2018/11/27

Шинэ итгэгчдийн юун түрүүнд зэвсэглэх ёстой үзэгдлийн тухай үнэн

Шинэ итгэгчдийн юун түрүүнд зэвсэглэх ёстой үзэгдлийн тухай үнэн

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар болоод тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг чи мэдэх ёстой

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.

Холбогдолтой Бурханы үгс:

Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурхан дэлхий ертөнцийг бүтээн, хүн төрөлхтөнд амийг өгч амьдралд авчирсан. Үүний дараагаар хүн эцэг эх, хамаатан садантай болж ганцаараа биш болсон. Хүн энэхүү материаллаг ертөнцөд анх нүдээ нээсэн цагаас хойш Бурханы тосолгоо дотор байх учиртай байсан. Амьд бүхнийг нас биед хүрч, өсөж том болох хугацаанд тэтгэдэг зүйл нь Бурханы амин амьсгал билээ. Энэ үйл явцын үед Бурханы анхаарал халамж дор амьдарч, өсөж том болж байгаа гэдэгт хэн ч итгэдэггүй. Үүний оронд тэд, хүн өөрийн эцэг эхийн хайр, халамжин дор өсөж том болдог ба түүний өсөлт амийн зөн совинд захирагддаг гэж үздэг. Үүний учир нь, хэн амийг хайрладаг эсвэл энэ нь хаанаас ирдгийг хүн мэддэггүй, тэр ч бүү хэл амийн зөн совин нь гайхамшгийг хэрхэн бүтээдгийг мэддэггүй. Хүн, үргэлжлүүлэн амьдрахын үндэс нь хоол хүнс, амийн оршин тогтнох эх үүсвэр нь шаргуу оролдлого бөгөөд оюун ухаандаа итгэх итгэл нь амьд явах баялаг гэж л мэддэг. Хүмүүс Бурханы хангалт хийгээд нигүүлслийг мэдэрдэггүй. Ингэснээр хүн Бурханаас түүнд хайрласан амийг үрэн таран хийдэг…

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? Товчхондоо, Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ. Хүн оршин бий болсноос хойш Бурхан орчлон ертөнцийг удирдаж, аливаа зүйлийн өөрчлөлт, шилжилтийг чиглүүлэн Өөрийн ажлаа тогтвортой хийсээр байна. Бүх зүйлсийн нэгэн адил хүн Бурханаас бороо, шүүдэр, амтат тэжээлийг өөрийн мэдэлгүйгээр чимээгүйхэн хүлээн авдаг. Бүх зүйлсийн нэгэн адил хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдарч байдаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба хүний амьдрал бүхэлдээ Бурханы мэлмийн өмнө байдаг. Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран амьд эсвэл үхсэн аливаа болон бүх зүйлс нь Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, устаж үгүй болж байдаг. Энэ мэтээр Бурхан бүх зүйлийг захирдаг.

Шөнийн харанхуй гэтэн ирэхэд хүний зүрх сэтгэл харанхуй хаанаас хэрхэн гэтэн ирдгийг мэдэхгүй учраас мэдээгүй хэвээр үлддэг. Шөнийн харанхуй аажмаар арилахад хүн өдрийн гэрлийг угтан авах боловч гэрэл хаанаас ирсэн хийгээд энэ нь шөнийн харанхуйг хэрхэн хөөн зайлуулсныг хүний зүрх сэтгэл бүр ч мэдэхгүй. Ийнхүү өдөр шөнө ээлжлэн давтагдсаар хүн нэг үеэс нөгөө үе рүү цаг хугацаагаар аялах бөгөөд үүний зэрэгцээ тухайн цаг үе болон бүх цаг хугацааны туршид Бурханы ажил хийгээд төлөвлөгөө хэрэгжсээр байдаг. Хүн Бурхантай хамт он жилүүдийг элээсэн боловч Бурхан бүхий л зүйлс, амьд амьтдын хувь заяаг захирдгийг эсвэл Бурхан хэрхэн бүх зүйлийг зохион байгуулж удирдан чиглүүлдгийг хараахан мэдээгүй. Энэ бол хүн төрөлхтний эрт дээр үеэс өнөөг хүртэл зайлсхийсээр ирсэн зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Дэлхийн бүтээлээс хойш Би энэ бүлэг хүмүүсийг, тухайлбал өнөөдөр та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан араншин, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, чиний төрсөн гэр бүл, ажил, гэрлэлт, чи бүхэлдээ, мөн үс, арьсны чинь өнгө, төрсөн цаг чинь хүртэл бүгд Миний гараар зохицуулагдсан. Чиний хийдэг зүйл болон өдөр тутам уулздаг хүмүүс чинь хүртэл Миний гараар зохицуулагддаг ба өнөөдөр чамайг Өөрийнхөө өмнө авчирч байгаа нь ч гэсэн үнэндээ Миний зохицуулалт юм гэдгийг дурдахын хэрэггүй. Өөрийгөө бүү үймрүүл; чи тайвнаар үргэлжлүүлэх ёстой.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж эхэлж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үгийг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар бүтээснээс үл хамааран, Тэр яагаад тэднийг бүтээснээс үл хамааран бүх зүйлс Бурханы үгийн улмаас бий болж, бат зогсож, оршин тогтнож эхэлсэн ба энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд бүх зүйлийг хүн төрөлхтний төлөө бүтээхийн тулд Бүтээгч Өөрийн хүч чадал, эрх мэдлээ ашигласан ба хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд Өөрийн өвөрмөц арга барилыг ашигласан. Түүний хийсэн бүхэн нь тун удалгүй Түүний амьсгалыг хүлээн авах хүн төрөлхтний төлөөх бэлтгэл байсан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүтээгдэхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл нь хүн төрөлхтнөөс өөр бүх бүтээлд, тэнгэр, гэрэл, далай, хуурай газар зэрэг зүйлст мөн жижигхэн амьтад болон шувуунд түүнчлэн энгийн нүдэнд харагдахгүй олон янзын нянг оролцуулаад бүх төрлийн шавж, бичил биетнүүдэд харагдсан. Бүтээгчийн үгээр дамжуулан тэдгээрийн нэг бүрд амь өгөгдөж, Бүтээгчийн үгийн улмаас бүгд өсөн үржсэн ба Бүтээгчийн үгийн улмаас бүгд Бүтээгчийн дээд эрх дор амьдарсан. Хэдийгээр тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч тэд өөрсдийн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээр дамжуулан Бүтээгчийн тэдэнд хайрласан амьдрал болоод эрч хүчийг харуулж байсан; хэдийгээр тэд хүн төрөлхтөнд өгөгдсөнтэй адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн тэдэнд хайрласан, өөрсдийн амьдралыг илэрхийлэх аргыг тэд дор бүрнээ хүлээн авсан ба энэ нь хүний хэлээс ялгаатай байсан юм. Бүтээгчийн эрх мэдэл нь харваас хөдөлгөөнгүй материаллаг зүйлүүдэд амьдралын эрч хүчийг өгч ингэснээр тэд хэзээ ч алга болохгүйгээр зогсохгүй, цаашлаад бүх амьд биетүүдэд үржиж олшрох зөн билгийг өгсөн ба ингэснээр тэд хэзээ ч устаж үгүй болохгүй, ингэснээр тэд Бүтээгчийн тэдэнд олгосон амьд үлдэх хууль болон зарчмыг үеэс үед дамжуулах болно. Бүтээгч Өөрийн эрх мэдлээ харуулдаг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримтлахгүй бөгөөд энэ нь ямар нэг хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг тушааж, бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чадна; Тэр уул, гол мөрөн нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чадна, түүнээс ч илүүгээр бүх зүйлийг хэрэгтэй бүхнээр нь хангаж чадна. Энэ бол хүн төрөлхтнөөс гадна бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Ийм илрэл нь зөвхөн амьдрал туршид байдаггүй ба хэзээ ч үгүй болж, эсвэл амрахгүй, ямар ч хүн эсвэл зүйл үүнийг өөрчилж, сүйтгэж чадахгүй мөн үүнийг ямар ч хүн эсвэл зүйл нэмж эсвэл хасч чадахгүй–учир нь хэн ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба бүтээгдээгүй ямар ч зүйл үүнд хүрч чадахгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс

Хүн төрөлхтөн болон бүх зүйлсийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; оршин амьдрах дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; тэр бүх зүйлийн хувь заяанаас Бүтээгчийн дээд эрхээ хэрэгжүүлдэг, тэднийг хянадаг арга замын талаар дүгнэлт хийдэг; хүмүүс болон бүх зүйлсийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх засаглал болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүнийг авч үзвэл, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд аргагүй хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-өөс

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанарынхаа хувьд садар самуун болж, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсоход тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс тэд үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан юм. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан.

Харин өнөө үе рүү хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлах, Ноа шиг ийм зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч өнөөгийн төгсгөлийн эрин үед, Бурхан хүн төрөлхтөнд өршөөнгүй байсаар л, хүмүүсийг хэлтрүүлсээр л байна. Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг саадгүйгээр биеэ зориулж байгаа бол, Бурхан чамд Өөрийнхөө ерөөлийг дуртайяа хайрлах болно. Чи нэр хүндтэй, нийгмийн байдал өндөр, маш өргөн мэдлэгтэй, олон эд хөрөнгийн эзэмшигч, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл Бурханы дуудлага болон Түүний даалгаврыг биелүүлэхэд чамд саад болохгүйгээр Бурханы чамаас хүссэн зүйлийг хийвэл, тэдгээр хийсэн бүхэн чинь дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой мөн хүн төрөлхтний хувьд хамгийн зөв шударга үйлс болох болно. Хэрвээ чи өөрийн нийгмийн байдал, өөрийн зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал, чиний хийсэн бүхэн хараагдаж, бүр Бурханаар жигшигдэх болно. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, ахлагч байж болно. Гэхдээ чиний албан үүрэг хэр өндөр байхаас үл хамааран, зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чи үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ерөөлөөс хагацах болно. Яагаад гэвэл Бурхан чиний хийж байгаа юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний ажлыг зөв шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний ач тусын төлөө ажиллаж байна гэж авч үздэггүй. Иймд Тэр, чиний хийж байгаа бүх зүйл чинь бусад хүмүүсийг Бурханы хамгаалалтаас салгаж, Бурханы ерөөлийг үгүйсгэхэд мэдлэг, хүч чадлыг ашиглах явдал юм хэмээх болно. Чи бусад хүмүүсийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурхан болон Түүний ерөөл үгүй хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна хэмээн Тэр хэлэх болно.

Хүмүүс нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлснээс хойш хүмүүсийн оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Шинжлэх ухаан, мэдлэг зэрэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон. Үүнээс шалтгаалан хүмүүст Бурханыг шүтэх хангалттай орон зай, таатай нөхцөл үлдээгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь урьд хожид байгаагүйгээр доройтсон. Зүрх сэтгэлдээ Бурханыг багтаах орон зайгүй хүмүүсийн ертөнц харанхуй, итгэл найдварүгүй хоосон билээ. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүнийг бүтээсэн гэсэн үнэнтэй тэрсэлдэн олон нийгмийн судлаачид, түүхчид, улс төрчид, нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг гаргаж ирсэн билээ. Ингээд, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод бүх зүйлийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрах чадвар, улс орны хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон ертөнцөд амьдардаг... Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайж, Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхад анхаарлаа хандуулж байна. Ийм маягаар, хүний соёл иргэншил нь өөрийн эрхгүй хүний хүсэлд нийцэх чадваргүй болсон бөгөөд олон хүмүүст ийм ертөнцөд амьдрах нь хорвоог орхисон хүмүүсээс ч илүү зовлонтой санагдах болсон. Өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ингэж гоморхож байна. Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний хайгуул хийх хүсэл, дурыг сулруулахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл хүнд шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх ба энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд эсвэл хүний эрх зөрчигддөг оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран, чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж чадахгүй. Чи захирагч эсвэл захирагдагчийн аль нь ч байсан хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс үнэхээр зугтаж чадахгүй. Тэр ч байтугай чи хий хоосон байдлын тэр цөхөрсөн мэдрэмжээс бүр ч зугтаж чадахгүй. Бүх хүмүүст нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч энэ асуудлыг шийдэх ямар ч агуу хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Эцсийн эцэст хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, эрх чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийн хангалтыг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний амийн хангалтыг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог. Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.

Магадгүй чиний амьдарч байгаа улс дээшлэн дэвжиж байгаа байж болно. Гэхдээ чи өөрийн иргэд, хүмүүсийг Бурханаас улам холдохыг нь зөвшөөрвөл, улс чинь аяндаа Бурханы ерөөлөөс хагацаж байгааг харах болно. Улсын чинь соёл иргэншил улам дордож, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Улсын хувь заяа өөрийн эрхгүй сүйдэх болно. Бурханаар хараагдсан тэдгээр улстай харьцахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгож, магадгүй тэднийг бүр газрын хөрснөөс арчих болно. Улс орны дэвшил, доройтол нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөж байна уу, ард иргэд нь Бурхантай ойр байж, шүтэн мөргөж байна уу гэдгээс хамаардаг. Гэвч, өнөөгийн сүүлийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс цөөрсөн учраас Христийн шашин улсынх нь албан ёсны шашин болсон орнуудад л Бурхан онцгой дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээрийг нэгтгэдэг байхад харин жинхэнэ Бурханд сүсэглэдэггүй, Бурхангүй үзэлтэй орнууд зөв шударга хүрээний дайснууд болсон юм. Ингэснээр, Бурхан зөвхөн хүмүүсийн дунд ажиллах хэсэгхэн газартай болоод зогсохгүй ариун шударга эрх мэдлийг мөрдөх улс, орныг олж авдаг, ингэж Бурханыг эсэргүүцдэг тэдгээр улс оронд хориг хязгаарлалт тавих юм. Гэсэн ч үүнийг үл харгалзан Бурханыг шүтэхээр ирэх хүмүүс цөөхөн байсаар л байна. Юунаас болсон бэ гэвэл, хүмүүс Бурханаас хэтэрхий холдчихсонд, хүмүүсийн бодолд Бурхан үгүй болоод урт удаан хугацаа өнгөрсөнд байгаа юм. Ариун шударгыг эрхэмлэдэг, зөв шударга биш байдлаас татгалздаг тийм орнууд л дэлхий дээр үлдэнэ. Гэвч энэ нь Бурханы хүслээс их хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг хүсэхгүй, ямар ч улс төрийн нам хүмүүсээ Бурханыг шүтэн мөргүүлэхийн төлөө цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстнүүд, эрх баригч намууд, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд багтах зайгаа алдчихсан. Хэдийгээр ариун шударга хүчин дэлхий дээр оршиж байгаа боловч хүний зүрх сэтгэлд Бурхан орон зай эзэлдэггүй ноёрхол нь хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр, улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтанд эмзэг болох болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүй байхтай адил. Улс гүрний удирдагчид хүмүүсийнхээ төлөө хэчнээн их чармайснаас үл хамааран, хэчнээн олон удаа ариун шударгын хурал хийсэн ч, аль нь ч аливааг эргүүлж, хүний хувь заяанд өөрчлөлт хийж чадахгүй. Ард иргэд нь сайн хооллож, ундалдаг, сайхан хувцасладаг, хамтдаа эв найрамдалтай, харилцаа сайтай байвал энэ нь сайн орон гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Ард иргэд нь Түүнийг шүтэн мөргөдөггүй улс нь Түүний устгах улс юм гэж Тэр итгэдэг. Хүний харах өнцөг Бурханыхаас маш их зөрдөг. Хэрвээ улсын тэргүүн Бурханыг шүтдэггүй бол, уг орны хувь заяа эмгэнэлтэй байх бөгөөд тэдэнд хүрэх газар гэж үгүй.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй ч, улс үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой. Ямар ч хүн, улс үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл, Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь шүтдэг хүмүүсийг өөд нь татаж, эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүсийг доройтуулж, мөхөөх болно.

Бурхан Содомд сүйрлийг авчирч, Лотын эхнэр хэрхэн давсан багана болон хувирсан тухай Библийн зарим хэсгийг санацгаая. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг, 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхий дахины улсуудад тархсан билээ. Олонх нь хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд цовдолж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, өөрсдийн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд ингээд нэг л хувь заяа үлдсэн: Бурханаар шийтгэгдэх. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуудам үр дүн, гамшиг билээ.

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглараан болсон газар: Хятад буюу Бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд, Тэр бүх талаараа Хятадын эрх баригч намд мөшгөгдөн хөөгдөж, толгой хоргодох газаргүйгээр асар их зовлон амсаж, орон байр олох боломжгүй байсан. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахааргүй. Бурханыг дайсан гэж үздэг Хятадад, Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин Бурхан хүн бүрийг нэг бүрчлэн аврахаар чадлаараа хичээж байгаа тул илүү олон хүмүүс Бурханы ажлыг, үгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, аж үйлдвэрүүдийг Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хүндэт, хамгийн дээд, хүн төрөлхтний дунд шүтэгддэг цор ганц объект болгож, бүх хүн төрөлхтнийг Бурханы ерөөл дор яг л Еховагийн амлалтаар Абрахамын үр удам амьдарсан шиг, Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр амьдарсан шиг амьдрах боломж олгохыг яаруулж байна.

Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

No comments:

Post a Comment