Асуулт 5: Завхарсан хүн төрөлхтнийг бие махбодтой болсон Бурхан аврах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь ихэнх хүмүүсийн ойлгодоггүй зүйл—энэ талаар нөхөрлөл хийнэ үү.
Хариулт:
Яагаад завхарсан хүн төрөлхтнийг бие махбодтой болсон Бурхан аврах ёстой вэ? Учир нь хүмүүсийн махан биеийг Сатан мэхэлж, завхруулсан бөгөөд бүх хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарч, сайн ба муу, сайхан ба муухайг мэддэггүй, сөрөг зүйлс юу болохыг эсвэл эерэг зүйлс юу болохыг ч мэддэггүй. Тэд нар бүгдээрээ Сатаны гүн ухаан, хууль, уг чанар дээр үндэслэн амьдардаг, биеэ тоосон, ихэрхүү зантай, бүхнийг ноёрхдог, хүссэнээрээ авирладаг ба хуулинд огт захирагддагүй. Тэд бүхэлдээ Сатаны биелэл болж, маш завхарсан болохоор Сатаны ёрын муу хүчнүүдтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцдэг, гэсэн ч тэд үүнийгээ бас л мэддэггүй. Бурхан бол Бүтээлийн Эзэн. Зөвхөн Бурхан л хүмүүсийн мөн чанарыг гарын арван хуруу шигээ мэддэг бөгөөд завхарсан хүн төрөлхтөн ямар байдгийг хамгийн сайн мэддэг. Зөвхөн Бурхан л хүмүүсийн сатанлаг уг чанар болон завхарсан зан чанарыг задлан шинжилж, илчилж чадах ба хэрхэн амьдрах ёстой, яаж хүн байх ёстойг нь хүмүүст хэлж, хүмүүсийг бүрэн байлдан дагуулж, цэвэрлэж, аварч чадна. Бурханаас өөр ямар ч бүтээгдсэн зүйл хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг нэвт харж, хүн байх тухай үнэнийг хүмүүст өгч чадахгүй. Иймээс хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг Сатаны гараас бүрмөсөн аврахыг хүсвэл, бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлснээр болон Бурханы зан чанараар дамжуулан, хүмүүст эзэмших ёстой бүх үнэнийг нь хэлж, үнэнийг ойлгуулж, Бурханы талаар мэдлэгтэй болгож, Сатаны заль мэх, янз бүрийн тэрс үзэл, төөрөгдлийг тодорхой харуулснаар л дамжуулан хүмүүс Сатанаас урваж, татгалзаж, Бурхан руу бүрмөсөн эргэн очиж чадна. Цаашлаад бие махбодтой болсон Бурханы ажил нь өөрөө бүх төрлийн хүмүүсийн илчлэл юм, учир нь хүмүүс бүгд их зантай, биеэ тоосон байдаг ба хэнийг ч дуулгавртай дагадаггүй. Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлэх үед хүмүүс гарцаагүй төрөл бүрийн үзэл, эсэргүүцэл, бүр тэмцлийг бий болгоно. Завхарсан хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадагийн үнэн энд бүрмөсөн илчлэгддэг. Бурхан хүн төрөлхтнийг өөрсдийнх нь завхрал болон уг чанарынх нь мөн чанар дээр үндэслэн шүүх болно. Зөвхөн тэр үед л энэ нь, хүмүүсийг байлдан дагуулж, аварч, төгс болгох Бурханы ашиг сонирхолд нийцнэ. Ингэж хүмүүс, Бурханы үгийн шүүлтэн дунд Бурханы үгээр аажмаар байлдан дагуулагдаж, цэвэрлэгддэг. Хүмүүс бүрмөсөн байлдан дагуулагдсан цагтаа л бие махбодтой болсон Бурханд захирагдаж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагаж, Бурханы ажлыг мэдэрч, үнэнийг эрэлхийлэхээр шийдэж эхэлдэг ба Сатаны гүн ухаан, хуулийн дагуу амьдрахаа больдог. Хүмүүс эгнэгт Бурханы үгийн дагуу амьдрах үед Бурхан Сатаныг бүрмөсөн ялж, завхарсан хүн төрөлхтөн нь Бурхан Сатаныг ялан дийлсний олз болох болно. Энэ нь Бурхан завхарсан хүн төрөлхтнийг Сатаны гараас булаан авахтай адилхан. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы ажил л тийм үр дүнд хүрч чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврах хэрэгцээ шаардлага бөгөөд зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, аварч чадна. Хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглавал хүн төрөлхтнийг зольж, аврах ажлыг огтхон ч хийх боломжгүй юм.
Бие махбодтой болсон Бурхан шүүлт, цэвэршүүлэлтийн ажлыг нүүр тулан хийх нь завхарсан хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгтэй, ингэснээр тэд авралд хүрч магад юм. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнтэй харилцах явцдаа хүмүүст Бурханыг нүүр тулан мэдүүлж, ойлгуулдаг ба үнэнийг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцсийн өдрүүд дэх Христийн шүүлт, цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрсөн учраас Бурханыг дуулгавартай дагах хичээлийг аяндаа сурч, Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй болох ба Сатаны нөлөөн доороос Бурханаар бүрэн аврагдах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг аварч, төгс болгох хамгийн сайн арга биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон учраас хүн төрөлхтөнд Бурхантай нүүр тулан уулзаж, Бурханы бодитой ажлыг мэдэрч, Бурханы нарийн тодорхой үгийн хангалт, Бурханы шууд хариулга, усалгааг хүртэх боломжтой болж, аажмаар Бурханд найдаж, дуулгавартай байж, Бурханыг үнэхээр хайрлах боломж олдсон. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бол энэхүү бодит үр дүнд хүрэх боломжгүй байлаа...
Завхарсан хүн төрөлхтнийг аврахаар ирсэн бие махбодтой болсон Бурхан нь, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага юу болох, Бурханы хүсэл юу болох, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүмүүст тодорхой хэлэхийн тулд хүн төрөлхтний хэлийг ашиглаж чаддаг. Хүмүүс тэмтчиж, эрж хайх хэрэггүй, харин Бурханы хүсэл юу болохыг үнэн зөвөөр ойлгож, Бурханы шаардлага болон хэрэгжүүлэлтийн замыг мэдэж, бас Бурханыг бодитоор ойлгож, мэдэж чадна. Нигүүлслийн эрин үед “Дараа нь Петр Түүн дээр ирж, Эзэн минь, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд Есүс түүнд, “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэв (Матай 18:21-22-ыг хар). Үүнээс бид, бие махбодтой болсон Эзэн Есүс хүмүүсийг хэдийд ч, хаана ч дэмжиж, тэжээж, хүмүүст хамгийн бодитой, хамгийн тодорхой хнагалтыг өгч байсан гэдгийг хардаг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан буюу бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ирж, хүмүүсийг дэмжиж , хангахын тулд хүмүүсийн бодит нөхцөл байдалд чиглэсэн үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлэх үедээ хүмүүсийн итгэл дэх гажуудал болон алдааг зааж, Бурханы хүсэл болоод хүмүүст тавих шаардлага юу болохыг хүмүүст хэлж, хамгийн бодитой, үнэн зөв амийн хангалт, тэжээлийг хүмүүст өгдөг. Жишээлбэл, бид Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байдалтай амьдардаг ч үүнийгээ хараахан мэдэхгүй байх үед Бурханы үг биднийг шууд илчилж, шүүдэг ба бидний сатанлаг уг чанар Бурханд дайсагнадаг гэдгийг бидэнд харуулдаг; бид ерөөгдөх санаа зорилго өвөрлөн Бурханыг дагаж, үүнийгээ зөв гэж бодсоор байх үед Бурхан бидний дутагдлыг илчилж, Бурханд итгэхийн тулд ямар үзэл бодолтой байх ёстойг бидэнд хэлдэг. Бид шүүлтийг мэдэрч, Бурханыг буруу ойлгох үед, Бурхан хүмүүсийг аварч, шүүж байгаа явдалд хэчнээн их бодол шингэсэн талаар Бурханы үг бидэнд хэлж, Бурханы талаарх буруу ойлголтыг маань шийдвэрлэдэг гэх мэт. Бие махбодтой болсон Бурхан бидэнд тусалж, биднийг хангахад бэлэн байдаг, ингэснээр бид тэмтчин бэдэрч, эрж хайхгүй харин Бурханы хамгийн бодитой тэжээл болон усалгааг олж авахын тулд зүгээр л Төгс Хүчит Бурханы үгийг унших хэрэгтэй байдаг гэдгийг Бурханы сонгосон бүх хүн гүнзгий ойлгодог. Бурханы илэрхийлдэг үгнээс бид Бурханы хүсэл, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар зарим нэг мэдлэгтэй болдог. Зөвхөн ийм маягаар л бид, жинхэнэ амьдралыг амьдран харуулж, Сатаны заль мэхийг мэддэг болох ба Сатанаар хэр гүнзгий завхруулагдсанаа тодорхой харж, нүгэл болон Сатаны харанхуй нөлөөнөөс аажмаар чөлөөлөгдөж, амь зан чанарын өөрчлөлтөнд хүрч, амьдралын жинхэнэ замаар замнаж, үнэний бодит байдлыг амьдран харуулж чадна. Энэ бүх үр дүнг бие махбодтой болсон Бурхан бидэнд авчирсан юм.
Хүмүүст хамгийн бодитой хангалт болон тэжээлийг өгөхийн тулд бие махабодтой болсон Бурхан ажиллаж, үгээ хэлэхээр ирсэн. Шүүлтийн ажлыг хийхээр ирсэн бие махбодтой болсон Бурханы талаар хүмүүст олон үзэл байдаг хэдий ч Тэр хүн төрөлхтөнд амийн зам болон мөнхийн авралыг өгч, хүмүүсийн найдахаас ч дургүйцдэг зүйл болсон... Хүмүүсийг аварч, төгс болгохын тулд ирсэн эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь хэдийгээр ямар ч ер бусын нигүүлсэлгүй, ямар ч сүрлэг дүр төрхгүй, гайхалтай тэмдэггүй, жирийн хэвийн хүний Хүү боловч хүмүүс Христийн талаар маш олон үзэлтэй байдаг. Тэд бүгд Түүнийг үгүйсгэж, эсэргүүцэж, голдог. Гэсэн хэдий ч Христийн илэрхийлдэг үнэн, хийдэг шүүлтийн ажил нь хүмүүсийг Бурханы үгээр хангадаг бөгөөд үнэнийг олж авч, Бурханы илрэлтийг бүрэн харахад тэднийг хүргэдэг. Хэдий Бурханы үнэн биеийг хараагүй боловч бид Бурханы төрөлх зан чанарыг, Бурханы ариун мөн чанарыг харсан ба энэ нь Бурханы үнэн биеийг харж, Бурхан бидний дунд тод томруун амьдарч байгааг харахтай адилхан бөгөөд бид чухамдаа сэнтийн өмнө очиж, Бурханы ажлыг нүүр тулан мэдэрч, сэнтийнээс урсан гарах амийн усны хангалтыг эдэлсэн гэдгээ бид үнэхээр мэдэрсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг мэдрэнгээ бид, Бурхан хүмүүсийг аврах явдалд хэчнээн их бодол шингэснийг аажмаар ойлгож, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан хэрхэн зовсныг, Түүний төлсөн төлөөс хэчнээн их болохыг болон бидний төлөө Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм байна гэдгийг хардаг бөгөөд өмнө нь хэтэрхий тэрслүү, ухаангүй байснаа үзэн ядаж, Бурханыг жинхэнээсээ хайрлаж, дуулгавартай дагах болно. Өнөөг хүртэл туршлагажаад бид, өнөөдөр бидний туулж байгаа өөрчлөлт нь бүхэлдээ бие махбодтой болсон Бурханы аврал юм байна гэдгийг үнэхээр ухаардаг. Эцсийн өдрүүдийн Христ бол үнэн хэрэгтээ завхарсан хүн төрөлхтний хамгийн агуу аврал бөгөөд хүмүүсийн хувьд Бурханыг мэдэж, Бурханы зөвшөөрлийг авах цорын ганц зам юм.
Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултуудаас
No comments:
Post a Comment