2018/11/25

Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний иж бүрэн ажил юм

Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний иж бүрэн ажил юм

Хүний нөхөрлөл

Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний иж бүрэн ажил юм

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст үнэн голоосоо итгэж байсан бүх хүн, Тэр хүн төрөлхтнийг золин аврах ажлын нэг үе шатыг үнэхээр хийсэн гэдгийг танин мэдэх чадвартай байсан юм. Тэр загалмайд цовдлогдсоноор дамжуулан завхарсан хүн төрөлхтний төлөө амжилттайгаар нүглийн тахил болсон, ийм учраас завхарсан хүмүүс Бурханы өмнө очиж, Эзэн Есүсийн нэрээр залбирч, өөрсдийн нүглийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн бүх нүглийг нууж хаалгүйгээр Бурханд улайж, гэмшлээ илэрхийлж, тэгснээрээ Бурханы өршөөл, уучлалыг хүртэж чадсан юм. Тэд өршөөгдсөн даруйдаа зүрх сэтгэлийнхээ гүнд амар амгалан, баяр хөөрийг эдэлж байсан ба Эзэн Есүсийн нэрээр залбирахдаа тэд юу ч хүссэн бай хамаагүй Бурхан үүнийг нь тэдэнд хайрлаж байлаа. Тэд хайсан зүйлээ олж, тэднийг тогшиход нь Тэр нээж байв, тиймээс хүмүүс Бурханы итгэмжит байдал, төгс хүчит байдлыг харж чадсан бөгөөд бас Бурханы зан чанар нь өршөөл, хайраар дүүрэн гэдгийг мэдсэн, энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажил жинхэнэ байсан гэдгийг бүрэн баталдаг. Үүнээс болж хүмүүс Бурханд жинхэнээсээ итгэх болсон. Гэхдээ хүмүүс, өөрсдийнхөө нүглийг уучлуулахын тулд Эзэн Есүсийн нүглийн тахилд найдаж, аврагдан, тэнгэрийн хаанчлалд орохын тулд нигүүлсэлд найдаж болно хэмээн баярлан итгэсэн боловч тэд Сатаны нүгэлт уг чанарын хүлээсэнд автаж, олон дахин нүгэл үйлдэж, Бурханыг шившиглэж, эсэргүүцсэнээсээ болж бас шаналсан юм. Иймээс Библийн Еврей номонд, “Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл хийсэн бол, нүглийн төлөөс болох ямар ч золиослол үлдэхгүй” (Еврей 10:26) гэснийг унших үедээ тэд гэнэтхэн: “Ингэж байнга нүгэл үйлддэг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадах юм гэж үү?” хэмээн гайхширдаг. Хэдийгээр Эзэнд итгэдэг хүмүүсийн нүгэл уучлагддаг нь бодит үнэн боловч хүмүүсийн нүгэлт уг чанар өөрчлөгдөж эсвэл шийдвэрлэгдээгүй, иймээс тэд урьдных шигээ үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Энэ ч бас бодит баримт. Гэсэн хэдий ч Бурхан бол ариун агаад зөвт Бурхан, тэгвэл Тэр байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг завхарсан хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд орохыг үнэхээр зөвшөөрч чадна гэж үү? Ялангуяа Илчлэлийн номноос хүмүүс, Бурханы баруун мутарт долоон тамгаар лацадсан хуйлмал ном байдаг, ямар ч хүн үүнийг онгойлгох зохисгүй бөгөөд хүн уйлсан гэдгийг харах үед хүн төрөлхтнийг аврах Бурханы ажилд хараахан тайлагдаагүй зарим нэг далд нууц байх учиртай, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гарцаагүй тийм энгийн байж болохгүй гэж тэдэнд санагддаг. Эдгээр зүйл нь Бурханд итгэдэг бүх хүний хувьд ойлгохын аргагүй байдаг, учир нь Эзэнийг дуудан хашхирдаг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Тэнгэрлэг Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Тэр хэлсэн юм. Энэ нь Эзэн Есүст итгэдэг хүн бүхнийг мухардалд оруулдаг. Бурханд итгэж, аврал хүртэж, тэнгэрийн хаанчлал руу орох нь амар зүйл биш юм шиг санагддаг. Энэ нь, зөвхөн Эзэнд итгэснээр л хүн авралд хүрч, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж итгэх төсөөлөл, горьдлогоос асар өөр юм. Шашны бүх чуулганд “итгэлээр зөвтгөгдөх” болон “нигүүлслээр аврагдах” тухай дурддаг боловч ямар хүмүүс Бурханы хүслийг дуулгавартай дагадаг хүмүүс болох, үнэхээр аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох чадвартай байх гэдэг нь юу болохыг бараг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Үнэндээ хэн ч үүнийг тодорхой тайлбарлаж чадахгүй. Гэсэн хэдий ч шашны ертөнц дэх хүн бүхэн тэнгэр лүү ширтэж, Эзэн Есүс үүлэн дээр бууж ирнэ хэмээн найдаж байх зуур Бурхан хүний Хүү болж, Хятадын эх газарт нууцаар буун ирж, аль хэдийн чимээгүйхнээр бие махбодтой болсон юм. 1991 онд Тэр Бурханы гэрээс эхлэн Өөрийн шүүлтийн ажлыг албан ёсоор эхэлжээ. Махбод дахь Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд Илчлэлийн номон дахь таг лацадсан хуйлмал номыг бүрэн нээж, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын нууцуудыг бүрэн илчилсэн. Тэр үед л эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн Бурханы сонгосон хүмүүс, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь зөвхөн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, бүрэн аврах Бурханы ажилд зориулсан замыг засахын төлөө л байжээ гэдгийг харсан билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс л бүрэн цэвэрлэгдэж, аврал хүртэж, нүглээ хаяж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болоод Бурханы өмнө амьдрахаар Түүн рүү жинхэнээсээ эргэж чадна. Одоо л Бурханы сонгосон хүмүүс, Эзэн Есүсийн эргэн ирэлт буюу Төгс Хүчит Бурханы хийсэн эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтнийг бүрэн аварч, эрин үеийг төгсгөх ажил юм байна гэдгийг үнэхээр харсан. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар Тэр, нүдээ бүлтийлгэн хангалттай сайн харах боломжийг хүмүүст олгон, бүх үнэн, бүх нууцыг бүрэн илчилсэн юм. Тэр бас Илчлэлийн номон дахь бяцхан хуйлмал номын нууцыг илчилж, ил болгосон билээ: “Эцсийн өдрүүдэд Өөрийнхөө хуйлмал номыг нээх үедээ Би үүнийг та нарт хэлэх болно. Хуйлмал ном гэдэг нь Миний хэлсэн бүх үгийг, эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлж байгаа—энэ нь үүн дотор буй бүхэн юм” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүд). “Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас) Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний иж бүрэн ажил юм гэдгийг Төгс Хүчит Бурханы үгс бүрэн баталсан. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын нууцууд бүрэн ил болсон гэдэг нь тодорхой. Хүмүүс хөгжин баярлахгүй байж яахин чадах билээ!

Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үгэнд Түүний ажлын гурван үе шатны удирдлагын нууцуудтай холбоотой олон зүйл байдаг. Энд цөөхөн хэсгийг л эш татсан боловч хэрвээ хүмүүс тэдгээрийг бүгдийг нь чин сэтгэлээсээ уншиж, нухацтайгаар эргэцүүлэн бодвол Бурханы ажлын гурван үе шатны талаар зарим нэг ойлголт, мэдлэгтэй болж чадах болно.

Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс)

Энэ ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. Тиймээс энэхүү ажлын үе шат бүр маш утга учиртай; Бурхан ямар ч утга учиргүй эсвэл үнэ цэнэгүй зүйлийг ерөөс хийхгүй. Нөгөө талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийг эхлүүлж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөхөөс бүрддэг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг нураахаас бүрддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил нь хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн таягдан хаяж, тэгснээр хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс)

Зөвхөн Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа болон хүн төрөлхтний авралын бүх үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ нь Тэр Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, энэ нь Бурханы ялалтын баталгаа, мөн энэ нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Ажлын гурван үе шат нь Бурханы бүх удирдлагын гол цөмд байдаг ба тэдгээрт Бурханы зан чанар болон Тэр юу болох нь илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдэгийг ухаарах чадваргүй, мөн тэд Бурханы ажлын мэргэн ухааныг бас мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр байдаг. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын бүртгэл, тэдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүртгэл бөгөөд хоосон хуурмаг биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой ба цаашлаад ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой хамгийн наад захын зүйл юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн Бурханы ажлыг болон авралын ажил дахь Бурханы зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, сахил санваараас өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг итгүүлж эсвэл байлдан дагуулж чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай тохирохгүй бөгөөд энэ нь үнэн биш юм. Энэ нь маш элбэг, сонсоход таатай байж болох юм, гэвч хэрвээ энэ нь Бурханы төрөлхийн зан чанартай таарахгүй байвал Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам мөн Түүнийг гүтгэсэн нүгэлтэн байсны чинь төлөө чамайг залхаан цээрлүүлэх болно. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шат нь бүгдээрээ Бурханаар Өөрөөр хийгдсэн ба нэг Бурханаар хийгдсэн. Ажлын гурван үе шатны баримт нь Бурхан хүн төрөлхтнийг удирдсаны баримт, хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шатны төгсгөлд бүх зүйл өөрсдийн төрөл зүйлийн дагуу ангилагдах ба Бурханы ноёрхол дор эргэн очно, учир нь бүх орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин байхгүй. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас)

Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Төгс Хүчит Бурханы дээрх үгнээс бид, Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлын гурван үе шатыг аль хэдийн хийсэн гэдгийг бүрэн ухаарч чадна. Үе шат болгон нь өмнөхөөсөө илүү өндөр байсан бөгөөд тус бүр нь дараагийнхтайгаа нягт холбогддог. Бурханы ажлын гурван үе шат нь үнэхээр хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил юм. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”)

Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба дараа дараагийнхтайгаа холбоотой байдаг. … Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс)

Эрин үе болгонд Бурхан өөр өөр ил тод үйл хэрэг хийдэг. Эрин үе бүрд Тэр Бурханы үйл хэргийн ил тод хэсгийг хийдэг ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод хийдэг үйл хэрэг нь Түүний ажиллаж буй эрин үеэс хамаарч өөрчлөгддөг, гэхдээ тэдгээр нь бүгд хүнд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, амьдралд илүү ойрхон Бурханд итгэх итгэлийг болон илүү их үнэнийг өгдөг. Бурханы бүх үйл хэргийн улмаас болон Бурхан маш гайхалтай, маш агуу учраас, Тэр төгс хүчит бөгөөд ойлгошгүй учраас хүн Бурханд итгэдэг. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс)

Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс)

Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн удирдлагаа хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”-аас)

Бурханы бүх зан чанар нь зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөөр илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүслийн эрин үед илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед илчлэгдээгүй, эдгээр эцсийн өдрүүдэд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд хийх ажлууд нь шүүлт, уур хилэн болон гэсгээлт билээ. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. (Үг нь махбодоор илэрсэн номын“Бие махбодтой болсон нууц (4)”-аас)

Төгс Хүчит Бурханы дээрх үгнээс бид, Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе хүртэл, эцсийн Хаанчлалын эрин үе хүртэл Бурханы ажлын гурван үе шат нь бүгд нэгэн Сүнсний ажил байсан гэдгийг тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил байсан. Ариун Сүнс ажиллахын тулд хүмүүсийг ашиглаж эсвэл махбодоор шууд ажиллаж байх нь хамаагүй энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил юм. Энэ бол ганц хүний үгүйсгэж чадахгүй баримт мөн. Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил юм. Бурханд итгэдэг бүх хүн цэвэрлэгдэж, авраал хүртэхийн тулд эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы ажлын гурван үе шатаар л дамжуулан хүн Бурханыг үнэхээр мэдэж, төгс болгуулж чадна гэдгийг тэд ухаарах ёстой бөгөөд Түүний ажлын гурван үе шатыг ухаарч чадаагүй хүмүүс бол Бурханыг үнэндээ мэддэггүй хүмүүс юм. Тиймээс тэд мөн л Бурханыг эсэргүүцэж, урвах боломжтой. Эдгээр нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт мөн. Өөрийнхөө ажлын үе шат болгонд Бурхан зан чанарынхаа нэг хэсгийг илэрхийлж, илчилсэн бөгөөд ажлынхаа өөр өөр үе шатанд Тэр бас хүн төрөлхтөнд өөр өөр шаардлага тавьж байлаа. Ялангуяа эцсийн өдрүүдийн ажилдаа Бурханы илэрхийлсэн шүүлт, гэсгээлтийн бүх үг нь Түүний зөвт байдал, шүүлт, уур хилэн болон завхарсан хүн төрөлхтнийг гэсгээх гэсгээлтийг бүрэн төлөөлдөг. Тэдгээр нь Бурханы зөвт зан чанар, төгс хүчит байдал болоод мэргэн ухааны илчлэл билээ. Ийм учраас эцсийн өдрүүд дэх Бурханы ажил л, Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч, Бурханд жинхэнээсээ дуулгавартай байх боломжийг завхарсан хүмүүст олгон, завхарсан хүмүүсийн сатанлаг зан чанарыг бүрэн ариусгаж, таягдан хаяж, шийдвэрлэж чаддаг. Бурханы шүүлт, сүр жавхлан, уур хилэн, гэсгээлтгүйгээр хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдсан гүн гүнзгий завхралынхаа үнэнийг болон уг чанарынхаа мөн чанарыг хэзээ ч ухаарч чадахгүй байсан, иймээс тэд хэзээ ч ариусгагдаж чадахгүй байсан ба Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж хэзээ ч чадахгүй байсан юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил л хүн төрөлхтнийг бүрэн аврах шийдвэрлэх, чухал ажил юм гэдэг нь тодорхой. Хүн төрөлхтнийг аварч, төгс болгоход энэ нь асар их ач холбогдлыг агуулдаг.

Бурханы ажлын гурван үе шат үнэхээр их ач холбогдолтой гэдгийг үнэн хэрэгтээ хэрхэн мэдэх вэ. Бид Түүний үгээр дамжуулан Түүний ажлын гурван үе шатыг мэдэж, туулах ёстой бөгөөд эрин үе болгон дахь Түүний ажлын талаар жинхэнэ ойлголттой байх ёстой. Ингэж бид Бурханы ажлын үе шат болгоны хоорондын холбоо болон тодорхой ач холбогдлыг ойлгож чадна, тэр үед бид, Түүний ажлын гурван үе шат нь хоорондоо нягт холбоотой, нэгдмэл байдаг ба тэдгээр нь үнэхээр нэгэн Бурханы ажил юм гэдгийг харж чаддаг. Бурханы ажлын гурван үе шатны талаар жинхэнэ ойлголттой байх үедээ бид Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн Түүний зөвт зан чанарыг бүрэн харж чадах бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн удирдаж, золин авардаг болохыг, эцэст нь Тэр хүн төрөлхтнийг хэрхэн аварч, төгс болгодгийг бүрэн ойлгож чаддаг. Бид бас, Өөрийн ажлын үе шат болгондоо Бурхан Сатантай хийсэн тулаанд ялалт авчирдаг ба Тэр бүрэн алдаршдаг гэдгийг харж чаддаг. Хүмүүс аврал хүртэх үедээ Бурханы зөвт зан чанар болон мөн чанарыг ойлгоод зогсохгүй, мөн Сатаны ёрын муу хүчнүүд хүн төрөлхтнийг хэрхэн завхруулж, Бурханыг эсэргүүцдэг, эцэстээ тэд хэрхэн бүтэлгүйтэж, мөхдөгийг харж чаддаг. Бурханы сонгосон хүмүүс аврал хүртэх үедээ Сатаны нөлөөг бүрмөсөн орхиж, жинхэнээсээ Бурхан руу эргэдэг. Ийм учраас Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханы сонгосон хүмүүс Бурханыг ойлгож, авралд хүрэхэд маш чухал ач холбогдолтой юм.

I. Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын ач холбогдол нь үндсэндээ хүн төрөлхтнийг залж чиглүүлэхийн төлөө байлаа

Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын ач холбогдлын талаар Төгс Хүчит Бурханы илчилсэн зүйл доор байна:

(Бурханы үгийг орхигдуулсан)

II. Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын талаарх шаардлагатай ойлголт

Хэрвээ бид Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлын ач холбогдол болон мөн чанарыг илчилсэн Төгс Хүчит Бурханы үгийг чин сэтгэлээсээ эргэцүүлбэл Хуулийн эрин үе дэх Бурханы ажил нь хүнийг бүтээснийхээ дараа хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн анхны ажил нь байсан гэдгийг бүрэн танин мэдэж чадна. Ехова бол Израильчуудад харагдсан, тэднийг анх Египетийн хааны хяналт, боолчлолоос удирдан гаргасан Хуулийн эрин үе дэх үүрд мөнхийн, цорын ганц жинхэнэ Бурхан байсан бөгөөд дараа нь Тэр Израильчуудад зориулан хууль, тушаал гаргаж, тэгснээрээ хүн төрөлхтний амьдралын талаарх Бурханы хувийн удирдамжийг эхлүүлсэн юм. Хуулийн эрин үед Бурхан, хүн төрөлхтний мөрдөх ёстой олон хууль, тушаалыг гаргасан бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн чухал гурав нь: Нэгдүгээрт Арван тушаал; хоёрдугаарт Амралтын өдөр; гуравдугаарт тахил байсан, энэ нь үндсэндээ нүглийн тахил, эвийн тахил, шатаалт тахил юм. Бурханы тавьсан энэ гурван шаардлага нь Хуулийн эрин үе дэх Түүний үндсэн ажил байсан ба Түүний гурван шаардлагын чухал ач холбогдол нь газар дээр хэрхэн амьдрах талаар тухайн үеийн Израильчуудыг залж чиглүүлэх явдал байв. Дараа нь бид Хуулийн эрин үе дэх Бурханы гурван үндсэн шаардлагын чухал ач холбогдлын талаарх зарим нэг ойлголтыг ярилцана.

1. Хуулийн эрин үед Бурханы гаргасан Арван тушаалын ач холбогдол нь гүн гүнзгий байсан. Тэдгээрийн агуулга нь:

1. Чи Миний өмнө өөр бурхадтай байж болохгүй.

Чи өөртөө зориулан ямар нэгэн сийлсэн дүрс бүү хий, эсвэл дээд тэнгэр, доод газар, газар доорх усан дахь ямар ч зүйлтэй төстэй юм бүү хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй: учир нь чиний Эзэн Бурхан Би бол хартай Бурхан, Намайг үзэн яддаг хүмүүсийн гурав дахь, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг; Намайг хайрлаж, Миний тушаалыг сахидаг хүмүүст мянган үед нь өршөөлөө үзүүлдэг.

Чи ЭЗЭН Бурханыхаа нэрийг хий дэмий бүү дурд, учир нь Түүний нэрийг дэмий дурддаг хүмүүсийг Эзэн шийтгэлгүй орхихгүй.

Амралтын өдрийг санаж, ариун байлга. Зургаан өдөр хөдөлмөрлөөд бүх ажлаа хий: Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан Эзэний амралтын өдөр юм: чи ямар ч ажил хийж болохгүй, чи, чиний хүү, охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, гэрт чинь ирсэн зочин хүртэл мөн адил: Учир нь Эзэн зургаан өдөрт тэнгэр, газар, далай болон тэдгээрийн доторх бүхнийг бүтээгээд долоо дахь өдөр нь амарсан: иймээс Эзэн амралтын өдрийг ерөөж, үүнийг ариун болгосон билээ.

Эцэг, эхийгээ хүндэл, тэгвэл чи өөрийн Бурхан Эзэний өгсөн газар дээр урт насалж болох юм.

Чи хүн бүү ал.

Чи бүү завхайр.

Хулгай бүү хий.

Чи хөршийнхээ эсрэг хуурамч гэрчлэл бүү хий.

Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр, хөршийнхөө эхнэрт бүү шуна, мөн түүний зарц, шивэгчин, үхэр, илжиг болон хөршийнхөө юунд ч бүү шунахайр. (Гэтлэл 20:3-17)

Эдгээр нь Хуулийн эрин үед Бурхан хүмүүсийг залж чиглүүлж байсан хамгийн чухал, алдартай Арван тушаал юм. Завхарсан хүн төрөлхтөнд зориулж тогтоосон Бурханы Арван тушаал нь энгийн, тодорхой, тун үндэслэлтэй бөгөөд сайн, мууг тодорхой ялган салгадаг, илэн далангүй, шулуун шударга юм. Түүний Арван тушаал нь ялгаваргүй байдал, шударга ёс, тэнгэр, газрын зарчмууд, бишрэм, зөв шударга зүйл болон ёс суртахууныг бүрэн агуулдаг. Бурхан бол шулуун шударга, зөвт, ариун агаад мууг үзэн яддаг Бурхан юм гэдгийг хүмүүс үүнээс харж чадна. Арван тушаал нь хүн төрөлхтөн буюу Өөрийн бүтээлийн төлөөх Бурханы шаардлага болон хүслийг бүрэн төлөөлдөг. Тэдгээр нь товчхон, баялаг, иж бүрэн бөгөөд бүгдээрээ хүмүүсийн мөс чанар болон эрүүл ухаанаар нотлогдож болох шударга, эрхэм, эерэг зүйлс юм. Арван тушаалын ач холбогдол нь гүн гүнзгий. Тушаал нэг бүр нь маш их утга учиртай бөгөөд Бурханыг ойлгож, муугаас зайлж, Бурхан юуг үзэн яддаг, юуг хайрладгийг болон хүн төрөлхтөн юуг баримтлах ёстойг мэдэхэд хүмүүсийг хүргэдэг. Мөс чанартай агаад эрүүл ухаантай хүмүүс бүгд, Бурханы гаргасан Арван тушаалыг баяртайгаар хүлээн авч, ёслон тэмдэглэх ёстой ба энэ нь, тэдгээрийн удирдамж дор хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг хүмүүст олгосон билээ. Хүмүүс Арван тушаалын дагуу амьдарч байгаа цагт Бурханы ерөөлийг хүртэх бүрэн боломжтой юм. Энэ бол үнэн. Хэрвээ дэлхий дээрх улс орон бүр Арван тушаалын дагуу үндсэн хуулиа баталж, улс орноо захирах юм бол гарцаагүй Бурханы ерөөлийг хүртэх ба улс орон нь хамаагүй илүү дэг журамтай болох байсан. Хэрвээ тэд Арван тушаалыг сурах бичигтээ оруулж, хүн бүхэн хүүхэд ахуйгаасаа хүлээн зөвшөөрсөн бол бүгд Бурханыг шүтэн мөргөж чадах байсан юм. Тэр нь бүр ч илүү их утга учиртай байх байлаа. Хэрвээ бүх улс орны ард түмэн Арван тушаалын зарчмуудын дагуу газар дээр амьдарсаар ирсэн бол хүн төрөлхтөн өнөөгийнх шигээ завхрахгүй байсан нь маргаангүй. Гэхдээ Сатан хүн төрөлхтнийг хэтэрхий гүн завхруулсан бөгөөд Сатан хүн төрөлхтнийг бүрэн хянаж байдаг болохоор л энэ нь, бүх дэлхий ертөнцийг ёрын муугийн гутамшигт харанхуй дор байхад хүргэсэн. Ийм учраас Хуулийн эрин үе дэх гүнзгий завхарсан хүн төрөлхтний хувьд Арван тушаалыг хүлээн зөвшөөрч, баримтлахад маш хэцүү байв. Тэдний хүрсэн цорын ганц үр дүн нь хүмүүст өөрсдийнх нь нүглийг таниулах явдал байсан боловч Бурханы ажил аажмаар цогцолж, үе шат болгон нь нөгөөгөө нөхөн, алхам алхмаар үргэлжилсэн юм. Бурханы гаргасан хууль, тушаалууд биелэх ёстой.

2. Амралтын өдрийг тэмдэглэх явдлын цаад зарчим бас туйлын чухал. Хүн Амралтын өдрийг тэмдэглэх ёстой гэсэн шаардлагаа Бурхан олон дахин давтсан бөгөөд Ехова ийнхүү хэлсэн юм: “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун: учир нь энэ бол үеийн үед Миний болон та нарын хоорондох тэмдэг; Би бол та нарыг ариусгадаг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Тиймээс та нар Амралтын өдрийг сахигтун; учир нь энэ нь та нарт ариун билээ: үүнийг бузарласан хүн бүхэн гарцаагүй үхэх болно: учир нь энэ өдөр ямар нэгэн ажил хийдэг хэн боловч ард түмнийхээ дундаас таслагдана. Зургаан өдөр ажил хийж болно; харин долоо дахь өдөр бол ЭЗЭНд ариун, бүтэн амрах Амралтын өдөр юм: Амралтын өдрөөр ямар нэгэн ажил хийдэг хэн боловч гарцаагүй үхэх болно. Иймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд Амралтын өдрийг сахиг. Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хооронд мөнхөд байх тэмдэг юм: учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр, гзрыг бүтээгээд, долоо дахь өдөр нь амарч, сэргэсэн билээ” (Гэтлэл 31:13-17). Бурхан Амралтын өдрийг тэмдэглэхийг хүнээс шаардсаны ач холбогдол гүн гүнзгий юм гэдгийг Бурханы сонгосон хүмүүс тодорхой ойлгох ёстой. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үедээ зургаан өдрийн дотор хийсэн. Тэр долоо дахь өдөр нь амарсан юм. Ийм учраас Бурхан бас зургаан өдөр ажиллаж, долоо дахь өдөр нь амрахыг хүмүүсээс шаарддаг. Энэ нь зөвхөн Бурханы хайрыг агуулаад зогсохгүй, бас гүн гүнзгий ач холбогдлыг агуулдаг. Амралтын өдрийг тэмдэглэхийг Бурхан хүмүүсээс шаардсан нь хүн төрөлхтний амьдралд зориулсан Түүний удирдамжийн гэрчлэл гэдэг нь эргэлзээгүй юм. Энэ нь Түүний хүн төрөлхтнийг гэсэн хязгааргүй их халамж, анхаарал, хайрыг илчилдэг. Хүмүүс үргэлж зовж, нар мандахад ажиллаж, нар жаргахад л амарч, зөвхөн хангалттай хоол, хувцас, орон байртай байж, гэр бүлээ тэжээх санаа зорилготойгоор амь зууж байхыг Тэр хүсээгүй юм. Бурханы амралтын өдөр нь бас хүн төрөлхтөнд амралтын өдөр өгөхийн төлөө байсан, ийм учраас Тэр, хүмүүс Амралтын өдрийг тэмдэглэх ёстой гэж зарлигдсан билээ. Энэ нь үнэхээр ач холбогдолтой.

3. Нүглийн тахил, шатаалт тахил, эвийн тахилын зарчмын тухайд гэвэл, Израильчуудын дундаас хэн Ехова Бурханы хориглосон нүглийг үйлдсэнээс үл хамааран, мөн тэд нүгэл үйлдсэн гэдгээ мэдэж байсан уу, үгүй юү гэдэг нь хамаагүй тэд өөрсдийнхөө нүглийг өршөөлгөхийн тулд Бурханд нүглийн тахил, шатаалт тахил эсвэл эвийн тахил өргөхөөр тахилч дээр очих ёстой байлаа. Энэ нь, Бурханы зан чанар зөвхөн зөвт байдал, сүр жавхланг агуулаад зогсохгүй мөн өршөөл, хайрыг агуулдаг гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Хүмүүс Сатанаар завхруулагдсан учраас төрөлхөөсөө нүгэл үйлддэг боловч Бурхан хүн төрөлхтний төлөө нүглийн тахил, эвийн тахил, шатаалт тахилыг бий болгосон бөгөөд хүмүүс ямар төрлийн нүгэл үйлдэх нь хамаагүй Бурханд нүглийн тахил, шатаалт тахил эсвэл эвийн тахил өргөж байгаа цагт тэд Түүгээр бүрэн өршөөгдөж чадна. Завхарсан хүн төрөлхтөнд хандах Бурханы зан чанар нь Түүний өршөөл, сайхан сэтгэлийг агуулдаг гэдгийг хүмүүст мэдэгдэхэд энэ нь хангалттай юм. Бурхан хүмүүсийг хөнгөхнөөр ялладаггүй бөгөөд ялангуяа Тэр хүмүүсийг хөнгөхнөөр шийтгэдэггүй. Эндээс, хүн төрөлхтний төлөөх Бурханы халамж ба хамгаалалт, нигүүлсэл ба ерөөл бүр ч илүү тодорхой харагддаг. Бурхан завхарсан хүн төрөлхтний төлөө нүглийн тахилыг бий болгосны цаад зарчим нь хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх Түүний ажил байсан гэдгийг энэ нь бүрэн харуулдаг.

Хуулийн эрин үед Бурханы гүйцэлдүүлсэн бүх ажил нь Түүний өмнө амьдарч, Түүнийг шүтэн мөргөх чадвартай байж, Түүний ерөөлийг хүртэх боломжийг бүх хүнд олгохын тулд хүн төрөлхтнийг хүний амьдралын зүй зохистой зам руу хөтлөх явдал байсан юм. Энэ бол Түүний хүсэл. Хуулийн эрин үед Бурхан, газар дээрх Израильчуудын амьдралыг залж чиглүүлэхийн тулд хууль, тушаалуудыг ашигласан. Үнэн хэрэгтээ энэ нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин авралын ажилд зориулсан замыг засаж байлаа. Эхлээд, Израильчуудыг Бурханы өмнө аваачиж, тэдэнд Түүнийг таниулах өөрөөр хэлбэл Бүтээлийн Эзэнийг таниулж, Түүний өмнө хүмүүс хэрхэн амьдрах ёстойг мэдэгдэх нь чухал байлаа. Энэ нь Бурхан газар дээрх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлж байсны жинхэнэ гэрчлэл гэдэг нь эргэлзээгүй. Энэ нь хүн төрөлхтний төлөө гэсэн Түүний жинхэнэ хайрыг илчлээд зогсохгүй, Бурхан тэнгэр, газар, бүх зүйл, хүн төрөлхтнийг бүтээснээр үл барам хэрхэн амьдарч, Бурханы өмнө хэрхэн амьдарч, Түүний ерөөлийг хэрхэн хүртэхээ мэдэхэд нь хүмүүсийг залж чиглүүлж байсан гэдгийг ойлгох боломжийг хүмүүст олгосон. Ийм маягаар хүмүүс Бурханы өмнө хэрхэн амьдарч, Түүнийг хэрхэн шүтэн мөргөж, Түүний ерөөлийг хэрхэн хүртэж, амар амгалан байдал, урт нас, аз жаргалыг олж авахын тулд хэрхэн амьдрахаа мэддэг. Завхарсан хүмүүсийн хувьд энэ нь үнэхээр утга учиртай. Хэрвээ бүх хүн төрөлхтөн Бурханы гаргасан хууль, тушаалуудын дагуу амьдарч чадсан бол хүнтэй төсгүй болох хүртлээ Сатанаар завхруулагдахгүй байсан ба дэлхий ертөнц өнөөдрийнх шигээ харанхуй, ёрын муу байхгүй байлаа. Хэрвээ хүмүүс Бурханы удирдамж дор амьдарч чадсан бол энэ нь үнэхээр аз жаргалтай зүйл байх байв! Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс). Бурханы ажлын гурван үе шат болгоныг хийж байхдаа Бурхан, Өөрийн ажлын цар хүрээг аажмаар өргөжүүлдэг ба эцэст нь Сатаны нөлөөг бүрмөсөн орхиж, Бурханы сэнтий рүү бүрэн эргэхийн тулд бүх хүн төрөлхтнийг авардаг гэдгийг энэ нь илтгэдэг. Энэ бол хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөө юм.

Хэрвээ Би, Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын үндсэн ач холбогдлыг хэдхэн үгээр дүгнэн хэлбэл, энэ нь Бурхан анх хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр хэрхэн амьдрах талаар хүмүүсийг залж чиглүүлсэн ажил байсан юм. Хуулийн эрин үе дэх Түүний ажил нь ерөнхийдөө “залж чиглүүлэхийн” үндсэн ач холбогдлыг онцолсон.

III. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын ач холбогдол нь үндсэндээ золин аврал байсан.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажлын талаар Төгс Хүчит Бурханы илчилсэн зүйлийн ач холбогдол ба мөн чанар доор байна:

(Бурханы үгийг орхигдуулсан)

IV. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын талаар шаардлагатай мэдлэг

Хэрвээ бид, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын ач холбогдол болон мөн чанарыг илчилсэн Төгс Хүчит Бурханы үгийг чин сэтгэлээсээ эргэцүүлэх чадвартай бол, Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажил нь золин авралын ажил байсан, энэ нь завхарсан хүн төрөлхтний нүглийг наманчлах ажил байсан гэдгийг бүрэн ухаарч чадах болно. Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн үг болон ажил нь бүгд золин авралын ажил дээр төвлөрч байсан бөгөөд энэ нь бүхэлдээ хүмүүсийг, Есүсийг Аврагч хэмээн хүлээн авч, өөрсдийн бүх нүглийг хүлээн зөвшөөрөхөөр Бурханы өмнө очиж, Бурханы уучлалыг хүртэж, Түүний өмнө амьдрахын тулд Бурханы нигүүлсэлд найдах чадвартай байлгахын төлөө байсан юм. Энэ бүхэн нь хүмүүсийг, Бурхан руу эргэж очсоныхоо дараа Түүний хайрласан нигүүлсэл, ерөөлийг эдэлж, Тэр бол өршөөл, хайрын Бурхан гэдгийг таньж, Түүнд байнга залбирч, Түүний хайрласан нигүүлсэл, ерөөлд амьдрахын тулд Түүнийг шүтэн мөргөх чадвартай байлгахын төлөө байв. Энэ бүхэн нь хүмүүсийг, Эзэн Есүс бол Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа сайн мэдээг түгээж, Бурханы авралыг гэрчилж, Есүсийн амлалтыг авч, эцсийн өдрүүдийн авралыг хүртэхэд хэрхэн бэлдэхээ мэдэхэд хүргэхийн төлөө байсан юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн зүйл нь бүхэлдээ хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан гэдгийг хүмүүст харуулахад энэ нь хангалттай юм. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, нүглийн тахил болсон нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажилтай нягт холбоотой. Хуулийн эрин үед Израильчууд Бурханы удирдлагыг мэддэг байсан ба Түүний хууль, тушаалуудыг хэрхэн дагахаа мэддэг байсан, гэхдээ хүний завхралаас болж тэд мөн л хууль, тушаалуудыг дахин дахин зөрчиж, Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Бурханыг уурлуулж байсан юм. Энэ нь хүмүүсийг, нүгэл гэж юу болохыг, нүгэл үйлдэх гэж юу болохыг ухаарч, хүмүүс ямар нүгэл үйлддэгийг болон нүгэл үйлдсэнийхээ дараа Бурханы уучлалыг хүртэхийн тулд хэрхэн тахил өргөхийг мэдэхэд хүргэсэн билээ. Үүнээс бид, Бурханы хууль, тушаалуудын хүрсэн анхдагч үр дүн нь нүгэл юу болохыг, Бурханаар уучлуулахын тулд нүгэл үйлдсэнийхээ дараа хэрхэн тахил өргөх ёстойг хүмүүст мэдэгдэх явдал байсан гэдгийг харж болно. Тийм учраас Эзэн Есүс, хүн төрөлхтний нүглийг наманчлах ажлыг гүйцэлдүүлэхээр Нигүүлслийн эрин үед ирсэн юм. Энэ нь үнэхээр маш их утга учиртай. Хуулийн эрин үед, тахил өргөх, шатаалт тахил, эвийн тахил нь зөвхөн ганц нүглийг л шийдвэрлэж, нэг өршөөлийг л өгч байсан боловч Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс мөнхийн, бүрэн гүйцэд нүглийн тахил болсон ба хүн төрөлхний нүглийг нэг удаа үүрд мөнхөд уучилсан билээ. Энэ нь, хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр хэчнээн агуу болохыг, Түүний зан чанар нь зөвхөн зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг агуулаад зогсохгүй мөн өршөөл, хайрыг агуулдаг, ялангуяа хүнд хайрладаг Түүний нигүүлсэл өргөн уудам, элбэг дэлбэг гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүсийн нүгэл уучлагдмагц тэд Түүний бүх нигүүлслийг урьдных шигээ эдэлж чаддаг. Хүн төрөлхтний төлөөх Түүний хайр жинхэнэ бөгөөд Түүний нигүүлсэл үнэхээр агуу, хэмжээлшгүй гэдгийг харж болно. Эзэн Есүс завхарсан хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэрхүү үйлдлээрээ хүн төрөлхтний нүглийг мөнхөд уучлаад зогсохгүй, бие биенээ хайрлах, нэг нэгэндээ хүлээцтэй хандах, бусдыг дал дахин долоон удаа уучлах, мөн түүнчлэн бусдыг үүрд уучилж, дайсныхаа төлөө залбирах, бусдыг өөр шигээ хайрлах гэх мэт Нигүүлслийн эрин үеийн үнэнийг хүмүүст зааж сургасан юм. Тэр хууль, тушаалуудыг хүчингүй болгоод зогсохгүй Хуулийн эрин үеийн ажлыг төгс болгосон болохоор Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн авсан бүх хүн зохих ёсоор цугларч, Бурханд залбирч, Бурханыг шүтэн мөргөж, сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийж чадсан—энэ нь гэрчлэл хийх явдал юм. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажил бүхэлдээ Хуулийн эрин үе дэх Түүний ажлын суурин дээр үндэслэсэн нь тодорхой юм. Эзэн Есүс үнэхээр нүглийн тахил болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нэг л үйлдлээрээ, бүх завхарсан хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцэх нүглийг мөнхөд уучилж, тэднийг Бурханы өмнө очиж, Түүнд залбирч, Түүнийг шүтэн мөргөх боломжтой болгосон. Гэсэн хэдий ч Эзэн Есүс нүглийн тахил болсон нь хүн төрөлхтнийг бүрэн аварч, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэнтэй адилгүй. Эзэн Есүс загалмай дээр “Гүйцэлдлээ” гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг Тэр аль хэдийн гүйцэлдүүлсэн гэсэн утгатай гэж итгэдэг олон хүн Христийн шашинд байдаг. Энэ бол буруу—энэ бол хүний үзэл төсөөллөөс өөр юу ч биш бөгөөд хүмүүст Бурханы ажлын талаар өчүүхэн төдий ч ойлголт байдаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ Есүсийн золин авралын ажил хүн төрөлхтнийг аль хэдийн бүрэн аварсан бол өнөөдөр шашны хүмүүс байнга залбирч, нүглээ улайхгүй байсан ба үндсэн гол урсгалууд одоогийнх шигээ уналтанд орж, эзгүйрэхгүй байсан. Эзэн Есүс бас “Би хурдан ирнэ” гэж мэдээж хэлэхгүй. Эзэн Есүсийн эргэн ирэлт, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажил л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил юм. Шүүлт ба гэсгээлт, засалт ба харьцалт, шалгалт ба цэвэршүүлэлтээр дамжуулан Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтний завхралын асуудлыг шийдвэрлэж байгаа, ингэснээр тэд Сатаны нөлөөний хүлээс, хязгаарлалтыг бүрэн дүүрэн хаяж, Бурханыг үнэхээр мэддэг учраас Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болж чадна. Эзэн Есүсийн золин авралын ажил нь ердөө, Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг бүрэн аврах замыг зассан бөгөөд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авснаар л хүмүүс бүрэн авралд хүрч чадна гэдгийг баримтууд хангалттай харуулдаг. Энэ бол үнэхээр маргашгүй баримт мөн.

Эзэн Есүсийн золин авралын ажил нь Израиль дахь Бурханы ажлын цар хүрээг даруй өргөжүүлж, үүнийг Харь үндэстнүүдийн ертөнц болон дэлхий ертөнцийн зах хязгаар хүртэл дэлгэрүүлсэн. Ингээд Нигүүлслийн эрин үед Бурханы ажил Израилиас эхлэн бүх дэлхий даяар түгсэн бөгөөд улс орон, бүс нутаг болгон дахь олон хүн Бурханы өмнө очиж, Түүнд залбирч, Түүнийг шүтэн мөргөсөн юм. Түүний нэр улс орон, бүс нутаг даяар түгсэн. Үүнээс, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний хагас нь аль хэдийн биелсэн, тэгэнгээ бас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын замыг зассан гэдэг нь илэрхий юм.

Хэрвээ Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бодит ач холбогдлыг нэг өгүүлбэрээр дүгнэн хэлбэл, бие махбодтой болсон Бурхан, хүн төрөлхтнийг золин аврахын тулд Өөрийгөө завхарсан хүний төлөөх нүглийн тахил болгосон юм. Нигүүлслийн эрин үеийн ажлын хамгийн чухал бодит ач холбогдол нь “золин аврал” билээ.

V. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлт л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний шийдвэрлэх чухал ажил юм

Эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхдээ Төгс Хүчит Бурхан сая сая үг айлдсан бөгөөд эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлт, гэсгээлтийн ач холбогдлын талаар Төгс Хүчит Бурханы илчилсэн зүйлээс цөөн хэдэн хэсгийг доор эш татлаа. Хэрвээ хүмүүс эдгээр үгийг чин сэтгэлээсээ эргэцүүлж чадвал эцсийн өдрүүд дэх Түүний ажлын талаар зарим нэг ойлголт, мэдлэгтэй болж чадна.

(Бурханы үгийг орхигдуулсан)

VI. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын талаарх шаардлагатай ойлголт

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын ач холбогдлын тухай үгсийг уншсаныхаа дараа хэрвээ чи тэдгээрийг чин сэтгэлээсээ эргэцүүлбэл эцсийн өдрүүд дэх Түүний ажлын талаарх зарим нэг мэдлэг, ойлголтыг гарцаагүй олж авч чадна. Хэрвээ чи дараа нь, эцсийн өдрүүд дэх Өөрийнхөө ажлын явцад Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн номыг бүхэлд нь уншиж, эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хэдэн жил туулбал, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил нь хүн төрөлхтнийг бүрэн аврахын төлөөх шүүлт, гэсгээлт юм гэдгийг үнэхээр ойлгож чадах нь гарцаагүй. Үүгээр дамжуулан чи аврал хүртэж, төгс болгуулж чадна.

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ойлгохын тулд чи эхлээд Тэр яагаад эцсийн өдрүүдэд шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг талаар тодорхой мэддэг байх ёстой. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг гүйцэлдүүлсний дараа Бурханы сонгосон бүх хүмүүс Эзэн Есүсийн өмнө очиж, нүглээ улайж, гэмшиж, уучлагдаж чадсан. Тэд бас Бурханы өөрсдөд нь хайрласан ихээхэн нигүүлслийг эдэлж чадсан боловч хүн Сатанаар завхруулагдсаны дараах өөрсдийн нүгэлт уг чанарын хязгаарлалт, дөнгийг хаяж чадах ганц ч хүн байгаагүй юм. Эзэн Есүсийг өөрсдийн Аврагч гэж хүлээн авч, нүглээ уучлуулсныхаа дараа ч гэсэн хүн болгон үргэлжлүүлэн нүгэл үйлдэж байсан. Тэд нүгэл үйлдэж, нүглээ хүлээх дахин давтагдсан мөчлөг дунд амьдарсан. Тийм учраас, Эзэн Есүсийн золин аварсан бүх хүний нүгэл уучлагдаж, өөрсдөд нь Бурханы хайрласан бүх нигүүлслийг тэд эдэлсэн боловч хүн төрөлхтнийг нүгэлт байдал руу хөтөлдөг сатаны уг чанарын хязгаарлалт болон дөнгийг хаяж огт чадаагүй юм. Тийм учраас бүх хүн ийнхүү шаналан халагладаг: “Би үнэхээр өрөвдөлтэй юм! Сатаны уг чанарын хязгаарлалтыг бүрмөсөн хаяж, жинхэнэ авралд хүрэхийн тулд би юу хийж чадах юм бэ?” Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийнхөө нүгэлт уг чанарыг шийдвэрлэх ямар ч аргагүй бөгөөд сатаны нүгэлт уг чанарын хяналтаас хэн ч өөрсдийгөө чөлөөлж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Тэд бүгд дахин дахин нүгэл үйлдэж, нүгэл дотор амьдрахгүй байж чаддаггүй, ийм учраас хэдийгээр завхарсан хүмүүсийн нүглийг уучилсан боловч тэд хэвийн хүн чанарыг амьдран харуулж чаддаггүй, иймээс тэд ер нь яаж жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулж чадах билээ дээ? Энэ нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин авралын ажлыг хүлээн авсан Бурханы сонгосон бүх хүмүүсийн бодит туршлага юм. Иймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийдэг шүүлт, гэсгээлтийн ажил нь завхарсан хүмүүсийг сатанлаг нүгэлт уг чанараас нь бүрмөсөн аварч, тэдний амь зан чанарыг өөрчлөх ажил билээ. Хүн төрөлхтнийг бүрмөсөн аврахын тулд Төгс Хүчит Бурхан шүүлт, гэсгээлтийн бүх үнэнийг илэрхийлдэг. Тэр завхарсан хүмүүсийн сатанлаг уг чанарын мөн чанар болоод тэдний завхралын үнэнийг илчилж, шүүхийн тулд Өөрийн үгэн дэх үнэнийг ашиглаад зогсохгүй бас хүмүүсийн сатанлаг зан чанарыг шийдвэрлэж, өөрчлөхийн тулд засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлтийн аргыг ашигладаг. Энэ нь завхарсан хүмүүст, өөрсдийнхөө сатанлаг уг чанар болоод завхралын үнэнийг үнэхээр танин мэдэж, завхарсан хүмүүс үнэндээ аминч зан, жигшүүртэй байдал, заль мэх, шударга бус байдал, шунал, хорон санаа гэх мэт сатанлаг зан чанараар дүүрэн, үнэнээс залхсан байдаг гэдгийг жинхэнээсээ харах боломж олгодог. Засагдаж, харьцагдсанаар болон шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы ажлыг мэдэж чаддаг бөгөөд энэ нь, асуудлын талаарх тэдний үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэ цэнийг үндсээр нь өөрчилдөг, дараа нь тэдний амь зан чанарын өөрчлөлт явагдана. Энэ бүхэн нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын үр жимс бөгөөд үүнээс болж бий болсон өөрчлөлт нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст итгэсний дараа нүглээ уучлуулахад бий болсон өөрчлөлтөөс хамаагүй илүү их юм. Зөвхөн Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлт л хүн төрөлхтнийг бүрэн аврах ажил юм гэдгийг батлахад энэ нь хангалттай. Завхарсан хүмүүсийн хувьд бүрэн авралд хүрэхийн тулд Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдөж, Бурхан руу жинхэнээсээ эргэж, Түүнд дуулгавартай байж, Түүгээр авахуулах өөр ямар ч зам байхгүй.

Гүн гүнзгий завхарсан хүн төрөлхтөн аврагдахаасаа өмнө Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах ёстой. Яагаад гэвэл хүмүүс маш гүн гүнзгий завхруулагдаж, Сатаны мэдлэг болон гүн ухаанд бүрмөсөн автагдсан бөгөөд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Шүүлт, гэсгээлтийн аргаар л дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чаддаг, ийм учраас эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг явуулахдаа хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд Тэр эхлээд үнэнийг илэрхийлсэн. Завхарсан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулахын тулд Бурхан үнэнийг илэрхийлж, тэд бүрэн үнэмших үед л тэд Түүний жинхэнэ илрэлтийг харна, зөвхөн тэр үед л тэд Бурханы өмнө сөгдөн мөргөж, туйлын их гэмших болно. Тэр үед тэд үнэхээр Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болохоо эцэст нь харна, үүнээс болж тэд өөрсдийн ихэрхүү, биеэ тоосон зангаа мэдэж, өөрсдийнх нь зүрх сэтгэлд Бурханд зориулсан зай огт байдаггүйг, тэд ердөө ч хүн шиг амьдарч байгаагүй гэдгээ, тэд үнэндээ Сатанаар маш гүн гүнзгий, маш хөөрхийлөлтэйгээр завхруулагдсан гэдгээ мэдэх болно. Хүн төрөлхтөн Бурханы үгээр байлдан дагуулагдсаныхаа дараа л Сатанаар завхруулагдсан өөрсдийнхөө завхралын бодит баримт, үндсэн уг чанарыг үнэхээр ойлгодог бөгөөд зөвхөн тэр үед л тэд, энэ бүх жилүүдэд шашин дотор Бурханд итгэснийхээ дараа Библийн зарим нэг мэдлэг, бичиг үсэг, хоосон сургаалаас өөрцгүй зүйлийг ойлгосон ба өөрсдөд нь үнэний бодит байдал огтхон ч байдаггүй гэдгийг жинхэнээсээ танин мэддэг. Тэд үнэхээр дорд, хөөрхийлөлтэй, сохор агаад нүцгэн. Зөвхөн тэр үед л хүмүүс Бурханы өмнө тайван байж, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг албан ёсоор хүлээн авч, дуулгавартай дагаж эхлэх ба Бурханд итгэх итгэлийн зөв замд орж эхэлдэг. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтээр хийгдсэн байлдан дагуулалтын эхний үр дүн билээ. Энэ нь, Хуулийн эрин үед Иов шалгалтуудыг туулж, Бурханы үгийг сонссоныхоо дараа бүрэн байлдан дагуулагдсантай яг адилхан. Хүмүүс Бурханы үгээр байлдан дагуулагдах юм бол үнэнийг танин мэдэж, хүлээн авсан хүмүүс болох бөгөөд дараа нь тэд Бурханд итгэх итгэлийн зөв замд орж, аврагдах боломжтой хүмүүс болж чадна. Үнэнийг үгүйсгэж, үзэн ядаж, Бурханы олон үгийг сонссоныхоо дараа ч гэсэн Түүний дайсан хэвээр байдаг хүмүүс нь антихристүүдийн ангилалд харьяалагддаг. Тэдний хувьд аврагдах зам үнэхээр байхгүй бөгөөд тэр хүмүүс таягдагдаж, шийтгэгдэх бай болно. Бурханы үгээр байлдан дагуулагдсан суурин дээр аврал явагдах ёстой. Бурханы хэлсэнчлэн: “Миний санаа зорилго бол хүн төрөлхтний муу ёрын нэгнийг бүрмөсөн сөнөөж, бут цохих бөгөөд ингэснээр тэр цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүний тухайд гэвэл энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай болсон.” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс ) “Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно.” ( Үг нь махбодоор илэрсэн номоын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс )

Эдгээр нь Бурханы шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүрсэн урьдчилсан үр дүн, Түүний байлдан дагуулах ажлын үр дүн юм. Бурхан хүмүүсийг төгс болгох явдал нь тэднийг байлдан дагуулсан суурин дээр хийгддэг бөгөөд хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт, гэсгээлтийн бүх ажлыг дуулгавартай дагаж чаддаг бол тэд аль хэдийн аврагдаж, төгс болгуулах замд алхан оржээ. Тэд хэзээ ч байлдан дагуулагдаагүй учраас завхарсан хүмүүс ийм ихэрхүү, бардам, хуулиас гадуур, эрүүл ухаан дутмаг байдаг гэдгийг хүн бүхэн тодорхой мэдэх ёстой. Тэд өөрсдийгөө танихдаа тун дутуу дулимаг байдаг ба тэд солиорлын ийм түвшинд хүртлээ Бурханыг үгүйсгэж, эсэргүүцсэн, ийм учраас Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л завхарсан хүмүүс ариусгалт болон авралыг олж авч чадна. Энэ нь бас завхарсан хүмүүсийн хувьд аврагдаж, төгс болгуулах цорын ганц зам билээ.

Бурхан завхарсан хүмүүсийг шүүж, гэсгээж байгаа нь Түүний зөвт зан чанарыг бүрэн илчилдэг бөгөөд энэ нь тэдэнд Бурханыг мэдэх гайхалтай боломж авчирдаг. Хэрвээ тэд Түүний шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол хэзээ ч Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй. Түүний зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнгийн шүүлт, гэсгээлтийг туулсан цагтаа л тэд Түүний зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдэг үнэнийг мэдэрч, Бурхан үнэхээр хүмүүсийн дотоод талыг хайж, тэдний зүрх сэтгэлийг бүхэлд нь ажиглах чадвартай, Тэр хүмүүсийн завхарсан мөн чанар болон сатанлаг уг чанарыг сайтар мэддэг гэдгийг өөрсдөө мэдэрч, Бурханы төгс хүчит байдал болон мэргэн ухааныг бас ойлгож чадна. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч чаддаг учраас тэд Бурханы зан чанар болон мөн чанарын талаарх жинхэнэ мэдлэгт хүрч, тэгснээрээ Түүгээр аврагдаж, төгс болгуулж чадна. Завхарсан хүмүүс аврагдах үйл явц нь Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх үйл явц, мөн Түүний зөвт зан чанарыг мэдэх үйл явц гэдэг нь тодорхой юм.

Завхарсан хүмүүс аврал хүртэж, төгс болгуулах явдал болон эцсийн өдрүүд дэх ажилдаа Түүний илчилсэн Бурханы зөвт зан чанарын хооронд шууд харилцан холбоо байдаг. Энэ нь бүхэлдээ, Бурханы зөвт зан чанарыг мэдэж, Бурханы төгс хүчит байдал болон мэргэн ухааныг таньснаар Бурханы сонгосон хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж эхэлсэн бөгөөд ялангуяа Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдсэнээр Түүний илэрхийлсэн бүх үнэнийг ойлгосонтой холбоотой. Ийм учраас хүмүүсийн амь зан чанар нь аажмаар өөрчлөгдөн, аливааг үзэх үзэл, амьдралын талаарх үзэл болон тэдний үнэ цэнэ үндсэндээ өөрчлөгдсөн. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт бөгөөд яг л Бурханы хэлсэнчлэн:

Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын улмаас Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс Бурханыг зүрхнийхээ угаас хүндэтгэн биширдэг. Бурхан бол хүндэтгэн бишрүүлэх, дуулгавартай дагуулахын тулд оршин байдаг. Учир нь Түүний оршихуй болон зан чанар нь ямар ч бүтээлийнхтэй адилгүй, бүтээгдсэн зүйлийнхээс дээгүүр юм. Бурхан бол бүтээгдсэн бус зүйл бөгөөд зөвхөн Тэр л бишрэн шүтүүлэх, захирах тавилантай; хүн бол үүнд тэнцэхгүй. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажил ба хүний ажил”-аас)

Миний зөвт байдал, сүр жавхлан болон шүүлт үүрд мөнхөд үргэлжилнэ. Анх Би элэгсэг, өршөөнгүй байсан боловч энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш; зөвт байдал, сүр жавхлан болон шүүлт бол ердөө Миний—бүрэн Бурханы Өөрийн зан чанар юм (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс)

Зөвт байдал бол ариун байдал ба энэ нь хүний зөрчлийг тэвчихгүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, гэхдээ захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь, үнэнийг эзэмшээгүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн зөвт шийтгэл ба ямар ч аврал байхгүй. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс)

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас)

Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас)

Бурхан одоо албан ёсоор хүмүүсийг төгс болгож эхэлсэн. Бүрэн дүүрэн болгуулахын тулд хүмүүс Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлтийг туулж, Түүний үгийн шалгалт болон цэвэршүүлэлтийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт гэх мэт) амсах ёстой. Нэмж хэлэхэд, хүмүүс үхлийн шалгалтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлдэг хүн нь Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалтын дунд зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаал цангинуулах чадвартай байх бөгөөд мөн Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийгөө хаяж, тэгснээр чин үнэнч, нэгэн зорилготой, ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлах чадвартай байдаг; ийм хүн бол бүрэн дүүрэн хүн бөгөөд энэ нь мөн” Бурханы хийхийг хүсэж байгаа ажил, энэ нь Бурханы хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйл юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бурханы ажлын алхмуудын талаар”-аас)

Тэнгэрийн Бурхан энэ хамгийн бузар заваан гажигтай газарт ирсэн бөгөөд Өөрийн гомдол дургүйцлийг хэзээ ч гаргаагүй буюу хүний талаар гомдоллоогүй, харин үүний оронд хүний бусниулалт,[a] дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний бодлогогүй шаардлагыг Тэр хэзээ ч няцааж байгаагүй, Тэр хүнээс хэтэрхий их зүйл хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Тэр хэзээ ч хүнд үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй; Тэр ердөө, хүний шаардсан бүх ажлыг ямар ч гомдолгүйгээр хийдэг: зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгийн цэвэршүүлэлт, сануулах, сургамжлах, тайтгаруулах, шүүх болон илчлэх. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй вэ? Тэр хүний ирээдүйн төлөв болон хувь заяаг авч хаясан ч гэсэн Бурханы хэрэгжүүлсэн алхмуудын аль нь хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний оршин тогтнохын төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь, зовлон шаналал болон шөнө шиг хар харанхуйн хүчний дарлалаас хүнийг чөлөөлөхийн төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний төлөө байгаагүй вэ? Хайртай ээж шиг Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? (Үг нь махбодоор илэрсэн номоын “Ажил ба оролт (9)”-оос)

Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас)

Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэх учиртай, энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ээс)

Миний зөвт байдал, сүр жавхлан болон шүүлт үүрд мөнхөд үргэлжилнэ. Анх Би элэгсэг, өршөөнгүй байсан боловч энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш; зөвт байдал, сүр жавхлан болон шүүлт бол ердөө Миний—бүрэн Бурханы Өөрийн зан чанар юм.(Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс)

Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, харьцалт, засалт юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-rээс)

Бурхан хамгийн хоцрогдмол, хамгийн бузар заваан газарт бие махбодтой болсноор л Тэр Өөрийн ариун, зөвт зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Тэгвэл юугаар Түүний зөвт зан чанар илчлэгдэх вэ? Хүмүүсийг нүглийг шүүснээр, Сатаны шүүлтээр, нүглийг зэвүүцсэнээр, Түүний эсрэг босч, Түүнийг эсэргүүцдэг дайснуудын үзэн ядалтаар дамжуулан. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс)

Өөрийнхөө уур хилэнг харуулж, Өөрийнхөө агуу хүч чадлыг харуулж, Өөрийнхөө мэргэн ухааныг харуулахын тулд Би, Надаас төрсөн боловч Намайг мэддэггүй хүн бүхнийг гэсгээх болно. Надад бүх зүйл зөвт байдаг, зөвт бус зүйл, заль мэх, шударга бус зүйл огтхон ч байдаггүй; шударга бус, зальтай хэн боловч тамын хүү байх ёстой—Үхэгсдийн оронд төрөх ёстой. Надад бүх зүйл илэрхий байдаг; Миний биелүүлэхээр хэлсэн юу ч биелэгдэж, байгуулахаар хэлсэн юу ч байгуулагдах бөгөөд эдгээр зүйлийг хэн ч өөрчилж эсвэл дуурайж чадахгүй, учир нь Би бол цорын ганц Бурхан Өөрөө билээ. (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс)

дгээр шүүлтүүдийн улмаас та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харах чадвартай болсон. Өөрийн ариун байдал болон зөвт байдлын улмаас Тэр та нарыг шүүж, Өөрийн уур хилэнг та нар дээр буулгасан. Хүн төрөлхтний тэрслүү байдлыг харах үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг бөгөөд хүн төрөлхтний бузрыг харах үедээ Тэр Өөрийн ариун байдлыг илчилдэг учраас Тэр бол ариун агаад сэвгүй Бурхан Өөрөө боловч мөн бузар газарт амьдардаг гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс)

Би бол зөвт, Би бол итгэмжит, Би бол хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан билээ!(Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс)

Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ? (Үг нь махбодоор илэрсэн номоын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс)

Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас)

Миний хийсэн бүхэн зөв гэдгийг болон Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг; хүн төрөлхтнийг бий болгосон нь хүний ажил, нэн ялангуяа байгалийнх бүр ч биш. Эсрэгээрээ, бүтээлийн доторх амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас)

Бурханы дүр нь хүмүүст махан биеийг нь мэдүүлснээр үүсдэггүй харин дүр болон хэлбэртэй Бурханы махан биеийн хийсэн ажлаар нь тодорхойлогддог. Түүний ажил, Түүний дүрийг үзүүлж, Түүний зан чанарыг мэдүүлдэг. Энэ бол Түүний махан биеийн хийхийг хүсэж байгаа ажлын ач холбогдол юм. (Үг нь махбодоор илэрсэн номоын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас)

Түүний олон нийтэд үзүүлж буй зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний хийсэн үйл болохоос Түүний хоёр удаа махан бие болсон бие биш юм. Учир нь Бурханы дүрийг Түүний зан чанараар дамжуулан үзүүлж болохоос биш Түүний махан биеийн зургаар сольж болохгүй. … Тэрээр хоёр удаа махан бие болох үедээ Олон түмэнд үзүүлэх зүйл нь Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ байх болохоос Түүний дүр биш юм. Энэ нь хүнд үзэгдэх нэг дүр биш, нийлүүлсэн хоёр дүр ч биш.(Үг нь махбодоор илэрсэн номоын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас)

Эцсийн өдрүүдэд хүмүүсийг бүрэн аварч, төгс болгохын тулд ажиллах Бурханы шүүлт, гэсгээлтийн аргуудаас, хүмүүсийг аварч, төгс болгох нь бүхэлдээ Өөрийн зөвт зан чанарыг илчлэх аргаар хийгддэг гэдэг нь илэрхий юм. Түүний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт, уур хилэнгийн зан чанар бүрэн илчлэгдмэгц завхарсан хүмүүс аяндаа төрөл төрлийнхөө дагуу тусгаарлагдах болно. Үнэнийг хайрладаг, хүлээн зөвшөөрөх чадвартай бүх хүн Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадах бөгөөд дараа нь тэд аврал хүртэж, төгс болгуулна. Үнэнийг жигшдэг, үнэнийг үзэн яддаг хүмүүс аяндаа бүгд Христийг эсэргүүцэж, үгүйсгэж, ялладаг бөгөөд тэд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг голох болно. Ялангуяа шашны ертөнцийн янз бүрийн бүлэглэл, урсгалын удирдагчид болон пасторуудын дийлэнх нь Христийг эсэргүүцэж, тэрсэлдэг антихрист хүч болдог. Ийм учраас тэд илчлэгдэж, таягдагдах ба эцэстээ шийтгэлд өртөнө. Тэд Түүний уур хилэнгийн дээд цэгт Бурханы шүүлтийн бай болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, завхрал хаана оршино, тэнд шүүлт явагдах ёстойг, нүгэл хаа байна, тэнд гэсгээлт тохиолдох ёстойг бүрэн тусгадаг. Энэ нь Бурханы зарлигдсан тэнгэрийн захиралт бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Завхарсан хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг ба хэрвээ тэд Түүний шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол Бурхан үүнийг тэвчихгүй. Ийм учраас завхарсан хүмүүс эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулах нь тэнгэрийн хувиршгүй зарчим, зөрчиж болшгүй Бурханы хүсэл билээ. Хүн төрөлхтөн хамгийн гүн гүнзгий завхарсан. Тэд бүгдээрээ Бурханаас урвасан, Сатаны үр удам юм. Хэрвээ Бурханы сүр жавхлан, уур хилэнгийн шүүлт ба гэсгээлт тэдэнд тохиолдоогүй бол тэд яаж Бурханы өмнө бүрэн хүлцэнгүй байдалтайгаар нүүрээрээ газар унан мөргөж чадах юм бэ? Мөн тэд яаж жинхэнэ ариусгалт болон авралд хүрч чадах юм бэ? Ийм учраас эцсийн өдрүүдэд илчлэгдсэн, Бурханы зөвт байдал, шүүлт, гэсгээлт, уур хилэнгийн зан чанар нь завхарсан хүмүүсийн хувьд хамгийн агуу аврал болсон бөгөөд энэ нь яг нарийндаа хүн төрөлхтний төлөөх Бурханы ерөөл билээ. Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанарыг илчилж байгаа нь хүнийг гэсэн Түүний жинхэнэ хайр, Түүний бүрэн төгс хайр юм.

VII. Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврахын төлөөх Түүний иж бүрэн ажил юм гэдгийг хүн мэдэх ёстой

Бидний хувьд, Түүний ажлын гурван үе шатны талаарх Бурханы яриа нь, энэ нь шат шатаар хийгдсэн ба үе шат болгон нь дараагийнхтайгаа нягт холбоотой гэдгийг тодорхой харахад бүрэн хангалттай юм. Ажлын үе шат нэг болгон нь тун бодитой агаад үндэслэлтэй, ажлын энэ гурван үе шат л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил ба Бурханы ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөө юм. Тийм учраас гурван үе шатыг ойлгох нь Бурханы ажлыг үнэхээр ойлгох явдал бөгөөд зөвхөн ийм маягаар л Бурханы зөвт зан чанар болон мөн чанарыг бүрэн ойлгох боломжтой юм. Тиймээс бид, Бурханы ажлын үе шат бүрийн мөн чанар, ач холбогдлын талаар тодорхой мэдлэг болон ойлголттой байх ёстой, зөвхөн тэр үед бид Бурханы ажлын гурван үе шат л хүн төрөлхтнийг аврах иж бүрэн ажил юм гэдгийг үнэхээр танин мэдэж чадна. Бурханы ажлын үе шат болгоноос бид бүхэн, Сатаны ёрын муу хүчний эсрэг дайнд Тэр ямар ялгуусан байсныг тодорхой харж чадна. Хүн төрөлхтөн Сатанаар гүнээ завхруулагдсан ба Түүний ажлын үе шат болгонд Түүний ажлыг саатуулж, үймүүлэхийн тулд чадах бүхнээ хийн Сатан буюу чөтгөрийн үүрэг гүйцэтгэсэн олон хүн байсан бөгөөд тэд бас Бурханы ажлыг сүйрүүлэхээр оролдон Бурханы сонгосон хүмүүсийг будилуулж, уруу татаж, хянаж, ашиглаж байсан. Гэсэн хэдий ч Бурхан бол төгс хүчит, ухаалаг Бурхан бөгөөд хүн төрөлхтнийг зольж, аврах Өөрийн ажлыг биелүүлэхийн төлөө Сатаны ов мэхийг үргэлж ашигладаг. Нигүүлслийн эрин үе дэх Өөрийн ажилд үйлчлүүлэхийн тулд Тэр Сатаныг ашигласан бөгөөд Иудасын урвалт болон Эзэн Есүс загалмайд цовдлогдсон явдлаар дамжуулан Өөрийн золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн юм. Хаанчлалын эрин үед, антихристүүд, хуурамч удирдагчид болон бүх төрлийн муу ёрын сүнсний учруулсан эмх замбараагүй байдал, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, үймээн самуунаар дамжуулан Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг сургадаг ба үнэнийг ойлгож, Сатаныг ялган таньж, ёрын мууг үзэн ядаж, агуу улаан луугаас нүүр буруулж, Түүний үгийн бодит байдалд орж чаддаг болгохын тулд тэднийг төгс болгодог. Эцэст нь Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгож, тэднийг хаанчлал руу аваачдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатыг ойлгох нь маш их утга учиртай. Бид, Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухаан хаана оршдогийг хараад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр бид Түүний ажлын үе шат болгонд илчлэгддэг Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр хэн болохыг ойлгож чаддаг. Ийм маягаар бид Бурханыг үнэхээр ойлгосны үр жимс гардаг. Үнэндээ бол, Бурханы ажлын гурван үе шатыг туулах үйл явц нь Бурханыг ойлгох үйл явц бөгөөд энэ нь бас авралд хүрч, төгс болгуулахын тулд хүмүүсийн үзэл бодол, амь зан чанар алгуур өөрчлөлтийг туулах үйл явц юм. Хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулсны дараа л үнэхээр аврагдаж, Бурханаар бүрмөсөн авахуулна, ингэснээр тэд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Яагаад гэвэл завхарсан хүмүүсийн сатанлаг зан чанар өөрчлөгдсөн ба тэд Бурханы талаар жинхэнэ ойлголттой болсон. Тэд хүний үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханыг тодорхойлж, эсэргүүцэхээ больсон бөгөөд Бурхан тэднийг хэрхэн удирдаж, аливааг хэрхэн зохиож, зохицуулах нь хамаагүй тэд Түүний өмнө хүндэлсэн зүрх сэтгэлтэйгээр дуулгавартай байж чадна. Зөвхөн тэд л Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг, Түүний ерөөлийг олж авч чадах хүмүүс юм. Бурханы авралыг үнэхээр хүртдэг хүмүүс л Бурханы хайрласан амралтанд орж, өөрсдийн эцсийн хүрэх газрыг олж авч чадах болно. Үүнд эргэлзэх юмгүй.

Бурхан хүн төрөлхтнийг аврахдаа ажлын гурван үе шатыг хийсэн бөгөөд ажлын энэ гурван үе шат нь, Түүний зөвт зан чанар, мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг үнэхээр ойлгож, тэгснээр Түүн рүү эргэж, аврагдах боломжийг хүмүүст олгосон юм. Ийм учраас Бурханы ажлын гурван үе шатыг ойлгох нь маш их утга учиртай. Хэрвээ бид “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” хэмээх Бурханы үгийн нэг хэсгийг уншвал энэ нь үнэхээр шинэ соргог санагдах бөгөөд Түүний хүслийг ойлгоход илүү амархан байх болно. Бид энд Төгс Хүчит Бурханы эдгээр үгийг эш татах ёстой, ингэснээр хүмүүс, Бурханы ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах Бурханы иж бүрэн ажил гэдгийг үнэхээр ойлгох бөгөөд ийнхүү тэд гурван үе шатыг үнэн голоосоо ойлгож, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж чаддаг. Энэ бол авралд хүрч, төгс болгуулахын тулд хүмүүс эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг туулахын шийдвэрлэх чухал элемент юм.

VIII. Бурханы үгийн бүрэн гүйцэд хувилбар: Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Тайлбар:

1. “Сүйрэл” гэдэг нь хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд ашиглагдсан.

2013 оны 9 дүгээр сарын 1

Бурханы ажлын гурван үе шатан дахь ажлын үе шат болгоны мөн чанарын талаар Бурхан аль хэдийн маш тодорхой ярьсан. Хуулийн эрин үед гаргасан хуулиуд, ялангуяа Арван тушаалын гол үр дүн нь хүн төрөлхтнийг газар дээр амьдрахад нь залж чиглүүлэх явдал байсан. Арван тушаал бол хүн төрөлхтнөөс Бурханы шаардсан зүйл байлаа. Хэрвээ хүн төрөлхтөн газар дээр амь зууж, Бурханы өмнө амьдарч, Бурханаар яллагдахгүй харин сайшаагдахыг хүсвэл Арван тушаалын дагуу амьдрах ёстой. Хүмүүс Арван тушаалыг нэг бүрчлэн мөрдөх ёстой. Хэн боловч тэдгээрийг сахихгүй байж болохгүй. Тиймээс Арван тушаалын шаардлагын дагуу Хуулийн эрин үеийн ажил нь, Бурханы шаардлагад нийцүүлэн, Бурханы хүсэлтэй зохицон газар дээр хэрхэн амьдрах ёстойг хүн төрөлхтөнд мэдэгдэхийн төлөө байсан юм. Арван тушаалын үр нөлөө нь хүн төрөлхтөнд, газар дээр хэрхэн амьдрах, юуг баримтлах ёстойг мэдэгдэж, Бурханы нэрийг мэдэгдэж, хуурамч шүтээн шүтэж болохгүй, Амралтын өдрийг сахих ёстой гэх мэтийг мэдэгдэхийн төлөө байсан билээ. Эдгээр тушаал нь нэг талаар хүмүүсийг хязгаарлаж, нөгөө талаар нэгэн жинхэнэ Бурханыг гэрчилж, Ехова ганцаараа л нэгэн жинхэнэ Бурхан гэдэгт та нарыг итгүүлэхийн төлөө байдаг. Энэ тушаалууд нь Бурхан хүн төрөлхтнийг амьдрал дээр залж чиглүүлэхэд зориулсан хамгийн чухал агуулга бөгөөд хүн төрөлхтний амьдралд бас хамгийн гол нь юм. Хүн төрөлхтөн хэдийд ч, алийг нь ч зөрчиж болохгүй, эс бөгөөс тэд таслагдах болно! Зарим хүмүүс: “Таслагдах гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэдэг. Тэр нь тухайн хүн үхэж, үхсэнийхээ дараа там руу явах ёстой гэсэн үг юм. Жишээлбэл, Арван тушаалын эхнийх нь, өөр бурхдад итгэхийг хүмүүст зөвшөөрөхгүй, гагцхүү нэгэн жинхэнэ Бурханд итгэхийг л зөвшөөрнө гэсэн болзол тавьдаг. Хүмүүс үүнийг зөрчихийн үр дагавар юу вэ? Хараагдах. Хэрвээ хүн хараагдвал үхээд, үхсэнийхээ дараа там руу явж шийтгэгдэх ёстой. Энэ бол Бурханы тушаал! Энэ арван тушаал Бурхан болон хүмүүсийн хооронд зөвшөөрөгдсөн. Хэрвээ хүн төрөлхтөн газар дээр амь зууж, Бурханаар магтагдаж, ерөөгдөхийг хүсэж байвал энэ арван тушаалыг мөрдөх ёстой. Энэ нь Арван тушаалын үр дүн юм.

… … … …

Хуулийн эрин үед Бурханы гаргасан олон дүрэм, зарлигаас Арван тушаал хамгийн гол чухал нь юм. Үлдсэн нь ерөнхийдөө бүх төрлийн нүглийн тахилын нарийн учрын талаарх зүйл байдаг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтний төлөөх мөнхийн нүглийн тахил болж, хүмүүс бүх төрлийн нүглийн тахил өргөдөг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн учраас тэдгээр зүйл одоо ямар ч хэрэггүй. Гэсэн хэдий ч Арван тушаал үргэлж хэрэгтэй байх болно. Хаанчлалын эрин үеийг хүртэл хүмүүс энэ стандартаас доогуур амьдарч болохгүй. Арван тушаал нь хүн төрөлхтний амьд үлдэх цорын ганц зөв зарчим, амьдралын зөв замыг илтгэдэг. Орчин үеийн хүмүүсийн үгээр бол Арван тушаал нь хүн байхын үндсэн суурь, зарчим бөгөөд хүмүүсийн мөрдөх ёстой, хүн төрөлхтөнд Бурханы санал болгосон тушаал юм. Иймээс энэ арван тушаал нь хүн төрөлхтөн газар дээр амьдрах арван зарчим билээ. Энэ арван тушаал байснаар хүн төрөлхтөн Бурханд таалагдаж, Бурханаар ерөөгдөхийн тулд газар дээр хэрхэн амьдрахаа мэдэж, Бурханаар ерөөгддөг нөхцөлүүд нь юу болохыг, үр дүн нь ямар байхыг мэддэг. Чи зөвхөн Арван тушаалыг сахих хэрэгтэй бөгөөд Бурхан чамайг газар дээр маш их аз жаргалтайгаар урт наслуулна. Зарим хүн Арван тушаалыг сайтар мөрддөг ба бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг шүтэн мөргөдөг. Тэд Бурханаар ерөөгдөж, зуу зуун жил амьдардаг. Зарим хүн Бурханыг биш харин хуурамч шүтээн шүтэж, муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлж, хэдэн арван жил амьдраад насан эцэслэдэг. Арван тушаалын дагуу амьдардаг хүмүүс өөрсдөдөө аюул дууддаггүй, гай гамшгийг ерөөл болгон хувиргадаг ба азгүй байдал нь аз завшаан болж, Бурханаар хамгаалагддаг. Арван тушаалын дагуу амьдардаггүй, бусдын хөрөнгөнд үргэлж шунадаг гэх мэтээр Арван тушаалыг зөрчсөн хүмүүс хараагдаж, тэднийг төрөл бүрийн гай гамшиг, аюул дагалдах бөгөөд нас барсныхаа дараа ч гэсэн нүглээ мөн л цайруулах болно. Ялангуяа Бурханыг үзэн яддаг хүмүүс бүгд яллагдаж, хараагдаад зогсохгүй бас Бурхан тэдний нүглийг гурав дахь үеийг нь хүртэл нөхөн төлүүлнэ; “ачлалтай хүү эцгийнхээ өрийг төлөх үүрэгтэй” гэдгийн учир энэ юм. Тэдний хүүхдүүд болон ач зээ нарыг нь ч бас татан оролцуулна! Хүмүүс Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед Арван тушаалыг зөрчихийн үр дагавар ч бас маш ноцтой; хуурамч бурхдыг болон хуурамч шүтээнийг шүтдэг хүмүүс бүгд хараагддаг. “Хятадууд бүгд хараагдсан” гэж Бурхан хэлсэн нь юу гэсэн үг вэ? Гол нь хуурамч шүтээн болон хуурамч бурхдыг шүтэхтэй холбоотой тушаалыг зөрчсөнийхөө төлөө хүн хамгийн их хараагдана. Хараагдмагц тухайн хүний амьдрал гарцаагүй богинохон байх ба олон гай гамшиг, бэрхшээл зовлонтой тулгарна. Хэрвээ хүмүүс хараагдаж, бүх төрлийн золгүй явдал болон аюул гамшигт нэрвэгддэг бол тэд ямар нэгэн байдлаар хууль, тушаал зөрчиж, Бурханыг уурлуулсан байх учиртай. Зарим хүн: “Би Бурханыг уурлуулаагүй, бас юу ч хэлээгүй” гэдэг. Чи ердөө хуурамч бурхад эсвэл муу ёрын сүнснүүдийг шүтсэнээрээ Бурханыг уурлуулдаг. Энэ бол гэм буруу бөгөөд хараагдах болно. Зарим хүн Бурханд итгэдэг хүмүүсийг дарамталж, жинхэнэ замыг гүтгэж, Бурханы ажлыг шүүдэг. Энэ нь хараагдах болно. Зарим хүн садар самууныг үйлддэг ба хараагдах болно. Хэрвээ чи хүүхдүүд болон ач зээ нараа сайн байлгахыг хүсвэл юу хийх ёстой вэ? Энэ яваа насандаа Арван тушаалыг зөрчиж, садар самуун үйлдэж, муу ёрын сүнснүүдийг шүтэж эсвэл бусдын хөрөнгөнд шунаж болохгүй. Бурханы чамд өгсөн бүхнийг эдэлж, жинхэнэ Бурханыг шүтэн мөргө, Бурханы зан чанарыг бүү уурлуул. Хэрвээ ингэж чадвал чи ерөөгдөх боломжтой байхаар үл барам үр хүүхэд, ач зээ нар чинь ч бас ерөөгдөнө, учир нь энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг. Хэрвээ чи Бурханыг хайрладаг бол Бурхан чамайг хэдэн мянган үеэр чинь ерөөхийг хүснэ. Энэ бол Бурханы амлалт. Арван тушаалын үр нөлөө болон Бурханы гаргасан Арван тушаалын ач холбогдолд үндэслэн бид, Хуулийн эрин үеийн ажил бол хүмүүсийн амьдралыг удирдах ажил юм гэдгийг баталж чадна. Энэ бол Хуулийн эрин үеийн ажлын мөн чанар юм.

Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин авралын ажил гэдгийг бид нар бүгдээрээ мэддэг. “Золин авралын ажил” гэдэг нь үндсэндээ Эзэн Есүс хүн төрөлхтний нүглийг наманчлахын төлөө цовдлогдож, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлснийг хэлдэг. Яагаад энэ үе шатыг золин авралын ажил гэж нэрлэдэг юм бэ? Яагаад Тэр золин авралын ажлын төлөө цовлогдох ёстой байсан юм бэ? Хэрвээ хэн нэгэн нүгэл үйлдвэл, нүглийн төлөөс нь үхэл бөгөөд хэрвээ нүгэл үйлдсэн бол чи үхэх ёстой гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Энэ нь Бурханаар болон Бурханы зөвт зан чанараар тодорхойлогддог. Хуулийн эрин үед хэрвээ хүмүүс хуулийг зөрчвөл тэр нь нүгэл үйлдсэн хэрэг болж, тэд үхэх ёстой байсан бөгөөд энэ нь Бурханаар урьдчилан тогтоогдсон байв. Хүн төрөлхтний нүгэл улам ноцтой болохын хэрээр Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд хамгийн үр дүнтэй, хамгийн шударга замыг сонгосон, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний нүглийг наманчлахын төлөө Бурхан бие махбодтой болох явдлыг сонгосон. Эзэн Есүс бол Ариун Сүнснээс олдсон, нүгэлгүй махбод бөгөөд цовдлолоор дамжуулан хүн төрөлхтний нүглийг золин авардаг. “Аврах” гэдэг нь юу вэ, бас “золих” гэдэг нь юу вэ? Аврах гэдэг нь аврал гэсэн үг бөгөөд золих гэдэг нь хүн төрөлхтнийг Сатаны гараас эргүүлэн авахын хариуд хүний үхлийг ашиглах явдал юм. Бурханы Хүүд ямар ч нүгэл байгаагүй. Завхарсан хүн төрөлхтнийг буцаан ирүүлэхийн хариуд нүгэлгүй хүний үхлийг ашигласан бөгөөд тэднийг эргэн ирсний дараа хүний нүгэл бүгд уучлагдсан. Үүнийг “нүглийн тахил” гэж нэрлэдэг. Эзэн Есүс нүглийн тахил болсон явдал дуусгавар болсон нь золин авралын ажил юм.

Зарим хүн: “Яагаад нүглийн тахилыг бас золин аврал гэж нэрлэдэг юм бэ” гэдэг. Яагаад гэвэл Эзэн Есүс нүглийн тахил болж, бидний төлөө үхсэн ба Эзэн Есүс хүмүүсийн нүглийг үүрсэн юм. Хүмүүс Түүнд итгэмэгц Бурхан тухайн хүнийг нүгэлгүй гэж үздэг. Хүмүүсийн ойлгодгоор Библид үүнийг “итгэлээр зөвтгөгдөх” гэж нэрлэдэг. Чи Есүст итгэсэн учраас Бурхан чамайг нүгэл үйлдээгүй гэж хэлдэг. Эзэн Есүс үүрсэн учраас нүгэл чинь уучлагдсан бөгөөд уучлагдсаны дараа чи Бурханд залбирч болно, тэгвэл Бурхан чиний залбиралд хариулах болно. Үүний үр дүнд Сатан ямар ч хэлэх үггүй болдог, иймээс ажлын энэ үе шатны мөн чанар нь золин авралын ажлын үе шат юм. Эзэн Есүст итгэдэг хүмүүс бүгд сэтгэлдээ даруй амар амгалан, аз жаргалтай болж, торноосоо мултарсан шувуу шиг чөлөөлөгдсөнөө мэдрэхийн тулд зүгээр л Эзэн Есүст залбирч, Эзэн Есүст бүх нүглээ улайх хэрэгтэй гэдгийг бид хардаг. Аз жаргалтай үйл явдлыг туулахдаа хүмүүс баяр хөөртэй байдаг. Нүгэл нь уучлагдсан хүний сүнс өөр харагддаг. Тэд Ариун Сүнсний ажлыг олж авсан. Энэ нь Ариун Сүнсний ажилгүйгээр, чөлөөлөгдөлгүйгээр, эрх чөлөө, амар амгалан байдал, баяр хөөргүйгээр нүгэл болон харанхуйн дунд амьдарч байсан өмнөх байдлаас нь өөр. Энэ нь, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст итгэсэн хүмүүсийн эдэлж байсан, Бурханы өгсөн нигүүлсэл билээ. Хүмүүс ямар ч нүгэл үйлдсэн бай, зүгээр л Бурханд мөргөхөд бүгд уучлагдах болно. Уучлагдсаныхаа дараа хүмүүс дахиад Бурханы өмнө аз жаргалтай, эрх чөлөөтэйгээр амьдарч эхэлдэг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний хуваалцдаг гэрчлэл юм. Есүст итгэсний үр дүнд үндэслэн хүмүүс үүнийг хардаг: Тэдний нүгэл үнэхээр уучлагдсан. Тэд амар тайван байдал, баяр хөөрийг гарцаагүй эдэлдэг ба хэрвээ тэд Бурханд залбирах юм бол Бурхан үнэхээр сонсох болно. Маш олон хэрэг явдал дээр Бурхан хүмүүст маш их нигүүлслийг ер бусын байдлаар хайрладаг бөгөөд хүмүүс Бурханаас маш их таашаалыг хүртдэг. Бурхан хүн төрөлхтний төлөө маш ихийг хийдэг ба туршлагатай бүх хүн ийм гэрчлэл хийж чадна гэдгийг тэд хардаг. Ийм маягаар Нигүүлслийн эрин үеийн ажлын талаар бид ямар ойлголттой байдаг вэ? Нигүүлслийн эрин үеийн ажил бол золин авралын ажлын үе шат юм. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын мөн чанар билээ.

Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажил нь золин авралын ажил байлаа. Одоо, Эзэн Есүсийн загалмай дээр хэлсэн сүүлчийн зүйл нь “Гүйцэлдлээ” гэдэг үг байсан гэдгийг онцлон тэмдэглэдэг зарим хүмүүс байдаг. Тэгээд тэд: “Эзэн Есүс нүглийн тахил болох үедээ Бурханы авралын ажлыг биелүүлсэн. Бид Эзэн Есүст итгэдэг учраас нүглээ уучлуулсан. Бас бид ганцхан итгэлээр дамжуулан зөвтгөгдсөн бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж чадна. Бид ердөө Эзэн өргөхийг хүлээх хэрэгтэй” гэж хэлдэг. Эсвэл тэд: “Бүх зүйл бэлэн, бид ердөө өргөгдөх л хэрэгтэй” гэдэг. Үүнийг баталгаажуулж болох уу? Үгүй, болохгүй. Бидний нүгэл уучлагдсан гэдгийг л бид баталгаажуулж чадна. Бид үүнийг хэрхэн баталгаажуулдаг вэ? Чи ямар төрлийн нүгэл үйлдэх нь хамаагүй зөвхөн залбирч, нүглээ улайх хэрэгтэй ба чи баяр хөөр, амар амгалан байдлыг мэдэрч, сүнс чинь нүглийн хүлээснээс чөлөөлөгдөх болно. Нүгэлгүй байх үед хүнд чөлөөлөгдсөн мэт санагддаг! Иймээс нүглийн тахил нь бүхэлдээ бодитой бөгөөд Эзэн Есүст итгэгчид бүгдээрээ туршлагаараа дамжуулан баталж чадах зүйл юм гэж хэлж болно. Гэхдээ: “Эзэн Есүст итгэх нь Бурханаас аврал авчирч, нүглээс бүрэн ангижруулна. Хэрвээ чи Эзэн Есүст итгэдэг бол Бурханаар сайшаагдаж, тэнгэрийн хаанчлал руу орно” гэж итгэлтэй хэлж яавч болохгүй. Эзэн Есүс ингэж хэлээгүй бөгөөд үүнд ямар ч нотолгоо байхгүй. Яагаад нотолгоо байдаггүй вэ? Хүний нүгэл уучлагдсан боловч түүний сатанлаг зан чанар, нүгэлт уг чанар уучлагдаж болох уу? Үгүй. Эзэн Есүс хэзээ нэгэн цагт: “Нүгэл чинь уучлагдмагц чи тэнгэрийн хаанчлалд орж чадна” гэж хэлсэн үү? Эзэн Есүс хэзээ нэгэн цагт: “Чи ердөө Надад итгэх хэрэгтэй, тэгвэл тэнгэрийн хаанчлалд чамд зориулсан газар байх болно” гэсэн үү? Бурхан хэзээ ч тэгж хэлээгүй. Эзэн Есүс Библид юу гэж хэлсэн байдаг вэ? “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Тэгвэл “тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь, чи Бурханы хүслийг биелүүлж, Бурханы замыг дагаж, үнэний замыг, өөрөөр хэлбэл Бурханы үгийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Хүн Бурханы хийхийг шаардсан юуг ч хийх ёстой бөгөөд Бурханы зааврыг чанд үргэлжлүүлэн мөрдөх ёстой, тэгвэл л тэр тэнгэрийн хаанчлалд орж чадна. Гэхдээ Нигүүлслийн эрин үед хэчнээн хүн Бурханы шаардлагад нийцэж чадсан бэ? Нэг ч үгүй. Иймээс бид, Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин авралын ажлын үе шат юм гэж хэлж болно. Эзэн эргэн ирэх үедээ Бурханы өмнө очсон бүх хүнийг ариусгахын тулд шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийх болно гэдгийг Библид зөгнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөхөөсөө өмнө ариусгалтын ажлын үе шатыг хийх гэж байгаа. Буудайг үрийн сүүлнээс, хонийг ямаанаас, ухаалаг охидыг мунхаг охидоос, түүнчлэн Бурханд үйлчилдэг хүмүүсийг үйлчилдэггүй хүмүүсээс, сайн зарцыг муу зарцаас ялгах талаар Эзэн Есүсийн зөгнөсөн бүхэн—энэ бүхэн биелэх болно. Эзэн Есүсийн зөгнөлийн дагуу, Библид тодорхой зөгнөсөнчлөн эцсийн өдрүүдэд Бурхан, хүмүүсийг шүүж, ариусгах ажил, бүхнийг төрлийнх нь дагуу ялгах ажлын үе шатыг хийх болно. Библид хэлсэнчлэн: “Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг болжээ,” (1Петр 4:17) бөгөөд энэ нь бас “эцсийн үед илчлэгдэхэд бэлэн байгаа аврал” (1 Петр 1:5) болон ялсан хүмүүсийг авахаар Эзэн хэрхэн ирэх тухай (Иохан 14:3-ыг үз), мөн Эзэн яаж эрдэнэс хулгайлах гэж буй хулгайч шиг ирэх тухай (Илчлэл 16:15-ыг үз) дурддаг. Энэ бүх зөгнөл нь манай Эзэний эргэн ирэлтийн үеэр хийгдэх ажлыг хэлдэг. Энэ нь, Хуулийн эрин үеэс эхлээд эрин үеийг төгсгөхөөр Эзэний эргэн ирэх цагийг хүртэл ажлын гурван үе шат байдаг гэдгийг баталдаг. Энэ нь үнэн бөгөөд үүнийг библийн зөгнөлүүдээс, Илчлэлийн номоос харж болно.

Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин авралын ажил байлаа—энэ нь мэдээж хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг таягдахын төлөөх ариусгалтын ажил байгаагүй юм. Нүгэлт уг чанар нь бүрэн таягдан хаягдсан, Эзэн Есүсийн нэг ч итгэгч байгаагүй, уучлагдсаныхаа дараа дахин нүгэл үйлдээгүй ганц хүн байгаагүй, зан чанараа бүрэн өөрчилсөн, үнэхээр Бурханыг мэддэг нэг ч хүн байгаагүй юм. Эдгээр нь хэрэг явдлын бодит баримт билээ. Нигүүлслийн эрин үеийн хугацаанд хүн төрөлхтөн Бурханд 2000 жилийн турш итгэсэн боловч таван үндсэн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр үлдсэн: Нэгдүгээрт, хүн төрөлхтний нүгэл үйлддэг сатанлаг уг чанар шийдвэрлэгдээгүй; хоёрдугаарт, хүн төрөлхтөн сатанлаг зан чанарыг илчилдэг асуудал шийдэгдэлгүй үлдсэн; гуравдугаарт, хүн нэг бүрийн амь зан чанарын өөрчлөлтийн асуудал шийдвэрлэгдээгүй; дөрөвдүгээрт, хүн төрөлхтөн Бурханыг хэрхэн мэдэж, дуулгавартай дагах ёстой тухай асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй; тавдугаарт, хүн төрөлхтөн хэрхэн ариусгалтанд хүрч чадах тухай асуулт ч бас бүрэн шийдэгдээгүй. Нигүүлслийн эрин үеийн Бурханы ажил нь хүн төрөлхтний авралын ажлын эцсийн үе шат биш харин золин авралын ажлын нэг үе шат байсан гэдгийг батлан энэ таван үндсэн асуудал шийдвэрлэгдэлгүй үлдсэн юм. Нигүүлслийн эрин үеийн ажил нь эцсийн өдрүүдийн авралын ажлын төлөөх замыг засаж, суурийг тавьж байлаа.

Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын талаар дахин ярилцацгаая. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст итгэсэн хүмүүс, нүгэл үйлдсэнийхээ дараа Эзэнд залбирмагцаа нүгэл нь уучлагдаж, Бурханы өөрсдөд нь хайрласан амар амгалан байдал, баяр хөөрийг эдэлж байсан. Тиймээс Нигүүлслийн эрин үед Бурханд итгэж байсан хүмүүс бүгд нүгэл юу болохыг мэдэж байсан боловч хүмүүсийн нүгэлт сатанлаг уг чанар юу болохыг, хүмүүсийн илчилдэг завхарсан зан чанар юу болохыг болон нүглийн уг үндэс юу болохыг ойлгох чадваргүй байв. Сүнслэг алдартнууд, тайлбарлагчид, пасторууд хүртэл мэдээгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан махбодод эргэн ирж, хүмүүсийг шүүж, гэсгээж, цэвэрлэх бүх үнэнийг илэрхийлсэн бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүмүүс, хүн төрөлхтний нүглийн эх үүсвэр, хүн төрөлхтний гүнээ завхарсан сатанлаг уг чанар болон хүмүүсийн илчилсэн сатанлаг зан чанарын талаар жинхэнэ мэдлэгтэй болж эхэлсэн юм. Тэд Сатанаар гүнзгий завхруулагдсан ба тэдний амьдран харуулж байсан зүйл нь диавол Сатан гэдгийг бүгд зөвшөөрдөг. Хүмүүс бүгд Бурханы үгээр байлдан дагуулагдаж, бүрэн үнэмшдэг бөгөөд тэд бол Сатаны үр удам гэдгээ хүлээн зөвшөөрч, “Бид бол диавол Сатан. Диавол Сатан ямар ерөөл гуйх юм бэ? Гэвч бид ямар хэрээс хэтэрсэн хүслийн талаар ярьдаг юм бэ? Бид үнэ цэнэгүй! Бид Бурханы эрхэнд байх ёстой ба хэрвээ Бурхан биднээс үйлчлэхийг гуйвал бид сайтар үйлчилж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Хэрвээ Бурхан биднээс үнэнийг эрэлхийлэхийг гуйвал эсвэл бидэнд өөр шаардлага тавьбал энэ нь бүгдээрээ Бурханы ер бусын өргөмжлөл. Бурхан биднийг хүн шиг үздэг, иймээс шаргуу эрэлхийлж, эрч хүчтэйгээр үргэлжлүүлцгээе! Бид Бурханы хайрыг хариулах ёстой гэдгийг хэлэхийн ч хэрэггүй!” хэмээн боддог. Ингэж тэд Бурханыг дагадаг. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтийн үр дүн юм.

Тэгвэл Бурханы эцсийн өдрүүдийн ажил хэрхэн ийм үр дүнд хүрдэг вэ? Шүүлт, гэсгээлтээр дамжуулж. Өөрийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурхан ямар зан чанарыг илчилснийг бид олж мэддэг вэ? Энэ нь зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, хараалыг агуулдаг. Бурхан зөвхөн элэгсэг, өршөөнгүй биш. Бурханы зан чанарын өөр нэг тал нь голдуу зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн юм. Бурхан хүмүүсийг золин аврах үед Түүний элэгсэг, өршөөнгүй тал харагддаг. Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэх үед голдуу зөвт зан чанар нь харагддаг. Эрин үеийг эхлүүлэх үед Бурханы зан чанар нь элэгсэг, өршөөнгүй байлаа. Эрин үеийг төгсгөх үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан бид, Бурханы зан чанарын илрэл болон Бурханы зан чанарын ирэлт нь биднийг Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болгож, Бурханы зан чанарыг дахин уурлуулж зүрхлэхээргүй болгодог бөгөөд Бурханы тушаалууд болон хүмүүст тавьдаг Бурханы шаардлагуудыг мөрдөх тухайд бид Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийнхээс өөр сэтгэхүйтэй байдаг гэдгийг бид хардаг. Нигүүлслийн эрин үед хүмүүс, Бурхан бол элэгсэг агаад өршөөнгүй гэж л мэддэг байсан. Хүмүүс хэчнээн их гэм буруу үйлдсэн нь хамаагүй Бурхан тэднийг дал дахин долоон удаа буюу хязгааргүй олон удаа үргэлж уучилж, өршөөж байлаа. Хаанчлалын эрин үе ирмэгц Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүмүүс, Бурханы зан чанарыг зөрчиж болохгүй, тийм зөрчлүүд нь шийтгэгдэх ёстой гэдгийг ухаарсан юм. Хүмүүс аажмаар Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болсон ба Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болж, нүглээс зайлмагц тэдний амь зан чанар өөрчлөгдөж эхэлсэн, иймээс хүмүүс улам цэвэрлэгдсэн. Энэ бол шүүлт болон гэсгээлтийн үр нөлөө юм. Бурхан хүмүүсийг аварч, төгс болгож, эцэст нь хүмүүс Хаанчлалын эрин үед цэвэрлэгдэж байгаа ажлын энэ үе шатны мөн чанар бол Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил билээ. Зөвхөн Бурханы шүүлт болон гэсгээлт л, хүн төрөлхтний нүглийн эх үүсвэр, нүглийн уг чанар, хүн төрөлхтний мөн чанарыг хүмүүст мэдэгдэж чадна. Зөвхөн шүүлт гэсгээлт л, Бурханы зөвт зан чанар, төгс хүчит байдал, мэргэн ухааныг, мөн Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээлийн Эзэн гэдгийг, Бурханы эрх мэдэл нь цор ганц агаад бусад бүх зүйлээс дээгүүр байдаг гэдгийг хүмүүст мэдэгдэж чадна. Эдгээр нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтийн үр нөлөө юм. Тиймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан бүх хүн нь Бурханаар зөвшөөрөгдсөн, Бурханаар хамгийн их ерөөгдсөн, Бурханы хамгийн агуу ерөөлийг авсан хүмүүс билээ! Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан ирэх үед хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс бүгд агуу ерөөл хүртэх бөгөөд эсэргүүцэж, татгалздаг хүмүүс бүгд асар их гай барцад хүлээн авна, ийнхүү хүмүүс төрлийнхөө дагуу тусгаарлагдана. Дүгнэн хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь шүүлт ба гэсгээлтийн ажил бөгөөд дөрвөн үндсэн үр дүн бий: Нэгдүгээрт энэ нь нүгэл юу болохыг мэдэж, нэн ялангуяа хүн төрөлхтний нүгэлт уг чанар, мөн чанар, эх үүсвэрийг нэвт шувт харж, хүмүүсийн амьдран харуулдаг бүхэн нь Сатаны зан чанар, Сатаны дүр төрх юм хэмээх үнэнийг мэдэхэд хүмүүсийг хүргэдэг; хоёрдугаарт энэ нь, Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт гэдгийг мэдэж, Бурханы эрх мэдэл, төгс хүчит байдал, мэргэн ухааныг болон Бурханы жинхэнэ ялгамж чанар нь Бүтээлийн Эзэн юм гэдгийг мэдэж, ингээд Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй болоход хүмүүсийг хүргэдэг; гуравдугаарт энэ нь хүмүүсийг, амь зан чанарын өөрчлөлтөнд хүрч, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөх чадвартай байхад хүргэдэг; дөрөвдүгээрт энэ нь, үнэхээр цэвэрлэгдэж, эцэст нь Бурханыг харж, хүн төрөлхтний жинхэнэ амралтанд орох боломжийг хүн төрөлхтөнд олгодог. Эдгээр нь бүгд, Хаанчлалын эрин үеийн Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үр дүн юм.

“Сайн мэдээг түгээх асуудлын талаарх нөхөрлөл ба хариултууд 2”

No comments:

Post a Comment