30. Муу ёрын сүнс ажилладаг, чөтгөр шүглэсэн хүмүүсийг Бурхан яагаад авардаггүй вэ?
Хүний нөхөрлөл:
Дөрөв дэх шинж гэвэл, чи Бурханы ариун байдлын тухай мэдлэгтэй байх ёстой; Сатаны завхруулсан, Сатанд харьяалагддаг ямар ч бузар зүйлийг амьд үлдэхийг зөвшөөрөх ёсгүй, учир нь Бурхан бол ариун юм. Иймээс, ямар ч бохир, муу сүнс удаан оршин тогтнохгүй, бүгд устгагдах ёстой; Бурхан ийм төрлийн хүнд дургүй.
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (VII) дэх “Хүн үгийг итгэл болгох замаар л их зовлон шаналал дунд бат зогсож чадна”-аас
Диаволоор эзлэгдсэн хүмүүс нь өөрсдийн диаволлог уг чанарыг туулдаг ба, энэ диаволлог мөн чанар нь муу сүнсний дотроос ирдэг билээ. Муу сүнсний уг чанар нь диаволоор эзлэгдсэн хүний дотоод уг чанар болдог. Хүний энэ онцгой уг чанар нь хүний доторх онцгой сүнснээс шалтгаалдаг ба энэ нь мөн тэдний завхрагдсан зан чанарыг тодорхойлдог, энэ бол маргаангүй үнэн юм. Цаанаас заяагдаж, Бурханаар сонгогдсон хүмүүс нь бүгд хүний сүнстэй хүмүүс юм. Хүний сүнсгүй хүмүүс нь бүхий л төрлийн муу сүнс нэвтэрсэн хүмүүс юм. Иймээс, эдгээр хүмүүс нь жигшмээр диаволууд болон муу сүнснүүдэд харъяалагддаг ба Бурханы авралын зорилго биш юм. Бурханы авралын объектууд нь хүн сүнстэй хүмүүс юм. Хэдийгээр, хүн сүнстэй эдгээр хүмүүс нь Сатаны завхралыг туулж, Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг бий болгосон ч тэд бүхлээрээ ариусгагдаж, аврагдах боломжтой. Учир нь тэд дотроо хүн сүнс болон хүн төрөлхтний цаанаас заяагдсан чанарууд буюу өөрсдийн мөн чанарт сайн талыг агуулсан байдаг учраас тэд Бурханы авралд хүрж чадна. Харин хүн сүнсгүй хүмүүс нь үнэхээр адгуус амьтад болоод диаволууд, хүний хувцастай мангаснууд учир Бурхан тэднийг авардаггүй; тэд хүн төрөлхтөнд харъяалагддаггүй. Бурханы ярьдаг хүн төрөлхтөн нь тэднийг багтаадаггүй.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-ээс
Шашны ертөнцөд хэчнээн олон хүн муу сүнсэнд эзэмдүүлсэн байгааг анзаар. Тэд муу сүнсний ажилд мэхлэгджээ. Тэд арваас хорин жил Бурханд итгэсэн; бүр бүхий л амьдралынхаа турш итгэсэн хүмүүс ч бий. Тэд дал, наян нас хүртлээ үргэлж итгэж ирсэн. Тэд муу сүнсний ажилд Ариун сүнсний ажил мэт ханддаг. Энэ хүмүүсийн зан чанарыг хар. Тэд их худал хэлдэг. Тэд ихэд дүр эсгэдэг, ихэд зальхай. Тэд хүмүүсийг их мэхэлдэг. Тэдэнд эгэл хүний уг чанар өчүүхэн ч гэлээ байхгүй. Эдгээрээс бид юуг анзаарч болох вэ? Тэд муу сүнсний ажлыг маш их туулсан. Энэ нь үр дүн. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь муу сүнсэнд үнэн гэж байдаггүйг харуулж байна. Муу сүнс хүнийг аварч чадахгүй. Ийм учир хүмүүс муу сүнсний ажлыг олж авбал, зөвхөн хор хөнөөлд л ордог. Тэд улам гүн гүнзгий завхарч л чадна. Эцэстээ тэд өөрсдийгөө сүйрүүлдэг. Яг одоо бид нэг зүйлийг тодорхой ойлголоо. Тэр нь, муу сүнсэнд эзэмдүүлсэн бүх хүн нь Бурханы авардаггүй хүмүүс юм. Бурхан Өөрийн урьдаас төлөвлөж, шилсэн бүх хүнийг хамгаалах болно. Бурхан энэ хүмүүсийг муу сүнсэнд эзэмдүүлэхгүй. Бид энэ асуудлын тухай үндсэн олголттой боллоо. Ийм учир Бурханы гэр бүл муу сүнсэнд эзэмдүүлсэн бүх хүнийг хөөх ёстой. Нигүүлслийн эрин үед, Эзэн Есүс Бурханы төгс хүчинд гэрчлэл хийх арга болгон, хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг үлдэн хөөсөн. Бурхан яасан төгс хүчтэй вэ? Чөтгөр, муу сүнс бүр Бурханаас эмээдэг. Бурхан тэднийг бүрэн хянадаг. Хэрэв Бурхан тэднийг хэн нэгнээс явуулахыг хүсвэл, тэд явах болно. Бурхан тэднийг зайл гэвэл, тэд дуулгавартайгаар зайлах болон. Ийм учир Бурхан бол бүхнийг Захирагч, Төгс Хүчтэн юм. Сатан бол ердөө Бурханд үйлчлэл хийдэг муу сүнс төдий. Эцэстээ Бурхан Сатаныг боож, сөнөөх болно. Нигүүлслийн эрин үед Бурхан гэрчлэлийн ердөө нэг алхам хийсэн. Хаанчлалын эрин үед Бурхан урьдаас төлөвлөж, шилсэн бүх хүнээ бүрэн аврах болно. Ийм учир муу сүнсэнд үнэхээр эзэмдүүлсэн бүх хүн Бурханаар аврагдахгүй. Тэд бол Бурханд таягдан хаяулах бай юм.
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II)дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлаас чухал”-аас
No comments:
Post a Comment