Асуулт 2: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг Эзэнд итгэдэг хүмүүс мэддэг хэдий ч тун цөөхөн хүн л бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодог. Эзэн эргэн ирэх үедээ хүний Хүү болж, ажиллан, яг Эзэн Есүстэй адилаар илэрвэл хүмүүс үнэндээ Эзэн Есүсийг таньж, Түүний эргэн ирэлтийг угтан авах ямар ч аргагүй байх болно. Тэгвэл бие махбодтой болох гэж яг юу юм бэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?
Хариулт:
Бие махбодтой болсон гэж юу болох, бие махбодтой болсон Бурханы мөн чанар юу болохын тухайд гэвэл энэ нь Эзэнд итгэгчид бидний ойлгож чаддаггүй үнэний нууц юм гэж хэлж болно. Мянга мянган жилийн туршид Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг итгэгчид мэддэг байсан атлаа бие махбодтой болсон Бурхан болон Түүний мөн чанар юу болохыг хэн ч ойлгож чадаагүй юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирсний дараа л үнэний энэ нууц хүн төрөлхтөнд тайлагдсан билээ.
Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцасладаг явдал, өөрөөр хэлбэл Бурханы Сүнс хэвийн хүн чанар, хэвийн хүний сэтгэхүйтэйгээр махбодод биеллээ олж, тийнхүү хүмүүсийн дунд ажиллаж, ярьж буй жирийн, хэвийн хүн болдог. Энэ махбодод хэвийн хүн чанар байдаг боловч бас бүрэн бурханлаг чанар байдаг. Хэдий гадна төрхөөрөө Түүний махбод жирийн, хэвийн мэт харагддаг боловч Тэр Бурханы ажлыг хариуцаж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, хүмүүсийг залж чиглүүлж, аврах чадвартай. Яагаад гэвэл Түүнд бүрэн бурханлаг чанар бий. Бүрэн бурханлаг чанар гэдэг нь Бурханы Сүнсний эзэмшдэг бүхэн—Бурханы төрөлх зан чанар, Бурханы ариун ба зөвт мөн чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаан, Бурханы эрх мэдэл ба хүч чадал—бүгд махбодод биеллээ олсон гэсэн үг юм. Энэхүү махбод бол Христ, энэ бол ажил хийж, хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр байгаа бодитой Бурхан билээ. Гадна төрхөөрөө Христ нь эгэл жирийн, хэвийн хүний Хүү боловч мөн чанараараа Тэр бүтээгдсэн хүмүүс биднээс өөр. Бүтээгдсэн хүнд зөвхөн хүн чанар байдаг, түүнд бурханлаг мөн чанарын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Харин Христ хэвийн хүн чанартай байгаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр Тэр бүрэн бурханлаг чанартай. Иймээс Түүнд Бурханы мөн чанар байдаг, Тэр Бурханыг бүрэн төлөөлж, Бурхан Өөрөө болохын хувьд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, бидэнд үнэн, зам, амийг хайрлаж чаддаг. Бүтээгдсэн ямар ч хүн ингэж чадахгүй. Христ Өөрийн махбодоор ажиллаж, ярьж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлдэг. Тэр хэрхэн Бурханы үгийг илэрхийлж, Бурханы ажлыг хийдэг нь хамаагүй үүнийгээ үргэлж хэвийн хүн чанар дотроос хийдэг. Тэр хэвийн махбодтой бөгөөд Түүний хувьд ямар ч ер бусын зүйл байхгүй. Бурхан махбодод ирсэн, Тэр аль хэдийн жирийн хүн болсон гэдгийг энэ нь баталдаг. Энэхүү жирийн, хэвийн махбод нь “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх баримтыг биелүүлсэн. Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан билээ. Христэд бүрэн бурханлаг чанар байдаг учраас Тэр Бурханыг төлөөлж, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадна. Христ бүрэн бурханлаг чанартай учраас Бурханы үгийг зүгээр л дамжуулж, уламжилдаг биш, харин Бурханы үгийг шууд илэрхийлж чадна. Тэр хүнийг хангаж, усалж, хариулж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлэн, хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж чаддаг. Христ бүрэн бурханлаг чанартай учраас л Тэр бол Бурханы ялгамж чанар, мөн чанарыг эзэмшдэг гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тийм учраас бид Тэр бол бие махбодтой болсон Бурхан, бодитой Бурхан Өөрөө гэж хэлдэг.
Бие махбодтой болохын хамгийн агуу нууц нь Бурханы махбод биеийн хэмжээгээрээ сүрлэг үү эсвэл ердийн хүнийхтэй адилхан уу гэдэгтэй бараг хамаагүй. Харин ч энэ нь бүрэн бурханлаг чанар энэхүү хэвийн махбод дотор нуугдсан гэдэг баримттай хамаатай. Бидний хэн ч энэхүү нууцлаг бурханлаг чанарыг олж илрүүлж, харах чадваргүй. Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед, тухайн үед хэрвээ хэн ч Түүний дуу хоолойг сонсож, үг болон ажлыг нь мэдэрч туулаагүй бол Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг хэн ч ухаарахгүй байх байлаа. Иймээс Бурхан бие махбодтой болох нь хүмүүс бидний дунд нууцаар бууж ирэх хамгийн сайн арга зам юм. Эзэн Есүсийг ирэх үед Тэр бол Христ, бие махбодтой болсон Бурхан гэдгийг гадна төрхөөс нь бидний хэн ч таньж чадахгүй байсан ба Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанарыг бидний хэн ч харж чадахгүй байсан. Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтний золин авралын ажлыг хийсний дараа л, Түүний үг эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг зарим хүн олж мэдсэн ба тэр үед л тэд Түүнийг дагаж эхэлсэн юм. Амилсныхаа дараа Эзэн Есүс хүмүүст харагдах үед л Тэр бол бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлт гэдгийг хүн төрөлхтөн ухаарсан билээ. Хэрвээ Тэр үнэнийг илэрхийлж, Өөрийн ажлыг хийгээгүй бол хэн ч Түүнийг дагахгүй байв. Хэрвээ Тэр Өөрийгөө Христ буюу Бурханы илрэлт гэж гэрчлээгүй бол хэн ч Түүнийг танихгүй байх байлаа. Өөрсдийн үзэл болон төсөөлөлд тэд, хэрвээ Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан бол Түүний махбод ер бусын чанаруудтай байх ёстой гэж итгэсэн юм: Тэр сүрлэг, хүчирхэг бие хаатай, ширүүн төрхтэй супер хүн байх ёстой, Тэр зөвхөн эрх мэдэл, хүч чадалтайгаар ярих ёстой, бас хаа явсан газартаа тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой—махбод болсон Бурхан ийм л байх учиртай. Хэрвээ гадна төрхөөрөө Тэр өөр ямар ч ердийн хүнтэй адил жирийн бөгөөд хэвийн хүн чанартай байсан бол мэдээж бие махбодтой болсон Бурхан биш гэж тэд боддог. Эргэн санацгаая. Эзэн Есүс үг хэлж, ажиллахын тулд бие махбодтой болох үедээ үнэнийг болон Бурханы дуу хоолойг хэрхэн илэрхийлж байсан нь хамаагүй Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болоод Фарисайчууд Түүнийг таниагүй. Шавь нар нь Эзэн Есүст гэрчлэл хийж байхыг сонсох үедээ тэд бүр: Энэ чинь Иосефын хүү биш гэж үү? Тэр Назарынх биш гэж үү? гэж хэлсэн юм. Яагаад ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Түүний талаар ингэж хэлсэн бэ? Яагаад гэвэл Эзэн Есүс гадна талдаа хэвийн хүн чанартай байсан юм. Тэрээр хэвийн, ердийн л хүн байсан ба сүрлэг, ширүүн төрхтэй байгаагүй, иймээс тэд Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэн хэрэгтээ Тэр бие махбодтой болсон болохоор угаасаа хэвийн хүн чанартай байх ёстой, Бурханы Өөрийгөө хувцасладаг махбод нь жирийн агаад хэвийн махбод гэдгийг Тэр бидэнд харуулах ёстой ба Тэр хэвийн хүн шиг харагддаг. Хэрвээ Бурхан Өөрийгөө хэвийн хүн чанартай хүний биш харин супер хүний махбодоор хувцасласан бол бие махбодтой болохын бүх утга учир алдагдах байлаа. Иймээс Христ хэвийн хүн чанартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр бол махбод болсон Үг гэдэг нь батлагдана..
…………
Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой, эс бөгөөс Тэр бие махбодтой болсон Бурхан байж таарахгүй гэдгийг бид тодорхой хардаг. Бие махбодтой болсон Бурхан гадна төрхөөрөө ердийн, хэвийн хүн шиг харагддаг бөгөөд Түүний хүн чанарт ямар ч ер бусын юм байхгүй. Иймээс хэрвээ бид өөрсдийн үзэл, төсөөллийг ашиглан Христийг үнэлбэл, хэзээ ч Христийг хүлээн зөвшөөрч эсвэл хүлээн авахгүй. Сайндаа л бид, Тэр бол Бурханаар илгээгдсэн эш үзүүлэгч эсвэл Бурханы ашигладаг нэгэн гэж хүлээн зөвшөөрнө. Хэрвээ бид үнэхээр Христийг мэдэхийг хүсвэл Түүний илэрхийлдэг зүйл нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг, Түүний илэрхийлдэг үг нь Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохын илрэл мөн эсэхийг, Түүний ажил болон илэрхийлдэг үг нь хүн төрөлхтнийг аварч чадах эсэхийг харахын тулд Түүний үг болон ажлыг судлах ёстой. Зөвхөн тэр үед л бид Христийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадна. Хэрвээ бид үнэнийг эрж хайдаггүй, Бурханы ажлыг судлан шинжилдэггүй бол Христийн үгийг сонсож, Христийн ажлын баримтуудыг харсан ч гэсэн Христийг бас л мэдэхгүй байх болно. Бид Христтэй хамт өглөөнөөс орой хүртэл хамт байлаа ч гэсэн Түүнийг ердийн хүн шиг үзэх ба тийнхүү Христийг эсэргүүцэж, яллах болно. Үнэндээ Христийг хүлээн зөвшөөрч, хүлээн авахын тулд бидний хийх хэрэгтэй бүхэн бол Бурханы дуу хоолойг таньж, Тэр Бурханы ажлыг хийж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Гэхдээ Бурханы бурханлаг мөн чанарыг мэдэж, тэгснээрээ Христэд жинхэнээсээ дуулгавартай байж, бодитой Бурханыг хайрлахын тулд бид Христийн үг болон ажил доторх үнэнийг олж илрүүлж, Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болохыг харж, Бурханы ариун мөн чанар, төгс хүчит байдал, мэргэн ухааныг харж, Бурхан бол хайр татам гэдгийг харж, Түүний чин санааг ойлгох ёстой. Зөвхөн ийм маягаар л бид Христийг үнэхээр дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ байгаа бодитой Бурханыг шүтэн мөргөж чадна.
Эзэн Есүсийн тунхагласан зам, Түүний илэрхийлсэн үг, Түүний илчилсэн тэнгэрийн хаанчлалын нууц, хүмүүс бидэнд тавьсан Түүний шаардлага бүгдээрээ үнэн, бүгдээрээ Бурханы дуу хоолой байсан ба бүгд Бурханы амь зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын илрэл байсан гэдгийг итгэгчид бид бүгд мэддэг. Түүний үзүүлсэн гайхамшгууд—өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, салхи болон далайг намжааж, таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар тэжээж, үхсэнийг амилуулсан нь—бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадлын илрэл байсан ба бүтээгдсэн ямар ч хүний эзэмшдэггүй, чаддаггүй зүйл юм. Петр, Иохан, Матай, Натанаел гэх мэт тухайн үед үнэнийг эрж хайж байсан хүмүүс Эзэн Есүсийн үг болон ажлаас Тэр бол амласан Мессиа гэдгийг таньсан бөгөөд иймээс Түүнийг дагаж, Түүний авралыг хүртсэн. Харин тэгэхэд Иудейн Фарисайчууд Эзэн Есүсийн номлолыг сонсож, гайхамшиг үзүүлэхийг нь харж байсан мөртлөө Түүнийг мөн л ямар ч хүч чадал, нэр хүндгүй жирийн хүн гэж үзсэн ба иймээс тэд өчүүхэн ч айлгүйгээр Түүнийг улайм цайм эсэргүүцэж, яллаж зүрхэлсэн билээ. Эцэст нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсноороо хамгийн том нүгэл үйлдсэн юм. Фарисайчуудын сургамж гүн гүнзгий эргэцүүлэхийг шаарддаг! Энэ нь тэдний үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг антихрист уг чанарыг ив ил болгодог бөгөөд завхарсан хүмүүсийн мунхаг, мэдлэггүй байдлыг илчилдэг. Одоо, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан яг л Эзэн Есүсийн адилаар хэвийн хүн чанар дотроос Бурханы Өөрийн ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан, завхарсан хүмүүс аврагдахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанар, завхралынх нь үнэн байдлыг шүүж, илчлээд зогсохгүй, мөн хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, хүн төрөлхтөн нүглээс чөлөөлөгдөж, ариун байдалд хүрч, Бурханаар аврагдаж чадах замыг тодорхой болгосон. Тэрээр Бурханы төрөлх зөвт зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг болон Бурханы цор ганц хүч чадал, эрх мэдлийг илчилсэн юм... Төгс Хүчит Бурханы үг болон ажил нь Бурханы Өөрийн ялгамж чанар, мөн чанарын бүрэн илрэл билээ. Энэ өдрүүдэд Төгс Хүчит Бурханыг дагадаг бүх хүн Төгс Хүчит Бурханы үг болон ажлаас Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгийн махбод дахь илрэлийг харж, Бурханы ариусгалт, төгс болголтыг хүртэн Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө очсон юм. Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, ялласаар байдаг шашны ертөнцийн хүмүүс Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг эрж хайж, судлахад өчүүхэн төдий ч хичээл чармайлт гаргалгүйгээр эцсийн өдрүүдийн Христ буюу Төгс Хүчит Бурханыг бусад ердийн л хүнтэй адил авч үзсэн ба тэгснээрээ тэд Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолж, Бурханы зан чанарыг хилэгнүүлэн Иудейн Фарисайчуудтай адил алдаа гаргасан. Хэрвээ бид өөрсдийнхөө үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Христийн илэрхийлдэг үнэнийг эрж хайж, судлахгүй бол бид Христийн илэрхийлдэг Бурханы дуу хоолойг таних чадваргүй байх ба Христийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хэзээ ч хүртэхгүй гэдгийг харж болно. Хэрвээ бид бие махбодтой болох тухай үнэнийг ойлгохгүй бол Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй, Христийг яллаж, Бурханыг эсэргүүцэх бөгөөд бид бас Бурханы шийтгэл болон хараалыг хүртэх боломжтой. Иймээс Бурханаар аврагдахын тулд үнэнийг эрж хайж, бие махбодтой болохын нууцыг ойлгох нь бидний итгэлд туйлын чухал!
Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултуудаас
No comments:
Post a Comment