Асуулт 4: Хуулийн эрин үед Өөрийн ажлыг биелүүлэхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй, харин Өөрөө бие махбодтой болж хийх ёстой юм бэ?
Хариулт:
Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад бие махбодтой болох ёстой юм бэ гэдэг нь үнэнээр цангаж, Бурханы илрэлтийг хайдаг олон хүний голлон сонирхдог асуулт юм. Энэ нь бас бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах эсэхтэй холбоотой асуулт билээ. Иймээс үнэний энэ талыг ойлгох нь маш чухал. Өөрийн ажлыг хийхдээ хүнийг ашиглахын оронд эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад Өөрөө бие махбодтой болох хэрэгтэй байдаг юм бэ? Энэ нь шүүлтийн ажлын уг чанараар тодорхойлогддог. Учир нь шүүлтийн ажил бол Бурхан үнэнийг илэрхийлэх явдал бөгөөд хүн төрөлхтнийг байлдан дагуулж, ариусгаж, аврахын тулд Өөрийн зөвт зан чанарыг илэрхийлэх явдал юм.
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь үнэний олон талыг илэрхийлж, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, бүх нууцыг илчилж, хүний Бурханыг-эсэргүүцэж, Бурханаас-урвадаг сатанлаг уг чанарыг шүүж, завхарсан хүний үг яриа, ааш авирыг ил болгон, задлан шинжилж, Бурханы ариун агаад зөвт мөн чанар, халдашгүй зан чанарыг бүх хүн төрөлхтөнд илчлэх явдлаас бүрддэг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн шүүлтийг туулах үед тэд Бурхантай нүүр тулан уулзаж, Түүгээр илчлэгдэж, шүүгдэж байгаа юм шиг байдаг. Бурхан хүнийг шүүх үедээ бидэнд, Бурханы ариун мөн чанарыг харж байгаа мэт, тэнгэрээс бууж ирсэн агуу гэрлийг харж буй мэт Түүний зөвт зан чанарын илрэлийг харж, Бурханы үг бол бидний зүрх сэтгэл, сүнсэнд дүрэн орж, үгээр хэлэхийн аргагүй тарчлааныг туулахад хүргэдэг хоёр талдаа иртэй хурц илд юм гэдгийг харах боломжийг олгох учиртай. Зөвхөн ийм маягаар л бид өөрсдийнхөө завхарсан мөн чанар, завхралынхаа үнэн байдлыг ухаарч, гүн гүнзгий доромжлолыг мэдэрч, ичсэндээ нүүрээ нууж, жинхэнээсээ гэмшин Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж эхэлдэг, тийнхүү бид үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн дагуу амьдарч, өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс бүрэн ангижруулж, Бурханаар аврагдаж, төгс болгуулж чадах болно. Хүний шүүлт, ариусгалт, аврал гэх мэтийн ажлыг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л биечлэн хийж чадна.
Төгс Хүчит Бурханы шүүлтийг туулаад бид нар бүгдээрээ, Бурханы ариун байдал болон зөвт зан чанарт хүн халдашгүй болохыг мэдэрсэн. Бурханы үгийн үсэг болгонд сүр жавхлан, уур хилэн шингэсэн байдаг, үг бүр нь бидний зүрх сэтгэлийн гүнийг онож, Бурханыг-эсэргүүцэж, Бурханаас-урвадаг сатанлаг зан чанарыг маань, мөн түүнчлэн бид өөрсдөө ч харж чаддаггүй зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан завхарсан зан чанарын элементүүдийг бүрэн илчилж, уг чанар болон мөн чанар маань ихэрхүү зан, өөрийгөө зөвтгөдөг, аминчхан зан, урвалтаар ямар дүүрэн болохыг, бид газар дээгүүр хэрэн хэсдэг, өчүүхэн төдий ч хүн чанаргүй амьд диаволууд шиг эдгээр зүйлийн дагуу хэрхэн амьдардгаа ухаарах боломжийг олгодог. Бурхан үүнийг зэвүүн агаад жигшүүртэй гэж үздэг. Бидэнд доромжлогдсон мэт санагдаж, харуусалд автдаг. Бид өөрсдийнхөө олиггүй байдлыг харж, Бурханы өмнө амьдрах эрхгүй гэдгээ мэддэг, иймээс бид нүүрээрээ газар унан мөргөж, Бурханы авралыг хүртэхэд бэлэн байдаг. Төгс Хүчит Бурханы шүүлтийг туулахдаа бид Бурханы илрэлтийг үнэхээр нүдээр хардаг. Бурханы ариун байдал нь бохирдошгүй, Түүний зөвт байдал нь халдашгүй гэдгийг бид хардаг. Хүн төрөлхтнийг аврахаар хичээдэг Бурханы чин санаа зорилго болон жинхэнэ хайрыг танин мэдэж, Сатаны гар дахь өөрсдийнхөө завхралын үнэн болоод мөн чанарыг хардаг. Тиймээс зүрх сэтгэлдээ бид Бурханыг хүндэлж, үнэнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж эхэлдэг. Ийм маягаар бидний завхарсан зан чанар аажмаар цэвэрлэгддэг. Өнөөдөр бидний хүрсэн өөрчлөлт нь Бурхан шүүлтийн ажил хийхээр бие махбодтой болсны үр дүн юм. Иймээс бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, шүүлтийн ажлыг гүйцэтгэх үед л бид жинхэнэ гэрлийн илрэлтийг, Бурханы илрэлтийг харж, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж эхэлдэг. Зөвхөн ийм маягаар л бид ариусгагдаж, аврагдаж чадна. Христээс өөр ямар ч хүн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадахгүй.
…………
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг байлдан дагуулж, ариусгаж, төгс болгохын тулд үнэн болон Бурханы зөвт зан чанар, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг илэрхийлснээр хийгдэх ёстой гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгнээс тодорхой хардаг. Эцсийн өдрүүд дэх энэхүү шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан Өөрөө илрэн харагддаг. Энэхүү ажил нь нэг эрин үеийн эхлэл, нөгөө эрин үеийн төгсгөлийг тэмдэглэдэг. Бие махбодтой болсон Бурхан л энэ ажлыг хийх ёстой, ямар ч хүн энэ ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Ажлыг Өөрөө хийхээр бие махбодтой болохын оронд Бурхан, Өөрийн бүх ажлыг хийхдээ хүмүүсийг ашиглах ёстой гэж яагаад олон хүн итгэдэг вэ? Энэ нь итгэхийн аргагүй! Хүн төрөлхтөн Бурханы ирэлтийг үнэхээр угтан авдаг уу? Бурхан Өөрийн ажлыг хийхдээ хүмүүсийг ашиглаасай гэж хүсдэг хүн яагаад маш олон байдаг юм бэ? Яагаад гэвэл хүмүүс өөрсдийнхөө үзэлд нийцүүлэн ажил хийдэг ба тэд, хүмүүс юмыг яаж хийх ёстой гэж боддог, яг тийм байдлаар юмыг хийдэг. Иймээс ихэнх хүмүүс хүнийг амархан шүтэж, хүнийг хөшөөний суурин дээр өргөмжилж, хүнийг дагадаг. Гэсэн хэдий ч Бурханы ажиллах зам хүний үзэл, төсөөлөлтэй хэзээ ч тохирдоггүй, Тэр юмыг хэзээ ч хүний боддогоор хийдэггүй. Иймээс Бурхантай таарамжтай байх нь бидэнд хэцүү байдаг. Бурханы мөн чанар бол үнэн, зам, амь юм. Бурханы зан чанар нь ариун, зөвт агаад халдашгүй. Гэвч завхарсан хүн Сатанаар бүрэн завхруулагдсан бөгөөд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг; Бурхантай таарамжтай байх тэдэнд хэцүү байдаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэцүү байдаг ба бид судалж, ажиглах дургүй, харин ч хүнийг шүтэн мөргөж, түүний ажилд сохроор итгэж, энэ нь Бурханы ажил мэт үүнийг хүлээн зөвшөөрч, дагах дуртай байдаг. Энд ямар асуудал байна вэ? Бурханд итгэж, Түүний ажлыг туулах гэдэг нь юу гэсэн болох талаар хүн төрөлхтөнд өчүүхэн төдий ч таамаг байдаггүй, иймээс бүх завхарсан хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэхийн тулд бие махбодтой болж үнэнийг илэрхийлснээр дамжуулан эцсийн өдрүүд дэх Бурханы ажил хийгдэх ёстой гэж хэлж болно. Эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигладаггүй вэ гэсэн зарим хүмүүсийн асуултын тухайд гэвэл үүнд бас л хариулт хэрэгтэй байна уу? Хүний мөн чанар бол хүн, хүнд бурханлаг мөн чанар байдаггүй, иймээс хүн үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлэх чадваргүй ба хүн төрөлхтний авралын ажлыг хийж чадахгүй. Хүмүүс бид бүгд Сатанаар завхруулагдсан, нүгэлт уг чанартай гэдгийг дурдахын ч хэрэггүй, иймээс бид бусад хүмүүсийг шүүх ямар эрхтэй юм бэ? Бузар, завхарсан хүн өөрийгөө ч ариусгаж, аврах чадваргүй тул яаж бусдыг ариусгаж, аврана гэж найдаж болох юм бэ? Бусад нь тэдний шүүлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй учраас завхарсан хүн зөвхөн гутамшигтай тулгарах болно. Зөвхөн Бурхан л зөвт ба ариун, зөвхөн Бурхан л үнэн, зам, амь мөн. Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан л гүйцэтгэх ёстой. Ямар ч хүн ийм ажил хийх чадваргүй, энэ бол баримт. Бид үүнийг одоо ч ойлгоогүй байж болох уу?
Одоо тэгвэл Хуулийн эрин үед Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигласан юм бэ? Яагаад гэвэл Хуулийн эрин үеийн ажил болон эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь уг чанартаа өөр. Хуулийн эрин үед хүмүүс шинэхэн төрсөн хүн төрөлхтөн байсан, тэд Сатанаар туйлын бага завхруулагдсан байв. Ехова Бурханы ажил үндсэндээ эртний хүмүүсийг газар дээр хэрхэн амьдрах тухай зааж чиглүүлэхийн тулд хууль, тушаал гаргах явдлаас бүрдэж байсан. Ажлын энэ үе шат хүний зан чанарыг өөрчлөхөд чиглээгүй, энэ нь илүү их үнэнийг илэрхийлэхийг шаардаагүй. Израильчуудад тогтоосон Өөрийн хуулийг дамжуулахын тулд л Бурхан хүнийг ашиглах хэрэгтэй байсан, ингэснээр Израильчууд хэрхэн хуулийг мөрдөж, Ехова Бурханыг шүтэн мөргөж, газар дээр хэвийн амьдралаар амьдрахаа мэдэх байсан юм. Ингэж хийснээр ажлын тухайн үе шат тийнхүү дууссан юм. Иймд Бурхан хуулийн эрин үеийн ажлыг дуусгахын тулд Мосег ашиглаж чадсан ба ажлыг биечлэн гүйцэтгэхийн тулд Тэр бие махбодтой болох хэрэггүй байлаа. Үүнтэй харьцуулахад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Сатанаар гүн гүнзгий завхруулагдсан хүн төрөлхтнийг аврахад чиглэдэг. Энэ тохиолдолд, Бурханы үгийн хэдхэн хэсгийг гаргаж, хэдэн хуулийг тунхаглан зарлах нь хангалтгүй. Ихээхэн хэмжээний үнэнийг илэрхийлэх ёстой. Бурхан хүн төрөлхтөнтэй нүүр тулан Өөрийгөө илчилж байгаа мэт, үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх боломжийг тэдэнд олгон Бурханы төрөлх зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг бүрэн илэрхийлэгдэх ёстой, хүн төрөлхтөнд зориулан үнэн, зам, амь ил болох ёстой ба ингэснээрээ Тэр хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аварч, төгс болгодог. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан үүнийг Өөрөө биечлэн хийх ёстой, ямар ч хүн энэ ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Бурхан Өөрийн үгийн хэдэн хэсгийг гаргахын тулд эш үзүүлэгчдийг ашиглаж чадах боловч Бурханы төрөлх зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж эсвэл үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийг Бурхан эш үзүүлэгчдэд зөвшөөрдөггүй, учир нь завхарсан хүн төрөлхтөн тэгж хийхэд тохирохгүй. Хэрвээ Бурхан, Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийн тулд хүнийг ашигласан бол тэр Бурханыг доромжилж магадгүй байсан, учир нь хүнд завхарсан зан чанар байдаг, тэр өөрийн үзэл, хоосон санааг харуулж болзошгүй, түүний ажилд хольц байж таарах бөгөөд энэ нь Бурханыг амархан доромжилж, Бурханы ажлын нийт үр дүнд нөлөөлж чадах байсан. Түүнчлэн бид хүнд юу байгаа, хүн юу болохыг Бурханд юу байгаа, Тэр юу болохтой андуурч, хүний ажил дахь хольцыг үнэн гэж үзэх талтай байдаг. Энэ нь буруу ойлголт болон Бурханыг доромжлох явдал руу хөтөлдөг. Мөн хэрвээ Бурхан, Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийн тулд хүнийг ашигласан бол хүний хольцоос болж бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, бүр эсэргүүцэж ч магад юм. Тэгвэл Сатан Бурханд сэтгэл дундуур байдаг байдлыг маань бадрааж, үймээн самуун дэгдээж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахад биднийг өдөөн, алдаа олж, буруушаах байсан юм. Энэ бол хүн Бурханы ажлыг хийхийн эцсийн үр дүн билээ. Ялангуяа эцсийн өдрүүдэд гүн гүнзгий завхарсан хүнийг аврах Бурханы авралын тухайд хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлыг амархан хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаггүй. Иймээс хэрвээ Бурхан энэ ажлыг хийхийн тулд хүмүүсийг ашигласан бол хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж бүр ч чадахгүй. Эдгээр нь илэрхий баримт биш гэж үү? Шашны ертөнцийн ахлагчид болон пасторуудыг хар, тэд Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа нь Иудейн ахлах тахилчид болоод Фарисайчууд Эзэн Есүсийг урьд нь эсэргүүцэж байснаас ялгаатай гэж үү? Завхарсан хүн төрөлхтнийг авах Бурханы аврал бол амархан хэрэг биш. Бид Бурхан хэрхэн боддогийг ойлгох ёстой!
…………
Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсноор дамжуулан хийх Бурханы шүүлтийн ажил нь үнэхээр утга учиртай. Бурхан хүмүүсийн дунд амьдарч, Өөрийн үгийг хүмүүст тунхаглаж, Өөрийн зан чанар, Өөрт юу байгаа, Тэр юу болохоо олон нийтэд илэрхийлэн эцсийн өдрүүдэд газар дээр бие махбодтой болсон билээ. Бурхан хэнийг хайрлаж, хэнийг жигшдэг, Бурханы уур хилэн хэн рүү чиглэдэг, Тэр хэнийг шийтгэдэг, Түүний сэтгэл хөдлөлийн байдал, хүмүүст тавих Түүний шаардлага, хүнийг гэсэн Түүний санаа зорилго, амьдралын талаарх хүний үзэл бодол, үнэ цэнэ гэх мэт. Тэр, амьдралд тодорхой зорилготой байх боломжийг бидэнд олгон, энэ бүх зүйлийг бидэнд мэдэгддэг, ингэснээр бид шашны тодорхойгүй эрэл хайгуулд зорилгогүйгээр хайх хэрэггүй болно. Бие махбодтой болсон Бурханы илрэлт нь “Еховагийн ар нуруу л хүн төрөлхтөнд харагдсан” эрин үеийг бүрэн төгсгөсөн бөгөөд хүн тодорхойгүй Бурханд итгэдэг эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг туулсан бүх хүн нийтлэг туршлагатай байдаг: Бид Бурханы шүүлт, гэсгэлтийг туулж, бүх төрлийн шалгалт болон цэвэршүүлэлтийг давж, агуу улаан луугийн харгис, хэрцгий мөрдлөгө, хавчлагаас болж тарчилсан ч гэсэн Бурханы зөвт зан чанар бидэн дээр ирэхийг харсан, Бурханы сүр жавхлан ба уур хилэн, төгс хүчит байдал ба мэргэн ухааныг бид харсан, яг л Бурханыг Өөрийг нь харж байгаа мэт Бурханд юу байгаа, Тэр юу болохын илрэлийг бид харсан. Хэдий бид Бурханы сүнслэг биеийг хараагүй ч, Бурхан бидний өмнө нүүр тулан ирсэн мэт Бурханы төрөлх зан чанар, төгс хүчит байдал ба мэргэн ухаан, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бидэнд бүрэн илчлэгдэж, Бурханыг үнэхээр мэдэж, Бурханаас айдаг зүрх сэтгэлтэй болох боломжийг бидэнд олгосон, ингэснээр бидэнд зориулсан Бурханы ямар ч төлөвлөгөөг бид үхэх хүртлээ дуулгавартай дагаж болзошгүй юм. Бурханы үг болон ажлаас бид Бурханыг бодитой, жинхэнэ байдлаар харж, мэдэж, бүх үзэл, хоосон санаагаа бүрмөсөн хаяж, Бурханыг үнэхээр мэддэг хүмүүс болсон гэдгээ бүгд мэдэрдэг. Өмнө нь бид Бурхан хүний нүглийг байнга өршөөж, уучлах болно гэж итгэн, Бурханы зан чанарыг элэгсэг, өршөөнгүй гэж боддог байсан. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулсны дараа бид Бурханы зан чанар нь зөвхөн өршөөнгүй, элэгсэг байгаад зогсохгүй, энэ нь бас зөвт, сүр жавхлант, уур хилэнт юм байна гэдгийг үнэхээр ойлгож авсан юм. Түүний зан чанарыг уурлуулсан хэн боловч шийтгэгдэнэ. Тиймээс бид Бурханыг хүндэлж, үнэнийг хүлээн зөвөөрч, Бурханы үгээр амьдарч чадна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг мэдэрч туулснаар дамжуулан бид бүгдээрээ Бурханы зан чанар бол ариун, зөвт, халдашгүй гэдгийг ойлгож авч, Бурханы энэрэнгүй байдал, хайрыг мэдэрч, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг үнэхээр үнэлдэг болж, Бурхан Өөрийгөө хэрхэн даруухнаар нуудаг болохыг ухаарч, Түүний чин санаа зорилго болон хайр татам олон шинж чанарыг буюу Түүний сэтгэл хөдлөлийн байдал, итгэмжит байдал, гоо сайхан ба сайн сайхан, Түүний эрх мэдэл, дээд эрх, бүх зүйлд хандах Түүний хяналт шалгалт гэх мэтийг мэдэж авдаг. Бурханд юу байгаа, Тэр юу болох нь яг л Бурханыг Өөрийг нь харж буй мэт бидний өмнө харагдаж, Бурханыг нүүр тулан мэдэх боломжийг бидэнд олгосон. Бид өөрсдийн үзэл, хоосон санаанд үндэслэн Бурханд итгэж, Түүнийг дагахаа больсон, харин Бурханыг үнэхээр хүндэлж, бишрэн шүтдэг ба Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж , Түүнд найддаг. Хэрвээ Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийхийн тулд биечлэн бие махбодтой болоогүй бол бид Бурханыг хэзээ ч мэдэхгүй байсан бөгөөд өөрсдийгөө нүглээс салгаж, ариун байдалд хүрэх чадваргүй байх байсан гэдгээ бид үнэхээр мэдсэн. Иймээс чи үүнийг хэрхэн харах нь хамаагүй бие махбодтой болсон Бурхан Өөрөө эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хийх ёстой ба хэн ч Түүний оронд үүнийг хийж чадахгүй. Хүний үзэл, хоосон санаанаас шалтгаалан, хэрвээ Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ хүнийг ашигласан бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх байлаа.
Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултуудаас
No comments:
Post a Comment