3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм.
… … …
… Хэдийгээр Христ махан биетэй Бурхан Өөрийгөө төлөөлж, Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг ч, Тэрээр тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй бөгөөд Өөрийн үйл хэргээ Тэр сэтгэл хөдлөн тунхагладаггүй. Харин ч Тэр Өөрийн махан бие дотроо даруухнаар нуугдсан хэвээр байдаг. Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христүүдийн ихэмсэг болоод өөрсдийгөө өргөмжилсөн зан чанарыг харьцуулж үзэх үед, махан биеийн ямар байдал нь үнэхээр Христ вэ гэдэг нь ойлгомжтой болдог. Тэд хэдий чинээ хуурамч байна, тийм хуурамч Христүүд төдий чинээ өөрсдийгөө гайхуулдаг ба хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христэд хуурамч Христийн ямар ч элемент байхгүй. Бурхан махан биеийн ажлыг гүйцэтгэхийн тулд л махан бие болсон ба бүх хүмүүст Өөрийгөө харах боломж олгохын тулд биш. Харин ч, Тэр Өөрийн ажлаар Өөрийнх нь ялгамж чанарыг нотлох ба Түүний илчилдэг зүйл Өөрийнх нь мөн чанарыг нотлохыг зөвшөөрдөг. Түүний мөн чанар нь үндэслэлгүй биш; Түүний ялгамж чанар булааж авсан зүйл биш; энэ нь Түүний ажил болоод Түүний мөн чанараар тодорхойлогддог. …
… Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний бодит байдлыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь олгогдсон жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг зөгнөсөн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд хэрвээ энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга “Би бол Бурхан!” гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хичнээн их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан ч бай чи Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн ялгамж чанар болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болох уу? Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Чи Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд чи хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Чамд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чиний Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Чи шинэ эринд очих замыг олж чадахгүй, чи хуучин эринийг төгсгөж чадахгүй, чи шинэ эрин рүү орж эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд чи Бурхан гэж дуудагдаж чадахгүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Хэдий хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарыг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол тэр мэдээж Бурхан биш, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй ба Бурханы төрөлхөөсөө биелүүлдэг зүйл түүний дотор оршин байдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Тэдгээр хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, залилагчдын дунд Бурхан гэж дуудагддаг хүн байгаагүй биз дээ? Яагаад тэд Бурхан биш вэ? Учир нь тэд Бурханы ажлыг хийх чадваргүй юм. Үндсэндээ тэд бол хүн, хүмүүсийг залилагчид, Бурхан биш иймээс тэдэнд Бурханы ялгамж чанар байгаагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас
Хүний нөхөрлөл:
Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг туулсан бид бүхэн нэг баримтыг тодорхой харсан: Бурхан ажлын шинэ үе шатыг хийх бүрд Сатан болон янз бүрийн муу ёрын сүнснүүд хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд Түүний ажлыг дуурайж, гуйвуулан Түүнийг өсгий даран нэхдэг. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулсан ба Сатан болон муу ёрын сүнснүүд ч гэсэн өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан; Ариун Сүнс хүнд хэл ярихуйн бэлэг өгсөн ба муу ёрын сүнснүүд ч бас хүмүүсийг хэний ч ойлгож чадахааргүй “хэл ярихуйгаар” яриулдаг. Гэсэн ч, хэдий муу ёрын сүнснүүд хүний хэрэгцээг өөгшүүлэх янз бүрийн зүйл хийж, түүнийг мэхлэхийн тулд зарим ер бусын үйлс үйлддэг боловч Сатан болон эдгээр муу ёрын сүнснүүд өчүүхэн ч үнэнийг эзэмшдэггүй учраас хүнд хэзээ ч үнэнийг өгч чадахгүй. Ганцхан энэ зүйлээс, жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгах боломжтой.
... Махбодод биеллээ олоод Бурханы Сүнс даруухнаар, нууцаар ажиллаж, өчүүхэн төдий ч гомдоллохгүйгээр хүний бүх зовлон шаналлыг туулдаг. Христ болохын хувьд Бурхан хэзээ ч Өөрийгөө гайхуулдаггүй, эсвэл онгирдоггүй, тэр ч байтугай Бурханы эрхэмсэг байдал, ариун байдлыг бүрэн цацруулдаг Өөрийн байр суурийг бүрэн эзэлж, өөрийгөө зөвтгөж байгаагүй. Энэ нь Бурханы амийн дээд зэргийн эрхэмсэг мөн чанарыг үзүүлдэг ба Тэр бол хайрын биелэл гэдгийг харуулдаг. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн ажил нь Христийн ажлын яг эсрэгээр байдаг: Юуны өмнө муу ёрын сүнснүүд үргэлж өөрсдийгөө Христ гэж хашхирдаг бөгөөд хэрвээ тэднийг сонсохгүй бол хаанчлалд орж чадахгүй гэж хэлдэг. Тэд хүмүүсийг өөрсөдтэйгээ уулзуулахын тулд чадах бүхнээ хийдэг, тэд бардамнаж, өөрсдийгөө гайхуулж, онгирдог эсвэл хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлдэг—хүмүүс мэхлэгдэж, тэдний ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа үнэнээр хангагдалгүй маш их удсан учраас сураг чимээгүй тамирдан унадаг. Ийм олон олон жишээ бий. Хуурамч Христүүд үнэн, зам, амь биш учраас тэдэнд ямар ч жим байдаггүй ба эрт орой хэзээ нэгэн цагт тэднийг дагадаг хүмүүс доромжлуулна—гэхдээ тэр үед буцахад хэтэрхий оройтсон байх болно. Иймээс хамгийн чухал зүйл нь зөвхөн Христ л үнэн, зам, амь гэдгийг танин мэдэх явдал юм. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдэд гарцаагүй үнэн байдаггүй; тэд хэчнээн ихийг ярьсан ч бай эсвэл хэчнээн олон ном бичсэн ч бай аль аль нь өчүүхэн төдий ч үнэнийг агуулдаггүй. Энэ бол маргаангүй. Зөвхөн Христ л үнэнийг илэрхийлж чаддаг ба энэ нь жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондох ялгааг хэлэх гол түлхүүр мөн. Үүнээс ч илүүтэйгээр Христ, Өөрийг нь хүлээн зөвшөөрч эсвэл танин мэдэхэд хүмүүсийг хэзээ ч хүчилдэггүй. Түүнд итгэдэг хүмүүсийн хувьд, үнэн улам илүү тодорхой болж, тэдний алхдаг зам улам илүү тод болдог ба энэ нь, зөвхөн Христ л хүмүүсийг аварч чаддаг гэдгийг баталдаг, учир нь Христ бол үнэн билээ. Хуурамч Христүүд ердөө хэдхэн үг дуурайж, эсвэл харыг цагаан болгон гуйвуулах зүйл хэлдэг. Тэд үнэнгүй байдаг бөгөөд хүмүүст зөвхөн харанхуй, сүйрэл болоод муу ёрын сүнсний ажлыг авчирдаг.
Хуурамч христүүд болон антихристүүдийн заль мэхийн тухай хэргүүдийг задлан шинжлэх нь, өмнөх үгээс
Хуурамч Христүүдийг хэрхэн тодорхойлж болох вэ? Энэ нь тун энгийн. Чи тэдэнд ингэж хэл: “Ярь, ярь. Чамайг юу Христ болгодог вэ? Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар хэл, хэлж чадахгүй бол бичсэн ч болно. Бурханлаг чанараар илэрхийлэгддэг зарим үгийг бич—надад ямар нэгэн зүйл бичээд өг. Хүн чанарын зарим үгийг дуурайхад чамд асуудал байхгүй. Дахиад жаахан ярь, гурван цагийн турш ярьж чадах нь уу гэдгээ үз дээ. Надтай үнэнийг гурван цагийн турш ярилцаж, Бурхан юу болох талаар, Түүний ажлын энэ үе шатны талаар ярь, надад тодорхой ярьж, оролдоод үз. Хэрвээ чи ярьж чадахгүй бол чи хуурамч, муу ёрын сүнс мөн. Жинхэнэ Христ ямар ч асуудалгүйгээр хэдэн өдрийн турш ярьж чадна, жинхэнэ Христ сая гаруй үгийг илэрхийлсэн—гэсэн ч дуусаагүй л байгаа. Тэр хэр ихийг ярьж чаддагт ямар ч хязгаар байдаггүй, Тэр хэдийд ч, хаана ч ярьж чадна, мөн Түүний үгийг дэлхий дахинд ямар ч хүн бичиж чадахгүй. Тэдгээрийг бурханлаг бус хүн бичиж чадах уу? Тийм хүн эдгээр үгийг хэлж чадах уу? Хуурамч Христүүд та нар бурханлаг чанаргүй байдаг ба Бурханы Сүнс чиний дотор байхгүй. Чи яаж Бурханы үгийг ярьж чадах юм бэ? Чи Бурханы зарим үгийг дуурайж чаддаг боловч чи хэр удаан үргэлжлүүлж чадах вэ? Уураг тархитай хэн боловч цөөн хэдэн үг цээжилж чадна, иймээс нэг цаг ярьж, үнэнийг хоёр цагийн турш ярилц—оролдоод үз.” Хэрвээ чи ийм маягаар тэднээс шаардвал тэдний баг тайлагдаж, тэд мэгдэн гайхах ба удалгүй зугтах болно. Ийм байдаггүй гэж үү? Та нар юу гэх вэ, энэ нь ийм байдаггүй юу? Тэдэнд ингэж хэл: Христ бол үнэн, зам, амь мөн, иймээс надад сонсгож эсвэл уншуулахын тулд Христийн үнэнийг илэрхийл. Хэрвээ тэгж чадвал чи Христ мөн, хэрвээ чадахгүй бол чи муу ёрын сүнс! Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондох ялгааг хэлэхэд амархан байдаг. Хуурамч Христүүд болон антихристүүд үнэнгүй байдаг; үнэнийг эзэмшсэн хэн боловч Христ бөгөөд үнэн байхгүй хэн боловч Христ биш юм. Ийм байдаггүй гэж үү? Тэдэнд ийнхүү хэл: “Хэрвээ чи Христ юу болохыг эсвэл Бурхан юу болохыг илэрхийлж чадахгүй мөртөө өөрийгөө Христ гэдэг бол чи худлаа ярьж байна. Христ бол үнэн—үнэний хэр олон үгийг илэрхийлж чадахыг чинь харъя. Хэрвээ хэдхэн өгүүлбэр дуурайж хэлбэл, чи тэдгээрийг гаргаж хэлж байгаа биш, харин зүгээр л хуулбарлаж байна. Чи тэдгээрийг хулгайлсан, тэдгээр нь дуураймал.” Тэгээд л тэр—хуурамч Христүүдийг тодорхойлоход энэ л хангалттай. ... Нэгэн баримтын талаар ярьцгаая: Бурхан илрэх үедээ хэрхэн илэрсэн бэ. Бурхан ажиллаж эхлэх үедээ Өөрийгөө Бурхан гэж хэлээгүй, Тэр тэгж хэлээгүй. Бурхан олон үгийг илэрхийлсэн ба хэдэн зуун мянган үг илэрхийлэх үедээ Тэр мөн л Өөрийгөө Бурхан гэж хэлээгүй юм. Хэдэн зуун мянган үг—тэр нь гурав, дөрвөн зуун хуудастай бүхэл бүтэн ном—бөгөөд Тэр Өөрийгөө Бурхан гэж бас л хэлээгүй. Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдээд зарим хүмүүс: “Өө, эдгээр нь Бурханы үг, энэ бол Ариун Сүнсний дуу хоолой мөн!” гэсэн. Анхандаа тэд, энэ нь Ариун Сүнсний дуу хоолой гэдэгт итгэж байсан; дараа нь тэд, энэ бол долоон Сүнсний буюу долоо дахин эрчимжсэн Сүнсний дуу хоолой гэж хэлсэн. Тэд үүнийг “долоон Сүнсний дуу хоолой,” эсвэл “Ариун Сүнсний айлдварууд” гэж нэрлэсэн. Энэ бол тэдний анхнаасаа итгэж байсан зүйл юм. Хожим нь, Бурхан олон үг, хэдэн зуун мянган үг хэлснийхээ дараа л, бие махбодтой болох гэж юу болох, Үгний махбод дахь илрэлт гэж юу болохыг гэрчилж эхэлсэн—зөвхөн тэр үед л хүмүүс: “Өө! Бурхан махбод болчихож! Бидэнтэй бие махбодтой болсон Бурхан ярьж байгаа юм байна!” хэмээн хэлж, мэдэж эхэлсэн. Бурханы ажил хэчнээн даруухан, нууцлаг болохыг хар. Эцэст нь, Бурхан Өөрийн илэрхийлэх ёстой бүх үгийг илэрхийлж дууссаныхаа дараа ч ажиллаж, номлож байх үедээ Өөрийгөө Бурхан гэдгийг хэлээгүй, мөн Тэр хэзээ ч “Би бол Бурхан! Та нар Намайг сонсох ёстой” гэж хэлээгүй. Тэр хэзээ ч ингэж яриагүй. Харин хуурамч Христүүд, цөөхөн хэдэн үг хэлэхээсээ өмнө л өөрсдийгөө Христ гэж хэлдэг. Тэд хуурамч биш гэж үү? Жинхэнэ Бурхан нууцлаг, даруухан байдаг ба хэзээ ч Өөрийгөө гайхуулдаггүй; нөгөө талаар Сатан болон муу ёрын сүнснүүд өөрсдийгөө гайхуулах дуртай байдаг, энэ нь тэднийг тодорхойлох өөр нэг арга юм.
Дээрхийн нөхөрлөлөөс
Одоо, хэрвээ хүмүүс та нарыг мэхлэхээр оролдвол тэд Бурханы дуу хоолойг илэрхийлж чадах эсэхийг хар. Энэ нь, тэд бурханлаг мөн чанартай юу, үгүй юү гэдгийг батлах болно. Хэрвээ тэд Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар ярьж чадахгүй бол, Бурханы зүйлс болон дуу хоолойг илэрхийлж чадахгүй бол, тэдэнд Бурханы мөн чанар гарцаагүй байхгүй, иймээс тэд хуурамч юм. Ингэж хэлдэг хүмүүс байдаг: “Ямар ч хүний хэлж чадахгүй үгийг хэлдэг зарим хүмүүсийг бид харсан. Тэд бас зөгнөл хэлж, хэний ч мэдэхгүй эсвэл хараагүй зүйлсийн талаар будилаангүйгээр ярьж чаддаг—тэгэхээр тэд Бурхан уу?” Ийм хүмүүсийн тухайд гэвэл та нар яаж ялгааг нь хэлэх вэ? Дөнгөж сая хэлсэнчлэн, хэрвээ Бурхан мөн бол тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэлж чаддаг, Бурханы хаанчлалын нууцын талаар ярьж чаддаг байх ёстой; зөвхөн тийм хүнийг л бие махбодтой болсон Бурхан гэж хэлж болно. Хэрвээ бусдын мэддэггүй зүйлийн талаар ярьж чаддаг, тэдний ирээдүйг нь хэлж чаддаг, улс орнуудад юу тохиолдохыг хэлж чаддаг хүмүүс байвал тэдгээр нь заавал Бурханы үг байх албагүй; муу ёрын сүнснүүд бас тийм зүйл хийх чадвартай. Жишээлбэл, хэрвээ өнөөдөр чи тэдэнд: “Ирээдүйд надад юу тохиолдох вэ?” гэвэл тэд чамд ямар төрлийн гай гамшиг тохиолдохыг хэлнэ, эсвэл хэзээ үхэхийг чинь хэлнэ, эсвэл гэр бүлд чинь юу тохиолдохыг хэлэх болно. Олон тохиолдолд, эдгээр зүйл биелдэг. Гэхдээ ийм зүйлсийн талаар хэлэх чадвартай байна гэдэг нь Бурхан юу болох биш, мөн Бурханы ажлын нэг хэсэг ч биш. Чи энэ зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Эдгээр нь муу ёрын сүнснүүдийн чадамгай хийдэг ялихгүй хэрэг явдлууд юм; Бурхан ийм зүйлсэд оролцдоггүй. Бурхан махбод болох болгондоо ямар ажил хийснийг хар. Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийдэг, Тэр хүмүүст юу тохиолдохыг, тэд хэр удаан амьдрахыг, хэдэн хүүхэдтэй болохыг, эсвэл гай гамшиг хэзээ тэдэнд тохиолдохыг урьдчилан хэлдэггүй. Бурхан тийм зүйлсийг хэзээ нэгэн цагт зөгнөн хэлж байсан уу? Тэр тэгээгүй. Одоо та нар юу гэх вэ, Бурхан тийм зүйлсийг мэддэг үү? Мэдээж, Тэр мэддэг, учир нь тэнгэр, газар, бүх зүйлийг Тэр бүтээсэн. Зөвхөн Бурхан л тэдгээрийг хамгийн сайн мэддэг, харин тэгэхэд муу ёрын сүнсний мэддэг зүйл хязгаартай байдаг. Муу ёрын сүнснүүд юу мэдэх чадвартай вэ? Муу ёрын сүнснүүд хүний эсвэл улс орны эсвэл үндэстний хувь заяаг мэддэг. Гэхдээ тэд Бурханы удирдлагын талаар юу ч мэддэггүй, тэд хүн төрөлхтний төгсгөл юу болохыг, эсвэл хүн төрөлхтний жинхэнэ хүрэх газар юу болохыг мэддэггүй, тэр ч байтугай тэд, дэлхий ертөнц төгсгөлдөө очиж, Бурханы хаанчлал ирэх үеийг эсвэл хаанчлалын гайхалтай сайхан дүр зураг ямар байхыг мэддэггүй. Тэд энэ тухай юу ч мэддэггүй, тэдний хэн нь ч мэддэггүй. Зөвхөн Бурхан л тийм хэрэг явдлыг мэддэг, тиймээс Бурхан бүхнийг мэддэг байхад муу ёрын сүнснүүдийн мэддэг зүйл туйлын хязгаарлагдмал. Дэлхийн хамгийн агуу эш үзүүлэгчид эцсийн өдрүүдэд юу тохиолдох талаар ярьсныг бид мэддэг ба өнөөдөр тэдний үгс биелсэн—гэхдээ тэд Бурхан эцсийн өдрүүдэд ямар ажил хийдгийг мэдээгүй, тэр ч бүү хэл Бурхан юу хэрэгжүүлэхээр ирсэн эсвэл Мянган Жилийн Хаанчлал хэрхэн биеллээ олохыг эсвэл хэн Бурханд хаанчлалд орж, амьд үлдэхийг мэдээгүй. Мөн цаашлаад тэд, дараа нь Бурханы хаанчлалд юу болох талаар юу ч мэдээгүй. Ямар ч муу ёрын сүнс тийм хэрэг явдлыг мэддэггүй; зөвхөн Бурхан Өөрөө л мэддэг ба тиймээс муу ёрын сүнснүүд Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой юуг ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи тэдэнд, “Миний хувь заяа юу вэ? Гэр бүлд маань юу тохиолдох вэ?” гэж асуувал зарим муу ёрын сүнс чамд тодорхой хариулт өгч чадна. Гэвч хэрвээ чи тэдэнд “Ирээдүйд, Бурханд итгэх итгэлдээ би хүрэх газартай байх уу? Би амьд үлдэх үү?” гэж асуувал тэд мэдэхгүй. Муу ёрын сүнснүүдийн мэддэг зүйл туйлын хязгаарлагдмал байдаг. Хэрвээ муу ёрын сүнс хэдхэн хязгаарлагдмал зүйлийг л хэлж чаддаг бол энэ нь Бурхан байж чадах уу? Тэгж чадахгүй—энэ бол муу ёрын сүнс юм. Муу ёрын сүнс хүмүүст мэддэггүй зүйлийг нь хэлж, ирээдүйнх нь талаар хэлж, тэр ч бүү хэл урьд нь ямар байсныг нь болон хийсэн зүйлийг нь хэлэх үед энэ нь үнэхээр бурханлаг гэж боддог хүмүүс байвал тийм хүмүүс үнэхээр инээдтэй биш гэж үү? Чи Бурханы талаар огт мэддэггүй гэдгийг энэ нь баталдаг. Чи муу ёрын сүнсний шалихгүй чадварыг хэтэрхий бурханлаг гэж үзэж, тэдэнд Бурхан шиг ханддаг. Чи Бурханы бүхнийг чадагч байдлыг мэддэг үү? Тиймээс хэрвээ өнөөдөр бид Бурханы ажил болон бүхнийг чадагч байдлын талаар мэддэг бол, ямар тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс үл хамааран нэг ч муу ёрын сүнс биднийг мэхэлж чадахгүй, учир нь бидний итгэлтэй байж болох ядаж нэг зүйл байдаг: Муу ёрын сүнснүүд бол үнэн биш, тэд Бурханы ажлыг хийж чадахгүй, тэд Бүтээгч биш, хүн төрөлхтнийг аврах чадваргүй бөгөөд тэд хүн төрөлхтнийг завхруулж л чадна.
Дээрхийн нөхөрлөлөөс
No comments:
Post a Comment