4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.
Холбогдолтой Бурханы үг:
Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …
… Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас
Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.
Бурхан хүнийг эерэг болон сөрөг талд хоёуланд нь төгс болгож чадна.Энэ нь чи туршлагажих чадвартай эсэхээс болон чи Бурханаар төгс болгуулахыг зорьдог эсэхээс хамаардаг. Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулахыг эрж хайдаг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин чамд илүү бодит зүйлсийг авчирч, чамайг өөрийнхөө дотор дутагдаж байгаа зүйлийг бүр их мэдэх чадвартай болгож, өөрийнхөө бодит байдлыг даван туулах чадвартай болгож, хүнд юу ч байдаггүй ба хүн юу ч биш гэдгийг харахад хүргэдэг; хэрвээ шалгалтуудыг туулаагүй бол чи мэдэхгүй бөгөөд чи бол бусдаас дээгүүр, бүх хүнээс илүү сайн гэж үргэлж чамд санагдах болно. Энэ бүхнээр дамжуулан чи урьд нь тохиолдсон бүхэн Бурханаар хийгдсэн ба Бурханаар хамгаалагдсан гэдгийг харах болно. Шалгалтуудад орох нь чамайг хайр эсвэл итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагддаг бөгөөд чи магтан дуу дуулах чадваргүй байдаг—өөрийн мэдэлгүйгээр энэ бүхний дунд чи өөрийгөө мэдэж авдаг.Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас
Бурханы ажлын ямар хэсэг байх нь хамаагүй бүгд л хүний хувьд ойлгошгүй байна. Чи ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдол, үнэ цэнэгүй болох байсан. Бурханы хийдэг ажил ойлгошгүй, чиний үзхүйгээс хэтэрхий зөрөөтэй байдаг бөгөөд энэ нь чиний үзхүйтэй хэдийчинээ нийцэшгүй байна, Бурханы ажил утга учиртай гэдгийг энэ нь төдийчинээ их батална; энэ нь чиний үзхүйтэй таарч байсан бол энэ нь утга учиргүй байх байсан юм. Өнөөдөр танд Бурханы ажил туйлын гайхалтай санагдаж байгаа ба энэ нь хэдийчинээ их гайхалтай байх тусам Бурхан танд төдийчинээ ойлгошгүй санагдаж, Бурханы үйл хэрэг хичнээн агуу болохыг чи харна. Хэрэв Тэр зөвхөн хүнийг эрхшээх гэж өнгөц ажил хийдэг бол энэ ажил дууссаны дараа хүн Бурханы ажлын ач холбогдлыг харах чадваргүй байх болно.Хэдий та нар өнөөдөр бага зэрэг цэвэршүүлэлт хүлээн авч, энэ нь амийн өсөлтөнд чинь их үр өгөөжтэй байгаа ч—тийм хэмжээний бэрхшээл нь та нарт хамгийн их шаардлагатай. Өнөөдөр чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авсан ч дараа нь Бурханы үйл хэргийг үнэхээр харах чадвартай болох бөгөөд эцсийн эцэст чи ингэж хэлэх болно: “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай!” Энэ бол чиний зүрх сэтгэлийн үг байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд (үйлчлэгчийн шалгалт[a] ба гэсгээлтийн үе) мэдэрсний дараа зарим хүмүүс эцэстээ ийнхүү хэлдэг: “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” Энэ “хэцүү” гэдэг нь Бурханы үйл хэрэг ойлгошгүй, Бурханы ажил агуу утга учир, үнэ цэнийг агуулдаг бөгөөд хүнээр эрхэмлэгдэх учиртай гэдгийг харуулж байна.Би маш их ажил хийсний дараа ч гэсэн танд өчүүхэн төдий мэдлэг байхгүй бол Миний ажилд үнэ цэнэ байна гэж үү? Энэ нь чамайг ийнхүү хэлэхэд хүргэх болно: Бурханд үйлчлэх нь үнэхээр хэцүү, Бурханы үйл хэрэг маш гайхалтай, Бурхан үнэхээр ухаалаг! Тэр үнэхээр хайр татам! Хэрвээ хэсэг хугацаанд мэдэрсний дараа чи ийм үгсийг хэлж чадвал чи өөртөө Бурханы ажлыг олж авсан гэдгийг энэ нь батална.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос
Цэвэршүүлэлт, зовлон, тарчлал нь хэдийчинээ их байна Бурханыг хайрлах түүний жинхэнэ хайр төдийчинээ гүнзгий, Бурханд итгэх итгэл нь төдийчинээ үнэнч, Бурханы тухай мэдлэг нь төдийчинээ гүн байх болно. Өөрийн дадлага туршлагаас та, асар их цэвэршүүлэлт, зовлон ихээхэн харьцаа, сахилгажуулалтыг туулж байгаа хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь илүү гүн, Бурханы тухай мэдлэг нь илүү гүнзгий, гярхай байдаг гэдгийг харах болно. Харьцааг мэдрээгүй хүмүүс өнгөц мэдлэгтэй байх бөгөөд зөвхөнийнхүү хэлж чадна: “Бурхан бол маш сайн, Тэр хүмүүст нигүүлсэл үзүүлснээр хүмүүс Түүнийг таашааж чаддаг.” Хэрэв хүмүүс харьцаа, сахилгажуулалтыг мэдэрвэл тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэгийг ярьж чадна. Хүн дэх Бурханы ажил хэдийчинээ их гайхалтай байх тусам энэ нь төдийчинээ их үнэ цэнэтэй,ач холбогдолтой байдаг; энэ нь чиний хувьд хэдийчинээ ойлгошгүй, үзхүйтэй чинь нийцэшгүй байх тусам Бурханы ажил чамайг төдийчинээ эрхшээж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын утга учир үнэхээр агуу юм! Хэрэв Тэр хүнийг ийм байдлаар цэвэршүүлдэггүй бол хэрэв Тэр ийм аргаар ажилладаггүй байсан бол Бурханы ажил үр нөлөөгүй, ач холбогдолгүй байх байсан. Энэ бол эцсийн өдрүүдэд Тэр бүлэг хүмүүсийг сонгосны ер бусын утга учрын цаад шалтгаан юм. Өмнө нь Бурхан энэ бүлгийг сонгож, олж авна гэж хэлж байсан. Та нарын дотор хийж байгаа Түүний ажил хэдийчинээ их агуу байх тусам та нарын хайр төдийчинээ илүү гүн, илүү цэвэр байх ба Бурханы ажил хэдийчинээ агуу байх тусам Түүний мэргэн ухааныг хүн төдийчинээ их үнэлж чадах бөгөөд Түүний талаарх хүний мэдлэг нь төдийчинээ илүү гүн байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос
No comments:
Post a Comment