2018/11/17

1. Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийдэг вэ?

1. Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийдэг вэ?

1. Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийдэг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан дахин хэзээ ч амралтанд орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэгэнтээ амралтанд ороход хүн бас амралтанд орох болно. Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Эдгээр нь бодит баримт: газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, энэ нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүмүүсийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Энэ нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас энэ нь Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Энэ нь Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; энэ нь өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. Түүнийг дуулгавартай дагадаг олон зүйл байгааг тэр харсан; тэнгэрэлчүүд үүнийг дуулгавартай дагаж байсан, газар дээрх хүмүүс ч бас тэгж байсан. Араатан, шувууд, модод, ой, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүний—буюу Адам, Евагийн халамжинд байсан—харин тэгэхэд Адам, Ева хоёр түүнд дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил нь тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүн төрөлхтөн өнөөдөр ийм байдалд байгаа юм. … Хүн төрөлхтөн болоод газар дээрх бүх зүйлс нь одоо Сатаны эзэмшил дор буюу хорон санаатны эзэмшил дор байгаа. Бурхан Өөрийн үйл хэргийг бүх зүйлд илчлэхийг хүсэж байгаа ба ингэснээр хүмүүс Түүнийг мэдэж авч, тэгснээр Сатаныг ялж эцэст нь Өөрийн дайснаа дарна. Энэ ажил нь бүхэлдээ, Өөрийн үйл хэргийг илчилснээр дамжуулан хийгдэх болно. Түүний бүх бүтээлүүд Сатаны эзэмшил дор байгаа ба Тэр тэдэнд Өөрийн төгс хүчийг илчилж, ингэснээр Сатаныг ялахыг хүсдэг. Хэрвээ Сатан байдаггүй байсан бол, Тэр Өөрийн үйл хэргээ илчлэх хэрэггүй байх байсан. Сатаны доромжлол байгаагүй бол, Тэр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг Едений Цэцэрлэгт амьдруулах байсан юм. Сатаны урвалтаас өмнө Тэр яагаад Өөрийн үйл хэргээ тэнгэрэлчүүд болоод тэргүүн тэнгэрэлчид хэзээ ч илчлээгүй юм бэ? Хэрвээ тэнгэрэлчүүд болоод тэргүүн тэнгэрэлч Түүнийг мэдэж, анх Түүнд дуулгавартай байсан бол, Тэр тэдгээр утга учиргүй ажлаа хэрэгжүүлэх хэрэггүй байх байсан. Сатан болон чөтгөрийн оршин тогтнолын улмаас хүмүүс Түүнийг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар дүүрсэн, иймээс Бурхан Өөрийн үйл хэргийг илчлэхийг хүссэн юм. Тэр Сатантай дайн хийхийг хүссэн учраас, Сатаныг ялахын тулд Тэр эрх мэдлээ ашиглах ёстой ба Сатаныг ялахын тулд Өөрийн үйл хэргийг ашиглах ёстой; ийм байдлаар, хүн төрөлхтний дунд явуулж байгаа Түүний авралын ажил нь хүмүүст Түүний мэргэн ухаан болон төгс хүчит байдлыг харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн анхнаасаа Сатаны дүртэй болсон, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл болсон жүжигчид байж, Сатанд хангинасан гэрчлэл хийдэг баталгаа болсон. Тийм хүн төрөлхтөн, тийм доройтсон өөдгүй амьтад, энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам Бурханд хэрхэн гэрчлэл хийж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрчийн талаар хүн хаанаас эхлэн ярьж чадах вэ? Учир нь хүн төрөлхтнийг завхруулчихаад Миний эсрэг зогсдог дайсан, өнө эрт Миний бүтээсэн, Миний алдар суу, амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг аль хэдийн авч, бузарласан. Тэр Миний алдар сууг хулгайлсан ба түүний хүнд шингээсэн зүйл нь, Сатаны бузар муухайг, сайн мууг таньж мэдэх модны жимсний шүүстэй ихээр хольсон хор юм. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Би хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Түүнд хэлбэр дүрс, царай төрх хайрлагдсан ба тамир тэнхээ, эрч хүчээр бялхсан, цаашлаад Миний алдар суутай хамт байлаа. Тэр бол Би хүнийг бүтээсэн цог жавхлант өдөр байв. Түүний дараа, Адамын биеэс Еваг бүтээсэн ба тэр ч бас хүний өвөг дээдэс юм, иймээс Миний бүтээсэн хүмүүс Миний амьсгалаар дүүрч, Миний алдраар бялхаж байлаа. Адам анхнаасаа Миний гараас төрсөн ба Миний дүрийн төлөөлөл байсан юм. Тиймээс, “Адамын” анхдагч утга учир нь Надаар бүтээгдэж, Миний эрч хүчийг шингээсэн, Миний алдрыг шингээсэн, хэлбэр дүрс, царай төрхтэй, мөн сүнстэй болоод амьсгалтай байсан. Тэр бол Намайг төлөөлж, Миний дүртэй байж, Миний амьсгалыг хүлээн авах чадвартай, сүнстэй цорын ганц бүтээгдсэн зүйл байв. Эхэндээ, Ева бол Миний урьдчилан тодорхойлсон, амьсгал өгсөн хоёр дахь хүн байсан, иймээс “Евагийн” анхдагч утга нь, Миний эрч хүчээр дүүрсэн, цаашлаад Миний суу алдар элбэг хайрлагдсан, Миний алдрыг үргэлжлүүлэх, бүтээгдсэн зүйл байсан юм. Ева Адамаас бий болсон, иймээс тэр ч бас Миний дүртэй байсан, учир нь тэр бол Миний дүрээр бүтээгдсэн хоёр дахь хүн байлаа. “Евагийн” анхдагч утга учир нь сүнс, мах, ястай амьд хүн, Миний хоёр дахь гэрчлэл, мөн түүнчлэн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь дүр байх байлаа. Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс, Бурханы ариун, үнэт эрдэнэс бөгөөд анхнаасаа сүнстэй хүмүүс байв. Гэсэн хэдий ч муу ёрын нэгэн хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг авч, тэднийг гишгэлэн, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулж, үр удмыг нь Миний оршин тогтнолд итгэхийг нь болиулан тэднийг олзолсон юм. Үүнээс илүү жигшүүртэй зүйл юу вэ гэхээр муу ёрын нэгэн хүмүүсийг завхруулж, гишгэлэхийн хажуугаар Миний алдар суу, Миний гэрчлэл, хүмүүст Миний өгсөн эрч хүч болон Миний тэдэнд үлээсэн амьсгал ба амийг, хүний ертөнц дэх Миний бүх алдар, хүн төрөлхтөнд Миний зарцуулсан уйгагүй хичээл чармайлтыг харгисаар булаан авсан. Хүн төрөлхтөн цаашид гэрэлд байхаа больж, Миний хайрласан алдар сууг хаян, өөрсдөд нь Миний өгсөн бүхнийг алдсан. Намайг бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг тэд яаж танин мэдэж чадах юм бэ? Тэнгэр дэх Миний оршин тогтнолд тэд хэрхэн үргэлжлүүлэн итгэх юм бэ? Газар дээрх Миний алдрын илрэлийг тэд хэрхэн олж илрүүлэх юм бэ? Эдгээр ач хүү, ач охид Бурханыг хэрхэн өөрсдийн өвөг дээдсээ гэж үзэж, өөрсдийг нь бүтээсэн Эзэн гэж хүндлэх юм бэ? Эдгээр өрөвдөлтэй ач хүү, ач охид, Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр төрхийг, түүнчлэн хүн төрөлхтөнд Миний хайрласан, оршин тогтнохын тулд өөрсдийнхөө түшиглэдэг амийг муу ёрын нэгэнд өгөөмрөөр “өгсөн” бөгөөд чөтгөрийн байгааг өчүүхэн ч ойшоохгүйгээр Миний бүх алдрыг түүнд өгсөн. “Өөдгүй амьтан” гэсэн нэршлийн эх үүсвэр энэ биш гэж үү? Тийм хүн төрөлхтөн, тийм муу чөтгөрүүд, тийм алхаж яваа үхдлүүд, Сатаны тийм хүмүүс, Миний тийм дайснууд яаж Миний алдар суутай байх юм бэ? Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлийг болон Надад нэгэнтээ харьяалагдаж байсан ч эрт үед хүн төрөлхтөнд өгсөн бүхнээ буцаан авах болно-тэгээд Би хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдрыг авсан ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх ёстой. Тэд Сатанд харьяалагдаж байгаагүй, мөн түүгээр ч гишгэлүүлээгүй, харин Сатаны хорны өчүүхэн төдий ч ул мөрөөс ангид, гагцхүү Миний илэрхийлэл байсан юм. Тиймээс, Би зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, өөр ямар нэгэн этгээдэд харьяалагддаггүй, Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүмүүст мэдэгддэг. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн алдар суу хэмээн үзэх болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол Сатанаар завхруулагдсан, өнөөдөр Сатанд харьяалагдаж байгаа, Миний анхдагч бүтээл болох хүн төрөлхтөн биш. Би хүний ертөнцөд оршиж буй Өөрийн алдрыг буцаан авахаар зорьж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний дундах амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын бай шиг авч үзнэ. Энэ нь Миний хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ”-ээс

Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харcан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг Тэр мэдсэн; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны хоёулангийнх нь талаарх сургаалт зүйрлэлийг ашигласан; Тэр тороо хаяж буй загасчныг олон удаа харж байсан; гэх мэт. Эзэн Есүс хүн төрөлхтний амьдрал дахь эдгээр үйл ажиллагааг харсан бөгөөд Тэр ч бас тийм амьдралыг туулсан. Тэр бусад энгийн хүмүүстэй адил байж, хүмүүсийн өдөр тутмын хэвшил болон өдөрт гурав хооллохыг мэдэрч туулж байсан. Тэр энгийн хүний амьдралыг биечлэн мэдэрсэн бөгөөд Тэр бусдын амьдралыг нүдээр харсан. Тэр энэ бүхнийг нүдээр харж, биеэрээ туулах үед Түүний бодож байсан зүйл нь яаж сайн амьдрах эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар байгаагүй юм. Жинхэнэ хүний амьдралыг туулж байх үедээ Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан, Тэр Сатаны эзэмшил дор, нүгэлтэйгээр амьдарч байгаа, Сатаны ялзруулалт доорх хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа мөн ялзруулалт дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арчаагүй байдгийг Тэр мөн мэдэрсэн бөгөөд нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн, Сатаны, хорон муугийн тамлалтанд төөрөлдсөн хүмүүсийн гаслан зовлонг харж, мэдэрсэн. … Хэдийгээр бие махбодтойгоор Түүний үүрэх хэрэгтэй хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хэчнээн харгис байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан боловч хүн нүглийн дунд арчаагүй байгааг харах үедээ, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх тэдний хүчин мөхөс тэмцлийг харах үедээ Тэр улам илүү их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврахаар улам илүү их түгших болсон. Тэр ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарах байсан нь эсвэл Тэр ямар зовлон шаналал туулах байсан нь хамаагүй нүглийн дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр улам илүү их шийдэмгий болсон юм. Энэ явцад, Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгагдсаныг улам илүү тодорхой ойлгож эхэлсэн гэж чи хэлж болно. Тэр мөн Өөрийн хийх гэж байгаа ажлаа дуусгахын тулд бүр их хүсэл эрмэлзэлтэй болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтний нүглийг наманчлах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Өөрийн зүрх сэтгэлдээ Эзэн Есүс, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр нэг ч минут эсвэл секунд хойшлуулахгүйгээр Өөрийн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Түүнд тийм их яарсан мэдрэмж байх үед Түүний шаналал зовлон ямар их байх талаар Тэр бодоогүй мөн Тэр хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй талаараа цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан—Тэр Өөрийгөө тахил болгочих л юм бол, Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл биелж, Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнох тэдний байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго байсан: Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Энэ бүхэн нь тэр үед Эзэн Есүсийн оюун ухаанд байсан зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс

Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. … Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь ихэвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба тэр одоо ч Бурханы талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа. Хүний бүх бэрхшээл нь Сатанаар бүтээгдсэн, хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэгэн нь Сатан байсан бөгөөд зөвхөн Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадах болно. Гэсэн ч хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлж чадна. … Тэр үед хүн Бурханаар гэгээрүүлэгдсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрөлхтөн зөв замд орох болно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно, өөрөөр хэлбэл бүтээгдсэнийх нь дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

No comments:

Post a Comment