2018/11/13

Асуулт 7: Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы махбод болсон хоёр бие гэрчилсэн. Христ үнэн, зам, амь байна гэдгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?


Асуулт 7: Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы махбод болсон хоёр бие гэрчилсэн. Христ үнэн, зам, амь байна гэдгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Хариулт:

Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс Христ бол үнэн, зам, амь гэдгийг үнэхээр ойлгодог бол энэ нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүс Христийн мөн чанарын талаар жинхэнэ ойлголттой байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Зөвхөн тийм хүмүүсийг л Бурханыг үнэхээр мэддэг гэж хэлж болно. Христ бол бие махбодтой болсон бодитой Бурхан юм. Христийг мэддэг, Христийг дуулгавартай дагадаг хүмүүс бүгд Бурханыг үнэхээр мэддэг. Учир нь бүх үнэн, зам, амь Бурханаас ирдэг бөгөөд бие махбодтой болсон Христийн илэрхийллээс ирдэг. Христээс өөр хэн ч үнэн, зам, амь биш. Энэ үнэнийг маш цөөхөн хүн ойлгож чадна. Бурханд итгэдэг хүмүүсийг шалгадаг Бурханы стандарт нь хүмүүс бие махбодтой болсон Бурханыг мэдэж чадах уу, үгүй юү гэдэгт үндэслэдэг. Энэ бол хүмүүс Бурханд итгэснийхээ төлөө Бурханы зөвшөөрлийг авч чадах цорын ганц стандарт юм. Бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг бүх хүн нь Бурханы өмнө очиж, эхлээд төгс болгуулсан ялагчид юм, харин тэгэхэд Христийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүй хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд гай гамшигт тавих болно, учир нь тэд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй ба бүгдээрээ мунхаг охид гэж ангилагддаг. Эзэн Есүс ирээд үнэнийг хайрлаж, Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүнийг үнэхээр дагаж байсан хүмүүсийг уулын орой руу аваачиж, тэдэнд биечлэн зааж, сургасан бөгөөд шашны хүмүүс болон идэх талхныхаа төлөө Эзэнд итгэж байсан хүмүүсийг үл ойшоосонтой яг адилхан, учир нь тэд зүгээр л тодорхойгүй Бурханд итгэж, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэд нар бүгд Бурханд итгэдэггүй сохор хүмүүс байлаа. Иймээс Бурханд итгэдэг, бие махбодтой болсон Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс л Бурханаар зөвшөөрөгдөж, төгс болгуулж чадна. Яагаад зөвхөн Христ л үнэн, зам, амь гэж хэлдэг вэ? Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлсэн: “Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. …

…зөвхөн Бурханд амийн зам байдаг. Түүний амь хувиршгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”). Төгс Хүчит Бурханы үгнээс бид, үнэн, зам, амь бүгд Бурханаас ирдэг ба зөвхөн Бурханд Өөрт нь л амийн зам байдаг гэдгийг харж чадна. Библид: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа.” (Иохан 1:1) гэж байдаг. Үг бол Бурхан, Үг бол үгс бөгөөд Үг бол үнэн, зам, амь мөн. Үг махбод болох гэдэг нь Бурханы сүнс махбодтой болох явдал, өөрөөр хэлбэл үнэн, зам, амь бүгд махбодод ирэх явдал юм, Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Үг махбод болсон ба үнэний Сүнс бие махбодод биелсэн—бүх үнэн, амь, зам бие махбодод ирсэн ба Сүнс үнэхээр газар дээр, бие махбодод ирсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”). Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы гэрчлэл нь Тэр бол үнэн, зам, амь юм. Энэ нь, зөвхөн Христ л үнэн, зам, амь бөгөөд зөвхөн Христийн ажил, үг болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь үнэн, зам, амь юм гэсэн агуу илчлэлийг хүн төрөлхтөнд өгсөн билээ. Энэ нь Христийн мөн чанар юм. Христ Бурханы үгийг илэрхийлж байгаа нь Бурханы ялгамж чанараар дамжуулан Бурханы ажлыг хийж байгаа явдал юм; энэ нь эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөхийн төлөө байдаг; энэ бол бүхий л эриний ажил бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Христийн илэрхийлдэг Бурханы үгс нь Бурханы ажлын үе шатны бүрэн үгс бөгөөд Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцууд, хүн төрөлхтөнд хандах Бурханы шаардлага, санаа зорилгыг бүрэн илэрхийлж чаддаг. Энэ үгс нь бүгд үнэн бөгөөд хүмүүсийн амь болдгоор үл барам хүмүүсийн амийг хангаж чадна. Эзэн Есүс ирж, Нигүүлслийн эрин үед хүмүүст хэрэгтэй байсан бүх үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг улайж, гэмшиж, Бурхан руу эргэн очиж, Бурханд залбирах эрхтэй болгож, Бурханы өмнө очиж, Бурханы нигүүлслийг эдэлж, Бурханы өршөөл, хайрыг харах боломжтой болгосон үетэй адилхан. Энэ бол золин авралын ажлын үр дүн юм. Эзэн Есүсийн ажил хүмүүсийн нүглийг уучилж, хүмүүсийг нүглээс нь золин аварсан. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийж, Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн юм. Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан ирж, хүмүүсийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүмүүст Бурханы зөвт зан чанар, төгс хүчит байдал, мэргэн ухааныг харуулж, хүмүүсийн амь зан чанарыг цэвэрлэж, өөрчилсөн ба хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлж, Сатаны нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөж, Бурхан руу үнэхээр эргэн очиж, Бурханаар авахуулах боломжтой болгосон. Төгс Хүчит Бурханы ажил Хаанчлалын эрин үеийг нээж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Христийн хэлсэн, хийсэн, илэрхийлсэн бүхнээр илчлэгдсэн зүйл нь үнэн бөгөөд Христийн хүн төрөлхтөнд заасан зам, Түүний авчирсан амийн хангалт болон нигүүлслийг ямар ч хүн төрөлхтөн эзэмшиж, илэрхийлж чадахгүй гэдгийг энэ нь бидэнд харуулдаг. Христ бол хүн төрөлхтний амийн эх үндэс, Бурханы илрэлт, үнэн, зам, амь бөгөөд хүн төрөлхтний цорын ганц золилт ба аврал, Христээс өөр хэн ч үнэн, зам, амийг эзэмшиж чадахгүй. Энэ нь бүх хүнд ив ил байдаг баримт юм!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултуудаас

No comments:

Post a Comment