6-р бүлэг. Бурханд итгэх итгэлдээ чиний эзэмших ёстой хэд хэдэн төрлийн ялгаа
1. Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан. Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэлт хүлээн авч байсан ба тэдгээрийг сонссоныхоо дараа ч бусад нь ойлгохгүй байсан. Эдгээр цөөхөн хэдэн зүйл нь, түүний үг бол зөгнөлөөс өөр юу ч биш байсан, Еховагийн оронд хийсэн ажлын нэг хэсгээс өөр юу ч биш байсан гэдгийг батлахад хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн дүүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц , Еховагийн ажлын хэрэгсэл л байсан. Тэр зөвхөн Хуулийн эрин үе дэх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээнд л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс илүү даван гараагүй. Үүний эсрэгээр, Есүсийн ажил өөр байсан. Тэр Еховагийн ажлын хүрээг даван гарсан; Тэр бие махбодтой болсон Бурхан болон ажиллаж бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлолын замаар явсан. Иймээс, Тэр Еховагийн хийсэн ажлаас гадна шинэ ажлыг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ нь шинэ эрин үеийг урин залсан. Өөр нэг нөхцөл нь Тэр хүний хийж чадахгүй зүйлсийн талаар ярьж чадаж байсан. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтнийг хамарч байсан. Тэр ердөө цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаагүй ба Түүний ажил нь цөөхөн тооны хүмүүсийг удирдах явдал байгаагүй. Бурхан хэрхэн хүн болон амилсан, тэр үед Сүнс илчлэлүүдийг хэрхэн өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажил дээр үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы амьд дүр ч бүгдийг мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаар нь л Тэр Бурхан мөн эсэхийг[a] баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чадсан; хоёрдугаарт Тэр хүний амийг тэтгэж, хүний дагах замыг харуулж чадсан гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг мэдэхэд энэ нь хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийж байгаа ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг тэдгээр ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийх ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээх байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр хэдэн нөхцөл л дангаараа хангалттай юм. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Зарим хүмүүс эринийг эхлүүлэхэд Бурхан яагаад Өөрөө хөтлөн оруулсан юм бол гэж гайхаж байж магадгүй. Түүний оронд ямар нэг бүтээл байж болоогүй юм болов уу? Та бүхэн Бурхан махан бие болсон нь шууд хэлэхэд шинэ эринд орох зорилготой байсан ба мэдээж Тэрээр шинэ эринд ороход Тэр хуучин эринийг мөн нэгэн зэрэг дуусгана гэдгийг мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг хөдөлгөдөг нь Тэр Өөрөө ба иймээс өмнөх эрин үеийг төгсгөх нь Түүний Өөрийн ажил байх учиртай. Энэ бол Түүний Сатаныг дарж дэлхийг ялахын баталгаа. Түүнд Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүр нь шинэ тэмцлийн эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучин ажлаа дуусгах боломж мэдээж байхгүй. Хуучин зүйлийг дуусгаагүй нь Сатантай хийх тулаан төгсгөлдөө ирсний баталгаа биш. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс чөлөөлөгдөж шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авах юм. Үгүй бол хүн үүрд хуучин эриндээ амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин бүрд хэсэг хүмүүс чөлөөлөгдөж, Бурханы ажилтай хамтаар шинэ эрин рүү урагшилдаг. Бурханы ялалт бол Түүнийг дагагч бүхний ялалт юм. Хэрэв бүтээгдсэн хүн төрөлхтөнд эринийг дуусгах үүрэг өгсөн бол тэдний эсвэл Сатаны өнцгөөс энэ нь илүүтэй Бурханыг эсэргүүцсэн эсвэл Түүнээс урвасан, Бурханд дуулгавартай үйлдэл биш байх байсан бөгөөд ингэснээр Сатаны гарт хөшүүрэг өгөх байсан. Зөвхөн хүн дуулгавартай байж, Бурханы нээсэн эринд Бурханыг дагах юм бол Сатан бүрэн дийлдэж чадах байсан билээ. Учир нь энэ бол бүтээлийн үүрэг билээ. Иймд Би та нарт зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас асуухгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүн бүр өөрийн үүргийг сахиж, үүргээ гүйцэтгэх гэсэн үг юм. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг ба Өөрийнхөө оронд хүнээр ажлаа хийлгэдэггүй, Өөрөө ч бүтээгдсэн зүйлийн ажилд оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэн Бурханы ажилд саад болдоггүй ба энэ нь үнэнээр дуулгавартай байгаа хэрэг ба Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эринд орсныхоо дараа хүмүүсийн дунд Өөрөө ажиллахаа больсон. Зөвхөн тэр үед л хүн албан ёсоор шинэ эринд алхан орж өөрийн үүрэг болон өөрийн даалгаврыг бүтээл гэсэн утгаараа гүйцэтгэдэг. Эдгээр нь хэн хүн ч зөрчиж болохгүй ажлын зарчмууд юм. Ийм байдлаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүс, олон төрлийн нөхцөл байдлаар дамжин биелэгдэж, гүйцэтгэгддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эрин үеийг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дахь ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүс хийх хэрэгтэй байдаг. Тиймээс, Бурханы ажил эсвэл Бурханы үйлчлэл нь бие махбодтой болсон Бурханы ажил бөгөөд хүн Түүний оронд хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь олон өөр төрлийн хүмүүсээр дамжин гүйцэтгэгддэг ба тодорхой нэг хүнээр хийгдэж эсвэл тодорхой нэг хүнээр дамжин бүрэн ойлгомжтой болох боломжгүй. Чуулгануудыг удирдаж буй хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чаддаггүй; тэд ердөө л зарим нэг удирдах ажлыг хийж чадна. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг гурван хэсэгт хувааж болно: Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүмүүс дээрх ажил. Энэ гурвын дотроос, Бурханы Өөрийнх нь ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэхийн төлөө; ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил нь, Бурханы Өөрийн ажлын дараа илгээгдэж эсвэл даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчдыг удирдан чиглүүлэхийн төлөө бөгөөд энэ хүмүүс нь Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс дээр хийгддэг ажил нь Түүний бүх ажлыг хамгаалах, өөрөөр хэлбэл төгс болгох боломжтой хүмүүсийг төгс болгохын сацуу бүх удирдлага болоод Бурханы гэрчлэлийг хамгаалахад оршдог. Энэхүү гурван хэсэг нь Ариун Сүнсний нийт ажил юм, гэхдээ Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын бүх ажил зогсонги байдалд орох болно. Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын объектууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ янз бүр байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг. Нөгөө талаар, Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас
Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийнхээ чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба хүн хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн хүнийх ч гэсэн, Түүний ажил нь Өөрийн бие махбодын чиг үүргийг биелүүлэх биш харин Түүний үйлчлэлийг биелүүлэх юм. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн хүнтэй холбоотой хэрэглэгддэг байхад, “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлээ удирдаж хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдий олон элчүүд Ариун Сүнсээр ашиглагдаж, олон эш үзүүлэгчид Түүгээр дүүргэгддэг байсан ч, тэдний ажил ба үг нь бүтээгдсэн хүн болохын хувьд ердөө л өөрсдийн үүргээ биелүүлэх явдал байсан. Хэдий тэдний зөгнөл нь бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж болох ч, тэдний хүн чанар ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлийг хэрэгжүүлж байсан биш харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүрэгтэй хамаатай ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Гэтэл, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба энэ нь хүний хүршгүй зүйл юм. Бурханы амьд дүр ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Тэрээр Өөрийн удирдлагын дотор агуу ажлыг хийж байдаг ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн хүн болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын өгөгдсөн үе шатанд зөвхөн өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Тийм удирдлагагүйгээр буюу хэрвээ бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алга болбол, бүтээгдсэн хүний үүрэг ч гэсэн алдагдах болно. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад, хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргээ биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлийг хэрэгжүүлнэ гэж огтхон ч бодох хэрэггүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ажил бүхэн нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх бөгөөд хүн, Түүний удирдлага дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна энэ ажил нь Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Энэ нь хүний туршлагыг Бурханы удирдлагад тавьж болохгүй ба тэр нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй гэсэн үг. Бурханы Өөрөө хийж байгаа бүх ажил нь Түүний Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө хийхээр зэхсэн ажлууд ба агуу удирдлагатай хамаатай юм. Хүний (Ариун Сүнсий хэрэглэж байгаа хүний) хийж байгаа ажил нь түүний хувийн туршлагыг хангадаг. Тэрээр өөрөөсөө өмнө байсан хүмүүсээсээ туршлагын шинэ замыг олж ахан дүүсээ Ариун Сүнсний зааврын дагуу удирддаг. Тэдний хангадаг зүйлс нь хувийн туршлага эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс удирддаг боловч тэдний хийж буй ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэднийг Ариун Сүнс ердөө л төрөл бүрийн цаг хугацаанд Ариун Сүнсний урсгалд хүмүүсийг хөтлөхөд тэд үйл хэргээ биелүүлж, амьдрал нь дуусах хүртэл дэмжсэн. Тэдний хийж байгаа ажил нь Бурхан Өөрт нь зориулан тохиромжтой замыг бэлдэхэд эсвэл Бурханы Өөрийн газар дээрх удирдлага дахь ганц зүйлийг үргэлжлүүлэхэд оршдог. Эдгээр хүмүүс нь Түүний удирдлага дор агуу ажлыг хийж чадахгүй, тэд шинэ замыг нээж чадахгүй бөгөөд Бурханы өмнөх эринд хийсэн бүх ажлыг төгсгөж ч чадахгүй. Иймд тэдний хийж буй ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн үйл ажиллагааг явуулж байгааг л төлөөлөх ба Бурхан Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байгааг төлөөлөхгүй. Учир нь тэдний хийдэг ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас өөр байдаг. Шинэ эрин үед алхан орох ажлыг Бурханы өмнөөс хүн хийж чадахгүй. Түүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. Хүний хийж байгаа ажил нь Бурханы удирдлагыг агуулахгүй ба Сүнсний ажлыг ч төлөөлөхгүй. Жишээ нь Витнесс Ли, Ватчмэн Ни нарын ажил нь замд дагуулах явдал байсан юм. Зам шинэ ч бай эсвэл хуучин ч бай тухайн ажил Библийн зарчмуудаас хэтрэхгүй байх үндсэн дээр хийгдсэн. Орон нутгийн чуулганууд шинэчлэгдэж эсвэл баригдаж байсан ч гэсэн тэдний ажил нь чуулгануудыг байгуулах явдал байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгаагүй ажлыг үргэлжлүүлсэн буюу Нигүүлслийн эрин үед улам цааш хөгжсөн. Өөрсдийн ажлаараа тэдний хийсэн зүйл нь Есүсийн Өөрийн ажилдаа дараагийн үеийнхнээсээ гуйсан толгойгоо бүтээх, баптисм, талх хуваах эсвэл дарс уух гэх мэт зүйлийг сэргээх явдал байлаа. Тэдний ажил нь зүгээр л Библид баригдсан ба Библи дотроос л замыг хайж байсан гэж хэлж болно. Тэд шинэ ахиц огтхон ч гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л зөвхөн харж чадна. Гэхдээ хүн тэдний ажлаас Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийх шинэ ажлыг олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч ахиц, ямар ч шинэ зүйл байгаагүй. Тэд “Есүсийн цовдлолын” бодит баримт, “гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх” заншил, “эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно” хэмээх үг, “эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой” гэсэн үгийг үргэлжлүүлэн баримталсаар байсан. Цаашлаад тэд “эгч нар номлож чадахгүй, зөвхөн дуулгавартай дагаж л чадна” гэсэн уламжлалт үзлийг баримталсан. Хэрвээ манлайллын ийм байдал үргэлжилсэн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг хоосон сургаалаас чөлөөлж эсвэл хүмүүсийг эрх чөлөө болон гоо сайхны хүрээ рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байсан. Тиймээс эрин үеийг өөрчлөх ажлын энэ үе шат нь Бурханаар Өөрөөр нь хийгдэж, хэлэгдэх ёстой, эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуураа алдсан. Иймд Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийж байгаа ажлаас ялгаатай ба тэдний хэн болох болон тэд хэний нэрийн өмнөөс үйлдэх нь мөн л ялгаатай байна. Учир нь Ариун Сүнсний хийх гэж байгаа ажил нь ялгаатай тул үүнтэй холбогдуулан ажиллаж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүн заримдаа шинэ ажил хийж болох ба мөн хуучин эринд байсан зарим ажлыг устгаж болох боловч тэдний ажил нь Бурханы шинэ эрин дэх зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эриний ажлыг арилгахын тулд ажилладаг ба шинэ ажлыг хийж Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлдөггүй. Иймд тэд хичнээн ч хуучирсан зүйлийг цуцалж, шинэ зүйл оруулж ирсэн бүтээгдсэн зүйл, хүнийг төлөөлсөн хэвээрээ үлдэнэ. Харин Бурхан Өөрөө ажил хийх үед Тэрээр хуучин эриний зүйлсийг нээлттэйгээр зарлан цуцалдаггүй ба шинэ эрин эхэлснийг шууд зарладаггүй. Тэр Өөрийн ажлаа хийхдээ шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн хийх гэж байгаа ажилдаа шулуунаар ханддаг. Энэ нь Тэр Өөрийн авчирсан ажлаа шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анхны хийхээр төлөвлөснөөр хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг гэсэн үг. Хүмүүсийн харж байгаагаар Түүний зан чанар болон мөн Түүний ажил нь өмнөх эринүүдийнхээс өөр байна. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь зүгээр л Түүний ажлын цаашдын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрөө ажиллах үед Тэрээр Өөрийн үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Харин хүн ажиллах үедээ нягтлан цэгнэж, судалж эсвэл бусдын ажил дээр суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ хөгжүүлэх гэсэн замаар явдаг. Энэ нь хүний хийж байгаа ажлын мөн чанар нь хэлэлцээг баримтлан “хуучин замаар шинэ гуталтай алхахад” оршино гэсэн үг. Энэ нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний алхсан зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зүйл дээр баригдсан зам гэсэн үг. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүн бол хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үзэж болох боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурханы хийдэг ажил Түүний махан биеийн туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр өөрсдийн хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрснийхээ дараа л холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажил дүрэм журамгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр ямар ч үед, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажил нөхцөл байдал, агуулгатай байдаг; эс бөгөөс тэр ажиллаж чадахгүй, Бурханы тухай мэдлэгээ эсвэл үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Чи Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд тэдгээрийн хоорондын ялгааг л харьцуулах хэрэгтэй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурхан зөвхөн эринг удирдах болон шинэ ажлыг урагшлуулахаар махан бие болдог. Чи үүнийг ойлгох ёстой. Энэ нь хүний үүргээс маш өөр байдаг ба тэр хоёрыг зэргэцүүлэн хэлж болохгүй. Хүнийг ажил гүйцэтгэхэд зориулан хүмүүжүүлж, төгс болгоход урт хугацаа шаардагддаг ба мөн нэн агуу хүн чанар шаардагддаг. Хүн зөвхөн өөрийн хүний мэдрэмжийг дэмжих ёстойгоос гадна бусадтай харьцах дүрэм, зарчмуудыг гүнзгий ойлгож, хүний мэргэн ухаан, ёс зүйг сурах ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч энэ нь махан бие болсон Бурханд зориулагдаагүй. Учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний хийж бүтээх ажил биш. Энэ нь харин Түүний оршихуйн шууд илэрхийлэл ба Түүний хийх ёстой ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил нь хийгдэх хэрэгтэй болсон үедээ хийгддэг болохоос санамсаргүйгээр, хүссэн үед хийгддэггүй. Харин Түүний үйлчлэлийг гүйцэтгэх цаг болоход Түүний ажил эхэлдэг). Тэрээр хүний амьдрал болон хүний ажилд оролцдоггүй ба энэ нь Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй гэсэн үг (гэвч энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг цаг нь болоход гүйцэтгэдэг. Тэр ямар ч байр сууринд байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүмүүс юу мэддэг нь болон Түүний тухай ямар бодолтой байгаа нь Түүний ажилд нөлөөлдөггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас
Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний бодит байдлыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь олгогдсон жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм. Тэр үүнийг сураагүй эсвэл үүгээр Өөрийгөө гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байв: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, удирддаг учраас хүний хувь заяа, хэтийн ирээдүйн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Байлдан дагуулах ажил нь хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг хэдий ч, эцэстээ хүнийг Бурханы түүнд бэлтгэсэн зүй зохистой хүрэх газарт нь аваачих болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Хүний ажил нь хамрах хүрээ, хязгаартай. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л гүйцэтгэнэ үү гэхээс бүхэл эринг хамарсан ажлыг гүйцэлдүүлж чадахгүй—эс бөгөөс тэр, хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан биз. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Үүний учир нь хүний туршлага тодорхой цар хүрээтэй байдаг. Бурханы ажлыг хүний ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг. Тэд үнэнийг туулж мэдрэх үед энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл доорх энгийн хүний амьдралын туршлага байх ба энгийн хүний амьдралаас хазайсан байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Тэдний алхаж байгаа зам үнэнийг эрэлхийлж байгаа хүний хэвийн амьдрал, энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй энгийн хүний алхаж буй зам гэж л хэлж болно. Тэдний алхаж буй зам нь Ариун Сүнсний сонгосон зам гэж чи хэлж чадахгүй. Энгийн хүний туршлагаар бол эрэлхийлж байгаа хүмүүс адилхан байдаггүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилхан байдаггүй. Нэмж хэлэхэд, тэдний туршлагаждаг орчин болон туршлагынх нь хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус ба үүний ердөө нэг юм уу цөөн хэдэн талын ойлголт байдаг. Хүний үнэнд туршлагажсан цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг ба тиймээс энэ нь адилхан байдаггүй. Ийм маягаар, нэгэн үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь үргэлж хязгаарлагдмал бөгөөд Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлөх чадваргүй, хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим байдаг ба бүх хүн янз бүрийн туршлага, олон төрлийн нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан өөрийнх нь бүх туршлага багтдаг. Эдгээр туршлага нь зөвхөн хүний оршихуйг төлөөлнө үү гэхээс, Бурханы оршихуй эсвэл Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тийм учраас хүний алхаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй. Учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн хүсэл биш юм. Хүний ажил ямар нэг дүрэм горимд баригдах, арга барил нь ямар нэг хязгаарлагдмал цар хүрээнд баригдах талтай байдаг тул хүмүүсийг чөлөөтэй арга зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагчид хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг ба тэдний туршлагажих байдал нь ч өөрийн цар хүрээнд мөн хязгаарлагдсан байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байх ба түүний ажлын арга барил нь мөн хэдхэн төрлөөр хязгаарлагдсан байдаг тул Ариун Сүнс болон Бурханы Өөрийнх нь ажилтай харьцуулж болохгүй—учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан Өөрийнхөө ажлыг хийхэд ямар ч хууль дүрэм гэж байхгүй; энэ нь яаж ч хийгдлээ гэсэн нэг арга замд хязгаалагддаггүй. Бурханы ажилд ямар ч хууль дүрэм гэж байхгүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Бурханыг дагахдаа хэр их хугацаа зарцуулснаас үл хамааран, хүмүүс Бурханы ажиллах арга замын ямар нэг хуулийг дүгнэн гаргаж ирж чаддаггүй. Хэдий Түүний ажил зарчимтай ч энэ нь үргэлж шинэ арга замаар хийгддэг ба үргэлж шинэ хөгжилтэй байдаг, үүнд хүн хүрч чадахгүй. Тодорхой нэг хугацаанд Бурхан өөр өөр төрлийн ажил, өөр өөр янзын удирдлагатай байж үргэлж л шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломжийг хүмүүст олгож байж болох юм. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас чи Түүний ажлын хуулийг олж мэдэж чадахгүй. Зөвхөн ийм маягаар л Бурханы дагалдагчид хууль дүрэмд унадаггүй. Бурханы Өөрийнх нь ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, тэдний үзлийг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг шашны үзэл, хууль дүрэмд баригдалгүй чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын, хүмүүсээс шаарддаг шаардлага нь түүний өөрийн туршлага, тэр хүний хүрч чадах зүйлсэд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэлтийн арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь хууль дүрэм, зан үйл болон хэвшдэг. … Бурханы гүйцэтгэдэг ажил нь хүний махан биетэй нийцдэггүй; энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь тодорхойгүй шашны зүйлстэй холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Бурханаар төгс болгуулаагүй хүн хүрэхгүйгээс гадна үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы ажил эсвэл үгийн аль нь ч хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; үүнд ямар ч санамсаргүй зүйл байхгүй бөгөөд мэдээж өчүүхэн төдий ч алдаа байхгүй. Хүн ажлыг гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл эсвэл утга санаа холилдох болно. Бурханы хийдэг ажил хамгийн тохиромжтой юм; Тэр ямар нэгэн бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос
No comments:
Post a Comment