2018/12/16

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Холбогдолтой Бурханы үгс:

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бурхан махан бие болсон нь хүмүүсийг ирж Түүний махан биеийг мэдээсэй гэсэндээ эсвэл Бурханы махан бие болон хүмүүсийн хоорондын ялгааг мэдээсэй гэсэндээ биш билээ. Тэрээр хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд махан бие болоогүй бас хүмүүс Түүний махан биед ирж мөргөснөөр агуу алдар нэртэй болог гэж тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурханы махан бие болсон үндсэн хүсэл биш. Бурхан хүнийг шүүж, санаатайгаар хүнийг илчлэх, хүний амьдралыг хүндрүүлэхийн тулд махан бие болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы үндсэн хүсэл биш. Бурхан махан бие болох бүрд зайлшгүй хийгдэх ажил байдаг. Түүний ингэж хийж байгаа нь Түүний агуу ажил, Түүний агуу удирдлагын дагуу явагдаж байгаа болохоос хүний төсөөллөөс шалтгаалаагүй. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар л газар дээр бууж ирдэг ба энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэрээр газарт бууж ирэхдээ тэнүүчлэх зорилгоор биш харин Өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм тэнгэрлэг ачааг үүрч, ийм агуу эрсдлийг хүлээх вэ? Бурхан хэрэгтэй үедээ л махан бие болдог ба үүнд онцгой утга учир байдаг. Хэрэв энэ нь хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний нүдийг нээх байсан бол Тэрээр мэдээж ийм хөнгөмсөг байдлаар хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан. Тэрээр газарт ирэхдээ Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, Өөртөө илүү олон хүн олж авахын тулд ирдэг. Тэрээр эринийг төлөөлж, Сатаныг дарахаар ирдэг ба Тэрээр Сатаныг махан биед байхдаа дарах юм. Үүнээс гадна Тэрээр хүн төрөлхтний амьдралд тэднийг удирдахаар ирдэг. Энэ бүгд нь Түүний удирдлагатай хамаатай ба тэр нь бүх ертөнцийг хамарсан ажил юм. Хэрэв Бурхан хүмүүст Өөрийн махан биеийг таниулж, тэдний нүдийг нээхээр л ирсэн юм бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь тулын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшаад хийх ёстой ажлаа хийж эхэлсэн. Зөвхөн энэ махан бие л гэхэд асар их утга учиртай. Тэр эринийг бүхлээр нь төлөөлдөг ба эринд бүхлээрээ хамаарах ажлыг хийдэг. Тэрээр хуучин эринийг төгсгөл болгох ба шинэ эринд оруулдаг. Энэ бүгд нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл ба энэ нь мөн Бурханы газар дээр хийсэн ажлын шатанд чухал ач холбогдолтой юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас

Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно. Ингэсний дараа Бурханы махан бие дэх ажил бүрмөсөн дуусах болно. Хоёр дахь удаагаа махан бие болсныхоо дараа Тэрээр дахиж Өөрийн ажлаа хийхийн тулд махан бие болохгүй. Учир нь Түүний удирдлага бүхлээрээ төгссөн байх болно. Эцсийн өдрүүдэд Түүний махан бие Өөрийн сонгосон хүмүүсээ бүгдийг нь олж авах ба бүх хүмүүсийг эцсийн өдөр төрлөөр нь хуваах болно. Тэрээр авралын ажлаа хийхээ болих ба махан бие болж ямар нэг ажил хийхээ ч болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Анхны бие махбодтой болсон Бурхан нь бие махбодтой болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байсан. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махан биетэйгээр эргэн ирээд махан биеийн бүх л хэвийн байдал, бодитой байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл Бурханы Үгийг бүрэн ердийн, жирийн махбодоор илэрхийлж, тэгснээрээ Түүний махан биеэр хийж чадалгүй орхисон ажлыг гүйцээх юм. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байна. Үүний дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махан бие дэх Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махбодын хэвийн байдал болон бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун ердийн, бодитой махан биеэр хэрэгжүүлдэг учраас махан бие нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махан бие нь хэдий чинээ ердийн, бодитой байх тусмаа Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурхан огтхон ч ер бусын биш, маш энгийн махан биеэр ажилладаг. Түүний махан бие хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг үүрэх ёстой учраас Тэр ер бусын махан бие зовж болохоос ч илүү ихээр зовдог—энэ бүх зовлон нь Түүний махан биеийн бодитой, хэвийн байдлаас урган гардаг. Өөрсдийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа бие махбодтой болсон хоёр махбодын туулсан зовлонгоос хүн, махбод болсон биеийн мөн чанарыг харж болно. Махан бие нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махан бие нь бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн байна, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнчлэн махбод нь хэдий чинээ илүү бодитой байна, мөн махан бие нь ердийн хүний хэрэгцээ, бүрэн мэдрэмжийг хэдий чинээ илүү их эзэмшиж байна, Тэр махан биетэйгээр Бурханы ажлыг хийх төдий чинээ их чадвартай байна. Загалмай дээр хадагдсан нь Есүсийн махан бие байсан, Тэр Өөрийн махан биеийг нүглийн тахил болгон хаясан; хэвийн хүн чанартай махан биеийн тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Мөн төгс махан бие учраас хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялна. Бүр ердийн, бодит махан бие л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах ажил[a] нь ер бусын ид шид, илчлэлтээр дамжих биш, харин махан биет Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр нөлөөтэй болдог. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь ярих бөгөөд ингэж хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл махан биед биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь ярих ба ингэснээр хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдах явдал билээ. Ийнхүү байлдан дагуулах ажлаар дамжуулан махан биетэй Бурханы ажил бүрэн биелэх болно. Эхний авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулах ажлыг хийх махан бие нь бие махбодтой болсны бүх ажлыг гүйцээх болно. Хүйсийн тухайд бол нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүнд Бурхан бие махбодтой болохын утга учир биелсэн. Энэнь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэйгийн аль аль нь болж чадах ба бие махбодтой болсон Бурхан мөн чанартаа хүйсгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн ба Тэр хүйсийг ялгаварладаггүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Цаашлаад энэ удаа, бие махбодтой болсон Бурханы ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулах биш, харин үгээ хэлж, ярьж хүнийг байлдан дагуулах явдал, өөрөөр хэлбэл Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол үг хэлэх, хүнийг байлдан дагуулах бөгөөд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш юм. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал бөгөөд иймээс Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү энгийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд Тэд хоёулаа бие махбодтой болсон Бурхан хэдий боловч, Тэд яг адилхан биш. Есүс хэвийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаагийн бие махбодтой болсон Бурханы ямар ч тэмдэг, гайхамшгийг, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөр зайлуулж байгааг ч, эсвэл далай дээр алхахыг ч юм уу, дөчин өдрийн турш мацаг барихыг... нь хүн нүдээрээ харахгүй. Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй, энэ нь Түүний махан бие мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг түйвээдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулах учраас түүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй ба тэгээд энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөх юм. Өнөөдөр чиний харж буй бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махан бие бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бүхэлдээ махан бие болохоор бусдын адил өвддөг, яг л бусдын адил хоол, хувцас шаарддаг. Хэрвээ энэ удаад бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, хэрвээ Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чадаж байсан бол байлдан дагуулах ажлыг хэрхэн явуулж чадах байсан бэ? Энэхүү ажил нь Харь үндэстний дунд хэрхэн түгэж чадах байсан бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан ба одоо Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан учраас уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүс шиг адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы дүрслэлтэй адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байсан ч, мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулах ажлаа энгийн, ердийн махан биетэйгээр биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махан биеэр үг хэлж, махан биеэр хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махан бие л Бурханы махбод болсон бие юм; зөвхөн тийм махан бие л махан бие дэх Бурханы ажлыг гүйцээж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Бие махбодтой болох ажлын утга учир Есүсийн ажилд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүрэн махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махан биет Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин аврах ажил хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махан бие болсон. Ажлын энэ үе шат нь мөн л энгийн махан биеэр хийгддэг, хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш бүр ердийн хүнээр хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон ба энэ нь уг ажлыг хэрэгжүүлж байгаа Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махан бие юм. Хүний нүдэнд Тэр бол огтхон ч ер бусын биш нэг л махан бие бөгөөд хурлын том том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигт тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг маш энгийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг ба эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн энэ нь Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг батлахгүй. Тэдний эхсурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махан биеэр хийгдэж байгаа ажлын шинж чанараас нь хамаарна. Өөрийн ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил нэг шинэ эрин үе нээж, нэг шинэ ажил эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махан бие үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний, эсвэл хүний оюун ухаанаас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе ба газраар юм уу, эсвэл бусад тиймэрхүү хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол гэрээг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махан биеийн талаарх сэтгэгдлийг хүмүүсийн санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахыг зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч гэсэн, хүний ойлголтын хязгаарлагдмал чадварын улмаас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махан биеэр ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махан биед ирсэн ба Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махан биет Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махан биеийн мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Есүс “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой байсан ба Түүнээс салшгүй байсан өөрөөр хэлбэл махбод болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үгс нь Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шат нь Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгож, Түүний бүх үгийг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Тэр нь эцсийн эрин үеийн ажил юм.

… Энэ бол хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил—Бурхан бие махбод болсон сүүлчийн удаа учраас энэ нь бие махбод болохын ач холбогдлыг бүрэн гүйцээж, Бурханы махан бие дэх ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлж гаргаж, Бурханы махан бие дэх оршихуйн эрин үед төгсгөлийг авчирдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Махбод дахь Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл болон дүгнэлтээр хангаж, Өөрийнхөө бүх ажлыг зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

(Бурханы үгээс сонгосон хэсэг)

Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг

Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь Түүний махбод болсон бие мөн байх тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой; ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй. Өөрийн ажлын цаг үедээ Есүс цорын ганц Хүү гэж дуудагдаж байсан ба энэ нь эрэгтэй хүйсийг илтгэж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурдагдаагүй вэ? Яагаад гэвэл ажлын хэрэгцээ нь Есүсээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг зайлшгүй шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Түүний ажил Түүний хүссэнчлэн хийгдэх ба ямар ч хязгаарлалтанд баригдахгүй, нэн чөлөөтэй байх боловч үе шат болгон бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махан биетэй болсон ба эцсийн өдрүүдэд гарч ирэх нь Түүний эцсийн удаах бие махбод гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүхий л үйлийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махан биетэй болоогүй байсан бол, Бурхан эмэгтэй биш харин зөвхөн эрэгтэй гэсэн үзэл хүнд үүрд үлдэх байсан. Үүнээс өмнө, Бурхан бол зөвхөн эрэгтэй бөгөөд эмэгтэй хүн Бурхан гэж дуудагдаж болохгүй гэж бүх хүн итгэдэг байсан, учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж итгэсэн. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн байсан бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, түүнээс илүү давуу байж болохгүй гэж хэлдэг. Өмнө нь эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед, энэ нь анх Еховагаар бүтээгдсэн эрэгтэй эмэгтэйд биш харин могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт хамаатуулж хэлэгдсэн юм. Мэдээж эмэгтэй хүн өөрийн нөхөртөө дуулгавартай байж түүнийг хайрлах ёстой, энэ чинээгээр эрэгтэй хүн гэр бүлдээ түшиг болж сурах ёстой. Эдгээр нь Еховагийн гаргасан хууль зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Ехова эмэгтэй хүнд, “Хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор энгийн амьдралаар амьдарч, ингэснээр хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай байж, дэг журмаа алдахгүйн тулд ингэж хэлсэн юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зүй зохистой дүрэм журам гаргасан боловч эдгээр нь Бурханы махбод болсон биед биш харин зөвхөн газар дээр амьдарч байгаа бүх бүтээлүүдэд хамаатай байдаг. Бурхан яаж Өөрийнхөө бүтээлтэй адилхан байж болох юм бэ? Түүний үгс нь зөвхөн Түүний бүтээл болох хүн төрөлхтөн рүү чиглэсэн; тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж тогтоосон дүрэм журам байсан бөгөөд ингэснээр тийм хүн төрөлхтөн энгийн амьдралаар амьдарч чадах юм. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Тэр эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; тиймээс Бурханы махбод болсон бие нь мөн эрэгтэй эсвэл эмэгтэйн аль нэг болж ялгагдана. Тэрээр Өөрийнхөө ажлыг Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ суурилж шийдээгүй. Тэр хоёр удаа махан биетэй болсон нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбод болохдоо Өөрийн ажлыг ялзруулагдаагүй эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэн гүйцэтгэсэн. Хэрвээ хүн, могойнд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч гэсэн Өөрийн үүргийн дагуу Өөрийн эхнэрийг хайрлах ёстой биш гэж үү? Тэгвэл Бурхан, Бурхан хэвээр байх уу? Хэрвээ тэгвэл Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэж чадах уу? Хэрвээ бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн томоохон алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүн хэрвээ итгэсээр байгаа бол, гэрлээгүй болохоор Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс ч гэсэн одоогийн бие махбодтой болсон Бурхантай адилхан алдаатай байхгүй гэж үү? Өнөөдрийн бие махбод болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг болохоор, Нигүүлслийн эрин үед махан биетэй болсон Эзэн Есүсийг шүүхдээ Еховагийн Адамд хэлсэн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи Эзэн Есүсийг могойд мэхлэгдээгүй эрэгтэй хүн гэж боддог учраас өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэй гэж бодож болохгүй. Энэ бол шударга бус! Хэрвээ чи иймэрхүү шүүлт хийж байгаа бол чиний ухаалаг байдал дутмаг гэдгийг энэ нь нотолж байна. Ехова хоёр удаа махан бие болох үед Түүний махан биеийн хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан. Могойд мэхлэгдээгүй тийм эрэгтэй болон эмэгтэйд нийцүүлэн Тэр хоёр удаа бие махбод болсон. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэрээр түүнтэй огтхон ч хамаагүй ба тэд бол өөр өөр угийн чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь, Тэр зөвхөн бүх эмэгтэйчүүдийн тэргүүн байсан, харин бүх эрэгтэйчүүдийнх биш гэдгийг баталдаг байж болохгүй биз дээ? Тэр бүх Иудейчүүдийн (эрэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийн аль алийг багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн л эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүний бэлгэ тэмдэг гэж чи хэрхэн тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзруулагдсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махан бие юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшсэн Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэгвэл Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нийлүүлж чадах байсан уу? Өнөөгийн бие махбод бололт нь, Есүсээс хүйсээрээ ялгаатай ч, угийн чанараараа адилхан бие махбод болсон Бурханы өөр ажил биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбод болсон Бурхан нь эмэгтэй хүн байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх үүсвэр учраас Бурхан эмэгтэй хүнтэй адил махан биетэй болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Чи одоо ч гэсэн “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлж зүрхлэх үү? Чи өмнө нь ойлгоогүй байсан; чи одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг доромжилж чадах уу? Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, чиний тэнэглэл болон мэдлэггүй байдал илчлэгдэж, чиний муухай чанар илрэх вий. Чи бүх зүйлсийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэгийг хүртэл ойлгоход чиний харсан, туулсан бүхэн хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгээд яагаад чи ийм их зантай юм бэ? Чамд байгаа өчүүхэн жаахан авъяас болон туйлын бага мэдлэг чинь Есүсийн ажлын нэг секундэд ч ашиглагдахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Амьдралынхаа хугацаанд чиний харсан, сонссон бүхэн мөн чиний төсөөлсөн бүхэн Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хэчнээн их зантай байх нь хамаагүй чи бол шоргоолжноос ч дор бүтээл хэвээр юм! Чиний гэдсэн доторх бүхэн шоргоолжны гэдсэн дотор байгаа зүйлээс ч бага! Чи ихэд туршлагажсан бөгөөд ахмад болсон учраас жолоогүй их зантайгаар ярьж, үйлдэж болно гэж бүү бод. Чиний туршлага болон зиндаа дээгүүр байдал нь Миний хэлсэн үгсийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж авсан гэж итгэж байна уу? Өнөөдөр чи бие махбод болсон Намайг хардаг, үүний үр дүнд чи тоо томшгүй олон төсөөллөөс урган гарсан баялаг үзэлтэй болсон. Хэрвээ бие махбод болсон Би байгаагүй бол чиний авьяас хэчнээн ер бусын байх нь хамаагүй чамд тийм олон үзэл байхгүй байх байсан. Үүнээс чиний үзэл үүсээгүй гэж үү? Есүс анх махан биетэй болоогүй байсан бол чи бие махбод болох талаар юу мэдэх байсан бэ? Анхны бие махбод болсон Бурханы талаарх өөрийн мэдлэгээсээ болж чи хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг ичгүүр сонжуургүйгээр шүүж байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг шалгаж шинжлэх ёстой вэ? Чи энэ урсгалд орж бие махбод болсон Бурханы өмнө ирсэн. Чиний шинжилж судлахыг хэрхэн зөвшөөрч болох вэ? Чи өөрийн гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ чи Бурханы “гэр бүлийн түүхийг” судалбал өнөөдрийн Бурхан чиний ингэхийг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Чи сохор биш гэж үү? Чи өөртөө жигшил зэвүүцэл авчирч байгаа биш гэж үү?

Хэрвээ эцсийн өдрүүдэд, энэхүү үе шатны нэмэлт зүйлгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэртэй ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч байж чадахгүй гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан. Нүглийн тахил адил үйлчилж эсвэл Бурханы төлөө засаглалыг дааж, бүх хүн төрөлхтнийг авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн төсөөлөл хүмүүст байдаг. Тэр эрэгтэй хүн л болж ирсэн цагт Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн зарим хүмүүс итгэдэг. Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хүртэл хэлдэг хүмүүс байдаг. Энэ нь хүний ноцтой үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй бол бүх хүн төрөлхтөн Бурханы тухайд сүүдэрт бүрхэгдэх байсан. Хэрвээ тийм бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү өндөр байр суурьтай гэж бодох байсан ба эмэгтэй хүн хэзээ ч тэргүүнээ өндөрт өргөн явж чадахгүй байх байсан. Тийм цагт ямар ч эмэгтэй хүн авралыг хүлээн авч чадахгүй. Бурхан бол эрэгтэй бөгөөд Тэр үргэлж эмэгтэй хүнийг жигшиж, эмэгтэй хүнд аврал өгөхгүй гэдэгт хүмүүс үргэлж итгэнэ. Хэрвээ тийм бол бүх эмэгтэйчүүд Еховагаар бүтээгдсэн гэдэг нь үнэн биш гэж үү мөн ялзруулагдсан хүмүүст хэзээ ч аврагдах боломж байхгүй гэж үү? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан биш гэж үү? Тэгээд эмэгтэй хүн үүрд мөнхөд мөхөхгүй гэж үү? Тиймээс эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат бүх хүн төрөлхтнийг аврах буюу зөвхөн эмэгтэй хүнийг биш харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд юм. Энэ ажил нь зөвхөн эмэгтэй хүний төлөө биш, бүх хүн төрөлхтний төлөө юм. Хэрвээ үүнээс өөр бодолтой хүн байгаа бол тэд туйлын тэнэгүүд!

Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба дараа дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золин авралын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шат нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгдсэн. Хэрвээ ажлын эдгээр хоёр үе шат нь хоорондоо хамааралгүй бол яагаад энэ үе шатанд цовдлол байхгүй байна вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхгүй гэж? Би Ариун Сүнсээс олдож төрөөгүй, мөн хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдохгүй. Үүний оронд Би хүнийг шууд гэсгээхийн тулд энд байгаа. Хэрвээ хүнийг гэсгээх Миний гэсгээлт болон Ариун Сүнснээс олдож төрөлгүйгээр одоо ирж байгаа маань цовдлолын дараа болоогүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л Би хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Ажлын энэ үе шат нь бүхэлдээ өмнөх үе шатан дээр суурилсан. Ийм учраас зөвхөн тийм ажил л хүнийг шат шатаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчит байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль ёсыг тогтоож, тушаал гаргахын аль алиныг хийсэн ба түүнчлэн эртний Израильчуудыг өөрсдийнхөө амьдралаар газар дээр амьдрахад хүргэж, ариун сүм болон тахилын ширээ барихад тэдэнд зааварчилж, бүх Израильчуудыг хаанчилсан. Өөрийн эрх мэдлийн улмаас Тэр тэдэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн туршид амьдарсан. Израильчууд эсэргүүцэж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг ажигласан. Түүний эрх мэдэл болон Түүний төгс хүчит байдлын улмаас энэ ажил нь бүгд хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэвч энэ сүүлийн үе шатанд тийм биш, Тэдний Сүнс нэг байсан хэдий ч Есүс болон Еховагийн ажил хэр өөр байсантай илүү их төстэй юм. Еховагийн ажил эрин үеийг төгсгөх явдал биш байсан харин үүнийг удирдаж, хүн төрөлхтний газар дээрх амьдралын эхлэлийг тэмдэглэх байсан. Гэсэн хэдий ч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүн гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулах бөгөөд зөвхөн Хятад үндэстнийг биш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах юм. Энэ ажил нь одоо зөвхөн Хятадад хийгдэж байгаа гэдгийг чи харж байгаа боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад өргөжиж эхэлсэн. Яагаад гадаадын хүмүүс дахин дахин жинхэнэ замыг эрж хайж байна вэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн Өөрийнхөө ажлыг эхэлсэн ба үгс нь одоо бүх ертөнцийн хүмүүс рүү чиглэж байгаа. Энэ нь аль хэдийн ажлын тэн хагас юм. Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурханы Сүнс ийм их агуу ажлыг хийсэн; Тэр өөр цаг үеүдэд, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүмүүсийн хоньчин, гэхдээ Тэр мөн хүн дээрх шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэр хүнийг дэлхий дээр хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд ялзарсан хүн төрөлхтнийг мөн нүглээс аварсан. Өнөөдөр Тэр, Түүнийг мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, тэднийг Өөрийнхөө ноёрхол дор оруулах чадвартай, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагдана. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, харьцалт, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр чиний төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш харин бүх ажлыг хийж чадна. Чи Бурханыг хэтэрхий дорд гэж бодож байна! Түүний цовдлолоор дамжин бүх хүн төрөлхтөн аврагдсаны дараа бүх зүйл төгсгөлдөө очих болно гэдэгт чи итгэж байна уу? Үүний дараагаар чи Түүнийг дагаж тэнгэрт очоод амийн модны үр жимсийг идэж, амийн голоос ундаалах уу? ... Энэ нь ийм энгийн байна гэж үү? Чи юу гүйцэтгэсэн бэ, Надад хэлээч? Чамд Есүсийн амь байгаа юу? Чи үнэндээ Түүгээр аврагдсан, гэхдээ цовдлол нь Есүсийн Өөрийнх нь ажил байсан. Хүн болохын хувьд чи ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Чамд зөвхөн гадаад талын сүсэг бишрэл байдаг боловч Түүний замыг ойлгодоггүй. Чи Түүнийг ингэж илэрхийлэн харуулах уу? Хэрвээ чи Бурханы амийг хүлээж аваагүй эсвэл Түүний бүхий л зөвт зан чанарыг хараагүй бол чи өөрийгөө амь агуулсан нэгэн гэж хэлж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох үнэ цэнэ чамд байхгүй.

Бурхан зөвхөн Сүнс биш мөн Тэр махан бие болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие юм. Хэдий та нар Түүнийг хараагүй ч гэсэн, Есүсийг Израильчууд буюу тэр үеийн Иудейчүүд нүдээрээ харсан. Тэр эхлээд махан бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд бүх газарт ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, Мессиа байж чадна; эцэст нь Тэр Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт шударга, шүүлт, гэсгээлт, хараал болон уур хилэн гэхдээ мөн өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүгээр хийгдсэн бүх ажил Түүнийг төлөөлж чадна. Тэр ямар зан байдалтай Бурхан гэж чи хэлэх вэ? Чи зүгээр л тайлбарлаж чадахгүй байх бөгөөд зөвхөн, “Тэр ямар зан байдалтай Бурхан гэдгийг би тайлбарлаж чадахгүй” гэж хэлнэ. Бурхан нэг үе шатанд золин авралын ажил хийснээс болж Бурхан бол үүрд өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийн Бурхан байна гэсэн дүгнэлт бүү гарга. Тэр зөвхөн тийм л Бурхан байна гэдэгт чи итгэлтэй байж чадах уу? Хэрвээ Тэр өршөөнгүй, хайрын Бурхан бол яагаад Тэр эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөлд нь аваачих юм бэ? Яагаад Тэр маш их гай гамшгийг илгээх вэ? Хэрвээ чиний боддог шигээр Тэр эцсээ хүртэл, бүр эцсийн үе шат хүртэл хүнд өршөөнгүй, элэгсэг ханддаг бол Тэр яагаад тэнгэрээс гай зовлонг илгээх вэ? Хэрвээ Тэр хүнийг Өөр шигээ мөн Өөрийн цорын ганц Хүү шигээ хайрладаг юм бол яагаад Тэр тэнгэрээс гамшиг болон мөндрийг доош илгээх вэ? Тэр яагаад хүнийг өлсгөлөн болон тахлын улмаас зовж шаналахыг зөвшөөрдөг вэ? Яагаад Тэр хүнийг эдгээр гамшгуудаас болж зовохыг зөвшөөрдөг вэ? Бурхан ямар зан байдалтай вэ гэдгийг та нарын хэн ч хэлж зүрхэлдэггүй ба хэн ч тайлбарлаж чадахгүй. Түүнийг Сүнс гэдэгт чи итгэлтэй байна уу? Тэр бол Есүсийн махан бие гэж чи хэлж зүрхлэх үү? Мөн чи Түүнийг хүний төлөө үүрд цовдлогдох Бурхан гэж хэлж зүрхлэх үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

No comments:

Post a Comment