Асуулт 6: Нигүүлслийн эрин үед Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэднийг нүглээс золин аварсан. Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болж, үнэнийг айлдаж, хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, авран шүүлтийн ажил хийсэн юм. Хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа махбод болох хэрэгтэй юм бэ? Бурхан Өөрөө хоёр удаа бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол юу вэ?
Хариулт:
“Хүн төрөлхтнийг аврах ажил хийхийн тулд яагаад Бурхан хоёр удаа бие махбодтой болох ёстой юм бэ?” гэж та нар сая асуулаа. Бид эхлээд үүнийг тодорхой ойлгох ёстой: Хүн төрөлхтний авралын тухайд гэвэл Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь гүн гүнзгий утга учиртай. Авралын ажлаас болж, бид золин авралын тухай эсвэл эцсийн өдрүүд дэх шүүлт, ариусгалтын тухай ярьж байх нь хамаагүй, үүнийг хүн хийж чадахгүй. Энэ нь, бие махбодтой болж, ажлаа Өөрөө гүйцэтэхийг Бурханаас шаарддаг. Нигүүлслийн эрин үед Бурхан Эзэн Есүс болж бие махбодтой болсон, өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс Өөрийгөө ариун, нүгэлгүй махбодоор хувцаслаж, хүнийг нүгэлт байдлаас нь золин аварч, нүглийн тахил болохын тулд загалмайд цовдлогдсон. Бид бүгд үүнийг ойлгодог. Гэхдээ Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирэхийн тухайд бол Тэр яагаад илэрч, ажиллахын тулд хүний Хүү болж бие махбодтой болсон юм бэ? Үүнийг ойлгох нь олон хүнд хэцүү байдаг. Тэр үнэн, бид ерөөсөө ойлгохгүй байна. Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэний энэ талыг тайлбарлаж, энэ нууцыг илчлээгүй бол хэн ч энэ үнэнийг ойлгож чадахгүй байсан юм.
Нигүүлслийн эрин үед Бурхан ердөө л золин авралын ажлыг хийхийн тулд анх удаа бие махбодтой болж, хүнийг нүгэлт байдлаас нь золин аварч, хүнийг хуулийн хараал, буруушаалтаас чөлөөлөхийн төлөө нүглийн тахил болгон цовдлолыг ашигласан гэдгийг ойлгодог. Бид зөвхөн өөрсдийн нүглийг улайж, гэмших ёстой байсан ба бидний нүгэл уучлагдах байсан. Бид тэгээд элбэг дэлбэг нигүүлсэл болон үнэнийг эдэлж чадах байсан. Энэ бол Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил бөгөөд Эзэнд итгэснээр аврагдах гэдгийг жинхэнэ утга учир нь энэ юм. Энэ бүхнийг хэлээд би та нараас нэг асуулт асууя: Бид Эзэнд итгэх итгэлээрээ аврагдаж, нүглээ өршөөлгөсөн, гэхдээ бид нүгэлт байдлаасаа үнэхээр ангижирсан уу? Тэгээгүй! Бид нүгэлт байдлаасаа салаагүй. Эзэн Есүс хэдийгээр бидний нүглийг өршөөсөн ч гэсэн бид нүгэлт байдлын эрхшээлээс хараахан салаагүй байгаа, учир нь бидэнд нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар байсаар байгаа. Хэдий бид Эзэнд нүглээ улайж, Түүний өршөөлийг хүртсэн ч гэсэн өөрсдийнхөө нүгэлт уг чанарын талаар ямар ч мэдлэггүй байгаа, бас нүгэлт байдлаас хамаагүй илүү ноцтой нөхцөл байдал болох завхарсан зан чанарынхаа талаар бүр ч бага мэддэг. Бид өөрсдийнхөө дотор байгаа, хууль ёсгүй байдлаас бүрддэг, мөс чанарын буруушаалтыг бий болгодог нүглээ л хүлээн зөвшөөрөх чадвартай. Гэхдээ бид илүү гүн нүгэл болох, Бурханыг эсэргүүцэх нүглийг таньж мэдэж чаддаггүй. Жишээлбэл, бид Бурханыг эсэргүүцдэгийн эх сурвалж юу болох, бидний сатанлаг зан чанар яаж илэрдэг, бидний сатанлаг уг чанар хэрхэн бий болсон, Сатаны ямар хор бидний уг чанарт оршдог, хүний сатанлаг гүн ухаан, сатанлаг логик, дүрэм журам хаанаас үүссэн талаарх мэдлэг бидэнд байдаггүй. Үнэн, бид энэ асуултуудын талаар хэзэ ч бодож байсангүй. Тэгвэл хүн яагаад энэ сатанлаг зүйлсийн талаар мэдлэггүй байдаг юм бэ? Хүн Эзэн Есүсээр нүглээ өршөөлгөсөн мөртлөө яагаад өөрийгөө нүгэлт байдлын эрхшээлээс салгаж чаддаггүй юм бэ, бас яагаад тэр, нэг нүглийг үргэлжлүүлэн үйлдсээр байдаг юм бэ? Нүгэл нь өршөөгдмөгц хүн үнэхээр ариун болсон уу? Тэр тэгээд үнэхээр ариун уу? Энэ нь Нигүүлслийн эрин үед хэний ч ойлгож байгаагүй үнэхээр бодит асуудал юм. Тийм ээ. Бид эдгээр асуудлын голыг нэвт харж чадахгүй байна. Эзэнд итгэх итгэлээрээ бид нүглээ уучлуулсан ч гэсэн бид Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урван, өөрийн мэдэлгүй нүгэл үйлдсээр л байгаа. Итгэгчид бид энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Жишээлбэл, Эзэнд итгэлээ өгснийхөө дараа ч гэсэн бид үргэлжлүүлэн худлаа хэлж, бардам ихэмсэг байж, үнэнийг жигшиж, ёрын мууг баримталдаг. Бид бас л их зантай, тэрслүү, аминчхан, шуналтай, бид яаж ч чадалгүй Сатаны завхарсан зан чанарт автагддаг. Олон хүн Эзэний төлөө цуцалтгүй ажилладаг, гэхдээ тэд шагнуулж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд л ингэдэг. Эзэний нигүүлслийг эдлэх үедээ тэд аз жаргалтай, Эзэнд итгэх итгэлдээ шийдвэртэй байдаг, гэвч гай гамшигтай тулгарангуут эсвэл гэр бүлд нь эмгэнэлт явдал тохиолдонгуут тэд буруугаар ойлгож, Эзэнийг буруутаж, бүр үгүйсгэж, Түүнээс урвадаг. Бурхан ажил өөрсдийнх нь үзэл, хоосон санаатай нийцэхгүй л бол тэд хоёр нүүрт Фарисайчууд шиг авирлаж, Бурханыг эсэргүүцэж, ялладаг. Миний ярьж байгаа зүйлийн талаар та нарт өөрсдийн гэсэн туршлага байна уу? Нээрээ тийм шүү, заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүйгээр нүгэл үйлддэг. Тийм ээ, бид нүгэл болон нүглийн өчлийн хэзээ ч дуусашгүй давтамжинд амьдардаг. Энэ бүхэн нь юуг батлах вэ? Хэдий бид Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрч, нүглээ уучлуулсан ч гэсэн бид нүглээс бүрэн ангижирсан, ариун болсон гэсэн үг биш, тэр ч байтугай бид Бурханых болж, Бурханаар авахуулсан гэсэн үг ч биш гэдгийг энэ нь харуулдаг. Тийм ээ. Иймээс, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр Эзэн Есүсийг дахин ирэх үед шашны ертөнцийн олон хүн Бурханыг шүүж, яллаж, доромжилж, Түүнийг өөрсдийнхөө дайсан гэж ил зарлаж, дахин нэгэнтээ загалмайд цовдолно. Бурханыг илт яллаж, эсэрүүцдэг тэр хүмүүс нүгэл нь уучлагдсан гэдэгтээ үндэслэн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу? Бурханыг эсэргүүцдэг энэ ёрын муу хүчнүүд тэнгэрийн хаанчлалд орохыг Бурхан зөвшөөрөх үү? Энэ антихристүүдийг, үнэнийг үзэн ядагчдыг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү? Огт үгүй! Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Бурхан ариун! Бурхан бол ариун бөгөөд зөвт! Та нарын харж байгаагаар, Эзэнд итгэх итгэлээрээ дамжуулан хэдий бид нүглээ өршөөлгөсөн ч өөрсдийгөө нүгэлт байдлаас бүрэн салгаж чадаагүй, сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салгаагүй, Бурханаар авахуулж, Бурханых болж бүр ч чадаагүй. Иймээс хэрвээ хүмүүс бид нүглээс өөрсдийгөө салгаж, ариусгалтанд хүрч, Бурханаар бүрэн авахуулахыг хүсэж байвал хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажлаар бүрэн ариусгагдаж, аврагдах ёстой. Тийм биш гэж үү?
Бид Бурханы авралын ажлын талаар хэтэрхий энгийн үзэл бодолтой байдаг, хүний нүгэл өршөөгдмөгц өөр ямар ч асуудал байхгүй юм шиг, хийх хэрэгтэй бүхэн нь зүгээр л тэнгэрийн хаанчлал руу Эзэнээр өргөгдөхөө хүлээх явдал юм шиг байдаг. Завхарсан хүн хэчнээн гэнэн, хүүхдэрхүү юм бэ! Завхарсан хүн төрөлхтний үзэл, төөрөгдөл хэчнээн хөгийн юм бэ! Сатанаар завхруулагдсаны дараа зөвхөн нүгэл л хүн төрөлхтнийг шаналгасан ганц асуудал байсан уу? Хүний нүглийн эх үндэс юу вэ? Нүгэл гэж юу вэ? Яагаад Бурхан үүнийг жигшдэг вэ? Өнөөдрийг хүртэл нэг ч хүнд зүй зохистой ойлголт байгаагүй. Тэр үнэн, хэн ч үүнийг ойлгоогүй! Хүн Сатанаар нэгд нэггүй завхруулагдсан, тэгвэл тэдний завхрал ямар түвшинд хүрсэн бэ? Хэн ч тодорхой мэдэхгүй. Та нар үүнийгээ хүлээн зөвшөөрч байна уу? Тийм ээ! Энэ үнэхээр үнэн. Хүн нэвт завхарсны бодит байдал нь Эзэн Есүсийн цовдлолын үеэр илэрхий болсон. Хүмүүс, маш их үнэнийг илэрхийлсэн өршөөлт Эзэн Есүсийг цовдолсон гэдэг нь хүн Сатаны удам, Сатаны үр сад болж, хүн чанараа бүрэн алдсан, бас өчүүхэн жаахан ухаалаг байдал, мөс чанар ч гэсэн тэдэнд байдаггүй гэдгийг үнэхээр харуулсан. Тийм ээ! Хүмүүсийн дундаас хэнд хэвийн хүн чанар байдаг вэ? Бурханд хандах хүний эсэргүүцэл, өшөө хорсол нь, тэд эсвэл Тэр гэсэн түвшинд очиж, Бурхантай эвлэршгүй болсон гэдгийг илтгэдэггүй гэж үү? Зөвхөн тэдний нүглийг өршөөснөөр энэ асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадах уу? Нүглээ өршөөлгөснөөр хүн Бурханыг эсэргүүцэхгүй эсвэл Түүнийг дайснаа гэж үзэхгүй гэдэгт хэн баталгаа өгөх юм бэ? Хэн ч тийм баталгаа гаргаж чадахгүй. Хэн ч баталгаа өгч чадахгүй! Хүний нүглийг өршөөж болох боловч Бурхан хүний уг чанарыг өршөөж чадах уу? Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг нь? Хүнийг дүүргэж байдаг сатанлаг зан чанарыг нь Бурхан өршөөж чадах уу? Тэгвэл Сатанд харьяалагддаг эдгээр зүйлийг Бурхан яаж шийдвэрлэдэг юм бэ? Бурхан шүүлт, гэсгээлт ашигладаг нь эргэлзээгүй. Бурханы зөвт шүүлт, гэсгээлтгүйгээр завхарсан хүн байлдан дагуулагдахгүй тэр ч байтугай тэд гүнээ доромжлогдон газар луу шигдэх байсан гэж хэлж болно. Шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан бие махбодтой болох ёстойн үндсэн шалтгаан энэ юм. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан бие махбодтой болох тухайд асуулт тавьж, үзэл агуулдаг хүн олон байдаг. Яагаад ийм байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд хүний туйлын завхралын бодит байдлыг харж чаддаггүй. Тийм шүү! Ийм болохоор, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын утга учрын талаар тэдэнд өчүүхэн ч ойлголт байдаггүй. Тэд өөрсдийн үзэлтэй бат зууралдаж, жинхэнэ замыг эрж хайж, судлахдаа бүтэлгүйтдэг. Ийм маягаар тэд яаж Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадах юм бэ?
Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь үнэхээр утга учиртай! Эхний удаад махбод болох үедээ Бурханы хийсэн золин авралын ажил нь ердөө бидний нүглийг өршөөхийн төлөө байсан юм. Тэр биднийг Сатаны эзэмшлээс бүрмөсөн авраагүй. Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь ердөө эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын замыг зассан бөгөөд энэ нь Бурханы авралын ажлын хагасыг л дуусгасан юм. Иймээс Эзэн Есүс, эргэн ирэх болно гэж амлажээ. Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд дахин бие махбодтой болсон Бурхан буюу хүний Хүү болж ирнэ. Эзэн Есүсийн хэлсэнчлэн, “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22), “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” (Иохан 14:10), “Намайг харсан хүн Эцгийг харсан” (Иохан14:9), “Миний Эцэг, бид хоёр нэг юм” (Иохан10:30). Эцсийн өдрүүдэд, бидний сатанлаг уг чанарын мөн чанарыг болон бидний завхралын үнэнийг шүүж, илчлэхийн тулд бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлдэг. Үүний зэрэгцээ Тэр, бидний нүглийн үндсэн шалтгааныг шийдвэрлэж, сатанлаг уг чанарыг маань цэвэрлэхийн тулд Бурханы ариун, зөвт агаад халдашгүй зан чанарыг харуулдаг, ингэснээр бид Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханы авралыг хүртэж, Бурханаар авахуулж, Бурханд харьяалагддаг хүн болно. Ийм маягаар бид Бурханы хаанчлалд орох эрхтэй болно. Энэ нь эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы шүүлтийн ажлын ар дахь утга учир бөгөөд Түүний шүүлтийн ажлын үр дүн юм. Сүнслэг биеэр ийм үр дүнд хүрч чадахгүй.
бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцаслаж, Бурханы Өөрийн ажлыг хийхийн тулд жирийн, хэвийн хүн болж байгааг хэлдэг гэдгийг мэдсэн. Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой, хэвийн хүн чанар дотроос ажиллаж, үг хэлэх ёстой. Тэр гайхамшиг үзүүллээ ч гэсэн, энэ нь хэвийн хүн чанар дотор гүйцэтгэгдэх ёстой. Гадна төрхөөрөө бие махбодтой болсон Бурхан хэвийн харагддаг. Тэр Өөрийнхөө ажлыг хэвийн, ердийн хүн шиг хийдэг юм шиг санагддаг. Хэрвээ Тэр хэвийн хүн чанаргүй, хэвийн хүн чанараар ажилладаггүй бол бие махбодтой болсон Бурхан биш байх байсан. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодод биеллээ олсон гэсэн үг. Хэвийн хүн чанар дотор Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийн, хүн төрөлхтнийг золин аварч, авардаг. Энэ бол бие махбодтой болохын ач холбогдол юм. Тэгвэл Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдол юу вэ? Энэ нь үндсэндээ, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлж, Үг махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгэж, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн гэсэн үг юм. Энэ бол Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдол юм. Одоо би илүү тодорхой ойлголоо. Бурхан анх удаа бие махбодтой болохын зорилго нь золин авралын ажлыг хийж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын замыг засахын төлөө байсан гэдгийг бид нар бүгдээрээ тодорхой ойлгох ёстой. Иймээс Бурхан анх бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлээгүй. Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болохын зорилго нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг Сатаны атганаас бүрэн дүүрэн булаан авч, хүн төрөлхтнийг сатанлаг зан чанараас нь салгаж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөх явдал, ингэснээр тэд Бурхан руу эргэн очиж, Түүгээр авахуулж чадна. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, махбод дахь Бурханы бүх ажлыг гүйцэтгэж, Бурханы махбод болсон биеэр илэрхийлэх ёстой бүхнийг илэрхийлсэн. Зөвхөн ингэснээр л Тэр Үг нь махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгэсэн. … Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь махбод дахь Бурханы бүх ажлыг, өөрөөр хэлбэл, хүнийг бүрэн аврах Бурханы ажлыг дуусгадаг. Иймээс, ирээдүйд Бурхан дахин бие махбодтой болохгүй. Гурав дахь, дөрөв дэх удаа гэж байхгүй. Яагаад гэвэл махбод дахь Бурханы ажил аль хэдийн бүрэн биелэгдсэн. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлсэн гэдгийн утга учир энэ.
бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлсэн гэдгийн утга учир энэ. Бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан бие махбодтой болсон. Эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажлыг хараахан туулаагүй байгаа хүмүүсийн хувьд үүнийг ойлгоход хэцүү. Зөвхөн Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлыг туулсан хүмүүс, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэднэ. Гэхдээ Эзэн Есүсийн ажил ганцхан золин авралаар хязгаарлагдаж байсан, Тэр Үг нь махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг маш цөөхөн хүн ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол, Эзэн Есүс, бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг бүрэн авардаг тухай үнэнийг бүхэлд нь илэрхийлээгүй. Иймээс Эзэн Есүс, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13) гэж хэлсэн. Эзэний зөгнөлийн дагуу, эцсийн өдрүүд дэх Эзэний хоёр дахь ирэлтийн илэрхийлэх ёстой олон үнэн байсаар байгаа. Тэдний нөхөрлөл Библид хэлсэн зүйлтэй нийцэж байна. Одоо Эзэн Есүс, хүний Хүү болж махбодод эргэн ирсэн. Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан юм. Тэр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг, “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь үнэнийг илэрхийлж байгаа. Бие махбодтой болсон Бурхан бүх ертөнцөд хандан анх удаа Бурханы ялгамж чанараар ярьж, Өөрийн үгийг тунхаглаж байгаа. Бурханд талархъя! Тэр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг дэлгэрэнгүй тунхагладаг, Тэр Бурханы хүсэл, бүх хүн төрөлхтөнд тавих Өөрийн шаардлага, хүний хүрэх газрыг илэрхийлдэг.талархъя!) Төгс Хүчит Бурхан үүнийг яаж тайлбарласныг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэнчилэн, “Бүтээлийн цагаас хойш анх удаа Бурхан бүх хүн төрөлхтөнд хандаж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмнө нь Бурхан хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараалалтайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь мөн Тэр бүх төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд хожид огтхон ч үзэгдээгүй билээ. Үүнээс ч илүүтэйгээр эдгээр айлдварууд нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, тэднийг удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан, иймээс тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн хөлийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодлыг болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд байсан бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, Өөрийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашигласан анхны удаа байсан гэж хэлж болно” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Оршил”-оос). “Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгоно, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц 'өчиг' юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст дахин нэгэнтээ ойртож байна.” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас)
Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдгийн тухайд бол үүнийг ойлгодоггүй хүмүүс байдаг, яагаад гэвэл тэдэнд туршлага дутагддаг. Энэ талаар сонсох үедээ тэд огт ойлгож чаддаггүй. Бие махбодтой болох тухай үнэн нь үнэндээ гүн гүнзгий, үүнийг хүмүүст ойлгуулахын тулд хэд хэдэн удаа ярилцах хэрэгтэй байдаг. Одоо Бурхан хоёр удаа бие махбодтой болох үеэр хийгдсэн ажлыг дэлгэрэнгүй авч үзье. Эхний удаад бие махбодтой болох үедээ Бурхан олон гайхамшиг үзүүлэнзолин авралын ажлыг гүйцэтгэсэн. Бүгдээрээ энийг мэднэ, тийм үү? Ямар гайхамшгууд байсан бэ? Хэл дээ. Тэр ердөө таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг тэжээсэн. Тэр үгээрээ салхи, далайн давалгааг намжаасан. Тэр… Тэр хэнийг амилуулсан билээ? Тэр Лазарыг амилуулсан. Үнэн! Бас Эзэн Есүс цөлд дөчин өдрийн турш мацаг барьж, соригдсон. Тэр далай дээр алхсан гэх мэт. Эзэн Есүсийн махбод гайхамшиг үзүүлж, уулын орой дээр дүрээ өөрчилж байсан болохоор хүмүүс бидний нүдээр бол, хэдий Эзэн Есүс бие махбодтой болсон байсан боловч бас л ер бусын элементүүдийг эзэмшиж байсан. Тэр ердийн хүнээс өөр байсан, Түүнийг харагдах бүрд гайхамшиг дагалдаж байсан. Бас Эзэн Есүс ажлын ганцхан үе шатыг л, золин авралын ажлыг л хийсэн. Тэр зөвхөн золин авралын ажлын үнэнийг илэрхийлж, ихэнхдээ Бурханы энэрэл, хайрын зан чанарыг харуулж байсан. Тэр шүүлт болон авралын ажлын бүх үнэнийг илэрхийлээгүй, бас Тэр Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг илэрхийлээгүй. Иймээс эхний удаад бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлсэн гэж хэлж болохгүй. Төгс Хүчит Бурхан хэлсэнчилэн, “Есүс ‘Үг Бурхантай хамт байсан’ гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой байсан ба Түүнээс салшгүй байсан өөрөөр хэлбэл махбод болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс). Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь эхний удаад бие махбодтой болсноос өөр. Хоёр дахь удаа бие махбодтой болох үедээ Бурхан гайхамшиг үзүүлээгүй, Гадаад төрхөөрөө Тэр хэвийн, жирийн хүнтэй адилхан харагдаж, хүмүүсийн дунд бодитоор, жинхэнээр Өөрийн ажлыг хийж, үгийг хэлдэг. Тэр хүнийг шүүж, ариусгаж, төгс болгох үнэнийг илэрхийлсэн. Төгс Хүчит Бурхан, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, Бурханы зөвт, ариун зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Түүнд юу байгаа, Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагуудыг харуулсан. Бас Тэр хүний, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар, завхарсан зан чанарыг шүүж, илчилсэн, ингэснээрээ хүнийг төрөл төрлөөр нь байлдан дагуулж, төгс болгож, илчилж, таягдан хаясан. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил үнэхээр утга учиртай. Тийм ээ! Бурханы шүүлтийн ажил л бүх төрлийн хүнийг илчилж чадна! Эцсийн өдрүүдэд Бурханы хүнд хайрладаг бүх үнэн нь Түүний махбодын хэвийн хүн чанар дотор илэрхийлэгддэг, Аанхан. энд ямар ч ер бусын зүйл байхгүй. Бидний хардаг бүхэн нь Өөрийн үгийг хэлж, ажлыг хийж байгаа хэвийн хүн байдаг боловч Христийн ярьдаг үг нь бүгд үнэн юм. Үүнд эрх мэдэл, хүч чадал байдаг, энэ нь хүнийг ариусгаж, аварч чаддаг. Амен! Бурханд талархъя! Хүний завхралын үнэн байдал, мөн чанарыг шүүж, илчилдэг Христийн үгнээс бид, Бурхан хүнийг ажиглахдаа зүрх сэтгэлийнх нь гүнд хүрдгийг, Бурхан хүний талаар нэгд нэггүй ойлголттой байдгийг харж болно. Хүн бас Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг мэдэж авдаг. Амен! Бурханд талархъя! Христийн сургаал, сануулгаас бид хүнийг гэсэн Бурханы энэрэл, анхаарал халамжийг ухамсарладаг. Христийн ярьж, ажилладаг олон янзын арга замаас бид, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг, хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг Бурханы чин сэтгийн санаа зорилгыг, хүнийг гэсэн Бурханы жинхэнэ хайр, авралыг үнэлж эхэлдэг. Амен! Бурханд талархъя! Бүх зүйл, хэрэг явдал, юмсад хандах Христийн арга барилаас бид, Бурханы сэтгэл хангалуун байдал, уур, уй гашуу, аз жаргал нь бүгд эерэг зүйлсийн бодит байдал болохыг, тэдгээр нь бүгд Бурханы зан чанарын илэрхийлэл, Бурханы амийн мөн чанарын төрөлхийн илрэл болохыг ойлгож авдаг. Христийн үг болон ажлаас бид, Бурхан ямар эрхэм дээд, агуу болохыг,Тэр ямар даруухан, нууцлаг болохыг хардаг, бас бид Бурханы анхдагч зан чанар, жинхэнэ төрхийн талаар жинхэнэ ойлголттой, мэдлэгтэй болж, үнэнээр цангаж, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлж, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд дуулгавартай байхад хүрдэг. Энэ бол Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болоод бидэнд үзүүлсэн үр нөлөө юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы үг, ажил нь Бурхан махбод болсныг хүнд харуулаад зогсохгүй, бас тэдэнд Бурханы үг махбодоор илэрч байгааг харах боломж олгодог. Бурханы үг бүх зүйлийг биелүүлдэг. Энэ хэвийн, ердийн махбод нь үнэний Сүнсний биелэл юм. Бие махбодтой болсон Бурхан бол үнэн, зам, амь! Тэр бол цорын ганц жинхэнэ Бурханы илрэлт! Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлаар л бие махбодтой болохын ач холбогдол гүйцэлддэг.
… … … …
Төгс Хүчит Бурханы үгнээс энэ хэсгийг нь уншаад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг хэрхэн гүйцэлдүүлж байгаа талаар хүн бүхэн арай илүү ойлголттой болсон гэж би найдаж байна! Би энэ ярианаас маш ихийг ойлголоо. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил нь бие махбодтой болох ажлаар дамжуулан биелдэг гэдгийг бид одоо мэдэж авлаа. Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат нь золин авралын ажил байсан. Түүний илэрхийлсэн үнэн маш хязгаарлагдмал, иймээс Эзэн Есүсийн ажлыг туулснаар Бурханы талаарх бидний мэдлэг бас л хязгаарлагдмал байдаг. Аан, тэр нээрээ үнэн шүү. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр ирж, хүний завхралыг шүүх Бурханы зөвт шүүлтийн тухай үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн. Энэ нь хүнд Бурханы төрөлхийн зан чанарыг харж, зөвт, ариун мөн чанарыг нь мэдэх боломж олгодог. Иймээс эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурхан махбод дахь Бурханы ажлыг бүрмөсөн гүйцээсэн. Тэр, Бурханы махбодоор илэрхийлэх ёстой үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн, тэгснээрээ Үг нь махбодоор илэрсэн гэдэг баримтыг биелүүлсэн. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь ингэж бие махбодтой болохын утга учрыг гүйцээдэг. Энэ нь үнэндээ үүнийг гүйцэтгэдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь зайлшгүй шаардлагатай, бие биенийгээ харилцан нөхөж, сэлбэдэг. Иймээс Бурхан зөвхөн нэг удаа бие махбодтой болж чадна эсвэл Тэр гурав, дөрвөн удаа бие махбодтой болно гэж хэлж болохгүй. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, бие махбодтой болсон Бурханы илэрхийлэх учиртай, хүн төрөлхтнийг аврах үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн. Тиймээс, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлдэг. Одоо бүгдээрээ ойлгосон уу?
Кино зохиолоос эш татав
No comments:
Post a Comment