2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.
Холбогдолтой Бурханы үг:
Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс
Байлдан дагуулах ажлыг хийх Миний зорилго нь гагцхүү байлдан дагуулалтын төлөө биш, харин зөвт байдал болон зөвт бус байдлыг илчилж, хүний шийтгэлийн нотолгоог олж авч, хорон мууг яллаж, үүнээс ч илүүтэйгээр дуулгавартай дагахад бэлэн байгаа хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос
Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг. … Байлдан дагуулах эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илрүүлж, тэгснээр гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амийн зөв замыг эрж хайхад нь тэднийг хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний дотоод тэрслүү чанарыг харуулахын төлөө юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзралыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатаны залгих аврахын аргагүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь байлдан дагуулахын ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулах ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулах ажлын явцад илчлэгддэг билээ.
Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс хүмүүсийг яаж ангилах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн байлдан дагуулах ажилд захирагдах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс
Хэрвээ Бурханы ажил, хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдан дагуулах ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, мөн Тэр хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, хүрэх газраас өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг байлдан дагуулахаас өмнө түүнд эрж хайхад тохирох хүрэх газрыг өгвөл хүний байлдан дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдан дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх бөгөөд хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх юм. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргийг биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үнэ хаялцаж л чадна; энэ нь байлдан дагуулалт байж чадахгүй, харин өршөөл, ерөөл билээ. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юуг ч боддоггүй ба тэдгээрийг тахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйн төлөө Бурханыг эрж хайдаг; Бурханыг гэсэн хайрынхаа улмаас тэр Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад, хүний аминч үзэл, шунахай зан болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний байлдан дагуулалтын хамгийн эхэн үед, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн жигшмээр сул талуудыг эхлээд цэвэрлэж, үүгээр дамжуулан Бурханыг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурханыг үзэх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурханыг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулагдана. Гэвч бүх бүтээлд хандах Өөрийн хандлагадаа Бурхан, зөвхөн байлдан дагуулахын тулд байлдан дагуулдаггүй; үүний оронд хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд Тэр байлдан дагуулдаг. Тэр зөвхөн байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүнийг байлдан дагуулсны дараа Бурхан хүний өмнө хүлээсэн хариуцлагаасаа бултаж, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага байж чадахгүй ба хүний байлдан дагуулалт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Байлдан дагуулсныхаа дараа хүнийг олж авах болон хүн гайхалтай хүрэх газарт очих нь л авралын ажлын гол цөмд байдаг ба зөвхөн энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтанд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. …
… Байлдан дагуулах ажлаа гүйцэтгэх үедээ чиний хэтийн ирээдүй, хувь заяа эсвэл хүрэх газрыг ашиглан Бурхан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх, түүгээр Бүтээгчийг шүтүүлэх бөгөөд зөвхөн үүний дараа л тэр гайхалтай хүрэх газарт орж чадах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Байлдан дагуулах ажлын улмаас хүрэх үр дүн нь үндсэндээ хүний махан бие эсэргүүцэхээ болих явдал бөгөөд өөрөөр хэлбэл хүний үзэл санаа Бурханы талаар шинэ ойлголтыг олж авч, түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханд дуулгавартай хандаж, хүн Бурханы төлөө байхаар шийдэх явдал юм. Хүний зан араншин эсвэл махан биеийн өөрчлөлт нь тэр байлдан дагуулагдсан эсэхийг тодорхойлдоггүй. Харин ч тэдний бодол, ухамсар болон мэдрэмж өөрчлөгдсөн үед—өөрөөр хэлбэл сэтгэл санааны бүхий л хандлага нь өөрчлөгдсөн үед—тэд Бурханаар байлдан дагуулагдсан байна. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинээр сэтгэж эхлэх үед, чи өөрийн ямар ч үзэл, санаа бодлыг Бурханы үг болон ажилтай холихоо больсон үед, чиний уураг тархи хэвийн тунгаан бодох үед өөрөөр хэлбэл чи бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед ийм төрлийн хүн нь бүрэн байлдан дагуулагдсан байх юм. Шашны ертөнцөд, өөрсдийн биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж тэвчин насан туршдаа багагүй зовдог олон хүмүүс бий! Зарим нь насан эцэслэх өглөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж зөвхөн зовлонг онцолдог. Тэд биеэ дарангуйлан захирч, махан биеэс татгалзах чадвартай байдаг. Зовлон бэрхшээлийг тэвчих тэдний дотоод эрч хүчийг магтууштай. Гэвч тэдний бодол санаа, тэдний үзэл, тэдний сэтгэл санааны хандлага болон тэдний хуучин уг чанар—эдгээр нь харьцалтыг огт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Сэтгэл санаандаа төсөөлсөн Бурханы дүр төрх нь хийсвэр, тодорхойгүй Бурханы тухай уламжлалт ойлголт байдаг. Бурханы төлөө зовж шаналах тэдний шийдвэр нь өөрсдийнх нь хүчин чармайлт, эерэг зан аашаас нь үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч тэд Бурханыг ойлгодоггүй, мөн Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, сохроор зовж шаналдаг. Тэд ажигч гярхай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй ба өөрсдийнх нь үйлчлэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа талаар тун бага анхаардаг. Тэр ч байтугай тэд Бурханы талаарх ойлголтонд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь Өөрийн анхдагч дүр төрхөөрөө байгаа Бурхан биш харин тэдний өөрсдийн зохиосон Бурхан, тэдний сонссон Бурхан эсвэл ном зохиолд байдаг үлгэр домгийн Бурхан байдаг. Дараа нь тэд Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсэж байгаа ажлыг Бурханы төлөө хариуцахын тулд өөрсдийн баялаг төсөөлөл болон өөрсдийн үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашигладаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчтой бус, тэгснээр Түүний хүслийг биелүүлдэг байдлаар Бурханд үнэхээр үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд зовж шаналахад хэчнээн бэлэн байх нь хамаагүй үйлчлэлийн талаарх тэдний анхдагч үзэл бодол болон Бурханы талаарх тэдний сэтгэл санааны төсөөлөл өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлт болоод Бурханы цэвэршүүлэлт, төгс төгөлдөржилтийг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр хөтлөөгүй байдаг. Хэдий тэд Аврагч Есүст итгэдэг ч тэдний нэг нь ч Аврагчийг харж байгаагүй байдаг. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс илүү хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр дамжуулан эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ? Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч ердөө ч өөрчлөгддөггүй. Тэд зөвхөн бусад хүмүүсийн өгсөн сургаал зааврыг хүлээн авдаг бөгөөд өөртөө таалагдсан арга хэлбэрээр, өөрсдийн төрөлхийн чанарын дагуу үйлчилдэг. Энэ нь ямар шагнал хүртэж чадах юм бэ? … Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул тэд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовлон амсдаг ч дотроо тэд Бурханыг огтхон ч мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголтууд болон хүний үзэл санааны юу ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн эсвэл нарийн зөв биш. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Чи өмнө нь Бурханыг яаж ойлгодог байсан, өнөөдөр ч гэсэн үүнийгээ хадгалж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх ойлголт чинь өөрийн үзэл, санаандаа суурилдаг. Өөрөөр хэлбэл, чи Бурханы талаар ямар ч шинэ, үнэн ойлголттой болоогүй ба Бурханы жинхэнэ дүр төрх болон жинхэнэ зан чанарыг мэдэж чадаагүй. Бурханы талаарх чиний ойлголт одоо ч феодалын нийгмийн, мухар сүсгээр удирдуулж, хүний төсөөлөл болон үзлээс төрөн гарсан бол чи байлдан дагуулагдаагүй байх юм. Энэ бүх үгийг одоо чамд хэлж байгаа Миний зорилго бол чамайг нарийн зөв, шинэ ойлголт руу хөтлөхийн тулд энэхүү мэдлэгийг ойлгож, ашиглах боломжийг чамд олгохын төлөө юм. Тэдгээр нь чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгээс салахад чиглэдэг бөгөөд ингэснээр чи шинэ ойлголтыг эзэмшиж чадна. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал, чиний ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Бурханы үгийг идэж, уухдаа чи дуулгавартай зүрх сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа цагт чиний үзэлт өөрчлөгдөх болно. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байсаар байгаа цагт чиний хуучин сэтгэхүй аажмаар өөрчлөгдөх болно. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт чиний хэрэгжүүлэлт ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм байдлаар чиний үйлчлэл төдий чинээ илүү оновчтой, төдий чинээ Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байх болно. Хэрвээ чи өөрийн амьдрал, амьдралын талаарх өөрийн ойлголт болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадваас чиний өөрийн төрөлхийн зүйл аажмаар багасна. Энэ нь, гагцхүү энэ нь Бурхан хүнийг байлдан дагуулсны дараах үр дүн юм; энэ нь хүнд харагдах өөрчлөлт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-ээс
Хүмүүс та нар дээр хийгдэж байгаа байлдан дагуулагдах ажил нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Нэг талаар энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний үзсэн гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм. Гуравдагч талаасаа, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ээс
Төгс болгуулах нь бүх бүтээгдсэн зүйлийн хүлээн зөвшөөрөх ёстой нэг зүйл юм. Хэрвээ энэ үе шатны ажил нь зөвхөн хүмүүсийг төгс болгох явдлыг агуулдаг бол энэ нь Англи, эсвэл Америк эсвэл Израильд хийгдэж болох байсан; энэ нь ямар ч үндэстний хүмүүс дээр хийгдэж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шилж сонгодог. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных юм; түүнчлэн энэ нь Сатаныг гутааж, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглагдах болно. Энэ нь байлдан дагуулах ажлын эхэн үе юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар нь хөгжлөөр хол хоцорч буй нэгэн буюу хамгийн харанхуйд амьдардаг, мөн хамгийн доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй нэгэн байх ёстой. Энэ бол байлдан дагуулагдах талаар гэрчилж чадах хүн юм. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах юм. Нөгөө талаар, хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах юм. Хүмүүсийг байлдан дагуулагдсаны дараа гэрчлэлтэй байлгахын тулд энэхүү байлдан дагуулах ажил энд та нар шиг хүмүүс дээр хийгдсэн. Гол зорилго нь байлдан дагуулсны дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан эдгээр хүмүүс Сатаныг гутаах зорилгыг биелүүлэхэд ашиглагдах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн төгс болгуулсан хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас
Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд нь байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орны хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. … Зүгээр л Хятад хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал... энэ бүхэн нь энэ хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байгаа зүйл нь бүх хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг—тэдгээр нь үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын товчлол гэж үздэг ба нэгэнт байлдан дагуулагдчихвал тэд аяндаа бусдад үлгэр жишээ, загвар болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс
Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
No comments:
Post a Comment