2018/12/11

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Холбоотой Бурханы Үг:

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай. Бурханы талаарх энэ мэдлэг нь итгэгчид байх ёстой үзэгдэл; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс юм. Хэрвээ хүнд энэ мэдлэг байхгүй бол, Бурханд итгэх түүний итгэл тодорхойгүй байх бөгөөд хоосон онолд оршино. Бурханыг дагах нь ийм хүмүүсийн шийдвэр байдаг хэдий ч тэд юуг ч олж авдаггүй. Энэ урсгалд юуг ч олж авдаггүй бүх хүмүүс нь таягдагдах хүмүүс байх болно, мөн тэд бол хамгийн багыг арай ядан хийж байгаа хүмүүс юм. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан чи агуу үзэгдлийг дагалдуулах ёстой. Тийм үзэгдэлгүйгээр, шинэ ажлын алхам бүрийг хүлээн зөвшөөрөх нь чиний хувьд хэцүү байх болно, учир нь хүн Бурханы шинэ ажлыг төсөөлөх чадваргүй бөгөөд энэ нь хүний үзлээс давдаг. Тэгвэл хүнийг хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн талаар нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй юм. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол, тэр Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй бөгөөд хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож чадахгүй, иймээс Бурханы талаарх түүний мэдлэг юу ч үгүйтэй адил юм. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл Бурханы хүслийг ойлгох ёстой; зөвхөн ингэснээр л Бурханы үгийг нарийн нягт, Бурханы зүрх сэтгэлийн дагуу хэрэгжүүлж чадна. Үнэнийг эрж хайж буй хүн бүхэн үүнийг эзэмших ёстой бөгөөд энэ нь Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүхний туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэх үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэх үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх нь бие махбод болсон Бурханы хүн чанарыг мэдэхээр барахгүй мөн Бурханы үгийг болон ажлыг мэдэхийг багтаадаг. Бурханы үгнээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдрэх үйл явц юм. Хэрвээ чи Бурханд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг мэдэхийн тулд Бурханд итгэдэггүй бол, чиний итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд энэ нь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдрэх үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж эхэлбэл түүний зан чанар аажмаар өөрчлөгдөх болно, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм байдлаар хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ тэр Бурханыг бүрэн дүүрэн олж авах болно. Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд асар ихийг туулсан, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадах болно, Түүнийг харж чадах болно. Бурханыг мэдэх[a] нь, Бурханы ажлын төгсгөлд биелэх ёстой сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавих Бурханы сүүлчийн шаардлага юм. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүн Түүн рүү эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргэж болох юм. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж чадах бөгөөд Бурханыг хайрлахын тулд тэр Бурханыг мэдэх ёстой. Тэр хэрхэн эрж хайх нь эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадна. Бурханыг мэдсэнээр л хүн Бурханд үнэхээр итгэж чадна, мөн Бурханыг мэдсэнээр л тэр Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэдэхгүй хүмүүс хэзээ ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж чадахгүй. Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Бурханы хүслийг ойлгох болон Бурхан юу болохыг мэдэхийг агуулдаг. Гэхдээ Бурханыг мэдэхийн аль ч тал байсан, аль аль нь золиос гаргахыг хүнээс шаарддаг ба дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай дагаж чадахгүй юм. Бурханы ажил бол хүний үзэлтэй хэтэрхий нийцэшгүй, Бурханы зан чанар болон Бурхан юу болох нь хүний хувьд мэдэхэд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг хийдэг бүхэн нь хүнд хэтэрхий ойлгомжгүй; хэрвээ хүн Бурханыг дагахыг хүссэн ч Бурханд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юуг ч олж авахгүй юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Ойчин унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдан хаяж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш харин, Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдан хаясны жинхэнэ шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж,төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй.Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь та нарт Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л та нар Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л та нар Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ та нар үргэлж тэмдэг гайхамшгийг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ итгэлийн үзэл санаа буруу байна. Бурханд итгэх итгэл ньүндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгсийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсөд дотроо биелүүлэх нь Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгож, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхыг зорих хэрэгтэй. Хэрвээ та нар ямар нэг гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн бие бялдрын хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал, та нар Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авсныг илтгэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Нэгэнт чи Бурханд итгэдэг учраас Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг амсан мэдэрч, Түүний үгийг биелүүлэх ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. … Бурханд итгэгчид, хамгийн наад зах нь гаднаа сайн зан авирыг эзэмшсэн байх хэрэгтэй ба хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь одоо гүйцэлдэж буй ажил юм. Одоогоос эхлээд, Бурханы үгийн талаар нөхөрлөхийг дадлагажуул. Түүний үгийг идэж, ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туулсан туршлагынхаа үгээр л чи бусдыг итгүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч чамд итгэхгүй! Бурханы ашиглаж байгаа бүхэн Бурханы үгийг хэлэх чадвартай байдаг. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болоогүй гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Хүмүүс Бурханы үгийг мэдрэх үйл явц нь махан биед Бурханы үг гарч ирэхийг мэдэхтэй ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их мэдэрнэ, тэд Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, практик Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ Тэр тэдэнд практик Бурханы үйл хэргийг мэдэгдэж байдаг; бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг хүмүүст харуулж, Бурханы Сүнс хүний өмнө бодитоор илэрсэн гэдгийг тэдэнд харуулахын тулд Тэр практик Бурханы ажлыг ашиглаж байгаа. Хүмүүс Бурханаар авахуулж, Бурханаар төгс болгуулах үед практик Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулж, практик Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор өгч, Тэр юу болох (Тэр хүн чанарын хувьд хэн болох эсвэл Тэр бурханлаг чанарын хувьд хэн болохын аль алинаар) гэдгээр тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Бурхан хүмүүсийг олж авах үедээ, хүмүүсийн дутагдалтай байдалтай харьцахын тулд, тэдний тэрслүү зан чанарыг шүүж, илчлэхийн тулд практик Бурханы үг, айлдварыг голчлон ашиглан хийдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь практик Бурханы хийсэн ажил нь хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас тэднийг холдуулж, тэдний ялзарсан зан чанарыг зайлуулж байгаа. Практик Бурханаар авахуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь практик Бурханыг үлгэр жишээ, дуурайллаа болгон, энгийн хүн чанараа амьдран харуулж, Түүний хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, практик Бурханы үг, шаардлагуудын дагуу өчүүхэн төдий ч хазайлт, холдолтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хүссэн юуг ч биелүүлэх чадвартай байх явдал юм. Ийм байдлаар Бурхан чамайг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

Бурханы үгийн талаарх ойлголт чинь хэдий чинээ их байж, чи тэдгээрийг хэдий чинээ хэрэгжүүлж чадна, Бурханаар төгс болгуулах замд чи төдий чинээ хурдан орж чадна. Залбирснаар дамжуулан чи залбирлынхаа дунд төгс болгуулж чадна; Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар дамжуулан чи төгс болгуулж чадна. Өдөр тутамдаа Бурханы үгийг мэдэрч туулснаар дамжуулан чи өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авдаг, цаашлаад өөрийнхөө сул тал, дутагдлыг мэдэж авдаг бөгөөд Бурханд залбирдаг, үүгээр дамжуулан чи аажмаар төгс болгуулна. Төгс болгуулах зам нь: залбирах, Бурханы үгийг идэж уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах, Бурханы үгийн туршлага руу орох, өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авах, Бурханы ажилд дуулгавартай байх, Бурханы ачааг анхаарч, хайрын зүрх сэтгэлээрээ дамжуулан махан биеэс урвах, ах эгч нартайгаа ойр ойрхон нөхөрлөл хийх, энэ нь чиний туршлагыг баяжуулдаг. Энэ нь нийтийн амьдрал эсвэл хувийн амьдрал байх нь хамаагүй, томоохон цуглаан эсвэл жижиг цуглаан байх нь хамаагүй бүгдээрээ чамд, туршлага олж авч, сургалт хүлээн авах боломж олгодог, ингэснээр зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байж, Бурхан руу эргэн очиж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явц юм. Яригдаж буй Бурханы үгийг туулж мэдрэх гэдэг нь Бурханы үгийг үнэхээр амталж, тэдгээрийг өөртөө амьдран харуулах чадвартай байх гэсэн үг юм, ингэснээр чамд Бурханд хандах илүү их итгэл, хайр байдаг. Үүгээр дамжуулан чи завхарсан сатаны зан чанараа аажмаар хаяж, зүй бус сэдлээ аажмаар орхиж, хэвийн хүний төрхийг амьдран харуулах болно. Чиний дотор Бурханы төлөө гэсэн хайр хэдий чинээ их байна—өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ их төгс болгуулна—Сатанаар төдий чинээ бага завхруулагддаг. Бодитой туршлагаар дамжуулан чи төгс болгуулах замд аажмаар орох болно. Тиймээс хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байгаа бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг мэдэрч туулах нь нэн чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Бурхан, дуулгавартай байдлаар нь дамжуулан, Бурханы үгийг идэж, ууж, эдлэж байгаагаар дамжуулан, мөн тэдний амьдрал дахь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр нь дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм итгэлээр л дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, зөвхөн ингэснээр л тэд Бурханы жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чадна. Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүйгээр идэвхтэйгээр үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, Бурхан авахуйц байхыг зорих нь—ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагах гэсэн үг юм; энэ нь Бурханы хүсдэг яг тийм төрлийн итгэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс нь Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахыг эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулах болно. Хэрвээ чи зөвхөн шагнал горилж байгаа ба өөрийн амийн зан чанарыг өөрчлөхөөр тэмүүлэхгүй байгаа бол чиний бүх хичээл чармайлт талаар өнгөрөх болно, энэ нь хувиршгүй үнэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Тодорхой хэмжээнд туршлагажсаны дараа амьдралын талаарх хүний үзэл бодол, оршин тогтнолын ач холбогдол, оршин тогтнолын үндэс суурь бүрмөсөн өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, чи дахин төрж, шал өөр хүн болох болно. Энэ бол гайхалтай! Энэ нь томоохон өөрчлөлт; энэ бол бүх зүйлийг орвонгоор нь эргүүлдэг өөрчлөлт билээ. Дэлхий ертөнцийн нэр алдар, ашиг хонжоо, байр суурь, эд хөрөнгө, зугаа цэнгэл болон алдар ямар ч хамаагүй гэж чамд санагдах бөгөөд чи тэдгээрийг хялбархан тавьж явуулж чадна. Энэ бол хүн шиг хүн юм. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно. Тэд үнэний төлөө, Бурханы төлөө, зөвт байдлын төлөө амьдарна. Энэ нь хүний дүр төрх юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарын нийтлэг байдал болон ялгааг ойлгох нь”–оос

Хүн Бурханыг мэддэг ба үнэнтэй байх үедээ л гэрэлд амьдардаг; дэлхий ертөнцийн талаарх үзэл бодол болоод амьдралын талаарх үзэл бодол нь өөрчлөгдсөн үед л тэр үндсэндээ өөрчлөгддөг. Тэр амьдралын зорилготой агаад үнэний дагуу биеэ авч явах үед; Бурханд дуулгавартай захирагдаж, Бурханы үгээр амьдрах үед; өөртөө итгэлтэй байж, сүнсээрээ гүнээ гэрэлтсэн байх үед; зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед; Бурханы өмнө бүрмөсөн эрх чөлөөтэй амьдарч байх үед—зөвхөн тэр үед л тэр жинхэнэ хүний амьдралаар амьдарч, үнэнийг эзэмшсэн хүн болдог. Үүнээс гадна, чамд байгаа бүх үнэн нь Бурханы үгнээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн байдаг. Бүхий л орчлон ертөнц болоод бүх зүйлийг Захирагч—Хамгийн Дээд Бурхан—чамайг, жинхэнэ хүний амьдралаар амьдарч байгаа жинхэнэ хүн гэж зөвшөөрдөг. Бурханы зөвшөөрлөөс илүү утга учиртай юу байх юм бэ? Энэ бол үнэнтэй хүн юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Хүн Бурханыг мэддэг ба үнэнтэй байх үедээ л гэрэлд амьдардаг; дэлхий ертөнцийн талаарх үзэл бодол болоод амьдралын талаарх үзэл бодол нь өөрчлөгдсөн үед л тэр үндсэндээ өөрчлөгддөг. Тэр амьдралын зорилготой агаад үнэний дагуу биеэ авч явах үед; Бурханд дуулгавартай захирагдаж, Бурханы үгээр амьдрах үед; өөртөө итгэлтэй байж, сүнсээрээ гүнээ гэрэлтсэн байх үед; зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед; Бурханы өмнө бүрмөсөн эрх чөлөөтэй амьдарч байх үед—зөвхөн тэр үед л тэр жинхэнэ хүний амьдралаар амьдарч, үнэнийг эзэмшсэн хүн болдог. Үүнээс гадна, чамд байгаа бүх үнэн нь Бурханы үгнээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн байдаг. Бүхий л орчлон ертөнц болоод бүх зүйлийг Захирагч—Хамгийн Дээд Бурхан—чамайг, жинхэнэ хүний амьдралаар амьдарч байгаа жинхэнэ хүн гэж зөвшөөрдөг. Бурханы зөвшөөрлөөс илүү утга учиртай юу байх юм бэ? Энэ бол үнэнтэй хүн юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

No comments:

Post a Comment