2018/11/18

2. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын ажлын гурван үе шатны зорилгыг ойлгох нь

2. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын ажлын гурван үе шатны зорилгыг ойлгох нь

2. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын ажлын гурван үе шатны зорилгыг ойлгох нь

Холбогдолтой Бурханы үгс:

Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Өнөөдөр бид эхлээд, хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж, тэндээсээ бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодорхой болгож, Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн Өөрийн удирдлагын ажлаас Тэр ямар үр дүн хүсэж байгааг—өөрөөр хэлбэл Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг бүхэлд нь ойлгож чадна. Эдгээр зүйлсийг ойлгохын тулд бид хүн үүсээгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй. …

Бурхан орноосоо босох үед Түүнд төрсөн анхны бодол нь ийм байсан: амьд хүнийг, бодитой амьд хүнийг—Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын найз нөхөр байх хэн нэгнийг бүтээх. Энэ хүн Түүнийг сонсох ба Бурхан түүнтэй ярилцаж, нууцаа хуваалцаж байх байсан. Тэгээд анх удаа Бурхан атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьд бүтээлд—Адам хэмээх нэр өгсөн. Бурхан энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авсныхаа дараа Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, найз нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Мөн Тэр эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зоволтыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгаланг авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы хийсэн, Өөрийн бодлоороо эсвэл бүр үгээрээ гүйцэтгээгүй анхных нь зүйл байсан, харин энэ нь Түүний хоёр гараар хийгдсэн юм. Ийм төрлийн оршихуй—амьд, амьсгалдаг хүн—Бурханы өмнө зогсож, бие махбод, хэлбэр дүрстэйгээр мах цуснаас бүрдэж, Бурхантай ярьж чадаж байх үед Тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр баясгаланг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрсэн ба энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг татаад зогсохгүй мөн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, Түүний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед Тэр олон ийм хүнийг олж авъя гэж анх удаагаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдлууд нь анх удаа тохиолдсон, гэхдээ эдгээр анхны үйл явдлуудад, Тэр анх удаа—баяр баясгалан, хариуцлага, санаа зоволт—юу ч мэдэрсэн бай хамаагүй үүнийгээ хуваалцах хэн ч Түүнд байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж эсвэл хүн төрөлхтний төлөөх Түүний цаад санааг хүлээж авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ уй гашуу, өвдөлтийг мэдэрсээр байсан юм. Хэдий Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй, бас ойлгоогүй. Аз жаргалаас өмнө хүний Бурханд авчирч өгсөн баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол болон мэдрэмж байсан. Бурхан эдгээр бүх зүйлийг хийж байх зуураа Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь өвдөлт болон хувирч, бүгд холилдон түгшүүрт автсан. Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн цаад санааг хурдан ойлгуулахад яаравчлах явдал байлаа. Дараа нь тэд Түүний дагалдагчид болж Түүнтэй хамт байх байсан. Тэд Бурханы ярихыг цаашид сонсохгүй харин хэлэх үггүй болно; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлаганд хайхрамжгүй хандахаа болино. Бурханы гүйцэтгэсэн эдгээр анхны зүйл нь маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнийг агуулдаг.

Бүх зүйл болон хүмүүсийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг биелүүлэхээ тэсэн ядан хүлээж байсан, мөн Тэр хүн төрөлхтний дундаас хамгийн их хайрладаг хүмүүсээ олж авахыг тэсэн ядан хүлээж байв.

… … … …

Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй—Тэр эдгээр бүх зүйлийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хэчнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэр гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн уйгагүй хичээл чармайлтыг зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлыг удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг—эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, удирдах энэхүү томоохон төсөлд өндөр төлөөс төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлж байсан. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурхантай ийм ойрхон бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар нэг бүтээл хэзээ ч байгаагүй юм. Түүний зүрх сэтгэлд Түүний удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их үнэ төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн шархлуулж, Түүнд дуулгаваргүй байсан ч, Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл хөдлөн, Тэр бол бүтээлийн эзэн хэмээн таньж, Түүний талд буцан ирэх болно гэдгийг Тэр мэддэг билээ …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтанд дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог—энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, хүчин зүтгэгч учраас хүнийг ихэвчлэн Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болоход хүмүүсийг хүргэдэг. Энэ үйл явц нь, Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртэл өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар өөрсдийгөө чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн ангижирсан байх болно. Хүмүүсийн ангижрал нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс зөв шударга учраас, тэдэнд Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал болон эмээх байдал байдаг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал болон Түүнээс эмээх байдал нь Сатаныг ялдаг бөгөөд Сатаныг бүрмөсөн бууж өгөхөд хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-нөөс

Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх вэ, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралд эрх чөлөө өгдөг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; ба энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хичнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хичнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад, энэ нь тэд материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан эцэстээ хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, тэр Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэр, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд тэр Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг эзэгнэхийн утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагч төрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийн улмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Өнөөдрийг хүртэл Өөрийн 6,000 жилийн ажлыг хэрэгжүүлснийхээ дараа, юуны өмнө Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Өөрийн олон үйл хэргийг аль хэдийн илчилсэн. Тэнгэрт байгаа бүх зүйл, газарт байгаа бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болоод түүнчлэн газар дээрх Бурханы бүтээлийн эцсийн ганц объект бүрд Бурханы төгс хүчийг харж, Бурханы бүх үйл хэргийг харах боломжийг олгохын тулд Тэр энэ боломжийг ашигласан. Тэр бүх хүн төрөлхтөнд Өөрийн үйл хэргийг илчилж, Түүнийг магтан алдаршуулж, Сатаныг ялсан Түүний мэргэн ухааныг өргөмжлөх боломжийг хүмүүст олгохын тулд Тэр Сатаныг ялах боломжийг шүүрэн авдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай доторх бүх зүйл Түүнд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний бүх үйл хэргийг магтан алдаршуулж, Түүний ариун нэрийг хашхирах болно. Энэ нь Түүний Сатаныг ялсны нотолгоо; энэ нь Түүний Сатаныг байлдан дагуулсны нотолгоо; илүү чухал нь, энэ нь Түүний хүн төрөлхтнийг аварсны нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчирч, Өөрийн дайснаа ялж, ялгууснаар буцан ирсэнд нь Түүнийг магтан алдаршуулах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн магтан алдаршуулах болно. Түүний зорилго бол зүгээр л Сатаныг ялах биш бөгөөд иймээс Түүний ажил 6,000 жилийн турш үргэлжилсэн. Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд Сатаны ялагдлыг ашигласан; Тэр Өөрийн үйл хэргээ илчилж, Өөрийн бүх алдар суугаа илчлэхийн тулд Тэр Сатаны ялагдлыг ашигласан билээ. Тэр алдар сууг олж авах болно, мөн үй түмэн тэнгэрэлчүүд ч гэсэн Түүний алдрыг харах болно. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харах болно. Энэ нь Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдрыг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсны дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтөнөөр Өөрийгөө магтуулах болно. Тэр тиймээс эдгээр талуудын аль алийг биелүүлнэ. Эцэстээ бүх хүн төрөлхтөн Түүгээр байлдан дагуулагдах ба эсэргүүцэж, тэрсэлж байгаа хэнийг ч Тэр арчин хаях болно, өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүмүүсийг Тэр арчин хаяна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

No comments:

Post a Comment