Асуулт 8: Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан, Сатаны захиралтын хуучин эрин үеийг төгсгөн, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн гэж та нар гэрчилдэг. Бидний асуухыг хүсэж байгаа зүйл бол, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь яаж тодорхойгүй Бурханд итгэдэг хүн төрөлхтний итгэлийн эрин болон Сатаны захиралтын харанхуй эрин үеийг төгсгөсөн юм бэ? Дэлгэрэнгүй нөхөрлөнө үү.
Хариулт:
Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлаар Тэр хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэр бас хүн төрөлхтөнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууц, Түүний хүсэл, хүн төрөлхтний эцсийн хүрэх газрын төлөөх Түүний зохицуулалт гэх мэтийг ил болгосон юм. Энэ нь хүн төрөлхтөнд Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байх боломж олгон Бурхан хүн хоёрын хоорондох зайг бүрэн арилгасан. Төгс Хүчит Бурханы тийм ажил нь хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг эрин үеийг үнэхээр төгсгөсөн ба харанхуйн эрин үе болон Сатаны ёрын муу байдал хүмүүсийг захирч, завхруулж байгааг бас төгсгөжээ. Төгс Хүчит Бурханы ажил бол үнэхээр эрин үеийг төгсгөж, шинэ эринийг эхлүүлэх ажил юм. Түүний үгнээс хэдэн хэсгийг уншицгаая. “Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, зөвхөн өнөөдөр л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх ‘Миний’ орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн дотоод сэтгэлдээ бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх ‘Би’ болоод бодит байдлын ‘Би’-гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг гаргаж чадахгүй. Хэрвээ Би махан биетэй болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй бөгөөд тэр хэдий Намайг мэдэж эхэлсэн ч, тиймэрхүү мэдлэг нь мөн л үзэл байхгүй гэж үү? … Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, тэр үзлийн сэтгэлгээнд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махан биетэй болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө үүнийгээ харуулж чадахгүй бөгөөд цаашид өөрсдийн үзлийг ашиглан Надад үйлчлэхгүй, тиймээс хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарних болно” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Арван нэг дэх айлдвар”).
“Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба эцсийн эцэст бие махбодтой Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгон, Миний үгэнд үндэслэн Надад юу байдгийг, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүмүүст олгодог. Тийнхүү энэ нь бүдэг бадаг Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл энэ нь, бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгож, газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Найм дахь айлдвар”).
“Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”).
“Миний айлдваруудыг хүлээн зөвшөөрсний дараа бүх хүмүүс Миний талаар асар их мэдлэгтэй байх үе нь Миний ардууд Намайг амьдран харуулах үе байх бөгөөд энэ нь махбод дахь Миний ажил дууссан үе, Өөрийн бурханлаг чанарыг махбодод бүрэн амьдран харуулсан үе байх болно. Энэ мөчид бүх хүмүүс махбод дахь Намайг мэдэхээр хичээж, Бурхан махбодоор илэрсэн гэдгийг үнэхээр хэлж чадах бөгөөд үр жимс нь энэ байх болно. … Эцэстээ Бурханы ардууд, үнэн зөв, хүчинд автаагүй агаад өөрсдийнх нь зүрх сэтгэлээс гарсан магтаалыг Бурханд өгч чадна. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байсан зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт: бүх хүмүүст Бурхан бие махбодтой болсоны ач холбогдлыг мэдэгдэх—Бурхан махбодтой болсон гэдгийг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдэгдэх явдал—ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, үүрд мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Зөвхөн тэр үед л Бурхан амралтанд орох болно!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурав дахь айлдварын тайлбар”).
Бурханыг махбод болохоос өмнө—өөрөөр хэлбэл хоёр мянган жилийн өмнө—бүх хүн (Израильчуудыг оролцуулалгүйгээр) Бурханы оршин тогтнолын талаар болон Тэр бүх зүйлийг бүтээсэн ба тэднийг захирдаг гэдэг талаар огтхон ч мэддэггүй байв. Хүнийг байгаль бүтээсэн гэж итгэдэг олон хүн байлаа. Ихэнх хүмүүс янз бүрийн муу ёрын сүнс, шүтээн шүтэж, сан тавьж, сөгдөн мөргөдөг байсан ба хуурамч бурхдыг дээдэлсэн сүмүүд хаа сайгүй байдаг байв. Хүмүүс бүх төрлийн муу ёрын сүнс, Сатаныг жинхэнэ Бурхан хэмээн авч үзэж, бүх хүн Сатаныг шүтэж, түүнд үйлчлэх хэмжээнд очсон юм. Хүн төрөлхтөн бүхэлдээ Сатаны хяналтан дор, түүний эзэмшил дор амьдарч байлаа. Тэд харанхуй болон нүгэлд унажээ—энэ бол нийтээр хүлээн зөвшөөрдөг баримт билээ. Бурхан Израиль дахь Хуулийн эрин үеийн ажлаа дуусгасны дараа Израильчууд жинхэнэ Бурханд шүтэн мөргөж, үйлчилж эхэлжээ. Гэвч Бурхан зөвхөн хүмүүсээр дамжуулан ажилласан бөгөөд тухайн ажлыг хийхийн тулд Тэр бие махбодтой болоогүй юм. Иймээс Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын үр дүн нь зөвхөн Израильчуудын дунд биелсэн боловч Харь үндэстний ертөнц бүхэлдээ Сатаныг шүтэж, түүнд үйлчилж, харанхуй ба нүгэл дунд үргэлжлүүлэн амьдарсаар байлаа—тэд өөрсдийгөө чөлөөлж чадаагүй юм. Энэ суурин дээр Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхийн тулд анх удаа Эзэн Есүсийн бие махбодтой болж дэлхий дээр ирсэн билээ. Тэр “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг тунхагласан юм. Тэрээр хүн төрөлхтөнд Аврагчийн илрэлтийг харуулахын тулд зарим үнэнийг илэрхийлсэн бөгөөд зөвхөн тэр үед л хүн төрөлхтөн, тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн бөгөөд Тэр тэдгээрийг захирагч юм хэмээн танин мэдэж эхэлжээ. Зөвхөн тэр үед л олон хүн Бурханд итгэж, шүтэн мөргөж эхэлсэн боловч завхарсан хүмүүсийн дунд Бурханыг үгүйсгэж, муу ёрын сүнсэнд итгэж, Сатаныг дагадаг хүн олон байсаар байлаа. Сатан хүн төрөлхтнийг хууран мэхэлж, завхруулсаар байсан юм. Цаашлаад шашны ихэнх хүмүүс Бурханд итгэсэн боловч Түүнийг үнэхээр мэдээгүй бөгөөд тэд Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, шүтэн мөргөж чадаагүй. Гэсэн хэдий ч Эзэн Есүсийн илрэлт болон ажил нь хүмүүст Бурханы илрэлтийг харж байгаатай адилаар Аврагчийн илрэлтийг анх удаа харах боломж олгосон юм. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт мөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин махбод болсон—Тэр бол Төгс Хүчит Бурхан бөгөөд—эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийсэн, ийнхүү хийснээрээ Бурхан эцэстээ Өөртэй нь нэг зүрх сэтгэл, санаатай бүлэг хүмүүсийг хүн төрөлхтний дундаас олж авсан юм. Энэ бүлэг хүмүүс өөрсдийн туулсан шүүлт, гэсгээлтээс болж Бурханы зөвт зан чанарын талаар жинхэнэ ойлголттой болсон бөгөөд тэд Бурханд туйлын дуулгавартай, Түүгээр авахуулсан хүмүүс болж, Түүнийг хүндлэх зүрх сэтгэлтэй болсон. Энэ бол завхарсан хүмүүсийн дундаас Бурханы олж авсан эхний бүлэг хүмүүс бөгөөд тэд бол эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлаар бий болсон эхний ялагчид юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлэл—Үг нь Махбодоор Илэрсэн ном—дэлхий даяар түгж, дэлгэрэхийн хэрээр хүмүүс сэрж эхэлсэн ба тэд Бурханы үгийг сонирхох болсон. Жинхэнэ замыг судалж, үнэнийг хайж буй олон хүмүүс байгаа ба бүх завхарсан хүмүүс аажмаар, албан ёсоор Бурханы сэнтийн өмнө эргэн ирж эхэлж байна. Эдгээр нь бүгд Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд үгээ айлдсанаар хүрсэн үр дүн билээ. Бурханы үг аливааг биелүүлдэг, ийм учраас Тэр ийнхүү хэлсэн юм: “Миний үгс төгссөний дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорь дахь айлдвар”).
“Би Өөрийн эрх мэдлийг албан ёсоор авч, хаант улсад Хаан болон захирах тусмаа Би Өөрийн бүх ардыг яваандаа төгс төгөлдөр болгоно. Дэлхийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаант улс бүрэлдэн тогтох болно, мөн тэр үед Би хувирч бүхий л орчлон ертөнцөд хандах болно. Тэр үед бүх хүмүүс Миний алдар суут царайг харж, Миний жинхэнэ төрхийг харах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Арван дөрөв дэх айлдвар”).
“Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, харьцалт, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”).
“Эдгээр нь Миний ажил. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй их бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:
Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин зургаа дахь айлдвар”).
Одоо Бурханы илрэлт болон ажил нь тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг, мөн түүнчлэн Сатан хүн төрөлхтнийг захирч, завхруулж байгаа харанхуй, ёрын муу эрин үеийг үнэхээр төгсгөсөн гэдгийг бид бүгд харж чадна. Энэ нь Бурханы биечлэн илрэлт, ажил болон Бурханы үгийн ноёрхлын Хаанчлалын эрин үеийг нээсэн юм. Яагаад шашны ертөнц бас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгдэж, таягдагдаж, бүр Түүний хараалыг хүртсэн юм бэ? Шашны ертөнц дэх ихэнх хүмүүс тодорхойгүй Бурханд буюу өөрсдийн үзлийн Бурханд итгэсээр байгаа боловч тэдний зүрх сэтгэлд Бурханы жинхэнэ дүр төрх болон Түүний жинхэнэ зан чанар оршдоггүйгээс энэ нь болж байгаа юм. Иймээс тэд махбод дахь Бурханыг эсэргүүцэж, яллаж, Түүнийг дахин нэгэнтээ загалмайд цовдлох чадвартай, ийм учраас Бурхан “Бурханыг цовдолсон бүхэн золгүй еэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”) хэмээн хэлж тэднийг хараасан билээ. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажил Үг нь махбодоор илэрсэн баримтыг биелүүлсэн юм. Бурханы үгийг харж, сонсож, Түүний шүүлт, гэсгээлтийн ариусгалт дотор амьдрах боломжийг бүх хүн төрөлхтөнд олгон, Бурханы зан чанарыг бүх хүн төрөлхтөнд илэн далангүй харуулсан. Хүн төрөлхтний дундаас Бурханд итгэдэг ч бай, үгүй ч бай, мөн Бурханд харьяалагддаг ч бай эсвэл Сатанд харьяалагддаг ч бай бүх хүн Бурханы үгээр илчлэгдэн өөрсдийнхөө төрлийн дагуу ангилагддаг. Бурханд харьяалагддаг бүх хүн Түүний үгээр сэрж, Түүний үгийн хоол тэжээлээс Түүнийг аажмаар ойлгож, Түүнтэй нүүр тулан уулзаж, Бурхан бүх зүйлийг захирдгийг, Тэр хүмүүсийн хувь заяаг захирдгийг харж эхэлсэн. Тэд бас хүмүүсийн зөрчлийг тэвчдэггүй Бурханы зөвт байдал, ариун байдлыг харсан юм. Бүх хүн Бурхан руу эргэн очих ба Түүний үг бүх зүйлийг биелүүлэх болно. Бурханых нь Бурхан руу эргэн очих, Сатаных нь Сатан руу эргэн очих явдал билээ. Үүний дараа тун удалгүй Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх бөгөөд Тэр Сатанд харьяалагддаг бүхнийг арчин хаяхын тулд гай гамшиг ашиглах болно. Тэр бүх муу ёрын хүчнүүд гарцаагүй Түүний гэсгээлтэнд ялагдах ба Түүний ажлыг дуулгавартай дагаж, Түүн рүү үнэхээр эргэж чадах хүмүүсийг Бурхан, Өөрийнхөө хаанчлалд аваачих болно. Энэ бол Бурханы удахгүй гүйцэтгэх зүйлийн тухай баримт билээ. Хаанчлалын эрин үе бол Бурханы зан чанар хүн төрөлхтөнд илэн далангүй илчлэгдэх эрин үе бөгөөд энэ нь бас хүн төрөлхтөн Бурханыг мэдэж эхлэх эрин үе юм. Нэмж хэлэхэд, Хаанчлалын эрин үе бол Бурхан үгээ айлдаж, хүмүүст ил тод харагдах эрин үе билээ. Газар дээрх Бурханы хүслийн биелэлтэнд ямар ч хүч саад хийх чадваргүй. Христийн хаанчлал аль хэдийн газар дээр харагдсан ба Илчлэлийн номын энэ зөгнөл бүрэн биелсэн: “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдны юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3-4). Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүсийн хамтаар Миний элбэг хангалуун байдлыг таашаана. Миний хаанчлалд бүх хүмүүс хичээн, шаргуу хөдөлмөрлөж, үнэнч сэтгэлээ харуулдаг. Хаанчлалд бослого гэж үгүй; эсэргүүцэл гэж үгүй; тэнгэр газар шүтэлцэж, хүн Бид хоёр амьдралын аз жаргалаар, харилцан түшилцэж, ойр дотно байж, бие биеэ гүнзгий мэдэрнэ…” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хүмүүс ээ! Баясагтун!”). Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийнхөө ардуудад Өөрийгөө харуулж, амьд үлдсэн хүмүүсийн газар дээрх амьдралыг залж чиглүүлнэ. Тэр тэдний хажууд амьдарч, тэдэнтэй хамт оршиж, тэдэнтэй хамт баярлан цэнгэнэ. Хүмүүс ч бас Бурхантай хамт байх аз жаргалтай, сайхан амьдралыг эдэлнэ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийж дуусгах зүйл бөгөөд энэ нь Бурханы хүнд өгсөн хамгийн агуу амлалт, ерөөл билээ.
Кино зохиолоос эш татав
No comments:
Post a Comment