Асуулт 3: Яагаад Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд хүний Хүү болж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон бэ? Үхлээс амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие болоод бие махбодтой болсон хүний Хүүгийн хоорондох бодит ялгаа юу вэ? Энэ бол бидний ойлгодоггүй асуудал—энэ талаар нөхөрлөл хийнэ үү.
Хариулт:
Эзэн Есүс сүнслэг биеэрээ өөрсдөд нь харагдана, өөрөөр хэлбэл амиллынхаа дараа дөчин өдрийн турш хүнд харагдсан Эзэн Есүсийн сүнслэг биеэр харагдана гэж ихэнх итгэлтэй хүмүүс итгэдэг. Итгэгчид бид бүгд энэ талаар тодорхой мэдэж байгаа. Гадна талдаа, амиллын дараах Есүсийн сүнслэг бие Түүний махбод болсон биетэй адил дүр төрхтэй харагддаг боловч сүнслэг бие материаллаг ертөнц, орон зай, газар нутгаар хязгаарлагддаггүй. Энэ нь хүссэнээрэ гарч ирж, үгүй болж, хүнийг цочирдуулж, гайхшруулж орхидог. Үүний талаарх дүрслэлүүд Библид тэмдэглэгдсэн байдаг. Мм. Тийм ээ. Тэр үнэн. Эзэн Есүс цовдлогдохоосоо өмнө махбодын хэвийн хүн чанараар ярьж, ажилласаар байсан. Тэр үнэнийг илэрхийлж, хүмүүстэй харилцаж, эсвэл гайхамшиг үзүүлж байсан ч Тэр бүх талаараа хэвийн гэдгийг хүмүүс мэдэрсэн. Хүмүүсийн харсан зүйл нь, энэ махбод үнэхээр, жинхэнээсээ ажил хийж, үнэхээр, жинхэнээсээ зовлон туулж, төлөөс төлж байсан явдал юм. Эцэст нь, энэ махбод хүний төлөөх нүглийн тахил болж загалмайд цовдлогдож, тэгснээрээ Бурханы золин аавралын ажлыг гүйцэлдүүлсэн. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Хэсэг зуур бодоод үз дээ: Хэрвээ Эзэн Есүсийн сүнслэг бие ажил хийж байсан бол Тэр хүмүүстэй харилцаж, хэвийн ярилцаж чадах байсан уу? Тэр үнэхээр, жинхэнээсээ зовлон шаналал амсаж, төлөөс төлж чадах байсан уу? Тэр загалмайд цовдлогдох байсан уу? Тэр эдгээр зүйлийн алийг ч хийж чадахгүй байсан. Хэрвээ Түүний сүнслэг бие ажлыг хийж байсан бол хүмүүс бид Түүнтэй амархан харилцаж чадах байсан уу? Бид завхарсан зан чанараасаа урвах байсан уу? Бид Түүний талаар үзэл бий болгох байсан уу? Бид Бурханыг хүссэнээрээ эсэргүүцэж, шүүж зүрхлэх байсан уу? Үгүй! Мэдээж үгүй. Тэгэх боломжгүй байсан! Хүмүүст бүгдэд нь хэвийн хүн чанар шингэсэн байдаг, тэд бүгдээрээ материаллаг ертөнц, орон зай, газар нутгийн хязгаарлалтанд захирагддаг. Хүний бодох үйл явц ч бас хэвийн. Хэрвээ хүн сүнслэг биеийн ажилтай харилцдаг байсан бол тэд мэгдэн айж, үймээн сандралд автах байсан. Тэдний бодол солиотой, галзуу болох байсан. Ийм төрлийн нөхцөл байдалтай тулгараад Бурхан, хүн төрөлхтнийг авах ажилдаа амжилт гаргахаар ихэд дарамтлуулах байлаа. Иймээс, хэвийн хүн чанарын хязгаарлалт дотор ажилласнаар хүрэх үр дүн нь сүнслэг бие дотор ажиллахаас хамаагүй илүү давах байсан. Эрин үеүдийн туршид Бурханы сонгосон хүмүүс Бурханы сүнслэг биеийн ажлыг хэзээ ч мэдэрч туулаагүй. Сүнслэг бие шууд үнэнийг илэрхийлж, хүмүүстэй харилцаж, чуулгануудыг хариулах нь зохисгүй байх байсан нь гарцаагүй.
Бурханы хоёр дахь ирэлтийн эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үгийн илэрхийллийг ашигладаг, үүний зорилго нь ч бас хүнийг илчилж, таягдаж, хүнийг төрөл төрлөөр нь ялгаж, дараа нь мууг шийтгэх зуураасайныг нь шагнахын төлөө байдаг. Хэрвээ Бурхан, Өөрийн сүнслэг биеэр хүнд харагддаг байсан бол сайн, муу бүх хүн Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж байсан, тэгвэл Тэр яаж сайн, мууг ялгаж чадах юм бэ? Тийм ээ, тэднийг ялгах ямар ч аргагүй байх болно! Бас, хэрвээ Бурхан Өөрийн сүнслэг биеэр харагддаг байсан бол хүн тэвдэн сандрах байсан ба эмх замбараагүй явдал дэлхий даяар дэгдэх байлаа. Хэрвээ тийм байсан бол эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг Бурхан яаж хэвийн явуулж чадах юм бэ? Бас, гай гамшгийн өмнө Бурханы хүсэлтэй нийцэх бүлэг хүмүүсийг бий болгох Өөрийнхөө төлөвлөгөөг Бурхан яаж гүйцэтгэж чадах юм бэ? Тэр тийм шүү! Иймээс эцсийн өдрүүдэд, Бурхан мөн л хэвийн хүн чанартай хүний Хүүгийн махбодын хэлбэртэй болох ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр хүний ертөнцөд ажиллаж, амьдарч чадна, зөвхөн ийм маягаар л Тэр үнэнийг илэрхийлж, хүнийг бодитой байдлаар шүүж, ариусгаж чадна, ингэснээр хүнийг Сатаны нөлөөнөөс булаан авч, хүн Бурханаар аврагдаж, Бурханы ард болно. Өө, тэр үнэн шүү. Бие махбодтой болсон Эзэн Есүс хүмүүсийн золин аврлыг гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанар дотор ажилласан. Эзэн Есүсийн амилсан сүнслэг бие нь, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг батлахын тулд л хүнд харагдсан. Энэ нь хүний итгэлийг бататгахын тулд хийгдсэн юм. Иймээс Бурханы сүнслэг бие ажил хийхийн тулд биш харин хүнд харагдахын тулд л ирсэн. Өө, би одоо ойлголоо. Хүмүүсийн дунд ажиллах чадвартай байж, хүн төрөлхтний золин аврал болон авралыг гүйцэтгэхийн тулд Бурханы махбод болсон бие хэвийн хүн чанартай байх ёстой. Иймээс хэрвээ Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаарааа хүн төрөлхтнийг нэвт шувт аврахыг хүсвэл хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг хэвийн хүн чанараар хийх ёстой. Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Эзэн Есүсийн сүнслэг биеэр хүнд харагдахгүй нь гарцаагүй. Энэ нь итгэлтэй хүмүүс бид бүхний тодорхой ойлгох ётсой зүйл юм.
… … … …
… Эзэн Есүсийн сүнслэг бие хүнд харагдаж, тэдэнтэй нүүр тулан уулзаж байсан баримтыг үл харгалзан, сүнслэг бие нь ойлгохын аргагүй нууцлаг, хүний хувьд хүршгүй санагддаг, Тэр тэдний зүрх сэтгэлд айдас, төсөөлөл төрүүлж, хүндэтгэлтэй зай барихад тэднийг хүргэдэг. Эзэн Есүсийн сүнслэг бие хүнтэй хэвийн харилцаж чадахгүй, хүмүүсийн дунд ажил гүйцэтгэж, хэвийн ярьж чадахгүй учраас Тэр хүн төрөлхтнийг аврах чадваргүй юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурхан бол өөр. Тэр бодитой, жинхэнэ байдлаар хүнтэй харилцаж чадна. Яг л Эзэн Есүс хүмүүстэй хамт амьдарч, хүнийг хангах үнэнийг хэдийд ч, хаана ч илэрхийлж чаддаг байсантай адилаар Тэр хүнийг усалж, хангаж чадна. Түүний шавь нар ихэнхдээ Түүнтэй хамт сууж, сургаалыг нь сонсож, Түүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлдэг байсан. Тэд Түүний усалгаа болон хариулгыг шууд хүлээн авсан юм. Тэд ямар ч асуудал, хүндрэлтэй тулгарсан бай Эзэн Есүс тэдгээрийг шийдвэрлэхэд тусалж байлаа. Тэд асар их амийн хангалтыг хүртсэн. Бурхан бол нөхөрсөг, хайр татам гэдгийг тэд олж мэдсэн. Энэ шалтгааны улмаас тэд Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадаж байсан юм. Бие махбодтой болсон Бурхан хүний ертөнцөд ирмэгц л бид Бурхантай харилцаж, мэдэрч, мэдэх боломжтой болдог. Зөвхөн тэр үед л бид Бурханы гайхалтай байдал, мэргэн ухаан болон хүмүүсийг аврах бодит авралыг нүдээрээ харж чаддаг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы ажлын ач холбогдол, бодит үнэ цэнийн нэг тал юм. Сүнслэг бие ердөө ч энэ үр дүнд хүрч чадахгүй.
Энэ нөхөрлөл нэг баримтыг бидэнд маш тодорхой болголоо. Хүний Хүүгийн бие махбодтой болж, хэвийн хүн чанар дотор ажилласнаар л Бурхан хүнийг бодитоор шүүж, байлдан дагуулж, ариусгаж чадна. Эзэн Есүсийн сүнслэг бие нь Өөрийнхөө ажилд адилхан үр дүн авчирч чадахгүй байх байсан. Хүмүүсийн дунд шүүлт, ариусгалтын ажлыг хийхээр эхлээд Бурханыг хүний Хүү болж бие махбодтой болох үед хүмүүс бид Бурханд жирийн хүн мэт хандана, яагаад гэвэл бид бие махбодтой болсон Бурхан нь яг хэн болохыг хараахан таньж мэдээгүй байгаа. Бид бүр Бурханы үг болон ажлын талаар үзэл бий болгож, Христэд хүндлэлгүйгээр хандаж, дуулгавартай дагахаас татгалзах болно. Бид Түүнийг хуурахын тулд худлаа ярьж, Түүнийг шүүж, бүр эсэргүүцэж, яллах болно. Хүмүүс бидний их зан, тэрслүү байдал, эсэргүүцэл Христийн өмнө бүрэн илэрхий байх болно. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Хүний ялзарсан зан чанар, тэрслүү байдал, эсэргүүцэл нь Христийг харах үед ил болдог ба ийм үед илэрсэн тэрслүү байдал, эсэргүүцэл нь юу юунаас илүү бүрэн дүүрэн, туйлын байдаг. Учир нь Христ хүний Хүү бөгөөд энгийн хүн чанартай тул хүн Түүнийг хүндэлж дээдэлдэггүй. Бурхан махан биед амьдардаг тул хүний тэрслүү байдал гэрэлд бүрэн дүүрэн тод томруунаар гарч ирдэг. Иймд Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү зан чанарыг ил гаргаж хүний уг чанарыг илчилсэн юм гэж Би хэлдэг. Үүнийг ‘барыг уулнаас буулгах’ ба ‘чоныг үүрнээс нь гаргах’ гэж хэлдэг.” Уншихаа ингээд зогсооё. Бурханы хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн бодит байдлын дагуу тэднийг шүүж, илчилж, засаж, харьцдаг. Бурханы ажил бол үнэхээр бодитой бөгөөд хүн яг хэн болохыг илчилдэг. Тийм бодит баримттай тулгарах үедээ үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүс бүрэн үнэмшиж, өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцлээ хүлээх болно. Тэд бас Бурханы ариун, зөвт бөгөөд халдашгүй зан чанарын талаар мэддэг болж, Бурханы шүүлт, гэсгээлтийг дуулгавартайгаар хүлээн зөвшөөрөх чадвартай болно, ингэснээрээ тэд Бурханы бодит ажлаар байлдан дагуулагдаж, аврагдаж болох юм. Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанартай Бурханы ажил биш юм.” Иймээс эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан л хийх юм бол хүн бүрэн ариусгагдаж, аврагдаж чадна.
Кино зохиолоос эш татав
No comments:
Post a Comment