5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.
Холбогдолтой Бурханы үг:
Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Зарим хүн Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнслэг хүмүүс хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж итгэдэг. Эсвэл алдартай хүмүүс байгаа газар, Бурханы илрэлт байна гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнслэг хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас
Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.
Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.
8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг—Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас
Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа чи яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд чи өөрийн байр сууриндаа зогсох чадваргүй байх ба энэ нь, чи үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас
Хүний нөхөрлөл:
Бурханыг дагах гэдэг нь бүх зүйл дээр Бурханыг сонсож, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг дагах ёстой; гэсэн ч Бурханд итгэх үедээ ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүйгээр хүмүүсийг дагадаг ба энэ нь инээдтэй агаад эмгэнэлтэй юм. Нарийн ярьвал, хүмүүсийн дагадаг хүн нь тэдний итгэдэг хүн юм. Хэдийгээр зарим хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй; зүрх сэтгэлдээ тэд удирдагчдаа шүтдэг. Бурханы зохицуулалтыг хүртэл үгүйсгэх хэмжээнд удирдагчаа сонсох нь Бурханд итгэдэг боловч хүмүүсийг дагаж буйн илрэл мөн. Үнэнийг олж авахаас өмнө хүн бүрийн итгэл нь иймэрхүү будилж, төөрөлдсөн байдаг. Тэд бүр Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг болохыг огт мэддэггүй ба Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгааг хэлж чаддаггүй. Сайн агаад өндөр дээр номлолыг ярьж байгаа хэн боловч тэдний эцэг эсвэл эх гэж л тэд итгэдэг; тэдний хувьд сүүтэй хэн боловч тэдний эх, хүч чадалтай хэн боловч тэдний эцэг юм. Тэд тийм өрөвдөлтэй байдаг. Янз бүрийн түвшинд ихэнх хүмүүсийн сүнслэг байдал ийм байдаг гэж хэлж болно.
Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бурханыг дагах нь ердөө Бурханд залбирч, Бурханыг магтах явдлыг агуулдаггүй; хамгийн чухал зүйл бол Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийн дагуу амьдарч, үнэний дагуу үйлдэж, Бурханы үгийн дунд амьдралыг туулах замыг олж, Бурханы даалгаврыг хүлээн авч, өөрийн үүрэг нэг бүрийг зүй зохистой гүйцэтгэж, өмнөө байгаа замд Ариун Сүнсээр замчлуулан алхах явдал юм. Ялангуяа шийдвэрлэх үед, томоохон асуудал чамд тохиолдоход Бурханы утга учрыг хайж, хүний хоосон сургаалд мэхлэгдэхээс болгоомжилж, хэн нэгний хяналтан доор орохгүй байх нь бүр ч их хэрэгтэй. “Бурханаас гардаг зүйлд л би дуулгавартай байж, дагадаг, харин энэ нь хүний хүслээс гардаг бол би үүнээс тууштай татгалздаг; удирдагчид болон ажилчдын номлож байгаа зүйл Бурханы зохицуулалттай зөрчилдөж байх үед би гарцаагүй Бурханыг дагаж, хүмүүсийг үл тоомсорлодог. Хэрвээ энэ нь Бурханы зохицуулалт болон хүсэлтэй бүрэн нийцдэг бол би үүнийг сонсож чадна.” Ийм маягаар хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханыг дагадаг хүмүүс мөн.
Хүмүүсийг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүсийг дагах гэдэг нь хүн өөрийн шүтдэг ажилчдыг эсвэл удирдагчдыг дагадаг гэсэн үг юм. Тэдний зүрх сэтгэлд Бурхан тийм ч их зай эзэлдэггүй; тэд зүгээр л Бурханд итгэдэг гэсэн хаяг өлгөсөн байдаг бөгөөд хийж байгаа бүхэндээ бусдыг дуурайж эсвэл хуулбарладаг. Ялангуяа энэ нь томоохон зүйл бол тэд хүмүүсээр шийдүүлж, хувь заяагаа хүмүүсээр захируулдаг ба өөрсдөө Бурханы утга учрыг хайдаггүй, хүмүүсийн хэлдэг үгийг ялган салгаж чаддаггүй. Боломжийн санагдах зүйлийг сонсмогцоо тэд үнэнтэй нийцэж байгаа эсэхийг нь үл харгалзан үүнийг хүлээн зөвшөөрч, сонсдог. Эдгээр нь хүмүүсийн дагасны илрэл юм. Тийм хүмүүсийн Бурханд итгэх итгэлд ямар ч зарчим байдаггүй, тэдний үйлдэлд ямар ч үнэн байдаггүй, тэд үндэслэл сайтай ярьж байгаа хэнийг ч сонсдог бөгөөд өөрсдийнх нь шүтээнүүд буруу замаар явсан ч гэсэн эцсийг нь хүртэл тэднийг дагадаг. Хэрвээ Бурхан шүтээнүүдийг нь яллавал тэд Бурханы талаар үзэлтэй болох ба шүтээнүүдээсээ чанга зуурдаг. Тэдний шалтгаан нь “биднийг хариуцаж байгаа хэнийг ч бид сонсох ёстой; хамгийн ойрхны эрх мэдэл нь дээд эрх мэдлээс дээр.” Энэ бол үнэн хэрэгтээ хөөрхийлөлтэй логик, гэхдээ энэ нь хүмүүсийг дагагсдын тэнэглэл юм. Хүмүүсийг дагагсад үнэнгүй байдаг. Бурханыг дагадаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг; хүмүүсийг дагагсад шүтээн шүтдэг, тэд хүмүүст хууртсан ба зүрх сэтгэлд нь Бурхан ч, үнэн ч байдаггүй.
Дээрхийн нөхөрлөлөөсe
Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханыг дуулгавартай дагах нь юу гэсэн үг болохыг мэддэггүй ба бүх зүйл дээр удирдагчдаа сонсох нь Бурханыг дуулгавартай дагахтай адил гэж боддог. Тэдний дуулгавартай байдлын эх сурвалж буруу учраас тийм үзэл бодол нь шал утгагүй юм. Удирдагчдаа сонсох нь Бурханыг дуулгавартай дагаж буй хэрэг гэж тэд үздэг. Эдгээр үзэл бодлын дагуу Бурханд итгэх нь Бурханд нэр төдий итгэж буй хэрэг; бодит байдал дээр эдгээр хүмүүс хүнд итгэдэг...
Биднийг Бурханд итгэх үед, зүрх сэтгэлд маань Бурхан тэргүүлэх байр суурь эзлэх ёстой, бүх хэрэг явдал дээр бид Бурханы хяналтанд орох ёстой, бүх зүйл дээр бид Бурханы утга учрыг хайж, үйлдэл маань Бурханы үгийн дагуу, Ариун Сүнсний удирдамжийн дагуу байх ёстой бөгөөд бид Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи хүмүүсийг сонсдог бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзэлдэггүй, зөвхөн хүмүүс л зүрх сэтгэлд чинь зай эзэлдэг гэдгийг энэ нь баталдаг. Хүмүүсийн хувьд үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгохоос илүү чухал юу ч үгүй. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа хандуулдаггүй бол чинийх жинхэнэ дуулгавартай байдал биш юм. Тэд хэчнээн зөв зүйтэй сонсогдох нь хамаагүй, хэрвээ чи үргэлж хүмүүсийг сонсдог бол мөн чанартаа чи хүмүүсийг дуулгавартай дагаж байна—энэ нь Бурханыг дуулгавартай дагахтай огт адилгүй. Үнэндээ, хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс Бурханы утга учрыг Түүний үгээс шууд ойлгож чаддаг бол, хэрвээ тэд Түүний үгээс өөрсдийн хэрэгжүүлэлтийн замыг олж, Түүний үгэн дэх үнэнийг ярилцаж, үнэнийг ойлгож, дараа нь үүнийг хэрэгжүүлж чаддаг бол, мөн хэрвээ чухал цаг үед тэд илүү их залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, Ариун Сүнсний санаа зорилгыг дуулгавартай дагадаг бол энэ нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж байгаа хэрэг юм. Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханы үгэн дэх замыг хайдаг, тэдний асуудал Бурханы үгээр шийдвэрлэгддэг ба тэд Ариун Сүнсний удирдамж дунд үйлддэг; энэ бол Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж буй хэрэг. Бүх зүйл дээр удирдагчдаа сонсдог хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханаас холдсон байдаг нь гарцаагүй. Үүнээс ч илүүтэйгээр тэд Бурханы өмнө амар тайван байдаггүй, тэд бол Бурханы өмнө амьдарч, үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, тэдэнд Бурхантай харилцах харилцаа байдаггүй бөгөөд тэдний үйлдлүүдийн ар дахь зарчим нь зөв зүйл хэлж байгаа хүнийг сонсох явдал—өөрсдийнх нь удирдагч мөн л бол тэд дуулгавартай дагана. Ийм дадал нь инээдтэй. Тэдэнд үнэн ч, ялган таних чадвар ч байдаггүй ба зөвхөн өөрсдийн үзэл эсвэл уураг тархины дагуу л юу нь зөв эсвэл буруу болохыг тогтоож чаддаг, иймээс энэ нь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг тэд яаж мэдэх юм бэ? Хэрвээ тийм үзэл бодлын дагуу Бурханд итгэдэг бол тэд бүх насаараа үнэнийг ойлгохгүй эсвэл Бурханыг мэдэж авахгүй. Тийм төрлийн итгэлийг уураг тархиндаа итгэж, өөрсдийн замаар алхаж байгаа явдал гэж хэлж болох бөгөөд тэдгээр нь бодитой Бурхантай ямар ч хамаагүй байдаг.
Дээрхийн нөхөрлөлөөс
“Зөвхөн Бурханд итгэх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь, зөвхөн Бурхан л төгс хүчит, Бурхан бол бүх зүйл, Бурхан хүнийг аварч чаддаг, Бурхан бол бүхнийг чадагч ба бүхнийг мэдэгч, Бурханд хийж чадахгүй юу ч байхгүй гэдэгт итгэнэ гэсэн үг юм. Энэ нь, зөвхөн Бурханд итгэж, Бурхан бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч гэдэгт эсвэл Тэр бүхнийг хийж чаддаг гэдэгт эргэлзэж, тээнэгэлзэхгүй байна гэсэн үг юм. Ийм хүмүүс өөрсдөд нь юу ч тохиолдсон бай хамаагүй Бурханы өмнө залбирч, ямар бэрхшээл тохиохоос үл хамааран Бурханд найдаж чаддаг. Тэдний зүрх сэтгэлд Христ дээд зэргийн зай эзэлдэг, тэд хүмүүсийг хүндэлж эсвэл шүтдэггүй, тэд зөвхөн Бурханд итгэдэг, тэд зөвхөн бодитой Бурханыг дагадаг, тэд өөр хэнд ч биш, Бурханд найдаж, Түүнийг хүндэлдэг, тэд Бурханаас өөр ямар ч хүний хэлсэн үгэнд сохроор итгэдэггүй, өөр хэн ч биш зөвхөн Бурхан л тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг. Хэрвээ тэд энэ цэгт хүрсэн бол өөрсдийнхөө итгэлд Бурханыг дагаж, Түүнд найдах бодит байдлыг эзэмшсэн байна. Зарим хүмүүсийн Бурханд итгэх итгэл хэтэрхий хомс байдаг: Тэд Бурханыг хэзээ ч төгс хүчтэй гэж төсөөлдөггүй, тиймээс өөрсдөд нь ямар нэгэн зүйл тохиолдох үед итгэлээ алдах нь амархан. Нэмж хэлэхэд, тэдний хувьд бас хүмүүсийг шүтэж, хүндлэх нь амархан байдаг ба өөрсдийнх нь хувьд Бурханы хангалтгүй байдаг талуудыг нөхөхийн тулд үүнийгээ ашигладаг юм шиг байдаг. Тэд үргэлж хүмүүсийг хүндэлж, шүтэж байдаг учраас өөрийн мэдэлгүйгээр тэдний зүрх сэтгэл дэх Бурханы зай улам багасаж, өөрсдийнх нь шүтдэг хүмүүсийн зай улам ихсэж байдаг. Эцэстээ тэд өөрийн эрхгүй Бурханд нэр төдий итгэдэг, бодит байдал дээр хүмүүст итгэж, хүмүүсийг дагаж, хүмүүсийг шүтэж, хүмүүсийг хүндэлдэг хүмүүс болдог. Шашны хүмүүстэй адилаар Бурханд итгэх тэдний итгэл нь нэр төдий байдаг; бодит байдал дээр тэдний итгэж, дагадаг бүхэн нь пасторууд бөгөөд зөвхөн пасторууд л тэдний Эзэн болон Бурхан юм. Бурханд итгэх замаас тэд хүмүүсийг дагаж, хүмүүст дуулгавартай байх явдал руу гулсан орсон—энэ нь гажуудсан хэрэг биш үү? Тийм хүмүүст Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаг уу? Байдаггүй. Тиймээс хийж байгаа бүхэндээ тэд Бурханд найддаггүй, харин хүмүүсийг хүндэлж, шүтдэг. Тэд үргэлж бусдаас зөвлөгөө хайдаг, замыг хайхдаа тэд бусдаас үлгэр жишээ авдаг, үргэлж бусдын хэлж байгаа зүйлийг сонсож, хийж байгаа зүйлийг нь хардаг, тэдний үг болон үйлдэл бүр нь эдгээр хүмүүсээс салшгүй байдаг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр тэд хүмүүст итгэж, хүмүүсийг дагадаг хүмүүс болсон. Хүмүүсийг хэтэрхий их хүндэлж, шүтэж байгаа бүх хүн үнэндээ хүмүүст итгэж, дагадаг гэж хэлэх нь зөв юм.
Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Аврагдаж, төгс болгуулахын тулд орох ёстой Бурханы үгийн арван бодит байдал”-аас
Зүрх сэтгэлдээ хүмүүсийн шүтдэг хэн боловч тэдний шүтээн юм; өөрсдийнхөө удирдагчийг шүтдэг хэн боловч шүтээн шүтдэг хүн юм. Хүмүүсийн шүтдэг нэгэн бол тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг хүн бөгөөд тэднийг гарцаагүй эзэмдэж, өөрийнхөө боол болгох нэгэн юм. Сайн мэдээг түгээх ажлын үеэр бид, янз бүрийн бүлэглэл, урсгалын хүмүүс бүгд шүтээн шүтдэг, бүгдийг нь удирдагчид нь хянадаг, тэд нар үнэнийг хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй гэдгийг олж илрүүлдэг. Тэд өрөвдөлтэй боолуудтай адил. Удирдагчдаа шүтдэг хүмүүс бол шүтээн шүтдэг хүмүүс бөгөөд тэдний зүрх сэтгэлд гарцаагүй үнэн байдаггүй, тэд Бурханыг огтхон ч мэддэггүй; тиймээс Бурхан тэдний зүрх сэтгэлд ямар ч зай эзэлдэггүй ба тэднийг Бурхан зэвүүцэж, хараадаг. Бурхан бол зөвт Бурхан, Тэр бол хартай Бурхан, хүмүүс шүтээн шүтэх үед Тэр хамгийн их жигшдэг. Удирдагчдыг Бурхантай эн тэнцүү авч үзэхээс илүү доромжлол гэж үгүй. Үнэндээ Бурханы өмнө эргэн ирсэн хүмүүсийн зүрх сэтгэлд зөвхөн Бурхан байх ёстой. Тэдний зүрх сэтгэлд өөр хэн ч зай эзлэх ёсгүй. Бодол, санаандаа чухалчилдаг зүйлс хүртэл бузар, завхарсан бөгөөд Бурхан зэвүүцэж, жигшдэг. Үүгээрээ ихэнх хүмүүс бохир бөгөөд тэдний шүтдэг хүмүүс их бага хэмжээгээр зүрх сэтгэлд нь зай эзэлдэг. Бурханы зан чанарын тухайд гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлд хүнд зориулсан өчүүхэн ч төдий ч гэсэн зай байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл бөгөөд хэрвээ тэд эхнээсээ дуустлаа ариун байдалд хүрч чадахгүй бол яллагдах болно.
Зүрх сэтгэлдээ удирдагчдаа шүтдэг бүх хүнд онцгой илрэлүүд байдаг. Тэдгээрийг дараах байдлаар тодорхойлж болно: Хэрвээ удирдагчдаа дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байхаас чинь илүү бол чи шүтээн шүтдэг; чи Бурханыг санаж, хүсэн эрмэлздэгээсээ илүүтэйгээр өөрийн шүтдэг хүмүүсийг санаж, хүсэн эрмэлздэг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ Бурханаас илүүгээр өөрийнхөө удирдагчид чин сэтгэлээсээ ханддаг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ зүрх сэтгэлдээ чи, шүтдэг хүмүүстээ ойр дотно, Бурханаас хол байдаг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ зүрх сэтгэлдээ чи шүтдэг хүмүүсээ Бурхантай эн тэнцүү тооцдог бол энэ нь, шүтдэг хүмүүсээ Бурхан шиг авч үздэгийг чинь бүр ч илүү нотолдог; чамд юу ч тохиолдсон бай хэрвээ чи удирдагчаа сонсоход бэлэн атлаа үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө ирэхийг хүсэхгүй байвал Бурханд биш, харин хүмүүст итгэдгийг чинь батлахад энэ нь хангалттай юм. Магадгүй зарим хүн: “Би тэр, тэрийг үнэхээр биширдэг, тэд үнэхээр зүрх сэтгэлд минь зай эзэлдэг. Бурхантай харилцах харилцаандаа би өөрийн мэдэлгүйгээр Түүнээс бага зэрэг хөндийрсөн байна” хэмээн хэлж, өөрсдийгөө хамгаалахаар оролдоно. Энэ үг нь хэрэг явдлын үнэнийг харуулдаг; хэн нэгэн хүн хүний зүрх сэтгэлд зай эзэлмэгц тухайн хүн Бурханаас холддог. Энэ нь аюултай хэдий ч зарим хүн үүнийг хөнгөхнөөр авч үздэг, тэд өчүүхэн төдий ч анхаардаггүй ба тэд Бурханы зан чанарыг мэддэггүй гэдгийг энэ нь харуулдаг. ...хүмүүсийг шүтэх нь маш мэдлэггүй агаад сохор, мөн энэ нь маш завхарсан агаад хорон муу. Хүмүүсийг шүтэх нь Сатан болон чөтгөрүүдийг шүтэж байгаа хэрэг, энэ нь антихристүүдийг шүтэж байгаа хэрэг бөгөөд хүмүүсийг шүтдэг хүмүүст өчүүхэн төдий ч үнэн байдаггүй. Ийм хүмүүст Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй нь гарцаагүй; тэд бол Бурханаар хараагддаг ёс суртахууны доройтолтой хүмүүс юм. Чи юу гэх вэ, баримтууд ийм байдаггүй гэж үү?
Дээрхийн нөхөрлөлөөс
No comments:
Post a Comment