мэргэн ухаан оршиж байдаг бөгөөд үүнийг Бурханы бүхнийг чадагч байдал, Түүний мэргэн ухаан гэж нэрлэдэг. Нэгэн өдөр эдгээр хүмүүс хамгаалагдаж, хаанчлал руу орох үед хэрэв тэдгээр шашны удирдагч, шашны пасторууд буруушаах мэдэгдэл хийвэл Бурхан үүнд хэрхэн хариулах бол? Тэрээр Эзэн Есүсийн ярьсан таван ухаалаг ба таван мунхаг сүйт бүсгүйн тухай зөгнөлт үлгэрийг ашиглан хариулж магадгүй. Тэгэхээр тэднийг хэрхэн ялгаж тусгаарласан байдаг билээ? Шөнө дунд Сүйт залуугийн дуу хоолойг сонссон хүмүүс ухаалаг, харин Түүнийг сонсоогүй хүмүүс мунхаг нь байсан юм. Тиймээс бие махбодтой болсон Бурхан Бурханы эцсийн өдрүүдийн үгийг илэрхийлэх үед Бурханы дуу хоолойг сонсож, хүлээн зөвшөөрсөн нь ухаалаг сүйт бүсгүйчүүд, харин устгагдах мунхаг сүйт бүсгүйчүүд нь Бурханы дуу хоолойг сонссон ч түүнийг Бурханы дуу хоолой, Бурханы үг гэдгийг үл хүлээн зөвшөөрч, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс байх болно. Энэ нь Эзэн Есүсийн тэдгээр зөгнөлт үлгэрт хэлсэн зүйлийн биелэл биш гэж үү? Бурханы ажил нь хүмүүсийг тултал нь илчилдэг бөгөөд Бурханы ажлын арга барил хамгийн ухаалаг байдаг. Зөвхөн ийм ажлаар л дамжуулан Бурханы зөвт байдал илчлэгдэж, Бурханы ариун байдал илчлэгдэж, Бурханы бүхнийг чадагч байдал илчлэгддэг.
Зөвхөн Төгс Хүчит Бурханд итгэх замаар аврагдаж чадна ном дахь “Сайн мэдээ тараах тухай янз бүрийн газраас ирсэн асуулт ба хариулт”-аас
Ухаалаг охид бол үндсэндээ үнэнийг хайрладаг, үнэнийг эрж хайдаг хүмүүс учраас Эзэний дуу хоолойг таньж чаддаг. Тэд Бурханы илрэлтээр цангадаг, тийм ч учраас тэд Эзэний ирэлтийг эрж хайж, судлах чадвартай байдаг. Тэд Эзэний дуу хоолойг ялган таних чадвартай. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул Эзэний ирэлтийг эрж хайдаггүй, эсвэл судалдаггүй. Тэд дүрэм журамтай муйхарлан зууралдаж л чаддаг. Энэ хүмүүсийн зарим нь, үүлэн дээр бууж ирсэн Эзэн л биш бол Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, судалдаггүй. Бусад нь шашны ертөнцийн пасторууд, ахлагч нарын арга мэхэнд бүрэн захирагддаг. Пастор, ахлагч нарын хэлсэн юуг ч тэд сонсож, дуулгавартай дагадаг. Тэд Эзэнд нэр төдий л итгэдэг боловч үнэн хэрэгтээ эдгээр пастор, ахлагчийг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Тэд өөрсдөө үнэн замыг судалдаггүй, мөн Эзэний дуу хоолойг ялгаж чадахгүй. Зарим хүн бүр ч мунхаг байдаг. Эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүд байдаг тул тэд жинхэнэ Христийг эрж хайдаггүй. Оронд нь тэд Түүнийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь хахахаас айсандаа идэхгүй байгаа хэрэг биш гэж үү? Энэ ч бас мунхаг охины илрэл юм.
Кино зохиолын асуултын хариултаас
No comments:
Post a Comment