4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. … Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ чи эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан чи хууртахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. … Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм.
Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөр өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажилладаг ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Хүний нөхөрлөл:
Үнэн зам бол хүмүүсийг аварч, хүмүүсийг өөрчилж, тэдэнд Бурханы зөвшөөрлийг олж авч, жинхэнэ хүрэх газарт орох боломжийг олгодог зам юм. Зөвхөн энэ л үнэн зам. Хэрвээ хүмүүс үнэн замд итгэдэг гэж боддог ч эдгээр зорилго болон үр нөлөөнд хүрээгүй бол тэднийх хуурамч зам бөгөөд энэ нь үнэн зам биш гэж хэлж болно. Зарим хүмүүс: “Би эерэг, сөргийн хоорондох ялгааг хэрхэн мэдэх вэ?” гэдэг. Үүнийг Бурханы үгийн дагуу гүйцэтгэдэг. Бурханаар зөвшөөрөгддөг бүхэн, хүн эзэмших ёстой гэж Бурханы шаарддаг бүхэн, Бурханы хүнээр хийлгэх дуртай бүхэн нь эерэг юм; голж, орхихыг хүмүүсээс Бурханы шаарддаг бүхэн, Бурханаар яллагддаг бүхэн нь сөрөг юм. Эерэг, сөргийг үнэлэх нь ийнхүү Бурханы үгийн дагуу шийдэгддэг; Бурханы үгс бол аливаа зүйл үнэн эсвэл худлаа эсэхийг баталдаг шалгуур бөгөөд тэдгээр нь аливаа зүйл үнэн үү, эсвэл худлаа юу гэдгийн цорын ганц стандарт мөн. Чи аль зам нь үнэн, аль нь худлыг хэрхэн үнэлдэг вэ? Чамд жинхэнэ амийг авчирч, чамд гэрлийг харуулж, завхрал болон Сатаны нөлөөнөөс ангижрах боломжийг чамд олгож, Бурханы зөвшөөрөл, ерөөлийг хүртэх боломжтой болгож байгаа зам бол үнэн зам юм. Тийм биш гэж үү? Бурханы шүүлт, гэсгээлт бидэнд юу авчирсан бэ? Энэ нь авралд хүрэхийн тулд завхарсан хүн төрөлхтний эзэмших ёстой бүх үнэнийг авчирсан, энэ нь амийн үнэн замыг авчирсан, энэ нь бидэнд амийн гэрлийг харах боломжийг олгосон ба энэ нь бидэнд хамгийн агуу авралыг буюу дэлхийг бүтээх үед Бурханы урьдчилан тогтоосон жинхэнэ авралыг өгч, Сатанаар завхруулагдсан, Сатанд харьяалагддаг байсан хүмүүс биднийг Бурханаар үнэхээр цэвэрлэгдэж, үнэн болон хүн чанарыг эзэмшсэн хүмүүс болгож өөрчилсөн. Эдгээр нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтээр, Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар хүрсэн үр нөлөө билээ. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр бид үнэнийг олж авч чадахгүй, бидний завхрал шийдвэрлэгдэхгүй үлдэх байсан бөгөөд бид хэзээ ч амийн гэрлийг харж чадахгүй, Бурханы зөвшөөрлийг хэзээ ч хүртэхгүй байлаа. Тиймээс өнөөдөр бидний хүртсэн бүх ерөөл Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, дуулгавартай дагаснаас үүдсэн.
… … …
Зарим хүн: “Хүүе, хэрвээ энэ нь үнэн зам мөн бол яагаад тун цөөхөн хүмүүс нэгдсэн юм бэ? Энэ нь үнэн зам тул олон итгэгчтэй байх ёсгүй гэж үү? Бүх хүн төрөлхтөн үүнд итгэх ёсгүй гэж үү?” гэдэг. Тийм зүйл хэлдэг хүмүүс үнэнийг ойлгодоггүй, тэд бол алсын хараагүй. Бүх хүн төрөлхтний завхрал тодорхой цэгт хүрсэн; улам цөөхөн хүн үнэнийг хайрлаж, улам олон хүн өөрсдийн ашиг сонирхлыг хөөдөг бөгөөд тэд ямар итгэлийг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй юун түрүүнд өөрсдөд нь ашигтай эсэхийг хардаг—үнэн замд итгэдэг хүмүүс гарцаагүй цөөхөн байх ба хуурамч замд болоод нигүүлсэл, ашиг тусаар хангадаг замд итгэдэг хүмүүс гарцаагүй олон байдаг гэсэн үг юм. Миний тайлбарыг сонссоныхоо дара чи асуудлын мөн чанарыг нэгд нэггүй харж чадах болно. Бидний итгэдэг зам хүмүүсийг эдгээдэггүй, эсвэл ходоодыг нь талхаар дүүргэдэггүй, эсвэл тэдэнд нигүүлсэл өгдөггүй, эсвэл тэднээс чөтгөрийг хөөн зайлуулдаггүй. Гэхдээ хэрвээ бид өөрсдийн итгэдэг замд дахиад нэг зүйлийг нэмсэн бол—ямар нэгэн гай гамшиг тохиолдох үед итгэгчид үхэхгүй гэсэн бол—дэлхийн бүх хүмүүс үүнд итгэх байлаа. Өнөөдөр энэ нь бидний замд агуулагддаггүй. Бурхан “Төгс Хүчит Бурханы нэрд итгэдэг бүхэн үхэхгүй гэдгийг Би баталж байна” гэж хэлээгүй. Тиймээс сайн мэдээг түгээх үедээ чи болгоомжтой байдаг. Хүмүүс, “Тэгвэл хэрвээ би Төгс Хүчит Бурханд итгэвэл би үхэхгүй юу?” гэж асуудаг. “Би мэдэхгүй.” “Хэрвээ Тэр үхэхийг минь болиулж чадахгүй юм бол Түүнд итгэх хэрэг алга.” Хүмүүс бас ингэж асууна, “Төгс Хүчит Бурханд итгэснээр би юу олж авах вэ?” “Чи үнэнийг олж авна.” “Үнэнийг олж авах нь намайг юунд хүргэх вэ?” “Чи амьд үлдэнэ.” “Хэн үүнийг харсан юм бэ? Хэн батлах юм бэ? Үнэнийг олж авах гэдэг нь юу гэсэн үг вэ?” “Би мэдэхгүй.” “Би яавч итгэж чадахгүй.” Тиймээс бидний хувьд Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээг түгээхэд хэцүү байдаг, учир нь үнэнийг хайрладаг хүмүүс туйлын цөөн. Энэ бол бодит баримт. Гэсэн ч Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа бид хэдий чинээ их итгэнэ, энэ нь бодитой гэдгийг төдий чинээ мэдрэх ба итгэл маань улам хүчтэй болдог. Яагаад тэр вэ? Энэ бол үнэнийг ойлгосны үр нөлөө юм. Хүн үнэнийг хэдий чинээ их ойлгоно, энэ нь үнэн зам, Бурханы ажил гэдгийг төдий чинээ их мэдэрдэг. Үнэнийг ойлгох тусмаа тэд өөрсдөдөө “Өө, ийм маягаар хүнийг аврах Бурханы аврал маш бодитой юм, үнэнийг ойлгох нь үнэхээр намайг аварч, зан чанарт минь өөрчлөлт гаргаж, намайг жинхэнэ хүн болгож, надад хэвийн хүн чанарын бодит амьдралыг амьдран харуулах боломж олгодог—иймээс энэ зам утга учиртай” гэж төдий чинээ хэлдэг. Үнэнийг олж авах нь ямар ч олз ашгаас, эсвэл өвчтэйг эдгээхээс, эсвэл хүмүүсийн ходоодыг талхаар дүүргэхээс илүү утга учиртай, үнэ цэнтэй, эрхэм нандин гэдгийг тэд мэдэрдэг. Үүний үр дүнд Төгс Хүчит Бурханд хэдэн жилийн турш итгэсэн хүмүүс, өөрсдөд нь хайрлаж болох аливаа нигүүлсэлд ямар ч эрхэм зүйл байхгүй, зөвхөн үнэнийг олж авах нь л эрхэм нандин гэдгийг мэдэрдэг—үүгээрээ тэд үнэн замыг харсан. Хар даа, Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсээс хэн нэг нь зугтсан уу? Хэдийгээр зарим хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй боловч номлолыг хэдэн жил сонссон цагт тэд ухарч няцахыг хүсэх үү? Тэдний хэн ч тэгэхгүй. Яагаад тэгэхгүй гэж? Тэдний мэддэг зүйл бол “Энэ нь үнэн зам. Шаргуу ажиллаж, өөрийн үүргийг сайтар биелүүлж байгаа цагт би амьд үлдэх ба миний төгсгөл үхэл биш байх тун боломжтой. Үхэхгүй байх нь маш эрхэм” гэдэг юм. Өнөөдөр хүмүүс үхлээс зайлсхийхийн тулд юу хийх шаардлагатайг мэддэггүй. Мэдэнгүүтээ хүн бүхэн итгэгч болох ба итгэл нь хүчтэй байх байх болно.
Дээрхийн нөхөрлөлөөс
Хэрвээ бүх шашны нийгэмлэг үүнд дайсагнаж, үүнийг эсэргүүцээгүй бол энэ нь үнэн зам биш байх байлаа. Сана даа: Үнэн замыг ихэнх хүн, бүр дэлхий ертөнц хүртэл эсэргүүцэх ёстой. Эзэн Есүс анх ажиллаж, номлохоор ирэх үед Иудейн шашин бүхэлдээ Түүнийг эсэргүүцээгүй гэж үү? Бурхан шинэ ажил эхлэх болгонд завхарсан хүн төрөлхтөнд үүнийг хүлээн зөвшөөрөхөд асар хэцүү байдаг, учир нь Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй зөрчилдөж, няцаадаг; хүмүүст ойлгох чадвар дутагдаж, сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажил байгаагүй бол тэд үнэн замыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх байлаа. Хэрвээ үүнийг Бурханы ажил гэж итгэж байсан ч шашны нийгэмлэг эсэргүүцдэггүй бол, мөн дэлхий ертөнцийн эсэргүүцэл, дайсагнал дутмаг байдаг бол Бурханы энэ ажил хуурамч гэдгийг энэ нь баталдаг. Яагаад хүн төрөлхтөн үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг вэ? Нэгдүгээрт, хүн мах цуснаас бүтсэн, тэрээр бодит мөн чанартай. Бодит зүйлс сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй. “Сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сүнснүүдийг, сүнсний болон сүнслэг ертөнцийн үйл ажиллагааг харж чадахгүй, Бурхан юу хийж, хэлж байгааг харахгүй байна гэсэн үг юм. Хүмүүс сүнслэг ертөнцөд сохор байх болно. Хэрвээ чи бодит ертөнцөд нүдээ аньвал юу ч харж чадахгүй. Нүдээ нээх үедээ чи юу харж чадах вэ? Бодит ертөнцийг. Хүмүүст аль сүнс ямар ажил хийдгийг чи харж чадах уу? Бурханы Сүнс юу хийж, хэлэхээр ирсэн болохыг чи харж чадах уу? Чадахгүй. Заримдаа чи Түүний дуу хоолойг сонсож, номонд бичигдсэн Бурханы үгийг уншиж чаддаг боловч Бурхан эдгээр үгийг хэрхэн, хэзээ хэлснийг бас л мэддэггүй. Чи Түүний дуу хоолойг сонсож чаддаг боловч энэ нь хаанаас гардгийг мэддэггүй; чи цаасан дээр хэвлэгдсэн Бурханы үгийг хардаг боловч тэдгээр нь юу гэсэн утгатайг мэддэггүй. Хүмүүс сүнслэг ертөнцөд нэвтэрч, эсвэл Бурханы үгийн эх сурвалжийг ухаарч чаддаггүй, тиймээс үр дүнд хүрэхийн тулд тэдэнд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Ариун Сүнсний ажил шаардагддаг. Хоёрдугаарт, хүн төрөлхтөн хэтэрхий гүн завхруулагдсан ба дотор тал нь Сатаны хэмжээлшгүй их хор болон тоймгүй их мэдлэгээр дүүрсэн; хэрвээ тэр сатаны янз бүрийн гүн ухаан блон мэдлэгийг ашиглан бүхнийг үнэлдэг бол үнэн юу болохыг хэзээ ч тогтоож чадахгүй. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтгүйгээр хүн үнэнийг ойлгох чадваргүй байх байлаа. Завхарсан хүн төрөлхтөн зөн совингоороо сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй. Тэр сатаны гүн ухаан болон мэдлэгээр дүүрсэн бөгөөд үнэнийг ялгах чадваргүй. Тиймээс үнэн зам хүний хавчлага, гололтыг амсах нь гарцаагүй. Сатаны мэдлэг болон гүн ухааныг хүлээн зөвшөөрөх нь хүмүүст яагаад амархан байдаг вэ? Юун түрүүнд энэ нь тэдний үзэл болон махан биеийн ашиг сонирхолтой нийцдэг ба тэдний махан биед ашиг тустай байдаг. Тэд нар өөрсдөдөө, “Ийм мэдлэгийг хүлээн зөвшөөрөх нь надад тусалдаг: Энэ нь намайг тушаал дэвшүүлнэ, намайг амжилттай болгож, мөн аливааг гүйцэтгэх боломж олгоно. Ийм мэдлэгтэй байхад хүмүүс намайг хүндэлнэ” гэж хэлдэг. Хүмүүст ашиг тусаа өгдөг зүйл тэдний үзэлтэй хэрхэн нийцэж байгааг хар... Ийм хэмжээнд завхруулагдаж, сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй болчихоод хүмүүс зөвхөн Бурханыг эсэргүүцэж л чаддаг, тиймээс Бурханы ажил ирэхдээ хүний гололт, эсэргүүцэл, яллалттай тулгарсан. Үүнийг таамаглах ёстой биш гэж үү? Хэрвээ Бурханы ажил ирэхдээ дэлхий ертөнц болон хүн төрөлхтний яллалт, эсэргүүцэлтэй тулгараагүй бол энэ нь үнэн биш гэдгийг энэ нь батлах байв. Хэрвээ Бурханы ярьсан зүйлс хүмүүсийн үзэлтэй нийцдэг байсан бол тэд үүнийг яллах уу? Тэд үүнийг эсэргүүцэх үү? Тэд гарцаагүй тэгэхгүй.
“Сайн мэдээг түгээхтэй холбоотой Дээрхийн нөхөрлөл болон номлол”-оос
Ариун Сүнсний ажлыг эзэмшдэг чуулган л Бурханы чуулган бөгөөд хэрвээ энэ нь үнэнийг үнэхээр эрэлхийлдэг, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүстэй л бол тус чуулган Ариун Сүнсний ажлыг эзэмшиж чадна; Ариун Сүнсний ажилтай чуулгануудыг Бурхан хүлээн зөвшөөрдөг бөгөөд Ариун Сүнсний ажилгүй чуулгануудыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг Бурханы сонгосон хүмүүс ойлгох ёстой.
… … …
Жинхэнэ чуулган Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсээс бүрддэг ба энэ нь Бурханаас эмээдэг бүх хүмүүсийн цугларалт юм. Зөвхөн тэр үед л үүнийг чуулган гэж нэрлэж болно... Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон, мөн Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүсийн цугларалт л чуулган мөн.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Орон нутгийн чуулгануудын дундах эмх замбараагүй байдалд хэрхэн хандаж, шийдвэрлэх вэ”-ээс
Чуулган Бурханаар үнэхээр урьдчилан тогтоогдож, сонгогдсон хүмүүсээс бүрддэг—үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс үүнийг бүрдүүлдэг. Зөвхөн энэ хүмүүс Бурханы үгийг идэж, ууж, чуулганы амьдралаар амьдарч, Бурханы ажлыг туулж, Бурханы бүтээлийн хувьд өөрсдийн үүргийг биелүүлэхээр цугларах үед л энэ нь чуулган байж чадна. Хэрвээ бөөн хүн, Бурханд үнэхээр итгэдэг гэж хэлдэг боловч үнэнийг хайрладаггүй эсвэл эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажилгүй агаад шашны зан үйл үйлдэж, залбирч, Бурханы үгийг уншдаг бол энэ нь чуулган биш. Илүү нарийн хэлбэл, Ариун Сүнсний ажилгүй чуулганууд бол чуулган биш; тэд ердөө шашны газар, шашны зан үйл үйлддэг хүмүүс юм. Тэд бол Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханы ажлыг туулдаг хүмүүс биш.
… … …
Чуулган бол Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн цугларалт бөгөөд хорон муу хүмүүсийг огтхон ч агуулдаггүй—тэд чуулганд харьяалагддаггүй. Хэрвээ үнэнийг эрэлхийлээгүй, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд юу ч хийгээгүй бүлэг хүмүүс цугларвал энэ нь чуулган байх уу? Энэ нь юу байх вэ? Энэ нь шашны газар эсвэл бөөн хүн л байх болно. Чуулган нь Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг, Бурханы үгийг идэж, уудаг, Бурханыг шүтэн мөргөдөг, үүргээ биелүүлдэг, Бурханы ажлыг туулдаг, Ариун Сүнсний ажлыг олж авсан хүмүүсээс бүрдэх ёстой. Зөвхөн энэ л чуулган мөн. Тиймээс чуулганыг үнэлэх үедээ чи, энэ нь ямар төрлийн хүмүүстэй болохыг эхлээд харах хэрэгтэй. Хоёрдугаарт, тэдэнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг чи харах ёстой; хэрвээ тэдний цугларалт Ариун Сүнсний ажилгүй бол энэ нь чуулган биш бөгөөд хэрвээ үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн цугларалт биш бол энэ нь чуулган биш. Хэрвээ чуулганд үнэнийг үнэхээр эрэлхийлдэг нэг ч хүн байхгүй бол, энэ нь огт Ариун Сүнсний ажилгүй бол тэнд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн хүн хэрвээ байгаад, тийм чуулганд үлдэх юм бол тэр хүн аврагдаж чадах уу? Тэд чадахгүй ба аль болох хурдан тэрхүү бөөн хүнийг орхиж, чуулганыг хайх ёстой. Хэрвээ чуулган дотор үнэнийг эрэлхийлдэг гурав эсвэл таван хүн байдаг ба 30 эсвэл 50 бөөн хүн байдаг бол, Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг тэр гурав эсвэл таван хүн нэгдэх ёстой; хэрвээ тэд нэгдвэл тэдний цугларалт нь чуулган буюу хамгийн цөөхөн хүнтэй боловч цэвэр ариун чуулган мөн.
Дээрхийн нөхөрлөлөөс
Олон хүн Бурханд итгэдэг боловч сүм дуганыг шүтэж, пасторуудад сохроор итгэдэг—үр дүнд нь, Бурханд маш олон жил итгэснийхээ дараа тэд үнэнийг мөн л ойлгоогүй эсвэл бодит байдалд ороогүй, ердөө шашны зарим хоосон сургаал, шашны зан үйл, дадлыг олж авсан ба Бурханыг үнэндээ мэддэггүй. Үүний үрээр тэдний амь зан чанарт өчүүхэн ч өөрчлөлт байдаггүй. Тэгэхээр тэдгээр шашны удирдагчид, пасторууд бүх амьдралаа Бурханд итгэж, номлож өнгөрөөсөн ч тэдний нэг нь ч Бурханыг үнэхээр мэддэггүй, эсвэл бүр тэдэнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байдаггүй; тэд өөрсдийн байр суурь, амин зуулгын төлөө Христийг эсэргүүцэж, үнэн замыг яллаж, Бурханы сонгосон хүмүүсийг урхидаж, хянахын тулд чадах бүхнээ хийж байсан эртний Фарисайчуудтай адил хэвээр үлддэгт гайхах юмгүй. Тэд Бурханы хонин сүргийг маш их хайрлаж, нандигнаж байгаа мэт дүр үзүүлдгийн шалтгаан нь гагцхүү өөрсдийн амин зуулгыг хамгаалахын төлөө байдаг ба мөнгө олж, баяжихын тулд бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчиддээ яаж бурхан шиг ханддагтай яг адилхан. Шашны нийгэмлэгийн хийж байгаа бүхэн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийнх нь илрэл байдаг; энэ нь шашны зан үйл төдий бөгөөд үнэний өчүүхэн ч гэсэн бодит байдал байдаггүй, тэр ч бүү хэл Ариун Сүнсний ажлын ямар ч ул мөр байдаггүй. Шашны нийгэмлэг жинхэнэ Бурханыг биш, харин тодорхойгүй, төсөөллийн Бурханыг шүтэн мөргөдөг нь тодорхой юм. Энэ нь шашны хоосон сургаал, Библийн тухай үгчилсэн мэдлэгийг номлодог ба Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт огт байдаггүй. Тиймээс шашны нийгэмлэг үндсэндээ хүмүүсийг Бурханы өмнө аваачих чадваргүй, тэднийг Бурханд итгэх зөв замд хөтөлж чадахгүй, цаашлаад хүмүүсийг үнэний бодит байдал руу аваачиж, эсвэл аврагдахад нь тусалж чадахгүй. Яагаад гэвэл үүний удирдагчид болон пасторууд нь Бурханы ажлыг туулангаа Ариун Сүнсээр төгс болгуулж, босгон байгуулагдаагүй, харин оронд нь шашны сургууль төгсөж, диплом авсныхаа дараа шашны нийгэмдэг дэх удирдагчид, пасторууд болсон юм. Тэдэнд Ариун Сүнсний ажил болон баталгаа байдаггүй, Бурханы талаарх өчүүхэн төдий ч үнэн мэдлэг байдаггүй ба тэдний ам теологийн мэдлэг, онолын талаар л ярьж чадна. Тэд үнэндээ юуг ч мэдэрч туулаагүй. Тийм хүмүүс Бурханаар ашиглагдахад огтхон ч тохирохгүй; тэд яаж хүнийг Бурханы өмнө хөтөлж чадах юм бэ? Тэд шашны сургуулийн зэрэг цолоо өөрсдийнх нь эрх ямбын баталгаа мэт ихэмсгээр үзүүлж, Библийн талаарх мэдлэгээ гайхуулахын тулд чадах бүхнээ хийдэг, тэд бол тэвчихийн аргагүй ихэрхүү—үүнээс болж тэд Бурханаар яллагдаж, Бурханд жигшигдэж, Ариун Сүнсний ажлыг алдсан. Үүнд эргэлзэх юмгүй. Яагаад шашны нийгэмлэг Христийн заналт дайсан болсон бэ гэдэг нь тун бодууштай асуулт юм. Нигүүлслийн эрин үед Иудейн шашин Есүс Христийг загалмайд цовдолсон нь юуг харуулдаг вэ? Эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед шашны нийгэмлэг нэгдэж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг эсэргүүцэж, шүүхэд бүх хичээл чармайлтаа зориулсан, энэ нь эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, голдог, мөн бие махбодтой болсон Бурхан болон Бурханы чуулганы талаар янз бүрийн цуу яриа зохиож, дайран довтолж, гүжирдэж, доромжилсон бөгөөд эргэн ирсэн Есүс, эцсийн өдрүүдийн Христийг аль хэдийн загалмайд цовдолсон юм. Энэ нь, шашны нийгэмлэг хэдийнээ Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлдэг Сатаны хүчин болж доройтон дордсон гэдгийг баталж байна. Шашны нийгэмлэгийг Бурхан захирдаггүй, тэр ч бүү хэл үүнийг үнэн захирдаггүй; үүнийг завхарсан хүмүүс, цаашлаад антихристүүд бүрэн захирдаг.
Сатанд харьяалагддаг, чөтгөрүүд болон антихристүүдийн удирддаг иймэрхүү шашны газарт Бурханд итгэх үедээ хүмүүс зөвхөн шашны хоосон сургаалыг л ойлгож, зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг л дагаж чадах ба үнэнийг хэзээ ч ойлгохгүй, Бурханы ажлыг хэзээ ч туулахгүй, аврагдаж огт чадахгүй. Энэ бол маргаангүй. Учир нь шашны газруудад Ариун Сүнсний ямар ч ажил байдаггүй, тэдгээр нь Бурханы зэвүүцдэг, Бурханы жигшдэг, Түүгээр яллагдаж, хараагддаг газрууд юм. Бурхан хэзээ ч шашныг хүлээн зөвшөөрөөгүй, тэр ч бүү хэл үүнийг хэзээ ч магтаж байгаагүй бөгөөд Есүсийн цаг үеэс эхлээд шашны нийгэмлэг Бурханаар яллагдсан. Тиймээс Бурханд итгэх үедээ чи Ариун Сүнсний ажлыг агуулдаг газруудыг олох ёстой; зөвхөн эдгээр нь л жинхэнэ чуулган бөгөөд зөвхөн жинхэнэ чуулганд л чи Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлын мөрийг олж илрүүлж чадах болно. Энэ нь Бурханыг эрж хайх арга барил билээ.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-ээс
No comments:
Post a Comment